Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Төслүүдээ хөдөлгөж төсөвт орлого төвлөрүүлье”

“Төслүүдээ хөдөлгөж төсөвт орлого төвлөрүүлье”

 

Д.ОЮУНЧИМЭГ

 

Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсөв өнгөрсөн баасан гаригт батлагдав. Ирэх онд улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого 9.4 их наяд төгрөг, зарлага нь 12 их наяд байхаар эцэслэн баталсан юм. Цар тахлыг даван туулах, эдийн засгийн хямралаас гарах хамгийн энгийн гарц нь ажлын байрыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ орлого олох боломжийг эрэлхийлэх учиртай. Үүний тулд нэн тэргүүнд юу хийх шаардлагатай вэ.

 

"БРАВО”

 

Манай улс уул уурхайгаас хамааралтай эдийн засагтай. Тиймээс энэ хүнд үеийг даван туулахын тулд энэ салбарын том, жижиг төслүүдээ хөдөлгөх хэрэгтэй. Түүнчлэн ирэх онд Нийгмийн даатгалын санд 2.8 их наядын орлого төвлөрүүлэхээр төсөвлөсөн байна. Үүний тулд ажлын байрыг нэмэх нь зүйтэй. Төсөв батлах үеэр хөгжлийн төслүүдээ эхлүүлж, экспортыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих байдлаар хүнд үеийн эдийн засгийг сэргээхээр төлөвлөсөн тухайгаа Сангийн сайд Б.Жавхлан онцолсон юм.

Монголчууд хавтгайрсан халамждаа "дулдуйдаж” амьдраад дариу хоёр жилийг ардаа үдсэн. Болох юм байна хэмээн итгэсэн нь энэ хавар, зун, намар ажил нь байгаад ч ажиллах хүч олдохгүй байснаар илэрхийлэгдэнэ. Өдрийн 100 мянган төгрөгийн цалинтай барилгын туслах ажил хийх хүн олдохгүй байсныг барилгын салбарынхан болоод бизнес эрхлэгчид халаглан ярьж байв. Тиймээс хөдөлмөрийн насны орлого багатай өрх, иргэдэд олгох халамжийг ажил хөдөлмөр эрхлэх нөхцөлтэй болгохоор Засгийн газраас шийдвэрлэжээ. Браво.

 

АЖЛЫН БАЙР НЭМЭГДҮҮЛЭХ ЯМАР БОЛОМЖ БАЙГАА ВЭ?

 

Монголчууд байгалийн баялагтаа аархаж амьдарсан улс. Гэхдээ баялгаа олборлох талд хэтэрхий хойрго, муйхар ханддагаас улбаалан жижигхэн эдийн засгийг хангалттай хэмжээнд тэлж чадахгүй байгаа нь гашуун үнэн. Байгалийн баялгийг ашиглахгүй, олборлож борлуулахгүй бол хэнд ч хэрэггүй гэдгийг бүх нийтээрээ мэдэж байгаа. Тэр ч бүү хэл "Алтан дээр суусан гуйлгачид” гэж хүртэл хэлэгддэг шүү дээ. Тиймээс газар доорх баялгаасаа ашиг хүртэхийн тулд олборлох учиртай. Харамсалтай нь бид баялгийн өгөөжийг хүртэхийг хүсдэг атлаа ухуулж төнхүүлэхгүй, газар нутгаа сийчүүлэхгүй хэмээн цээжээ дэлдэн хашхирдаг. Орон нутагт хуулийн дагуу үйл ажиллагаа явуулахаар ирсэн уул уурхайн компанийг дуусашгүй хөрөнгө мөнгөтэй хэмээн харж элдвийг нэхэж, элдэв араншин гаргах нь ч энүүхэнд. Дээр дурдсанчлан уул уурхайгаас хамааралтай эдийн засагт тус салбараас орж ирэх орлого улсын төсвийн орлого бүрдүүлэлтэд тэргүүн эгнээнд эрэмбэлэгдэнэ. Учир нь тэдний төлдөг татвар, хураамж, олгодог ажлын байр бусад салбарынхаас зарим талаараа илүү. Тухайлбал, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төсвийн орлогын чамгүй хувийг эзэлдэг аж. Бүр тодруулбал, энэ оны гуравдугаар улирлын байдлаар АМНАТ-т 364.8 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ.

Тэгвэл ирэх онд бид найдвартай орлоготой байхын тулд уул уурхайн том, жижиг төслүүдээ хөдөлгөх учиртай. Өнгөрсөн есдүгээр сарын байдлаарх статистик мэдээллээс харвал ашигт малтмалын 2658 тусгай зөвшөөрлөөс 1737 нь ашиглалтынх, 921 нь хайгуулын лиценз аж. Тэр дундаа Төв аймаг 309 ашиглалт, 81 хайгуулын зөвшөөрөлтэй бол Дорноговь 206 ашиглалт, 133 хайгуулын тусгай зөвшөөрөлтэй юм байна.

Ингээд уул уурхайн салбарын эдийн засгийн үр өгөөжийн талаар Монголын олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын ажлын албаны зохицуулагч Ш.Цолмон, эдийн засагч Ч.Отгочулуу, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Одончимэг нарын байр суурийг хүргэж байна.

 

Ш.Цолмон:  ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА, СУРТАЛЧИЛГААГ ДУЛИМАГ ХИЙДЭГ НЬ БЭРХШЭЭЛ БОЛЖ БАЙНА

 

-Уул уурхайн компани орон нутагт үйл ажиллагаа явуулахад зарим бэрхшээл тулгардаг. Үүнийг зохицуулахын тулд төрийн болон компанийн мэдээллийн нээлттэй, ил тод байдал маш чухал. Тиймээс үүнийг арилгахын тулд өнгөрсөн хугацаанд чамгүй ажил хийж ирсэн. Ер нь орон нутгийн удирдлагууд болоод нутгийн иргэдтэй ойлголцох нь зөвхөн төрийн ажил биш гэдгийг хэлмээр байна. Мэдээж тухайн төслийг хэрэгжүүлэгч компаниас шалтгаалах асуудлууд гардаг. Учир нь өчнөөн хэмжээний хөрөнгө оруулалт хийж эхлүүлж байгаа атлаа орон нутагт хүрч ажиллах тал дээр хойрго хандаж байна уу гэж анзаарагддаг. Тухайлбал, орон нутагт тэр ч бүү хэл зарим суманд Олборлох үйлдвэрлэлийн санаачлагын дэд зөвлөлийг байгуулсан. Тэнд компаниуд хандаж идэвх санаачилгатайгаар хамтарч ажилласнаар нутгийн иргэдтэй зөрчилдөх, үл ойлголцох асуудал гарахгүй байх учиртай. Бидний зүгээс компаниудад хандаж хамтарч ажиллахыг урьдаг. Тэд хэзээ ч үгүй гэж байгаагүй ч хамт явж үйл ажиллагаагаа сурталчлан таниулах ажлыг хийдэггүй. Манай байгууллагын хувьд орон нутагт уул уурхайн төсөл хэрэгжсэнээр ямар давуу тал, үр өгөөж хүртэх тухай мэдээллийг ялангуяа тухайн орон нутагт хэрэгжиж байгаа, хэрэгжих боломжтой төслүүдийн талаар нээлттэй мэдээлэл хүргэх бүрэн боломжтой. Харамсалтай нь биднийг мэдээлэл, танилцуулга хийх үеэр төсөл хэрэгжүүлэгч компаниас эрх бүхий албан тушаалтан оролцож төслөө танилцуулах нь тун ховор. Тэгэхээр компаниудын хандлага дулимаг, хойрго байгаагаас үл ойлголцол үүсэх магадлал бий.

Хэдийгээр тухайн орон нутагт үр өгөөжтэй, ажлын байрыг нэмэгдүүлэх, тогтвортой орлоготой болохоос гадна улсын төсөвт төвлөрүүлэх орлогын өсөлт талаас харахаас илүүтэй нутгийн иргэдийн мэдэх, ойлгох эрхийг нь хангах талд түлхүү анхаарч ажиллах нь компаниудын үүрэг бас хариуцлага. Нэгэнт хуулийн дагуу зөвшөөрөл авсан бол түүнийгээ саадгүй хэрэгжүүлэхийн тулд эхлээд сурталчилгаагаа, төслийнхөө танилцуулгыг хангалттай хэмжээнд явуулдаг зарчимд суралцах ёстой гэж хардаг.

 

Ч.Отгочулуу: УУЛ УУРХАЙН ТӨСЛҮҮДЭЭ ХӨДӨЛГӨХ ЁСТОЙ

 

-Манай улсын эдийн засаг 10 жилийн өмнө л 10 гаруй тэрбум ам.доллар байсан. Одоо ч тэр хэвээрээ байгаа. Гэтэл жил бүр 100 гаруй мянган оюутан залуус ажлын байран дээр гарч байна. Тодруулбал, 2020 онд 148446 оюутан төгссөн байгаа юм. Ажил олдохгүй, ажлын байр нэмэгдэхгүй байгаагийн суурь шалтгаан эдийн засаг тэлж чадахгүй байгаатай холбоотой. Ер нь эдийн засгийг томруулахын тулд уул уурхайн төслүүдийг хөдөлгөх ёстой. Хэрэв санаж байгаа бол Оюутолгой, Тавантолгой төсөл хөдөлж эхлэх тэр цаг хугацаанд ажлын байр огцом өссөн байдаг. Хүмүүсийн амьжиргаа сайжрахын зэрэгцээ бүх салбар ашигтай ажиллаж байсан юм шүү дээ.

Үүнтэй адил боломж яг одоо бидэнд олдсон. Учир нь алт, зэс, нүүрсний үнэ өссөн байгаа энэ цонх үеийг овжноор ашиглавал бидэнд эдийн засгаа тэлэх бүрэн боломж бий. Гэхдээ боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөшүүргээ зөв тодорхойлох ёстой. Яагаад гэвэл үйлдвэрлэгчдээс НӨАТ авч байгаа нь тухайн үйлдвэрийг өсөж, хөгжих боломжийг боомилж байгаа хэрэг. Үнэн хэрэгтээ НӨАТ гэдэг худалдааны татвар юм шүү дээ.

Эдийн засаг томорч байх ёстой. Жилд дор хаяж 300-500 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирж эдийн засагт шингэдэг байх хэрэгтэй. Үүнийг дагаад чанартай ажлын байр бий болгох боломж бүрдэнэ. Чанартай ажлын байр гэдэг нь моргейж, машины лизингээ төлөөд сарын хэрэглээгээ хангалттай хэмжээнд зохицуулах чадамжийг хэлнэ. Бүр цаашилбал, сарын 1000 ам.долларын цалинтай 100 мянган ажлын байр бий болговол хоёр жилийн дараа гэхэд Монгол Улсын эдийн засаг  сэвхийтэл босох юм.

 

Д.Одончимэг: ХУВЬ ХҮНЭЭС ГОМДОЛ ИРЭХ НЬ ТУН ХОВОР

 

-Танайд орон нутгийн иргэдээс хэр их гомдол ирдэг вэ?

-Хувь иргэнээс ирж байсан гомдол төдийлөн ховор, бараг ирдэггүй гэж болно. Харин хөдөлгөөн, ТББ-аас янз бүрийн гомдол, санал нэлээн ирнэ. Тэр бүрт бид хуулийн дагуу хариу мэдээлэл хүргүүлдэг.

-Уул уурхайн компаниуд орон нутгийн иргэдтэй ойлголцохгүй цаг хугацаа алдах тохиолдол гарах юм?

-Манай байгууллага тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгодог. Уул уурхайн салбарт бизнес эрхлэхэд зарцуулагдах хөрөнгө чамгүй. Тиймээс  их хэмжээний хөрөнгө зарцуулсан компанийнхан орон нутгийн иргэдтэй арцалдаж муудалцаад, эвдрэлцээд байх нь юу л бол. Учир нь урт хугацаанд тухайн орон нутагт ажиллана шүү дээ. Нөгөөтэйгүүр уул уурхайн компани нутгийн иргэдийг хөөж, туугаад газрыг нь булааж авах эрх байхгүй.

-Ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад ямар шат дамжлагатай вэ?

-Хайгуулын ажлын үр дүн гарснаар улсын нөөцөд нөөцтэй ордоо бүртгүүлэн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар оруулж батлуулаад улсын бүртгэлд бүртгүүлснээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгодог.

-Сүүлийн үед Дорноговь аймгийн Мандах суманд ашиглалтын зөвшөөрөлтэй чулуун нүүрсний орд нутгийн иргэдтэй үл ойлголцоод байгаа талаар мэдээлэл гарсан. Тухайн компани ямар зөвшөөрөл эзэмшдэг вэ?

-Мандах суманд "Түмэн айл инвест” компани хүчинтэй бүртгэлтэй гурван тусгай зөвшөөрөлтэй бөгөөд хоёр нь хайгуулынх, нэг нь ашиглалтынх юм байна. А зөвшөөрөл нь 2020 оны нэгдүгээр сард олгогдсон байна. Энэ компанийн тухайд зөвшөөрөлтэй газарт нь маргаан үүсэх хэмжээний давхцал газрын зурагт алга байна. Манай байгууллагын зүгээс хуулийн дагуу тусгай зөвшөөрөл олгодог. Өвөлжөө, хаваржааны газарт олгохгүй гэсэн заалт байхгүй. Хэрэв айлын эзэмшлийн газар хайгуулын болон ашиглалтын талбайд хамрагдсан бол тухайн орон нутгийн иргэдтэйгээ харилцан тохиролцож, нүүлгэн шилжүүлэх, нөхөн олговор олгох учиртай. Өнөөдрийн /2021.11.12/ байдлаар 2654 тусгай зөвшөөрөл хүчинтэй байгаа бөгөөд үүнээс 1741 нь ашиглалтынх, 913 нь хайгуулынх юм байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

“Төслүүдээ хөдөлгөж төсөвт орлого төвлөрүүлье”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 14:03
Өнөөдөр, 10:45
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

Өчигдөр, 12:35
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани