Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Эрдэнэс Оюу толгой амилах сураг

 
 

Эрдэнэс Оюу толгой амилах сураг

 


Өчигдөр бага үдэд Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ, зарим эрхэм гишүүд гэнэт хэвлэлийн хурал хийж Рио Тинто, Туркойз Хилл компаниудын Гүйцэтгэх захирлуудын ирүүлсэн саналыг танилцуулав. 
Засаг, Рио Тинто хоёрын хэлэлцээний явцад Оюу толгой төслийн цаашдын хувь тавилан, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны ойрын болоод хэтийн төлөвт нааштай олон чухал тохиролцоо орж буй тухай тэд ам булаалцалдан ярив. Энэ хоёр тал хэрүүл маргаан, мэтгэлцээн, зарга, дотоод ба гадаадын аудит шалгалт зэрэгт олон сар зарцуулсны эцэст одоо л ширээний ард сууж өгөө, аваагаа шийдэж буй бололтой. 

Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг гэдэг үгтэй болохоор Оюун Эрдэнэ гэдийж, Якоб Стаусхолм ч мэхийж нүүр тулан ярьсны үр дүнд учир зүйгээ ололцож байх шиг. 
  
Риогийн Зэсийн группын дарга Б.Болд "хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага”-ны тавиланг туулж буй эрхэм. Монголын иргэний паспорттой, Риогийн удирдах албаны нэрийн хуудас хармаалсан энэ залуу "агаарт татсан утсан дээр алхаж яваа"-тай дүйцэхүйц хэцүү алба гүйцэтгэн гүрийж буй нэгэн. Тэрбээр УИХ, ЗГ-ын шаардлага, дур хүслийг хангах, бас Риогийн дээд удирдлагын зорилго, даалгаварт нийцүүлэх гэж тамаа цайж яваа нь мэдээж. Х.Нямбаатар сайд бээр айлын талаас ирсэн албан тоотыг танилцуулдаг, цэргүүд нь сайдаа дагаж телевиз, интернэтээр л гэр хийдэг гэмээр харагдах. Хэлэлцээ хийх орчин цагийн Монгол арга юм болов уу даа. 
 
Юутай ч гэсэн одоо хоёр талын хувьд нохойн дуу ойртсон бололтой. 
Эрдэнэс Оюу Толгойн өрийн 70 хувийг тэглэх Риогийн санал гологдсон. Тээр жил Путин ах Монголын их өрийн 98 хувийг цуцалсан жишиг буй учраас 70 гэдэг багадна. Хойд ах нараасаа сурсан юмаа мартвал нүгэл болно. Гэхдээ "Монголросцветмет” хэмээх хамтарсан компанийг бараг 200 сая ам. доллароор худалдаж авсан шүү дээ, одоогийн ханшаар бараг 1 тэрбумд дөхөх биз. Энэ нь уг компанид Монголын талаас оруулах ёстой байсан хөрөнгийг Зөвлөлт ах нар зээлээр "даасан" орос капитал байж. Тэгээд их өр цайруулсны дараа энэ зээлээ хүүтэй юутай нь нэхэж авсан түүх. Их өр чингэж шийдэгдэхдээ Монголын гуравдагч хөршийн бодлогыг араа шүдэндээ чанга зуусан нь өөр түүх. Үүнийг орхиж Эрдэнэс Оюу толгой руу харъя. 
Өрийн далан хувийн цайруулалт нь хангалттай бус учраас 100 хувь руу зүтгүүлэх нь буруу биш, хэлэлцээ юм чинь. Өгөө, аваатай хорвоо гэдэг. Хоёр бөхтэй тэмээ авахын тулд "гурван бөхтэй тэмээ” төлөвлөдөг зуршил социализмын үеийн улсын төсвийг зохиодог шилдэг аргын нэг байж билээ. Наймаанд ч илүү дуудаж байж санасан үнээрээ зардаг. 
Эрдэнэ Оюу толгой болон Рио Тинтогийн нүгэл, буяны дансыг түүх бүртгэж дүгнэх нь цаг хугацааны хэрэг. 
 
Тэнгэр арван хуруу тэгш бодгаль бүтээгээгүй болохоор хоёр талын аль алинд гээ ч бий, гоо ч бий. Үүнийг тэгшлэх үүднээс Эрдэнэс Оюу толгойн өрийг Рио өөрөө 100 хувь залгих аж. Чингэвэл Эрдэнэс Оюу толгой нь нэг хоногийн дотор нэг тэрбум ам.долларын үнэлгээтэй компани болж хувирна. Өөрөөр хэлбэл, одоогийн улаан данс нь хаагдаж уг компани амилж хөл дээр тэнцэж босно гэсэн үг. Учир нь зээлээр авч байсан мөнөөх 34 хувиа нэг ч төгрөг зарахгүйгээр өвөртөлж өмчлөх нь. 
Ингэж амилчихаад олигтойхон байвал Монголын хөрөнгийн бирж, цаашилбал Нью-Йоркийн бирж дээр ч гарч компанийнхаа  үнэ цэнийг зузааруулж болох ирээдүй нээгдэнэ. 
 
Ийм олзны тухай мөрөөдөх боломж бүрдэх биз. 
Манай Ерөнхий сайдын цуцалтгүй зүтгүүлсэн санааны ард Эрдэнэс Оюу толгойг амилуулахын тулд 2.3 тэрбумын өрийг айлд үүрүүлэх, 1 тэрбум ам. долларын үнэлгээтэй компани үнэ өртөггүй шилжүүлж эзэмших, мөн нөгөө үүсэх таамаглалтай гэж шуугиулсан 22 тэрбумын өр гэгч муу ёрыг устгах, улмаар ногдол ашиг хүртэх өдрийг тулхтай ойртуулах зэрэг мэргэн нүүдэл байжээ гэж бодогдох. Тунгалаг тамирын баян Итгэлтийн хойд дүр гэвэл онож мэднэ. Монгол ухааны ийм  тусгал хүчтэй байх болтугай. 
Харин эдгээр нүүдлийн учир начрыг монгол сэтгэлзүй, эх хэлээрээ шууд ойлгох Б.Болд бээр засагтай явуулж буй хэлэлцээний  айлын талыг удирдаж байгаа нь азтай хэрэг. Гэхдээ Риогийн дээд удирдлага, хувьцаа эзэмшигчдэд манай Засгийн нүүдлийг ойлгуулах, зөвшөөрүүлэх гэдэг нь нэн их лайтай бөгөөд тамтай ажил дөө. Гэхдээ тэрбээр арвин мэдлэг, туршлагатай хүмүүн. Б.Болдод тэнгэр туслах болтугай. 
Дээрх хэвлэлийн хурлын маргааш нь Туркойз Хилл Ресурс компанийн хувьцааны үнэ Нью-Йорк, Торонтод 14 хувиар өсчээ. Энэ нь Оюу толгой төсөл, Монгол Улс дэлхийд таалагдаж буйн тодоос тод илрэл гэсэн мэдээ энд тэнд гарч байна. 
 
Ямар боловч энэ удаа Эрдэнэс Оюу толгой, Рио Тинто хоёр хэл амаа ололцож, өгөө аваагаа тохирч Ханбогд хайрхны бэл дэх Оюу толгой уурхай ашиглалтад орох зам нь нээгдэх шинж төлөв нь тодров. Ийм төлөв Монголын минь нэр алдрыг дэлхийд сайнаар цуурайтуулав. Харин энэ мэдээ мөнхийн хоёр хөршийн маань чихэнд ямархуу сонстсон бол?.
Оюу төсөл нь жирийн нэгэн уурхайн бүтээн байгуулалт мөртөө  улс төрийн бөмбөг болж, геополитикийн хавханд зуулгасан хатуу тавилантай учраад хувь заяа нь ээдэрсэн гэж бодогддог. Тийм учраас оролцогч талууд хохирсон гашуун түүхтэй. Одоо бүгд хожих цаг ирж буй бололтой. Цаашдаа уурхай шиг уурхай болж, улс төрөөс ангид, дотоод ба гадаадын жишигт нийцсэн бизнесийн засаглал, ёс жаягаар явж урт наслахыг ерөөе.    
sonin.mn 
Эрдэнэс Оюу толгой амилах сураг
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани