Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Туркойз Хилл”-ийн хувьцаа эзэмшигч Меттью Халбоуэр: “Рио Тинто”-г дагаж Монголын өрийг тэглэсэн нь тэнэглэл

“Туркойз Хилл”-ийн хувьцаа эзэмшигч Меттью Халбоуэр: “Рио Тинто”-г дагаж Монголын өрийг тэглэсэн нь тэнэглэл

 

Оюутолгойн хөрөнгө оруулагч "Рио Тинто”, "Туркойс Хилл Ресурсэс” компаниудаас 2021 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд захидал ирүүлсэн. Түүндээ, өнөөдрийн байдлаар Монголын эзэмшиж буй 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг бүрэн тэглэх, Гүний уурхайн ашиглалтад орох хүртэлх шаардлагатай нэмэлт зардлыг гадаадын хөрөнгө оруулагч тал бүрэн хариуцах, "Эрдэнэс Оюутолгой” ХХК дээр нэмж өр үүсэхгүй байх, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах, "Дубайн гэрээ”-г цуцлах зэргээр Засгийн газрын тавьсан шаардлагыг хүлээж авах боломжтой гэж бичжээ.
 
Энэ захидлыг монголчууд алга ташиж хүлээж авсан. Учир нь "Рио Тинто” компани бүтэн 12 жилийн туршид Монголын тавьсан бараг нэг ч шаардлагыг хүлээж авч байгаагүй юм.
"Рио Тинто” ингэж буулт хийсэн нь Оюутолгой төсөл зогсохгүй үргэлжилж, тэр нь Монголын эдийн засагт чухал ач холбогдлоо өгнө. Мөн манай гадаадын хөрөнгө оруулалтын урсгалд сайн нөлөө үзүүлнэ гэсэн дүгнэлтийг эдийн засагчид, ажиглагчид дүгнэсэн.
Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг энэ захидлын талаар олон нийтэд мэдээлсэн өдөр нь Олон улсын бирж дээрх Оюутолгойн хувьцаа 14 хувиар өсчээ. Зах зээлийн үнэлгээ нь 300 гаруй сая ам.доллараар нэмэгдсэн байна.
Одоо манай Засгийн газар, "Рио Тинто”-гийн ажлын хэсэг өнөө, маргаашгүй 2021 ондоо багтаж уг асуудлыг нарийвчлан ярилцаж, зөвшилцсөний эцэст бичгээр шийдвэрээ гаргах юм.
 
Тэгвэл Оюутолгой төслийн хувьцаа эзэмшигчдийн нэг "Туркойз Хилл”-ийн жижиг хувьцаа эзэмшигчдийн зарим нь Монголын Засгийн газар болон "Рио Тинто”, "Туркойз Хилл”-ийн хэлэлцээрийн талаар таагүй байр суурьтай байгаагаа илэрхийлжээ.
 
"Туркойз Хилл”-ийн жижиг хувьцаа эзэмшигчдийн "Пентвотер капитал менежмент”-ийн гүйцэтгэх захирал Меттью Халбоуэр Монголын Засгийн газрын эзэмших хувьд оногдох өрийг тэглэсэнд дургүйцэж буйгаа "Туркойз Хилл”-ийн Захирлуудын зөвлөлийн дарга Питер Гиллин, Гүйцэтгэх захирал Стив Тибо нарт хандаж 2021 оны арванхоёрдугаар сарын   16-нд ил захидлаар илэрхийлсэн байна.
 
Уг ил захидлыг утгачилбал, тэрбээр "...Эрхэм ноён Тибо, ноён Гиллин болон ТУЗ-ийн бусад гишүүдэд: "Рио Тинто” Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг буруу удирдаж, түүнийгээ нуун далдлах оролдлого хийсэн. Гэтэл та бүхэн үүний улмаас Монголын Засгийн газрын 2.3 тэрбум ам.долларын өрийг авахгүй гэж төлөвлөж байгаагаа олон нийтэд мэдэгдлээ. "Туркойз Хилл”-ийн жижиг хувьцаа эзэмшигчид яг адилхан "Рио Тинто”-гийн хохирогч атал Монгол Улс л ийм "хөнгөлөлт” эдэлж байгаа нь ёс зүйгүй явдал юм.
 
Та бүхэн Монгол Улсаас 2.3 тэрбум ам.доллараа авахгүй гэж байгааг би өчигдөр мэдлээ. Гэтэл "Рио Тинто”-г "Туркойз Хилл”-д далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилт болон бусад нөхөн олговор олгохыг зөвшөөрөх хүртэл Монгол Улсын 2.3 тэрбум ам.долларыг тэглэхээс татгалзах эрх та бүхэнд байсан.
 
"Рио Тинто” нь энэ асуудлаар үргэлжилж буй SEC-ийн мөрдөн байцаалтаас компаниа, гүйцэтгэх захирлаа хамгаалахын тулд Монгол Улсын Засгийн газарт ийм байдлаар маш их хэмжээний нөхөн төлбөр өгч, тэр нь үр дүнгээ өгч байна.
 
Та бүхэн "Рио Тинто”-гийн халаасанд орсон гэдгийг би мэдэж байсан. Гэсэн хэдий ч 2.3 тэрбум ам.долларын компанийн хөрөнгийг юу ч биш болгож, бусдад өгнө гэж бодсонгүй. Энэ бол тэнэглэл. Аль эсвэл та бүхэн ингэж "Туркойз Хилл”-ийн Оюутолгойн луйвар, буруу менежментэд "Рио Тинто”-гийн хамсаатан байсныг нуун дарагдуулах гэсэн үү. Гэхдээ та бүхэн ингэснээр итгэлцлийг аймшиггүйгээр зөрчлөө. Үүнээс өөрөөр ойлгох боломжгүй юм. Тийм учраас миний бие та бүхнийг хүн нэг бүрчлэн шүүхэд өгөх болно. Одоо та бүхэн огцрох ёстой. Энэ захидлыг болон үүнд өгөх хариу тайлбараа олон нийтэд ил болгоно уу” гэжээ.
Пентвотер капитал менежмент”-ийн гүйцэтгэх захирал Меттью Халбоуэр өмнө нь наймдугаар сард "Рио Тинто”, "Туркойз Хилл”-ээс Монголын Засгийн газарт 2.3 тэрбум ам.долларын 70 хувийг тэглэх зэрэг "дөрвөн санал” тавихад мөн л эсэргүүцэж мэдэгдэл хийж байсан юм.
 
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
“Туркойз Хилл”-ийн хувьцаа эзэмшигч Меттью Халбоуэр: “Рио Тинто”-г дагаж Монголын өрийг тэглэсэн нь тэнэглэл
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL: 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Зэсийн үнэ яагаад огцом буурав?

  2026 оны есдүгээр сард нэг тонн зэсийн үнэ 14,800 ам.доллар орчимд ...

Өнөөдөр, 19:36
2026 оны 11 сарын 25, 11 цаг 04 минут
Үр дүнгүй "COP31"

  НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх энэ жилийн бага хурал ...

2026 оны 11 сарын 25, 10 цаг 53 минут
Байгалийг ялахыг оролдсон ч бүтэлгүйтсэн тохиолдлууд

  Байгалийг өөрийн хүссэнээр өөрчлөх гэсэн хүний оролдлого заримдаа ...

2026 оны 11 сарын 25, 10 цаг 10 минут
"Нүүрс тээвэрчид эргэлт тутмаас 1.3 сая төгрөгийн алдагдал хүлээхээр байна”

  Концессын замаас өндөр тарифтай хураамж авч, монопол нөхцөл тулгаж ...

2026 оны 11 сарын 25, 09 цаг 53 минут
Салхитын мөнгөний зүүн ордыг 2027 оноос ашиглаж эхэлнэ

  Ирэх оноос Салхитын мөнгөний зүүн ордыг ашиглаж эхлэхээр төлөвлөж ...

2026 оны 11 сарын 24, 13 цаг 42 минут
Өөр гаригт очсон мэт сэтгэгдэл төрүүлэх дэлхийн 6 гайхалтай газар

  Дэлхий дээр өөр гаригт очсон мэт сэтгэгдэл төрүүлэхүйц ер бусын ...

2026 оны 11 сарын 24, 13 цаг 07 минут
О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

  УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2026 оны 11 сарын 24, 12 цаг 24 минут
БНХАУ, ОХУ, АНУ-ын төрийн тэргүүн нар Энх тайвны тунхаглал гаргалаа

  2026 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр БНХАУ-ын дарга Ши ...

2026 оны 11 сарын 20, 11 цаг 58 минут
2026 оны 11 сарын 19, 16 цаг 23 минут
Хөршийн халуун дотно нөхөрлөл: Хил дамнасан эрүүл мэндийн тусламж Монгол Улсын иргэдэд хүрч байна

Хятадын Өвөр Монголын Чөлөөт Худалдааны Туршилтын Бүсийн Эрээн хотын ...

2026 оны 11 сарын 19, 13 цаг 36 минут
2026 оны 11 сарын 19, 10 цаг 08 минут
Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох асуудлыг судлах ажлын хэсэг байгууллаа

  Оюутолгойн ногдол ашиг болох гурван их наяд төгрөгөөс иргэн бүрд ...

2026 оны 11 сарын 18, 13 цаг 12 минут
Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох асуудлыг судлах ажлын хэсэг байгууллаа

  Оюутолгойн ногдол ашиг болох гурван их наяд төгрөгөөс иргэн бүрд ...

2026 оны 11 сарын 18, 13 цаг 06 минут
2026 оны 11 сарын 18, 13 цаг 02 минут
2026 оны 11 сарын 17, 15 цаг 00 минут
Монгол Улс 2.6 тэрбум ам.долларын газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ

  Он гарснаас хойш эхний арван сарын байдлаар 2.65 тэрбум ам.долларын ...

2026 оны 11 сарын 17, 13 цаг 38 минут
Хятадын уламжлалт анагаах ухаан дэлхий нийтийн эрүүл мэндийн үйлсэд хувь нэмрээ оруулж байна

  10-р сарын 22-ны өдөр бол "Дэлхийн уламжлалт анагаах ухааны өдөр" ...

2026 оны 11 сарын 17, 13 цаг 04 минут
Бодит хэрэглээний робот айсуй

  2026 оны Дэлхийн роботын их хурал 8-р сарын 19-нээс 8-р сарын 23-ны ...

2026 оны 11 сарын 17, 10 цаг 30 минут
Монгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ

  Монгол Улс 2026 оны эхний 10 сард нийт 17.8 тэрбум ам.долларын ...

2026 оны 11 сарын 17, 10 цаг 06 минут
Миссисипигийн гайхамшиг тохиож, бүх 130 зорчигч амьд гарчээ

  АНУ-ын Нью-Орлеан хотод "American Heritage" аяллын хөлөг онгоц ...

2026 оны 11 сарын 17, 09 цаг 41 минут
Үнэг яагаад шовх хоншоортой байдаг вэ?

Үнэгийг бусад амьтдаас ялгаруулдаг хамгийн онцлог шинжүүдийн нэг бол урт, ...

2026 оны 11 сарын 16, 15 цаг 52 минут
АИ-95 бензин дээр оочергүй байгаа нь ард түмэн мөнгөгүй байна гэсэн үг

  Бензин хомсдоод удлаа. Бүтэн жил үргэлжилсэн хомсдолд иргэд дасаж, ...

2026 оны 11 сарын 16, 14 цаг 40 минут
Шахмал түлшинд хордсон иргэн төрөөс сар бүр 1 сая 500 мянган төгрөгийн тэтгэмж авахаар болжээ

  Шахмал түлш түлээд гурван настай охиноо алдаж, өөрөө гүн хордлогод ...

2026 оны 11 сарын 16, 09 цаг 23 минут
110 сая ам.долларын тээвэрлэгч Ё.Хэрлэнцогийн тендерүүд…

  Монголын хамгийн аймшигтай авлигын дүн хэмжээ 10 жилийн тэртээд ...

2026 оны 11 сарын 15, 18 цаг 17 минут
Урт замын аян дайны зориг санаа — Хүн төрөлхтний оюуны өв

  Хятадын Ажилчин, тариачдын улаан армийн Урт замын аян дайны ялалтын ...

2026 оны 11 сарын 15, 18 цаг 10 минут
2026 оны 11 сарын 13, 20 цаг 18 минут
Мэнэнгийн талыг сүйтгэсэн Петрочайнад хэзээ хариуцлага тооцох вэ?

  МЭНЭНГИЙН ТАЛЫГ СҮЙТГЭСЭН ПЕТРОЧАЙНД ХЭЗЭЭ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ВЭ? ...

2026 оны 11 сарын 13, 20 цаг 12 минут
Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

  Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ...

2026 оны 11 сарын 13, 20 цаг 07 минут
Хятад, Монголыг холбосон хоёр дахь төмөр замын бүтээн байгуулалтын шинэ ахиц

Саяхан, 32.6 метр урт, 134 тонн орчим жинтэй, урьдчилан цутгасан Т ...

2026 оны 11 сарын 12, 17 цаг 54 минут
Улаанбаатар хотын ердөө 25 хувь нь ойгоор бүрхэгдсэн байдгийг та мэдэх үү?

  Нийслэл нийт 470 мянган га газар нутагтай бөгөөд үүнээс 95 мянган ...

2026 оны 11 сарын 12, 15 цаг 58 минут
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрт БНХАУ-тай хамтарна

  “Эрдэнэт Үлйдвэр” ТӨҮГ-ыг түшиглэсэн зэсийн баяжмал ...

2026 оны 11 сарын 12, 15 цаг 04 минут
Ж.Мөнхбатын гэгддэг зам Архангайд ашиглалтанд орлоо

  Архангай аймгийн Өлзийт-Хайрхан сумдыг дайрч Хөвсгөлийн ...

2026 оны 11 сарын 12, 11 цаг 38 минут
Засгийн газар 2027 онд хөрөнгийн зах зээлийг дэмжинэ

  Иргэн "Зээлгүй бизнес эрхлэгч гэж бараг байхгүй. 5 ажилтантай ч, 50 ...

2026 оны 11 сарын 12, 10 цаг 42 минут
2026 оны 11 сарын 12, 10 цаг 04 минут
Тавдугаар бүгд хурлын " тоогтоол "-ын агуулгатай танилцах нь /3/

 3-р хэсэгт, нам, төрийн хяналтын тогтолцоог боловсронгуй болгож, ...

2026 оны 11 сарын 11, 18 цаг 47 минут
Тавдугаар бүгд хурлын "тоогтоол"-ын агуулгатай танилцах нь /2/

  ХКН-ын Төв хорооны XX сонгуулийн тавдугаар бүгд хурлаас хэлэлцэн ...

2026 оны 11 сарын 11, 18 цаг 12 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос 12 тэрбумыг олжээ

  АНУ энэ он гарснаар Венесуэлийн байгалийн баялаг, газрын тосны ...

2026 оны 11 сарын 11, 17 цаг 44 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани