Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монголчууд биднийг мунгинасаар байтал...

 

 

Монголчууд биднийг мунгинасаар байтал...

 

Монгол Улс юугаар баян бэ гэсэн асуултад өгөх хариу олон бий. Хамгийн эхлээд энэ онд 70 сая мал тоолуулсан шүү дээ гэх байх. Гэтэл бид малынхаа ашиг шимийг бүрэн хүртэж чаддаг уу гэвэл үгүй л дээ. Яахав хот, суурингийн бид гэхэд өндөр үнэтэй ч махаар тасраагүй. Харин малаас авах түүхий эдээ мөнгө, валют болгох тал дээр тун чамлалтай байгаа нь үнэн. Экспортод  гаргаж байгаа ганц бүтээгдэхүүн нь ноолуур. Энэ нь гадаадад гаргаж буй бүтээгдэхүүнээс олох орлогод тун бага хувь эзэлдэг.


Тэгвэл Монголын экспортын гол нь уул уурхайнх юм. Өнгөрсөн хугацаанд нийт орлогын 30 орчим хувийг бүрдүүлж ирсэн байдаг. Тэр дотор ямар бүтээгдэхүүнийх нь илүү вэ гэвэл нүүрс л дээ. Тиймээс энэ удаа зөвхөн энэ тухай ярих нь зөв биз.

Тавантолгойн уурхай нээгдээд хэдэн жил болчихлоо. Газар зүйн хувьд гадаад зах зээлдээ ойр, 100 жил ашиглах нөөц бүхий ийм уурхайтай болсноор юу л байна нүүрс байна гэцгээдэг шүү дээ. Үе үеийн Засгийн газрын зүгээс нүүрсээ гадагш экспортлосноор төсвийн орлого нэмэгдэж ард түмний амьдралыг онцгой өөд татна гэж л ухуулсаар ирсэн. Бас чамлахаар чанга атга гэгчээр уул уурхайн ашиг гэж иргэдэд хишиг хүртээсэн үе бий.

За тэгээд одоо л амьдрал сайхан болох нь гэхийн сацуу дэлхийг нөмөрсөн цар тахлын аюул биднийг тойрсонгүй. Юун ашиг орлого олохтой манатай амьд явах эсэхдээ эргэлзэх үе ч байлаа. Хоёр жил гаруй л цар тахал гээчтэй "зодолдов". Одоо ч хэвээр шахуу л байна.


Энэ нь улс орны эдийн засгийг илт сааруулсан. Тэр дотор нүүрсний экспорт буурсан нь сүрхий цохилт болов. Цар тахлыг дотооддоо алдсанаас болж урд хөрш хилээ хаасан тохиолдол ч гарав. Нүүрс тээврийн жолооч нарын дунд гарсан ковидын халдварыг богино хугацаанд хумьж чадаагүйгээс Хятадын тал хилийн хяналтаа чангатгасан төдийгүй ямар нэг хугацаагаар хилээ хаах хүртэл арга хэмжээ авч байлаа. Үүнээс болж цөөнгүй хоногоор нүүрсний тээвэр тасалдсан.

2021 онд 28.7 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн ч бараг тал хувийн биелэлттэй болж таарав. Нүүрсний үнэ ханш өндөр байсных төсвийн орлого санаснаас бага дутсан юм. Энд төр, засгийн бодлого, шийдвэр нөлөөлсөн үү гэвэл нөлөөлсөн л байж таарна. Харин Засгийн газар яг чанартаа тийм муу ажиллаагүй ээ. Цаг үедээ тохируулсан бодлого, үйл ажиллагаа явуулсаар ирсэн гэж болно. Хэчнээн олон жил хэрүүлийн алим болоод байсан урагшаа гарах төмөр замын асуудлыг шийдэж уул уурхайн ашгаар санхүүжүүлэн нүүрс тээвэрлэх зориулалттай хөндлөн чиглэлийн төмөр замыг барив. Тэгээд монголчууд бид төмөр замаа өөрсдөө барьчихлаа гэж онгирцгоон зарим нөхдөд Хөдөлмөрийн баатар цол хүртээж мандуулаад авсан.

Бас нүүрсний экспортын 95 хувийг бүрдүүлдэг Гашуунсухайт, Шивээхүрэн боомтод чингэлэг тээврийн терминалыг байгуулахаар болсон. Уг ажлыг эхэлж Гашуунсухайтад нийт 8100 чингэлэг буюу 259.2 мянган тонн нүүрсний багтаамжтай, жилдээ найман сая тонн нүүрс экспортлох хүчин чадалтай талбайг барьж дуусган өнгөрсөн оны есдүгээр сард ашиглалтад өгсөн юм. Ингэснээр хоёр улсын хооронд богино рейсээр нүүрс тээвэрлэж экспортын хэмжээ өмнөхөөсөө 10 сая тонноор нэмэгдэх боломж бий болсон. Гэвч уг терминалыг өдий хүртэл ашиглаж чадаагүй байна. Энэ нь төр, засгийн бодлого шийдвэр дунд шатандаа хэрэгжихгүй байгаагийн илрэл гэж болно. Нөгөө талаар төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж байгууламжаа барьсан ч үйл ажиллагаа удирдлагын менежментийг дутуу хийдгийн учир ийм байгаа юм.


Хэрэв нэгэнт байгуулсан терминалаа ашиглалтад авмагц ажил үйлсийг нь үргэлжлүүлсэн бол нүүрсний экспортоос олох орлогоо нэмэгдүүлэх боломж байсан л болов уу. Ер нь монголчууд бидэнд байгаа боломж бүхнийг ашиглах санаачилга дутмаг, болж бүтээгүй бүхнээ цар тахлын уршгаар халхалж суудаг нь гэм биш зан болсон шиг байна. Нөгөө талаар манай гол нүүрс нийлүүлэгч Хятадад ган гачиг, дулаарлын нөлөөллөөр нүүрсний хэрэгцээ өссөн, бас нүүрсний үнэ ханш урьд байгаагүй өндөр болсон тэр цаг үеийг манайхан мунгинасаар байгаад ашиглаж чадалгүй өдий хүрлээ.


Гэтэл Хятад талд харилцан худалдааны татвараа нэмэгдүүлж, зарим бараа бүтээгдэхүүндээ хориг тавилцан эдийн засгийн ээдрээтэй байсан АНУ хамгийн том нүүрс нийлүүлэгч нь болчихжээ. Тэднийх зөвхөн есөн сард гэхэд 1.46 сая тонн нүүрс нийлүүлж экспортоо долоо дахин өсгөсөн байна. Мөн Канад улс ч нүүрс нийлүүлчихэж. Оросын тал ч урьд нийлүүлж байсан хэмжээгээ нэмэгдүүлж чаджээ. Эдний нүүрсний компаниуд нийлүүлэлтээ 70 гаруй хувь нэмэгдүүлж 7.7 сая тоннд хүргэсэн байгаа юм. Гэтэл монголчууд бид уламжлалаа бодсон ч нутаг ойр бөөрөө нийлүүлж суугаа ч тэр эрэлт хэрэгцээ, нүүрсний ханш чинээндээ тулж өссөн тэр боломжийг ашиглаж чадаагүй байхад АНУ далай, тэнгис давуулж тив алгасан, Орос бидний толгой дээгүүр нүүрсээ Хятад руу урсгаж байгааг ердөө л шүлсээ савируулан харахаас хэтрэхгүй л байна шүү дээ.


Монгол Улсын нүүрс нийлүүлдэг орон зайг их гүрнүүд эзэлчихжээ. Манайхан ер нь цаг үеийг муу мэдэрдэг, ямар боломж байгааг олж харахгүй явсаар ирсэн. Үүний нэг жишээ нь урд хөрш рүү нүүрс зөөх төмөр замыг хэдэн жилийн өмнө тавьчих боломжийг алдсан. Энэ тухай зөвхөн мөнгө, хөрөнгөний тухай хэрүүл голдуу үлгэр ярьсаар байсан.  Тэгэлгүй адаглаад таван жилийн өмнө төмөр замаа барьчихсан байсан бол өдийд Хятадад хамгийн их нүүрс нийлүүлдэг орон гэж нэрлэгдээд сууж байх байсан даа. Ер нь монголчуудын өнөө үеийн гол амин зуулга нүүрс гэхэд хэн ч маргахгүй биз. Тийм л юм чинь. Гэтэл ялих шалихгүй шалтаг тоочиж Хятадын талтай тохиролцоонд хүрэхгүй тал үе үе гарсаар ирсэн. Өнгөрсөн оны сүүлч үед Гашуунсухайтад нүүрсний саатал, олон зуун машины бөөгнөрөл бий болсон. Энэ нь хоёр улсын Ерөнхий сайд нарын цахим уулзалтын дүнд яльгүй өөрчлөлт гарсан жишээ бий. Уг нь Хятадын дотоод нөхцөл байдлыг бид өдөр бүр толинд харж байгаа юм шиг мэдэрч байдаг учир нүүрсээ тооцоолж байгаагаараа нийлүүлэх боломж их.


Нүүрс тээвэрлэлтэд байгаа нэг анхаарал татсан асуудал нь нүүрсээ тээвэрлээд хилээс дотогш 18 км-т байрлах нүүрс ачих, буулгах талбайд буулгаад дахин ачиж хил давуулдаг дамжлага юм. Энэ байдлаас болж нүүрсний овоолго нэмэгдэж чанарт нь нөлөөлдөг нь үнэн. Үүнийг өөрчлөхийн тулд нүүрсийг чингэлгээр тээвэрлэх ахьсан түвшний терминалыг бариад удсан ч ашиглаж чадаагүй л  байна. Бас тэнд нэгэн цагт төмөр замаар нүүрс очино. Гэтэл Хятадын талаас яаж холбогдох нь өдий болтол шийдгүй л байгаа.


Байдал ийм байхад Монгол Улсын Засгийн газраас 2022 оны төсөвт нүүрсний экспортыг өмнөх оныхоос эрс өсгөж 36.5 тонноор тооцон 262.1 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр тусгасан бий. Энэ нь 2019 оны өндөр түвшний үзүүлэлттэй адил хэмжээ юм. Төсөв зохиогчид тайлбарлахдаа нүүрсний ханш өндөр байгаа хийгээд нүүрсний чингэлэгт тээврийн терминалтай болсон учир тийнхүү төсвийг хангалттай хэмжээнд хүргэж хийсэн гэж байна лээ. Харин нэгэнт он гараад төсөвт хэр хэмжээний юм орж байгааг тоолох машин ажиллаж эхлээд байхад байдал тун таагүй байна. Оны эхний хоёр сар илүү хугацаа л лав ярвигтай байх нь. Учир нь ирэх сарын сүүлчээр Хятадад өвлийн олимп болно. Цар тахлын дэгдэлт төдийлэн буураагүйгээс тэдний хил хязгаар тун эмзэг байна. Ийм цаг үед нүүрсний экспорт байтугай л хил давах юм бүхэнд саадтай байгаа юм. Тиймээс гуравдугаар сар гартал нүүрсний экспортын орлого ямар байхыг таахад бэрх байна. Уг нь нүүрс үнс болно гэж ярьдаг ч төсөл, хөтөлбөрөө ажил болгоод тээврийн асуудлаа зөв зохицуулаад хил давуулж борлуулсан нөхцөлд нүүрс маань үнс биш алт юм шүү дээ.


Үүнийг манай улс 2019 онд гурван тэрбум, 2020 онд 2.1 тэрбум ам.долларын орлогыг зөвхөн нүүрсний экспортоос олсон. Энэ нь зэсийнхээс 70 хувь өндөр байсан. Монголчуудыг заяа нь түшдэг гэдэг. Үүнийг бодоод хичээхгүй, зөв зүйтэйг эрэлхийлэхгүй, цаг үеэ мэдрэхгүй байгаад байвал заяа нь түших биш заяа нь хаях гээч болно гэдгийг хатуухан санууштай юм даа. Ургашгүйгээсээ болж боломжоо алдаж ирснээ битгий давтаасай.


Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  НЭГДҮГЭЭР САРЫН 11. МЯГМАР ГАРАГ. № 7 (6739)

Монголчууд биднийг мунгинасаар байтал...
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани