Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

 

30 шахам жил  уул уурхайн салбарыг хөгжүүлсэн гэх манай орны хувьд Уул уурхайн биржээ байгуулаагүй байгаа нь үнийн өсөлтөөс ирэх өгөөжийг хүртэж чадахгүй явсаар ирсний гол шалтгаан. 2013 оноос эхтэй Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг УИХ-ын  энэ удаагийн намрын  чуулганы төгсгөлд бусад холбогдох  хуулиудын өмнө  батлуулахаар ажиллаж байна хэмээн уг хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын зөвлөх  Р.Очбадрах мэдээлэл өгөх үеэр онцолсон юм.  2021 оны IV улирлын байдлаар "Тавантолгой" компани  уурхайн амнаас нэг тонн нүүрсээ 126 ам.доллараар, чингэлэг тернималийг ашиглалтад оруулснаар 204 ам.доллар болж нэмэгдсэн. Үүний зөрүү нь 80 орчим ам.доллар. Энэ хоорондох тээвэрлэлтийн зардал буюу тарифын үнэ  28 ам.доллар. Тэгвэл  тонн тутамд 50 ам.доллар алдаж байгаа гэсэн  тооцоог  хийж байна. Хэрэв энэ хуулиа баталж биржээ байгуулчихвал нүүрсээ тонн тутмыг олон улсын биржийн өнөөдрийн ханш  болох 300 ам.долларт хүргэж экспортлох  боломжтой. Харин яагаад энэ хуулийг шууд баталчихаж болдоггүй юм, учир юунд байна гээд хөөхөөр нөгөө л авлига, ашиг сонирхолд очиж гацсаар байдаг.
 
Учир нь УИХ-ын   заримгишүүний хамаарал бүхий компаниудын  нүүрс болон төмрийн хүдрийн экспортын гэрээнд оролцогчдын ашиг сонирхол хөндөгдөх  учраас  эл хуулийг баталж  Бирж байгуулах боломжийг  хааж 10 орчим жил хав дарсаар ирсэн гэж болно. Өнөөдөр Хятад, Монголын 400-500 орчим компани нүүрс болон бусад уул уурхайн бүтээгдэхүүний  экспортыг  хийж байна. Эдгээрийн хийсэн ил тод биш экспорт болон тээвэрлэлтийн гэрээгээр манай хар алтны тонн тутмын жишиг үнэ тогтож байна. Нэг үгээр хэлбэл, баялгаас тэгш  хүртэх зарчим алдагдаж, орлого төсөвт биш тэдний дундын унац болж халаасанд орж байна. Тэгэхээр үүнийг ил тод болгох хууль бол яах аргагүй Уул уурхайн бүтээгдэхүүний  биржийн тухай хууль. Нөгөөтэйгүүр,  өнөөдөр нүүрсний тээвэрлэлтийг  худалдан авагч тал хариуцна гэдгээр  Хятадын тал өөрт ашигтай байх хувилбарыг сонгож хийж байна. Ингэснээр хятад компани, жолооч нар ихэнх гэрээг хийсээр ирсэн. Хэрэв бирж байгуулагдвал тээвэрлэлтийг борлуулагч  тал хариуцах хууль эрх зүйн нөхцөл бүрдэнэ. Ингэснээр  жишээлбэл,  Тавантолгойгоос уртын тээвэрлэлтийг монгол компани, жолооч нар  шууд  хийх боломжтой болно. Улмаар хоёр улсын жолооч, компани  хоорондын дагалдаж гарах асуудал үгүй болох юм.  
 
Уул уурхайн бүтээгдэхүүнийг борлуулах зохион байгуулалттай зах зээлгүйгээс бодит үнэ, худалдааны нөхцөл,чанарын талаарх мэдээлэл бүрхэг. Өөрөөр хэлбэл, ил тод биш байдгаас үр ашигтай гэрээ хэлцэл хийх боломжгүй, зардал өндөр байдаг. Энэ бүгдийг тодорхой болгох хөшүүрэг уул уурхайн биржтэй болох явдал. Түүнчлэн бүтээгдэхүүний борлуулалтын үнэ худалдан авагч талын  гэрээний үнээр тогтдогоос болж төсөвт орж ирэх татвар, хураамж, төлбөр багаар тогтдог. Ингэж зах зээлийн зарчим болох  нэгж  бүтээгдүүний үнэ  бусад олон улсын биржийн  тогтоосон үнээр  гэрээ хийдэггүйгээс  татвар болон төлбөр, хураамж багаар тогтож  тэр хэрээр төсөвт орж ирэх орлого доогуур байгаа юм. Өөрөөр хэлбэл,  дэлхийн зах зээлд нэгж бүтээгдэхүүний үнийн өсөлтийг дагаад төсөвт орж ирэх орлого нэмэгдэх боломжтой ч биржгүйгээс энэ боломжоо алдсаар байна. Магадгүй хэдэн жилийн өмнө биржээ байгуулсан бол өнөөдрийн үнийн өсөлтийг тогтоож барих боломж байсан хэмээн  салбарын судлаач, шинжээчид сануулж биржийн хуулиа яаралтай батлахыг дэмжсээр буй. Бүтээгдэхүүний үнэ өсөлттэй байгаа энэ үеийг ашиглан хэджинг гэрээ хийх боломжоо алдаж байгаа гэдгийг ч сануулсаар.
 
Тус хууль товолсон хугацаандаа батлагдвал ирэх зургадугаар сар гэхэд биржээ байгуулж долдугаар сараас үйл ажиллагааг нь жигдрүүлэх боломжтой хэмээн ажлын хэсгийнхэн ярьж байна. Бирж төрийн  өмчит компани  хэлбэрээр ажиллана. Эхлээд төрийн өмчит компаниуд бүтээгдэхүүнээ биржээр дамжуулан борлуулна. Улмаар хувийн хэвшлийнхэн өөрсдийн хүсэлтээр биржээр дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулна. Уул уурхайн бүтээгдэхүүнийг АНУ-ын  Чикакогийн биржийн жишгээр бэлэн бүтээгдэхүүний болон форвард гэрээ, хэлцэл арилжаа хийж туршлагатай болсны дараагаар фьючерсийн худалдааг хийхээр зорьж буй бөгөөд фьючерсийн худалдаа нь зах зээл дээрх эрсдлийг бууруулах нөхцөл болох боломжтой юм. Мөн БНХАУ-ын Шанхайн металлын фьючерсийн биржийн эрх зүйн орчныг судлан, биржийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, зуучлагчдын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож брокерийн харилцааг боловсронгуй болгох хүрээнд биржийн сайн туршлагыг судалж хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна.
 
Тиймээс 2024 онд ашиглалтад оруулах  нүүрс баяжуулах, газрын тос боловсруулах  үйлдвэр түүнчлэн Эрдэнэт үйлдвэрийн өргөтгөл,  шинэчлэл,  хар төмөрлөгийн цогцолбор мөн  энэ онд ашиглалтад орох Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор  ажиллаж эхлэх үед уул уурхайн  бирж байгуулагдсан байх нь бүтээгдэхүүний үнэ  дэлхийн зах зээлд өсөлттэй байх циклийг ашиглах боломж  бүрдэх юм.
 
 
Ц.Мягмарбаяр
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:45
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

Өчигдөр, 12:35
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани