Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Таван толгой түлш” компанийн түлшний чанар, менежментийг сайжруулъя

“Таван толгой түлш” компанийн түлшний чанар, менежментийг сайжруулъя

 

Т.АМАРАА

Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80 хувь нь гэр хорооллын айл өрхийн гэрийн зуух болон аж ахуйн нэгж, байгууллагын 3200 орчим халаалтын зуухнаас гарч буй утаанаас үүдэлтэй бол, 10 хувийг замын хөдөлгөөнд оролцож байгаа 400 мянга гаруй авто тээврийн хэрэгсэл, 5-6 хувийг дулааны цахилгаан станцууд, дөрвөн хувийг замын тоос шороо, ил задгай хаясан хог хаягдал зэрэг бусад эх үүсвэр ялгаруулж байна гэж Үндэсний статистикийн хорооны 2020 оны судалгаанд дурджээ.

Тэгэхээр нийслэлийн агаарыг бохирдуулж буй гол хүчин зүйл нь гэр хорооллын яндангийн утаа гэдэг нь нэгэнт ойлгомжтой юм. Иймээс ч 2018 онд тухайн үеийн Ерөнхий сайд Засгийн газрын тогтоол гаргаж, Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориг­лож, сайжруулсан шахмал түлш нэвтрүүлэх шийдвэр гаргаж байв.

Монгол Улсын Засгийн газ­рын дээрх 2018 оны 62 дугаар тогтоол хэрэгжсэнээс хойш Улаан­баа­тар хотын агаар дахь 2.5 микроноос бага хэмжээтэй тоосны хамгийн их агууламж 2019 оны арванхоёрдугаар сард 0.20 мг/м3 болж, өмнөх оны мөн үеэс 0.18 мг/м3 буюу 47.2 хувиар буурсан гэж Үндэсний статистикийн хороо, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн хамтарсан судалгаанд онцолсон байх юм.Харин 2020 оны эхний гурван сарын дунджаар 0.066 мг/м3 болж, өмнөх оноос 43.3 хувиар тус буурсан гэж мэргэжлийн байгууллага дүгнэж байв. Тэгэхээр энэ үзүүлэлтээс харахад, нийслэлийн утаа, агаарын бохирдлыг богино хугацаанд бууруулах арга хэрэгсэл нь сайжруулсан түлш гэдэгтэй санал нийлэхээс аргагүй. Сайжруулсан түлш хэрэглэсэн өмнөх хоёр жилийн өвөл утаа ингэж буурч байв. Гэтэл энэ жил мэдэгдэхүйц агаарын бохирдол нэмэгдчихлээ. Албан бус судалгаагаар хотын агаарын бохирдол өмнөх оныхоос 20 гаруй хувиар нэмэгдсэн гэдэг мэдээлэл байна. Иймээс ямар учраас агаарын бохирдол нэмэгдчихэв гэж буруутанг "хайх ажиллагаа” сүүлийн өдрүүдэд эрчимтэй өрнөлөө. 

Нийслэлийн агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслийн удирдагч Д.Ихбаяр "2019 онд иргэд сайжруулсан шахмал түлш түлж хэвшээгүй учир бага түлж байсан. Харин одоо зуухны чанар муу, түлшээ буруу түлж,  уугиулж байна. Мөн шахмал түлш хямд байгаа учир иргэдийн хэрэглээ ихэссэн” хэмээн иргэд рүү бурууг чихээд амжив. Мөн БОАЖ-ын сайд Н.Уртнасан "Агаарын бохирдлын хамгийн эхний шалтгаан бол шахмал түлшний хэрэглээ. 2019-2020 онд 320 мянган тонн шахмал түлш хэрэглэж байсан бол 2020-2021 онд 430, 2021-2022 онд 620 мянган тонн буюу шахмал түлшний хэрэглээ бидний анх хэрэглэж байснаас хоёр дахин нэмэгдсэн байна. Өнөөдөр түүхий нүүрс 8000 төгрөгийн үнэтэй байна. Найман мянган төгрөгөөр нүүрс авах уу, 1875 төгрөгөөр шахмал түлш авах уу гэдэг сонголтоос иргэд шахмал түлшийг түлхүү авч байна” хэмээн утаа нэмэгдсэн шалтгааныг иргэдийн түлшний хэрэглээтэй холбон тайлбарлав. Төр буруугүй, иргэд буруутай гэдэг анархизм үргэлжилж байна.

Үнэн хэрэгтээ утаа нэмэгдсэн шалтгааныг тодруулбал, сайжруулсан шахмал түлшний чанар, стандарт алдагдсантай холбон тайлбарлах учиртай юм билээ. Шахмал түлшийг үйлдвэрлэгч "Таван толгой түлш” компанид Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хяналт, шалгалт явуулахад сайжруулсан шахмал түлшний чанар муудсан гэдэг дүгнэлтэд хүрчээ. Тодруулбал энэ талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн "Илчлэгийн хувьд өнгөрсөн найм, есдүгээр сард үйлдвэрлэсэн түлшний илчлэг өмнөх үзүүлэлтээс буурсан байна. Илчлэг буурсан шалтгааныг тодруулахад, "Таван толгой түлш” ХХК мидлингээ маш ихээр нөөцөлж, гадаанаа удаадаг. Үүнээс болж илчлэг муудсан байх магадлалтай. Иймээс хоёр, гурван сараар биш, 14 хоногоор нөөцөлж, үйлдвэрлэлд оруулбал илчлэг өндөр байхаар байна” хэмээн тайлбарлаад байна. Түүнчлэн иргэдийн зүгээс өмнөх жилүүдтэй харьцуулахад сайжруулсан түлшний илчлэг муу, үүрмэг их, нүүрс чийгтэй ирж байгаагаас уугилт их байна гэх гомдлыг хэлж байгаа юм. 

Тэгэхээр үнэн хэрэгтээ "Тавантолгой түлш” компани илчлэг муу, дээр нь бүрэн хатаагүй шахмал түлш үйлдвэрлэсэн нь агаарын бохирдлыг нэмэгдүүлэх үндсэн шалтгаан болсон гэдгийг онцлон хэлэх ёстой болж байна. Түүнчлэн шахмал түлшний чанар муудсан гэдгийг үйлдвэрлэгч компанийн дээд удирдлага нь ч хүлээн зөвшөөрсөн. "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Б.Ганхуяг "Мидлингийн чанарын асуудал өөрчлөгдсөнийг хүлээн зөвшөөрч байна. Богино хугацаанд 1200 тонн нүүрс угаах хүчин чадал бүхий дунд оврын үйлдвэр байгуулах шаардлагатай” хэмээн тайлбар хийгээд байна. 

"Ниргэсэн хойно нь хашхирав” гэгчээр агаарын бохирдол өмнөх оныхоос эрс нэмэгдэж, өвлийн улирал дуусах гэж байхад шинэ үйлдвэр байгуулах тухай одоо ярьж байгаа нь харамсалтай.Тэгэхээр асуудлын гол нь хаана байна вэ гэвэл түлш үйлдвэрлэгч компанийг нэрлэх учиртай. Шахмал түлшний шуудай тасарсан, барьцалдуулагч бодисны нөөц дууссан, түлшний хангамж хүрэлцээгүй байна гэх зэргээр өнгөрсөн хугацаанд "Тавантолгой түлш” компани бишгүй дээ л хэл ам таталсан.  Хамгийн сүүлд гэхэд, тус компанийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрт гал гарч, хатаах хэсгийн нэг шугам ажиллагаагүй болсон. "Муу дээр муухай, муухай дээр улцан” гэгчээр ажил үйлс нь бүтэлгүйтэх болсон тус компанийн үйл ажиллагаа, менежментийг сайжруулах шаардлагатай болсон нь дээрх бүтэлгүй ажлуудаас нь харагдаж байна. Бурууг бусдаас, иргэдээс хайх бус өөрсдөдөө дүгнэлт хийж, хамгийн гол нь үйлдвэрлэж буй сайжруулсан түлш нь нэг стандарттай чанартай, утаа, тортог бага ялгаруулдаг байх нь юу юунаас чухал байна. Одоогийн нөхцөлд утааг багасгах ганц шийдэл болсон сайжруулсан түлш сайжирч байж, Улаанбаатар хотын утаа багасах тухай яригдах биз.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН

“Таван толгой түлш” компанийн түлшний чанар, менежментийг сайжруулъя
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани