Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Г.Ёндон: Газрын тос боловсруулах үйлдвэр мөрөөдөл биш ажил болно

Г.Ёндон: Газрын тос боловсруулах үйлдвэр мөрөөдөл биш ажил болно

 

Шатахууны нөөц болон үнэ ханштай холбоотой асуудлаар Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонтой ярилцлаа.

-ОХУ Украины эсрэг цэргийн ажиллагаа эхлүүлсэн нь манай улсын шатахууны нөөцөд нөлөөлөх үү?

-Энэ бол яах аргагүй болгоомжлох ёстой асуудлын нэг. Роснефть компанийн Монгол дахь төлөөлөгчийн газартай бид холбогдож, тодруулга авсан. Энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар шатахуунтай холбоотой асуудлаар ОХУ-д ажиллах үүрэг даалгавар авсан.

Нэгдүгээрт, дэлхийн зах зээл дээр сүүлийн 7,8 жил байгаагүй өндөр үнэд хүрсэн. Бид 100 хувь гадаадаас хамаарч байгаа учраас шатахууны үнэ дагаад өснө. Ингэхдээ зах зээлийн хөдөлгөөнт дундаж үнийн тооцооллоор нэмэгдэж байгаа.  

Ерөнхий сайд шатахууны асуудлаар аравдугаар сард үүрэг даалгавар өгөхдөө үнийн өсөлтөөс улбаалж иргэдэд нөлөөлөх үр дагавар нь бага байх чиглэл өгсөн. Энэ дагуу өнөөдөр Аи92 автомат үнийн тооцооллоор зах зээлд нийлүүлэгдэж байгаа. Ингэснээр сүүлийн үед ханшийн өсөлт бага хэмжээгээр нэмэгдэж байгаа. Энэ нь нэг талаасаа зах зээлийн огцом өсөлтийн өмнө авч хэрэгжүүлсэн зөв арга хэмжээний нэг гэж харж байгаа.

Хоёрдугаарт, Орос, Украины үнэ ханштай уялдуулаад хэлэх юм бол дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ яаж ч хэлбэлзэж магадгүй. Буурах магадлал нь ОХУ-ын экспортод хориг тавих юм бол бидэнд эерэг нөлөөлж мэдэх юм. Гэхдээ дан ганц ОХУ-ын үнэ ханшаас хамаарахгүй л дээ. Бид шатахууны Сингапурын бирж дээрх ханшаар авдаг.

Нөгөө талаас бидний аливаа улс цэрэг дайны үед стратегийн нөөцөө бүрдүүлж эхэлдэг. Ийм тактик барих юм бол бидэнд хүнд тусна. Өнөөдрийн нөхцөл байдалд үнэ бол зах зээлийн зарчмаар явна. Бидний нэг номерт анхаарах ёстой зүйл бол нөөцийг бүрдүүлэхэд чиглэж байна.

-Өнгөрсөн оны есдүгээр сард шатахууны хомсдол үүсэхэд БНХАУ-руу захиалга хийж байсан. Энэ удаад ямар арга тактик ашиглах вэ?

-Есдүгээр сард шатахууны нөөц хомсдох үед бид хэдийн Хятад улсаас захиалга хийчихсэн байсан. Өнөөдөр ОХУ, Украины нөхцөл байдлаас улбаалж шатахууны үнэ өслөө гэхэд БНХАУ-д ч дагаад өснө. Энэ тохиолдолд хил гаалийн асуудал үүснэ. Хятад улсад мөнгөө төлөөд авч байгаа компаниуд бий. Бид энэ тал руу нь шахаж шаардаж байгаа. Яагаад гэвэл Эрээн дээрх тээвэр логистикийн асуудал байна. Иран АНУ цөмийн хөтөлбөрийн хэлэлцээрийг бид хүлээж байна. Энэ хэлэлцээр амжилттай болвол Иран улс 1 сая баррель шатахуун зах зээлд гаргах боломжтой болно.

-Шатахуун боловсруулах үйлдвэртэй болох нь Монголчуудын мөрөөдөл боллоо. Энэ ажил хэрхэн үргэлжилж байна вэ?

-Би бол үүнийг мөрөөдөл гэж хэлэхгүй. Энэ бол бодит үйлдвэр байгуулагдаж байгаа. У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа хэд хэдэн чухал шийдвэрийг гаргасан. Энэтхэгийн Засгийн газраас Монгол Улсад олгож байгаа хөнгөлөлттэй зээлийг Монгол газрын тос боловсруулах үйлдвэр барих шийдвэр гаргасан. Газрын тос боловсруулах үйлдвэр төрийн өмчит аж ахуй нэгж байгуулсан. Эдгээр чухал шийдвэрийн хүрээнд өнөөдөр EPC-1 төсөл хэрэгжээд явж байгаа. EPC-2, EPC-3 төслийн тендерийн материалууд ирсэн тул үнэлэх, хэлэлцээр хийгдэж байгаа асуудал байна.   

Тээвэр лигостикийн үнэ 6-8 дахин өссөн, чингэлэг олдохгүй байх зэрэг олон бэрхшээл байна. Ингээд Тяньжинь дээр ачаа 3-4 сар гацаад зогсохгүй өдөр бүр мөнгө төлж байна. Иймд бид хэлэлцээр хийгээд явж байгаа. Ер нь бол мөрөөдөл биш ажил болох нь тодорхой.

-Шатахууны үнэ өссөн ч чанар нь хангалтгүй байна гэдэг шүүмжлэл гараад байна. Шатахууны чанарыг хэрхэн хянадаг вэ?

-Манай Ашигт малтмал газрын тосны газар бол олон газраар явж шинжилгээ авсан. Хүмүүсийн яриад байгаа шиг үр дүн шинжилгээгээр гараагүй. Нөгөө талаас Ашигт малтмал газрын тосны газар шуурхай утас ажиллуулж байгаа. Үнийг чөлөөлж байгаа нь үнэнд тохирсон чанар орж ирнэ гэсэн үг. Үнийг нэг түвшинд бариад байх юм бол тэр түвшинд тохирсон чанар орж ирнэ.

-Шатахуун импортлогч аж ахуй нэгжид төрөөс ямар дэмжлэг олгож байна вэ?

-Одоо бол үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож байгаа. Өнгөрсөн оны аравдугаар сард нөөц бүрдүүлэх зорилгоор зээл олгож эхэлсэн. Аж ахуй нэгжүүд бизнесийн зарчмаар зээл аваад, нөөц бүрдүүлээд явж байгаа.    

Г.Ёндон: Газрын тос боловсруулах үйлдвэр мөрөөдөл биш ажил болно
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL: 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Зэсийн үнэ яагаад огцом буурав?

  2026 оны есдүгээр сард нэг тонн зэсийн үнэ 14,800 ам.доллар орчимд ...

Өчигдөр, 19:36
2026 оны 11 сарын 25, 11 цаг 04 минут
Үр дүнгүй "COP31"

  НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх энэ жилийн бага хурал ...

2026 оны 11 сарын 25, 10 цаг 53 минут
Байгалийг ялахыг оролдсон ч бүтэлгүйтсэн тохиолдлууд

  Байгалийг өөрийн хүссэнээр өөрчлөх гэсэн хүний оролдлого заримдаа ...

2026 оны 11 сарын 25, 10 цаг 10 минут
"Нүүрс тээвэрчид эргэлт тутмаас 1.3 сая төгрөгийн алдагдал хүлээхээр байна”

  Концессын замаас өндөр тарифтай хураамж авч, монопол нөхцөл тулгаж ...

2026 оны 11 сарын 25, 09 цаг 53 минут
Салхитын мөнгөний зүүн ордыг 2027 оноос ашиглаж эхэлнэ

  Ирэх оноос Салхитын мөнгөний зүүн ордыг ашиглаж эхлэхээр төлөвлөж ...

2026 оны 11 сарын 24, 13 цаг 42 минут
Өөр гаригт очсон мэт сэтгэгдэл төрүүлэх дэлхийн 6 гайхалтай газар

  Дэлхий дээр өөр гаригт очсон мэт сэтгэгдэл төрүүлэхүйц ер бусын ...

2026 оны 11 сарын 24, 13 цаг 07 минут
О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

  УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2026 оны 11 сарын 24, 12 цаг 24 минут
БНХАУ, ОХУ, АНУ-ын төрийн тэргүүн нар Энх тайвны тунхаглал гаргалаа

  2026 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр БНХАУ-ын дарга Ши ...

2026 оны 11 сарын 20, 11 цаг 58 минут
2026 оны 11 сарын 19, 16 цаг 23 минут
Хөршийн халуун дотно нөхөрлөл: Хил дамнасан эрүүл мэндийн тусламж Монгол Улсын иргэдэд хүрч байна

Хятадын Өвөр Монголын Чөлөөт Худалдааны Туршилтын Бүсийн Эрээн хотын ...

2026 оны 11 сарын 19, 13 цаг 36 минут
2026 оны 11 сарын 19, 10 цаг 08 минут
Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох асуудлыг судлах ажлын хэсэг байгууллаа

  Оюутолгойн ногдол ашиг болох гурван их наяд төгрөгөөс иргэн бүрд ...

2026 оны 11 сарын 18, 13 цаг 12 минут
Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох асуудлыг судлах ажлын хэсэг байгууллаа

  Оюутолгойн ногдол ашиг болох гурван их наяд төгрөгөөс иргэн бүрд ...

2026 оны 11 сарын 18, 13 цаг 06 минут
2026 оны 11 сарын 18, 13 цаг 02 минут
2026 оны 11 сарын 17, 15 цаг 00 минут
Монгол Улс 2.6 тэрбум ам.долларын газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ

  Он гарснаас хойш эхний арван сарын байдлаар 2.65 тэрбум ам.долларын ...

2026 оны 11 сарын 17, 13 цаг 38 минут
Хятадын уламжлалт анагаах ухаан дэлхий нийтийн эрүүл мэндийн үйлсэд хувь нэмрээ оруулж байна

  10-р сарын 22-ны өдөр бол "Дэлхийн уламжлалт анагаах ухааны өдөр" ...

2026 оны 11 сарын 17, 13 цаг 04 минут
Бодит хэрэглээний робот айсуй

  2026 оны Дэлхийн роботын их хурал 8-р сарын 19-нээс 8-р сарын 23-ны ...

2026 оны 11 сарын 17, 10 цаг 30 минут
Монгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ

  Монгол Улс 2026 оны эхний 10 сард нийт 17.8 тэрбум ам.долларын ...

2026 оны 11 сарын 17, 10 цаг 06 минут
Миссисипигийн гайхамшиг тохиож, бүх 130 зорчигч амьд гарчээ

  АНУ-ын Нью-Орлеан хотод "American Heritage" аяллын хөлөг онгоц ...

2026 оны 11 сарын 17, 09 цаг 41 минут
Үнэг яагаад шовх хоншоортой байдаг вэ?

Үнэгийг бусад амьтдаас ялгаруулдаг хамгийн онцлог шинжүүдийн нэг бол урт, ...

2026 оны 11 сарын 16, 15 цаг 52 минут
АИ-95 бензин дээр оочергүй байгаа нь ард түмэн мөнгөгүй байна гэсэн үг

  Бензин хомсдоод удлаа. Бүтэн жил үргэлжилсэн хомсдолд иргэд дасаж, ...

2026 оны 11 сарын 16, 14 цаг 40 минут
Шахмал түлшинд хордсон иргэн төрөөс сар бүр 1 сая 500 мянган төгрөгийн тэтгэмж авахаар болжээ

  Шахмал түлш түлээд гурван настай охиноо алдаж, өөрөө гүн хордлогод ...

2026 оны 11 сарын 16, 09 цаг 23 минут
110 сая ам.долларын тээвэрлэгч Ё.Хэрлэнцогийн тендерүүд…

  Монголын хамгийн аймшигтай авлигын дүн хэмжээ 10 жилийн тэртээд ...

2026 оны 11 сарын 15, 18 цаг 17 минут
Урт замын аян дайны зориг санаа — Хүн төрөлхтний оюуны өв

  Хятадын Ажилчин, тариачдын улаан армийн Урт замын аян дайны ялалтын ...

2026 оны 11 сарын 15, 18 цаг 10 минут
2026 оны 11 сарын 13, 20 цаг 18 минут
Мэнэнгийн талыг сүйтгэсэн Петрочайнад хэзээ хариуцлага тооцох вэ?

  МЭНЭНГИЙН ТАЛЫГ СҮЙТГЭСЭН ПЕТРОЧАЙНД ХЭЗЭЭ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ВЭ? ...

2026 оны 11 сарын 13, 20 цаг 12 минут
Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

  Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ...

2026 оны 11 сарын 13, 20 цаг 07 минут
Хятад, Монголыг холбосон хоёр дахь төмөр замын бүтээн байгуулалтын шинэ ахиц

Саяхан, 32.6 метр урт, 134 тонн орчим жинтэй, урьдчилан цутгасан Т ...

2026 оны 11 сарын 12, 17 цаг 54 минут
Улаанбаатар хотын ердөө 25 хувь нь ойгоор бүрхэгдсэн байдгийг та мэдэх үү?

  Нийслэл нийт 470 мянган га газар нутагтай бөгөөд үүнээс 95 мянган ...

2026 оны 11 сарын 12, 15 цаг 58 минут
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрт БНХАУ-тай хамтарна

  “Эрдэнэт Үлйдвэр” ТӨҮГ-ыг түшиглэсэн зэсийн баяжмал ...

2026 оны 11 сарын 12, 15 цаг 04 минут
Ж.Мөнхбатын гэгддэг зам Архангайд ашиглалтанд орлоо

  Архангай аймгийн Өлзийт-Хайрхан сумдыг дайрч Хөвсгөлийн ...

2026 оны 11 сарын 12, 11 цаг 38 минут
Засгийн газар 2027 онд хөрөнгийн зах зээлийг дэмжинэ

  Иргэн "Зээлгүй бизнес эрхлэгч гэж бараг байхгүй. 5 ажилтантай ч, 50 ...

2026 оны 11 сарын 12, 10 цаг 42 минут
2026 оны 11 сарын 12, 10 цаг 04 минут
Тавдугаар бүгд хурлын " тоогтоол "-ын агуулгатай танилцах нь /3/

 3-р хэсэгт, нам, төрийн хяналтын тогтолцоог боловсронгуй болгож, ...

2026 оны 11 сарын 11, 18 цаг 47 минут
Тавдугаар бүгд хурлын "тоогтоол"-ын агуулгатай танилцах нь /2/

  ХКН-ын Төв хорооны XX сонгуулийн тавдугаар бүгд хурлаас хэлэлцэн ...

2026 оны 11 сарын 11, 18 цаг 12 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос 12 тэрбумыг олжээ

  АНУ энэ он гарснаар Венесуэлийн байгалийн баялаг, газрын тосны ...

2026 оны 11 сарын 11, 17 цаг 44 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани