Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Н.Удаанжаргал: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл бол инноваци, дэвшилтэт технологи шингэсэн томоохон бүтээн байгуулалт юм

Н.Удаанжаргал: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл бол инноваци, дэвшилтэт технологи шингэсэн томоохон бүтээн байгуулалт юм

 

"Тавантолгой төмөр зам” ХХК-ийн санаачилгаар "Монгол Улсын төмөр замын салбарын хөгжлийн тулгамдсан асуудлууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдаж байна.
Үйл ажиллагааны нээлтэд "Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Удаанжаргал, Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, Академич Д.Рэгдэл, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тээвэрчин Р.Раш болон албаны бусад хүмүүс оролцож, салбар хуралдааны илтгэгчдэд батламжийг гардуулав. Мөн урьдчилсан шатны шалгаруулалтад илтгэлээ ирүүлсэн таван оюутанд "Тавантолгой төмөр зам” ХХК-д ажиллах урилгыг гардуулан өглөө.
"Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн хүрээнд Монгол Улсад анх удаа 10 мянган тоннын хүнд даацын ачааны вагон аялж эхлэх гэж байгааг онцлоод тэдгээр галт тэрэг явах гүүрүүдийг барьж байгуулж байгаа монгол инженерүүдээрээ бахархаж байгаагаа илэрхийлэв. Мөн дээрх төсөл нь инноваци, дэвшилтэт технологи шингэсэн томоохон бүтээн байгуулалт болохыг тэмдэглээд тус компанийн инженерүүд цаашид Богдхан төмөр замын төсөл дээр мөн Монгол Улсын анхны төмөр замын туннелийг барьж байгуулахаар нарийвчилсан судалгааны ажил хийгдэж байгааг дурдлаа.
Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, Академич Д.Рэгдэл Монголчууд өөрсдөө төмөр замаа барьж чаддаг болсон энэ үед тус компани шинжлэх ухааны байгууллагууддаа хандаж, төмөр замын цаашдын хөгжлийн асуудлыг ярихаар өнөөдрийн хурлыг зохион байгуулж байгааг онцлоод Шинжлэх ухааны академи, "Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан, хамтран ажиллаж байгааг тэмдэглэв.
Хөдөлмөрийн баатар, Гавьяат тээвэрчин Р.Раш Монгол Улсын төмөр замын салбар эрчимтэй хөгжиж, монгол залуус энэ салбарт хошуурч, уул уурхайн салбарын хөгжил төмөр замын салбартай нягт холбоотой байгаа энэ үед эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байгаа нь онцлог үйл явдал болж байна хэмээн дурдав.
"Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Бага хурлын хүрээнд Төмөр замын бүтээн байгуулалт, тээврийн салбарын технологийн шинэчлэлт, инноваци, олон улсын хөгжлийн чиг хандлага, ногоон хөгжлийн асуудал; Нийгэм, эдийн засгийн хөгжилд төмөр замын салбарын үзүүлэх үр нөлөө, салбарын хөгжлийн эдийн засаг, удирдлагын асуудлууд зэрэг үндсэн сэдвээр нийт 70 орчим илтгэл хүлээн авснаас 22 илтгэлийг шалгаруулж, өнөөдрийн салбар хуралдаанд танилцуулж байна. Онцлоход гадаад орнуудаас хэд хэдэн илтгэл ирүүлснээс өнөөдрийн салбар хуралдаанд ХБНГУ-ын Сансар судлалын төв, Замын хөдөлгөөний Системийн технологийн Институтийн Бизнес хөгжлийн удирдлагын дарга, Докторант Кристиан Рахмиг онлайнаар илтгэлээ танилцууллаа. Мөн "Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Ерөнхий инженер Б.Болор-Эрдэнэ "Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн онцлог”, Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн захирал Г.Эрэгзэн, Эрдэм шинжилгээний ажилтан Б.Батдалай нарын "Төмөр зам дагуух соёлын өв, судалгаа хадгалалт, хамгаалалт” зэрэг олон сонирхолтой сэдвийн хүрээнд илтгэлүүд танилцуулагдав.
Зохион байгуулагч тал салбар хуралдаанаас шалгаруулсан илтгэлүүдийг эмхтгэл болгон хэвлүүлэх ажлыг зохион байгуулах бөгөөд бага хурлын дүнгээр "Төмөр замын инженерүүдийн анхдугаар чуулга уулзалт”-д танилцуулагдах дүгнэлт, зөвлөмжийг гаргах юм. Төмөр замын инженерүүдийн анхдугаар чуулга уулзалтыг II улиралд зохион байгуулахаар төлөвлөж байгаа ба энэ нь төмөр замын чиглэлээр мэргэшсэн инженерүүдийг нэгэн дээвэр дор нэгтгэж, салбарынхаа тулгамдсан асуудлууд, хөгжлийн чиг хандлагыг хэлэлцэхээр төлөвлөж буй онцлог үйл явдал юм.
Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг Эдийн засаг, хөгжлийн яам, Шинжлэх ухааны академи, МУИС-ийн Хууль зүйн сургууль, ШУТИС-ийн Механик, Тээврийн сургууль, Төмөр замын дээд сургууль, Улаанбаатар Эрдэм их сургууль, Шихихутуг их сургууль зэрэг байгууллагууд дэмжин, хамтран ажиллаж байна.





Н.Удаанжаргал: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл бол инноваци, дэвшилтэт технологи шингэсэн томоохон бүтээн байгуулалт юм
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL: 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 20:13
Зэсийн үнэ яагаад огцом буурав?

  2026 оны есдүгээр сард нэг тонн зэсийн үнэ 14,800 ам.доллар орчимд ...

Өчигдөр, 19:36
Өчигдөр, 18:39
2026 оны 11 сарын 25, 11 цаг 04 минут
Үр дүнгүй "COP31"

  НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх энэ жилийн бага хурал ...

2026 оны 11 сарын 25, 10 цаг 53 минут
Байгалийг ялахыг оролдсон ч бүтэлгүйтсэн тохиолдлууд

  Байгалийг өөрийн хүссэнээр өөрчлөх гэсэн хүний оролдлого заримдаа ...

2026 оны 11 сарын 25, 10 цаг 10 минут
"Нүүрс тээвэрчид эргэлт тутмаас 1.3 сая төгрөгийн алдагдал хүлээхээр байна”

  Концессын замаас өндөр тарифтай хураамж авч, монопол нөхцөл тулгаж ...

2026 оны 11 сарын 25, 09 цаг 53 минут
Салхитын мөнгөний зүүн ордыг 2027 оноос ашиглаж эхэлнэ

  Ирэх оноос Салхитын мөнгөний зүүн ордыг ашиглаж эхлэхээр төлөвлөж ...

2026 оны 11 сарын 24, 13 цаг 42 минут
Өөр гаригт очсон мэт сэтгэгдэл төрүүлэх дэлхийн 6 гайхалтай газар

  Дэлхий дээр өөр гаригт очсон мэт сэтгэгдэл төрүүлэхүйц ер бусын ...

2026 оны 11 сарын 24, 13 цаг 07 минут
2026 оны 11 сарын 24, 12 цаг 27 минут
О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

  УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2026 оны 11 сарын 24, 12 цаг 24 минут
БНХАУ, ОХУ, АНУ-ын төрийн тэргүүн нар Энх тайвны тунхаглал гаргалаа

  2026 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр БНХАУ-ын дарга Ши ...

2026 оны 11 сарын 20, 11 цаг 58 минут
2026 оны 11 сарын 19, 16 цаг 23 минут
2026 оны 11 сарын 19, 14 цаг 55 минут
2026 оны 11 сарын 19, 14 цаг 33 минут
2026 оны 11 сарын 19, 13 цаг 40 минут
Хөршийн халуун дотно нөхөрлөл: Хил дамнасан эрүүл мэндийн тусламж Монгол Улсын иргэдэд хүрч байна

Хятадын Өвөр Монголын Чөлөөт Худалдааны Туршилтын Бүсийн Эрээн хотын ...

2026 оны 11 сарын 19, 13 цаг 36 минут
2026 оны 11 сарын 19, 13 цаг 22 минут
2026 оны 11 сарын 19, 10 цаг 08 минут
Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох асуудлыг судлах ажлын хэсэг байгууллаа

  Оюутолгойн ногдол ашиг болох гурван их наяд төгрөгөөс иргэн бүрд ...

2026 оны 11 сарын 18, 13 цаг 12 минут
Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох асуудлыг судлах ажлын хэсэг байгууллаа

  Оюутолгойн ногдол ашиг болох гурван их наяд төгрөгөөс иргэн бүрд ...

2026 оны 11 сарын 18, 13 цаг 06 минут
2026 оны 11 сарын 18, 13 цаг 02 минут
2026 оны 11 сарын 17, 15 цаг 00 минут
2026 оны 11 сарын 17, 14 цаг 01 минут
Монгол Улс 2.6 тэрбум ам.долларын газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ

  Он гарснаас хойш эхний арван сарын байдлаар 2.65 тэрбум ам.долларын ...

2026 оны 11 сарын 17, 13 цаг 38 минут
Хятадын уламжлалт анагаах ухаан дэлхий нийтийн эрүүл мэндийн үйлсэд хувь нэмрээ оруулж байна

  10-р сарын 22-ны өдөр бол "Дэлхийн уламжлалт анагаах ухааны өдөр" ...

2026 оны 11 сарын 17, 13 цаг 04 минут
2026 оны 11 сарын 17, 12 цаг 00 минут
Бодит хэрэглээний робот айсуй

  2026 оны Дэлхийн роботын их хурал 8-р сарын 19-нээс 8-р сарын 23-ны ...

2026 оны 11 сарын 17, 10 цаг 30 минут
Монгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ

  Монгол Улс 2026 оны эхний 10 сард нийт 17.8 тэрбум ам.долларын ...

2026 оны 11 сарын 17, 10 цаг 06 минут
Миссисипигийн гайхамшиг тохиож, бүх 130 зорчигч амьд гарчээ

  АНУ-ын Нью-Орлеан хотод "American Heritage" аяллын хөлөг онгоц ...

2026 оны 11 сарын 17, 09 цаг 41 минут
Үнэг яагаад шовх хоншоортой байдаг вэ?

Үнэгийг бусад амьтдаас ялгаруулдаг хамгийн онцлог шинжүүдийн нэг бол урт, ...

2026 оны 11 сарын 16, 15 цаг 52 минут
АИ-95 бензин дээр оочергүй байгаа нь ард түмэн мөнгөгүй байна гэсэн үг

  Бензин хомсдоод удлаа. Бүтэн жил үргэлжилсэн хомсдолд иргэд дасаж, ...

2026 оны 11 сарын 16, 14 цаг 40 минут
Шахмал түлшинд хордсон иргэн төрөөс сар бүр 1 сая 500 мянган төгрөгийн тэтгэмж авахаар болжээ

  Шахмал түлш түлээд гурван настай охиноо алдаж, өөрөө гүн хордлогод ...

2026 оны 11 сарын 16, 09 цаг 23 минут
110 сая ам.долларын тээвэрлэгч Ё.Хэрлэнцогийн тендерүүд…

  Монголын хамгийн аймшигтай авлигын дүн хэмжээ 10 жилийн тэртээд ...

2026 оны 11 сарын 15, 18 цаг 17 минут
Урт замын аян дайны зориг санаа — Хүн төрөлхтний оюуны өв

  Хятадын Ажилчин, тариачдын улаан армийн Урт замын аян дайны ялалтын ...

2026 оны 11 сарын 15, 18 цаг 10 минут
2026 оны 11 сарын 13, 21 цаг 35 минут
2026 оны 11 сарын 13, 21 цаг 08 минут
2026 оны 11 сарын 13, 20 цаг 18 минут
Мэнэнгийн талыг сүйтгэсэн Петрочайнад хэзээ хариуцлага тооцох вэ?

  МЭНЭНГИЙН ТАЛЫГ СҮЙТГЭСЭН ПЕТРОЧАЙНД ХЭЗЭЭ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ВЭ? ...

2026 оны 11 сарын 13, 20 цаг 12 минут
Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

  Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ...

2026 оны 11 сарын 13, 20 цаг 07 минут
2026 оны 11 сарын 12, 18 цаг 00 минут
Хятад, Монголыг холбосон хоёр дахь төмөр замын бүтээн байгуулалтын шинэ ахиц

Саяхан, 32.6 метр урт, 134 тонн орчим жинтэй, урьдчилан цутгасан Т ...

2026 оны 11 сарын 12, 17 цаг 54 минут
Улаанбаатар хотын ердөө 25 хувь нь ойгоор бүрхэгдсэн байдгийг та мэдэх үү?

  Нийслэл нийт 470 мянган га газар нутагтай бөгөөд үүнээс 95 мянган ...

2026 оны 11 сарын 12, 15 цаг 58 минут
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрт БНХАУ-тай хамтарна

  “Эрдэнэт Үлйдвэр” ТӨҮГ-ыг түшиглэсэн зэсийн баяжмал ...

2026 оны 11 сарын 12, 15 цаг 04 минут
Ж.Мөнхбатын гэгддэг зам Архангайд ашиглалтанд орлоо

  Архангай аймгийн Өлзийт-Хайрхан сумдыг дайрч Хөвсгөлийн ...

2026 оны 11 сарын 12, 11 цаг 38 минут
Засгийн газар 2027 онд хөрөнгийн зах зээлийг дэмжинэ

  Иргэн "Зээлгүй бизнес эрхлэгч гэж бараг байхгүй. 5 ажилтантай ч, 50 ...

2026 оны 11 сарын 12, 10 цаг 42 минут
2026 оны 11 сарын 12, 10 цаг 04 минут
Тавдугаар бүгд хурлын " тоогтоол "-ын агуулгатай танилцах нь /3/

 3-р хэсэгт, нам, төрийн хяналтын тогтолцоог боловсронгуй болгож, ...

2026 оны 11 сарын 11, 18 цаг 47 минут
Тавдугаар бүгд хурлын "тоогтоол"-ын агуулгатай танилцах нь /2/

  ХКН-ын Төв хорооны XX сонгуулийн тавдугаар бүгд хурлаас хэлэлцэн ...

2026 оны 11 сарын 11, 18 цаг 12 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос 12 тэрбумыг олжээ

  АНУ энэ он гарснаар Венесуэлийн байгалийн баялаг, газрын тосны ...

2026 оны 11 сарын 11, 17 цаг 44 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани