Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оросыг ЭЗ-ийн хүндрэлээс гаргах гарц нь БАЙГАЛИЙН ХИЙ

Оросыг ЭЗ-ийн хүндрэлээс гаргах гарц нь БАЙГАЛИЙН ХИЙ

 

Байгалийн хийн хувьд АНУ, Австрали зэрэг геополитикийн өрсөлдөгчдөөсөө хараат байхаа болих хүсэлтэй Хятад улс Оросоос импортоо нэмэгдүүлэхийн тулд шинэ хоолойн төслүүдээ урагшлуулж эхэллээ.

Хятадын хилийн Хэйлунжан мужид дулаараагүй  хүйтэн хэвээр байгаа ч Оросын Сахалин арал руу шинэ хоолой тавих бэлтгэл ажил эрчимтэй явагдаж байна. БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар өнгөрсөн сард болсон дээд хэмжээний уулзалтын  үеэр төрийн өмчит Хятадын үндэсний нефтийн корпорац Оросын  Газпромоос байгалийн хий импортлох  тохиролцоонд хүрсэн.

Одоогийн байдлаар Орос, Хятад хоёрыг холбосон цорын ганц байгалийн хийн хоолой нь  2019 онд ашиглалтад орсон, жилд 38 тэрбум шоо метр  хийн дамжуулах хүчин чадалтай "Сибирийн хүч 1"  юм. Харин Путин, Ши Жиньпин нарын  хэлэлцээрийн дагуу жилдээ 10 тэрбум шоо метр  байгалийн хий нийлүүлэх хүчин чадалтай  шинэ хоолой байгуулахаар төлөвлөж байгаа юм.

Гуравдугаар сарын 1-нд Газпром компани Монгол Улсыг дайран өнгөрөх, жилд 50 тэрбум шоо метр байгалийн хий дамжуулах хүчин чадалтай "Сибирийн хүч 2" хоолойг барих талаар тодорхой алхам хийж эхэлснээ зарласан. Хятад улс Бээжингийн өвлийн олимпод зориулан тэнгэрээ цэлмэг байлгахын  тулд нүүрсээ байгалийн хийгээр сольсон. Гэвч тус улс дулаан үйлдвэрлэхэд шаардлагатай нүүрс, байгалийн хийний тал хувийг импортоор авдаг. Эдгээр импортын гуравны хоёр орчмыг шингэрүүлсэн байгалийн хий бүрдүүлдэг бөгөөд Хятад өнгөрсөн онд Японыг гүйцэж, дэлхийн хамгийн том түлш импортлогч болсон.

Түүнчлэн тус улс байгалийн хийн 40 орчим хувийг буюу дийлэнхийг Австралиас импортлодог. Харин 10 гаруй хувийг АНУ-аас авдаг. Тиймээс шинжээчид Бээжинг геополитикийн өрсөлдөгчдөөсөө хараат байхаа болих,  Оросыг эдийн засгийн  хүндрэлээс гаргах боломжит гарц нь байгалийн хий гэж харж байна.  Хятадын Нефтийн их сургуулийн Орос-Төв Азийн судалгааны төвийн гүйцэтгэх захирал Лю Чиан "Хоёр тал нийт  дөрвөн хоолой барих юм уу, эсвэл хоолойнуудаа өргөтгөх  талаар ярилцаж байгаа” хэмээн "Глобал Таймс”-т өгсөн ярилцлагадаа онцолжээ.

Сибирийн хүчийг өргөтгөх, БНХАУ-ын Шинжаан бүсээр дамжуулан Алтай дамнуудан тавих  эдгээр төсөл  нь хоёр орны хий  дамжуулах хоолойн хүчин чадлыг 100 тэрбум шоо метр хүртэл нэмэгдүүлэх бөгөөд Хятадын импортын бараг тэн хагастай тэнцэж байгаа аж. Энэ нь мэдээж ОХУ-д ч ашигтай тусна. ОХУ 170 -200 тэрбум шоо метр байгалийн хийг хоолойн тусламжтай  Европын орнууд руу нийлүүлдэг байна.

Тиймээс БНХАУ-тай байгалийн хийн салбар дахь харилцаагаа өргөтгөснөөр  Украины дайны улмаас Европ руу чиглэсэн экспортын бууралтыг нөхөхөд тусална гэж шинжээчид үзэж байгаа юм. Гэсэн хэдий ч саад бэрхшээл байсаар байна. "Сибирийн хүч 1” хийн хоолойгоор  өнгөрсөн жил 10 тэрбум шоо  метр хий Хятад руу нийлүүлсэн нь нийт хүчин чадлынх нь  30 хүрэхгүй хувийг эзэлж байна. Энэ Оросын талын тээврийн хязгаарлагдмал байдалтай холбоотой.

ОХУ Хятад болон Европ руу экспортлох байгалийн хийг өөр өөр газраас олборлодог бөгөөд тэдгээрийг холбосон ямар ч хоолой байхгүй аж. Европ руу экспортлох байгалийн хийг Хятад руу шилжүүлэхийн тулд дамжуулах хоолой болон бусад байгууламжид их хэмжээний хөрөнгө оруулалт хийх шаардлагатай гэнэ. Хятад улс үндэстний цөөнх болох уйгарчуудын эсрэг  эсрэг хүний эрхийг зөрчиж байна хэмээн  АНУ болон Европын орнууд буруутгаж байгаа бөгөөд зарим бүтээгдэхүүнд нь хориг арга хэмжээ авч, импортоо зогсоогоод байгаа билээ. Хятадын Засгийн газрын өндөр албан тушаалтан "Бид  технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд  чухал ач холбогдолтой хагас дамжуулагчийн хувьд Америкийн компаниудаас хамааралтай. Тиймээс АНУ, Европтой  харилцаагаа улам хүйтрүүлэхийг хүсэхгүй байна" гэжээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Оросыг ЭЗ-ийн хүндрэлээс гаргах гарц нь БАЙГАЛИЙН ХИЙ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани