Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монголоор дамжих хийн хоолой хамгийн хямд, хамгийн хурдан

Монголоор дамжих хийн хоолой хамгийн хямд, хамгийн хурдан

 

Улс орнууд социалист, капиталист гэж хуваагдан химлэлдэж байсан үе 1990-ээд онд намжих аятай болсон. Тэгтэл хэрэг явдал хөрөнгөтэй хөрөнгөгүй дээ ч биш бололтой, дэлхийн улс орнуудын дунд хэн азаргалах, боловсон үг хэллэгээр бол хэн лидер, хэн лойдор болохыг харуулах гэсэн тэмцэл дахин сэргэв бололтой. Украинд болж байгаа хэрэг явдлыг дэлхийн улстөрчид, улстөр судлаачид янз бүрийн өнцөгөөс харж тайлбарлаж байна. Манайхан ч юу дутахав.  Маргаангүй үнэн нь ОХУ, Украины дайн. Бас бүгд хүлээн зөвшөөрч, хэлж байгаа онцлог зүйл бол гибрид өөрөөр хэлбэл суртал мэдээлэлийн; эдийн засаг, худалдаа наймааг бүслэн хаах эдийн засгийн; цэргийн хүч, зэр зэвсэгээр цус урсган тулдаг уламжлалт алалцаан болж байгааг ингэж онцолж байна. Энгийн бидэнд ойлгож ухаарах, худал үнэнийг ялгахад бэрх болж. Ийм ээдрээтэй хямралаас ухаан зарсан нь хожиж гардаг нь жам. Дайтаж байгаа талуудаас гадна дагаад зэрэгцэн оршиж байгаа талуудад ч хамаатай. Өөр хэлэгдэж байгаа зүйл бол нэг улс буюу АНУ бүх талаар ноёлж байсан цаг үе өнгөрч олон туйлт олон улсын харилцаа тогтох эгзэгтэй цаг мөч гэж байгаатай холбогдоно. Олон туйл гэдэгт ОХУ, БНХАУ хоёрыг хэлж байгаа. Ойрын үед чимээгүй хэрнээ эрчтэй хөгжиж байгаа Энэтхэг улсыг үе үе нэрлэж байна. Хэдэн жилийн өмнөөс АНУ-ын эрх баригчид гол дайснаа, тийм ээ, өрсөлдөгч биш дайснаа гэж БНХАУ, ОХУ-ыг гэж зарласан. Хоёулаа манай орны хөрш.
 
 
Зөвхөн эндээс л их гүрнүүдийн дунд хийж үйлдэх, хэлж ярихаа зөв цэгнэхгүй бол юу болдогийг сүүлийн хэдэн жилд Югославт (хуучин нэрээр), Иракт, Сирид, мөн Афганистанд болсон хэрэг явдал харуулдаг. Өөр нэг зүйл бол учраа олохгүй хий дагасан улстөрийн бодлого, улстөрчдийн үйлдэл ямар гашуун үр дүнд хүрдэг болохыг харуулсан.
 
 
Эрчим хүчний түүхий эд нефть, нефтийн бүтээгдэхүүн, байгалийн шатдаг хий, нүүрсийг олон улсын хүрээнд стратегийн зэвсэг гэж үздэг болоод удаж байгаа. ОХУ европын улс орнууд руу байгалийн шатдаг хийгээ хүссэн хэмжээндээ нийлүүлээд эхэлбэл эдийн засаг санхүүгийн хувьд тэр хэрээр босож ирэн хүчирхэгжих нь ил харагдаж байгаа зүйл. Эдгээр түүхээ эдээ ОХУ-д төрийн өмчит цөөн аж ахуйн нэгжээр, ерөнхийлөгчийн хяналтан экспортлож байгаа нь ч учиртай бололтой. ОХУ-ын авто замын сүлжээ, зам гүүр нүдэн дээр сайжирлаа. Москва, Санкт-Петрбург, Владивосток, Крым зэрэг олон хот орчин үеийн өнгө төрхөөр гайхуулах боллоо. Улсын төсөвт тусгагдаагүй, цаг үеийн тулгамдсан хөрөнгө санхүүжилтийг Путин шууд шийдэж байгааг бид харж байна. Үер ус, гал түймэрт хот суурин сүйдэж, зам тээврийн аюул осолд иргэд өртөхөд үзүүлэх тусламж, урамшуулалыг элдэв чирэгдэлгүй олгож байгааг хэвлэл мэдээллээс харах болоод удаж байна. Энэ бол уул уурхайгаас олсон ашиг орлогоо хүн ард даа хэрхэн хуваарилж болохын үлгэр жишээ учраас би тэсэлгүй энд хавчуулан хэлж байна.
 
Олон улсын харилцаанд өрнөж буй явдлыг харвал байгал экологийн талаар дэвшүүлээд байгаа агаар мандалыг хүлэмжийн хийгээр бохирдуулахыг багасгах гэсэн  ч хамаагүй болж байгаа бололтой. Сэргээгдэх эрчим хүчээр цахилгааны хэрэгцээг хангана, ДЦС, атомын цахилгаан станцаа зогсоох бодлогоос ухрах болж байх шиг байна. Хахир өвлийн хүйтэнд хөлдөж үхэлтэй биш, хамаг байдагаа гүвээд сөхөр ч уналтай биш өөр ч яах билээ.     
Олон улсын ээдрээтэй хөарилцааны дотор бидний нүдэнд шууд ёстой зүйл бол өмнө талд сүүлийн олон арван жил эдийн засаг нь өндөр өсөлттэй байгаа БНХАУ, хойд талд уул уурхайн түүний дотор өнөө үед асар их хэрэгцээтэй болоод байгаа байгалийн шатдаг хийн их нөөцтэй ОХУ. БНХАУ эрчимтэй үйлдвэржилт, бөөгнөрөлөөс үүдэлтэй утаанаас салах хүсэлтэй байгаа.
 
 
Хийгээ гадагш гарган дэлхийн зах зээлийн үнээр борлуулах сонирхол арын маань хөршид байгаа. Бодитой эрэлт-хэрэгцээний дунд манай улс оршиж байна гэсэн үг.
 
 
 
БНХАУ-ын эрчимтэй хөгжлийг дэлхийн эдийн засагчид гайхан шагшрахдаа "тайфун” буюу хар салхитай ч зүйрлэнэ. Худалдан авах чадварын хувьд дэлхийд толгой цохиж байгаа орон. Ганц нэг тоо хэлье. Одоогоос арав гаруй жилийн өмнө дэлхийд олборлож байгаа нүүрсний 55 хувь Хятад руу тээвэрлэж байна. Цахилгаан эрчим хүчнийхээ 88 хувийг нүүрснээс-ДЦС-аас гарган авдаг. Харин 3,5-4 хувийг хийн түлшээр гаргаж авч байна гэж мэдээлж байж. Бас энэ үед дэлхийн эдийн засгийн хөгжлийн судлагааны олон байгууллага БНХАУ-ын цахилгааны хэрэглээ 2025-2027 онд АНУ-аас 2 дахин их болно гэж байсан. Энэ үед мөн байгалийн шатдаг хийн түлш нүүрснээс 6-7 дахин хямд учраас хийн хэрэгцээ ганц Хятадад төдийгүй эрчимтэй хөгжиж байгаа азийн бусад оронд ч өснө гэсэн тооцоо хийж байсан.
 
Тиймээс өнгөрсөн хэдэн жилд манайхыг тойруулан хоолой татан нефть, хий борлуулах болоод байгаад гайхах зүйл байхгүй. Зүүн хойд талаар тойруулан Япон, Өмнөд Солонгос болон БНХАУ руу чиглэсэн нефть, байгалийн хий дамжуулах хоолой тавьж ашиглалтад ороод нэлээн хэдэн жил болж байна. ОХУ, БНХАУ-ын хоорондын худалдааны бараа эргэлт 2006 онд 32 тэрбум ам.доллар, 2008 онд 56.7 тэрбум ам.доллар болжээ. Үүн дээр мөн л дэлхийн эдийн засгийн судлагааны байгууллагууд азийн өсөн нэмэгдэж байгаа хийн түлшний хэрэгцээ, ОХУ-ын боломжид тулгуурлан хийсэн тооцоогоор ОХУ-ын жилд олох орлогыг 2025 онд 1.3-1.5 их наяд ам.доллар гэж тооцоолсон байх ажээ. Өөрөөр хэлбэл арваад жилийн өмнө судлагааны байгууллагуудаас гаргаж байсан дүгнэлт, БНХАУ-ын эдийн засаг улам бэхжсэн гэсэн үг.
 
Манай хойд, урд хоёр хөршийн харилцан ойлголцол, хамтын ажиллагаа эрчимтэй хэрэгжиж байгааг ядаж л хоёр төрийн тэргүүнүүд маш ойрхон уулзаж байгаагаар жишээлж болно. Эдийн засгийн хамтын ажиллагаа тэлж байна. Хийн түлш л гэхэд ОХУ-ын "ГАЗПРОМ” ОННН, БНХАУ-ын CNPC компани хоёр "Сибирийн хүч” хоолойгоор дамжуулан байгалийн хий худалдах, худалдан авах 30 жилийн хугацаатай Гэрээ байгуулан 2019 оноос нийлүүлж эхлэсэн. Жилд энэ хоолойгоор нийлүүлэх хийн хэмжээ 38 тэрбум куб метр. Хийн түлшний хэрэгцээ БНХАУ-д барагдашгүй. Бас цаахан талд нь БРИКС хэмээх олон улсын хамтын ажиллагааны байгууллагад нэгдсэн орнууд ч хүлээж байх бололтой. Орос, Украины дайн эхлэх үеэр Энэтхэг, Пакистаны төрийн тэргүүнүүд Москвад очин Путинтай уулзаж байхыг хараад тийм бодол баттай төрж байна. Бас БРИКС-ийн гишүүн орнууд болох БНХАУ, Энэтхэг, ОХУ хоорондоо хийх арилжаа наймаандаа үндэсний мөнгөн тэмдэгтээ хэрэглэх шийдвэрт хэдхэн хоногийн өмнө хүрээд байгаа нь тохиолдол гэж үү?
 
"Умардын урсгал” төслийн хэрэгжилтэд АНУ тэргүүтэй өрнөдийн орны эрх баригчид саад тавьж эхэлсэн нь ази руу чиглэсэн "Сибирийн хүч” хоолойн ажлыг эрчимжүүлэв бололтой. Тийм ээ, ОХУ, БНХАУ-ын удирдлагын дээд түвшинд он гарсаар хэд хэдэн удаа уулзаж, манай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар ч оролцсон. "Сибирийн хүч-2” гэж одоогоор нэрлээд байгаа хий дамжуулах хоолойг Монголын нутгаар дамжуулах нь хамгийн хямд, хялбар шийдэл гэж үзэн бүр "Союз-Восток” хийн хоолой гэж тусгайлан нэрлэн манай засгийн газартай хоёр ч гэрээ бичигт гарын үсэг зурсан тухай мэдээлсэн.
 
БАЙГАЛИЙН ХИЙН НӨӨЦ ХИЙГЭЭД МОНГОЛ
 
Ази тив рүү, түүний дотор эрчимтэй хөгжиж байгаа БНХАУ руу хийн түлш нийлүүлэх тухай яриа, судлагаа ОХУ эрдэмтэн мэргэд, улс төрчдийн дунд өрнөөд олон жил болж байна. Энэ яриан дунд Монголоор хий хоолой тавих тухай яриа ч гарч. Нэг баримт нь дорх тойм зураг. Үүнээс өмнө манай баруун хойгуур Тывагийн нутгаар тойруулан Тянь Шин буюу тэнгэр уулыг давуулан БНХАУ-ын уйгарын нутгаар хүргэх тухай ярьж байснаа намжсан. Харин саяханаас манай нутгаар тавих хамгийн хямд, байгал цаг уурын нөхцлийн хувьд ч хүндрэл бага гэж үзэн гэрээ хэлэлцээр үзэглэж шуурхай ажил хэрэг болгох тухай яриад эхэллээ. Манай эрх баригчид ч мэдэгдэл хийсэн. Харин ямар хүчин чадалтай хоолой, хаагуур, яаж тавих, ил байх уу, далд байх уу; байгал орчинд үзүүлэх хор бий эсэх гээд олон асуултын хариунд тоймтой мэдээлэл алга. ОХУ-ын хэвлэл мэдээлэл, "ГАЗПРОМ” ОННН-ээс эхлээд зарим сайтаар өгч байгаагаас товч мэдээлэл хүргэхээр зориглов. Ажил бүтэлтэй болохын цагт хэн сэдсэн, яагаад сунжирсан гээд маргаад эхлэх нь гэм биш зан болохоор ингэх нь ч зөв санагдана.
 
сонин mn
 
Энэ зурган дээр улаан өнгөөр татсан төсөл 1960-аад оны эхээр нээсэн хийн их уурхайн газар нутагтай холбогдож байна. Харин бараан хөх өнгөөр татсан хэсэг бол БН Саха улсын Лен бол Мирнен районы нутгийг дамнан оршдог Чаяндины болон Эрхүү мужийн нутаг дэвсгэрт орших Ковыктины уурхайд тулгуурласан төслөө "Сибирийн хүч” гэж нэрлэсэн байгааг та харж байна. Чаяндины уурхайг 1983 онд нээсэн, 2015 онд ашиглалтын 142 цооног өрөмдөж, Амарын хий ялган боловсруулах завод барьж, туршилтын олборлолт хийснээр Чаяндинд олборлолт хийх техник технологийн нөхцөл бүрдсэн гэж үздэг юм байна. Цаашдаа цооногийн тоог 2023 онд 335 болгосноор төслийн бүрэн хүчин чадлаар ажиллана гэсэн тооцоо байх ажээ. Уурхайн нөөцийг 1.2 их наяд метр куб хий, 68.4 сая тонн нефтьтэй; жилд 25 тэрбум метр куб хий, 1.9 сая тонн нефть олборлох боломж бүрдэх ажээ.
 
сонин mn
Амарын хий боловсруулах завод.
 
Харин Эрхүү хотоос зүүн хойшоо 400 орчим километр зайд, өндөр уул, балар ой, мөнх цэвдэгийн нутагт, Транссибирь болон Байгал-Амарын төмөр замын хооронд орших Ковыктины уурхайг 1987 онд нээсэн, 2.7 их наяд куб метр хий, 90.6 тонн шингэрүүлсэн хийн нөөцтэй гэж тогтоогоод байгаа бөгөөд жилд 25 тэрбум куб метр хий олборлох боломжтой гэж үздэг. Зарим сурвалжид 30 хүргэх ч боломжтой гэж бичсэн байх юм. Уурхайгаас гарах хийн дотор метан, пропан, бутан, гели байх бөгөөд тэр бүхнийг Амарын хий боловсруулах заводод ялгах юм байна.
 
 
"Сибирийн хүч” хийн хоолойн эх сурвалжийн талаар ийм баримт олдож байна. Дахин тодруулахад дээр дурдсан арвин нөөцтэй хоёр уурхайгаас гарах байгалийн хийг Амарын хий боловсруулах заводод ялган нөөцөлж байгаад өндөр хүчин чадалтай станцаар шахан дамжуулах хоолойгоор түгээх юм байна.
 
 
Ингэж манай нутаг руу байгалийн шатдаг хий Эрхүү мужийн нутаг дэвсгэрээс эхлэн Зима, Саянск, Черемхова хотоор дайрч, Тункины хөндийг туулан Хиагт, Закаменскийн районыг дамнан хилийн боомт-Хиагт хот орчмоор орж ирэхээр зураг төсөл нь хийгдсэн бололтой. Монголын нутгаар өнгөрөх хэсгийг тусгайлан "Союз-Восток” гэж нэрлэжээ.
 
сонин mn
Тавих хоолойн диаметр-1420 мм.
 
БНХАУ-ын хийн түлшний хэрэгцээ тасралтгүй өссөөр ойрын хугацаанд жилд хэрэглэх хэмжээ нь 550 тэрбум куб метр болно гэж судлаачид үзэх болжээ. Харин "Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолой 2030 он гэхэд бүрэн хүчин чадлаараа ажиллана; Монголын газар нутгаар тавигдах хоолойн урт 960.5 км; хоолойн диаметр 1420 мм байх бөгөөд жилд энэ хоолойгоор 48-аас эхлээд 55-60 тэрбум куб метр хий дамжуулна гэж одоогоор тооцож байгаа ажээ.
"Союз-Восток” хийн хоолой Монголд тавьсанаар манайд төлөгдөх ашгийн талаар эрж сураад тоймтой зүйл олж чадсангүй. Украин улс европын орнууд руу хий дамжуулж байсныхаа хөлсөнд ОХУ-аас жилд гурван тэрбум ам.доллар авдаг байсан гэсэн багцаа сонсогдож байна. Ажил хариуцан үүрэг хүлээж байгаа шадар сайд С.Амарсайхан, болон бусад хүмүүсийн амыг л хүлээхээс өөр аргагүй болон мухардав. Юутай ч энэ бол тив дамнуулан хэрэгжих мега төсөл гэдэгтэй маргах хүн үгүй биз. Зөв атгаж, зөв сэгсрэх учиртай эдийн засгийн төсөл.
 
Бас хэдэн жилийн өмнө гадаад харилцаагаа эдийн засагжуулах тухай ярьж байсанаа эргэн санахад илүүдэмгүй санагдаж байгааг зүрхлэн дайя.
 
 
Норовын ПҮРЭВДАГВА
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Монголоор дамжих хийн хоолой хамгийн хямд, хамгийн хурдан
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани