Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Өлгийчүүд "Асгат”-ын ордыг ашиглах шийдвэр гаргалаа

 

 

Өлгийчүүд "Асгат”-ын ордыг ашиглах шийдвэр гаргалаа

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Шинэ сэргэлтийн бодлого”-ыг орон нутагт танилцуулах ажлаа үндэсний цөөнхийн нутаг Баян-Өлгий аймгаас эхэллээ. Тэрбээр тус аймагт хаврын урь орж, шинэ жил эхэлснийг бэлгэдэх казах түмний Наурыз буюу Нарны баяраар очиж ажиллалаа. Тодруулбал, Ерөнхий сайд энэ сарын 21-22-нд үйл ажиллагааныхаа үндсэн чиглэл болсон "Алсын хараа-2050” хөтөлбөр, "Шинэ сэргэлтийн бодлого”-ыг Баян-Өлгий аймгийн иргэдэд танилцууллаа. Тэрбээр Ерөнхий сайдаар томилогдсоноос хойш анх удаа Баян-Өлгий аймагт ажиллаж байгаа нь энэ юм.

Хоёр улстай хил залгаж, гурав дахь оронтой хаяа дэрлэн орших Баян-Өлгий аймаг 113 мянган хүн амтай. Хүн амын 40 хувь нь залуучууд. Тэгвэл Ерөнхий сайд Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ 30 гаруй жил ярьж гурван жилийн өмнө "Монголросцветмет”-ээс "Эрдэнэс Монгол”-д шилжүүлсэн "Асгат”-ын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэрийг өлгийчүүдээр өөрсдөөр нь гаргуулж, баталгаажууллаа.


Ерөнхий сайдтай хийх уулзалтад Өлгийн 400 гаруй иргэн оролцож, Баян-Өлгий аймагт хийх шаардлагатай бүтээн байгуулалтын санал хураалтад оролцлоо. Тэдний 80 хувь "Асгат”-ын мөнгөний ордыг ашиглаж өгөөж хүртэхийг дэмжжээ. Тиймээс Ерөнхий сайд иргэдийн саналыг хүлээн авч, "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Аж үйлдвэржилтийн сэргэлтийн хүрээнд "Асгат"-ын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулан хэлэлцүүлэхийг үүрэг болголоо.

Мөн "Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Баян-Өлгий аймгийг аялал жуулчлалын дөрөв дэх бүс болгон хөгжүүлж, Цагааннуурын боомтыг 24 цагийн үйл ажиллагаатай болгож чөлөөт бүс байгуулах, Даянгийн боомтыг байнгын үйл ажиллагаатай болгох, боомтуудыг автозамаар холбож иж бүрэн шинэчлэх Баян-Өлгий аймгийг хөгжлийн "хурдны зам”-д оруулах шийдвэрийг гаргаж салбарын сайд нарт хариуцуулав. Шаардагдах төсөв, хөрөнгийг 2023 оны төсөвт тусгахаар боллоо.

"Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжсэнээр ДНБ 120-150 их наяд төгрөг болж нэг хүнд ДНБ 12 мянган ам.доллар болж ажилгүйдлийн түвшин долоон хувьд хүрэх тооцоолол гарсан. Тэр хэмжээгээр Баян-Өлгий аймагт ажлын байр нэмэгдэж улсын төсвөөс хараат бусаар хөгжих боломжтой болох юм.

Эдгээр шийдвэрүүд ч иргэдийн хүссэн шийдвэр мөн байв. Тухайлбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Дэлхий даяар хоёр жилийн хугацаанд цар тахалтай нүүр тулж амаргүй цаг үеийг давлаа. Долларын ханш чангарч инфляц өссөн эдийн засгийн хүнд үеийг зөвхөн Монгол Улс биш дэлхий даяараа туулж байна.  Хилийн гадна болж буй энэ бүх асуудлыг шийдэж чадахгүй ч эв нэгдлээр хамтдаа хүнд үеийг даван туулахаас өөр аргагүй. Хүнд цаг үе бидэнд эв нэгдэл, шинэ боломжийг олгож байна. Улсын баруун хязгаар нутгаа хөгжүүлэхэд Засгийн газраас дэмжиж ажиллана. Харин өлгийчүүд эв нэгдлээ эрхэмлэж хөгжлийн төлөө зүтгэхийг уриалж байна. Баян-Өлгий аймаг цаашид эдийн засгийн хувьд бие даан хөгжих, өрсөлдөх чадвараа дээшлүүлэхэд нэн чухал гэж үзсэн гурван төслийг сонгохоор шууд ардчиллын аргаар хамтдаа хэлэлцсэн. Орон нутагт суурилсан, иргэдийн оролцоонд тулгуурласан төсөл хөтөлбөр, үйл ажиллагаа, хамгийн тогтвортой, бас хамгийн бодит үр дүнтэй” гэсэн юм.

Түүнчлэн "Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хийх бүтээн байгуулалтын ажлыг орон нутгийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлэхийг анхааруулж, Баян-Өлгий аймгийн хөгжлийн төсөлтэй танилцав.

 

"Асгат”-ын өгөөжөөр Баян-Өлгий аймаг улсын төсвөөс хараат бусаар хөгжих боломжтой

 

"Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хийгдэх ажлууд Баян-Өлгий аймгийн өрсөлдөх чадварыг сайжруулж, улсын төсвөөс хараат бус болох боломж, нөхцөлийг бүрдүүлэх тооцоолол бий. Тухайлбал, "Асгат”-ын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар багадаа 530-800 сая ам.долларын ашиг хүртэж нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ хэд дахин өсөх эдийн засгийн өндөр ашигтай гэдгийг УИХ-ын гишүүн Э.Батшугар онцолсон юм. Учир нь одоогоор "Асгат”-ын мөнгөний ордын ердөө нэг тусгай зөвшөөрөл дэх тогтоосон нөөцийг үнэлсэн. Цаана нь гурван тусгай зөвшөөрлийн нөөц тодорхой бус байгаа юм. Тэгэхээр нөөц нэмэгдэхийн хэрээр хүртэх ашиг ч өснө гэдгийг салбарынхан тайлбарлаж байгаа юм. "Асгат"-ын мөнгөний ордыг ашиглахад төвийн дэд бүтцийн шугамд холбогдоогүй, газар зүйн байршил алслагдмал, баяжуулах технологи, үйлдвэр, хөрөнгө оруулалт зэрэг олон асуудал бий. Эдгээрийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ТЭЗҮ-г шинэчлэн боловсруулж эхлэлийн цэгээс нь эцэс хүртэлх асуудлыг бүрэн шийднэ. Тэгээд үр шимээр нь Баян-Өлгийн төдийгүй улсын эдийн засгийг сэргээх боломжтой гэдгийг тус аймгийн иргэдийн өмнө амлав. Тодруулбал, "Асгат”-ын мөнгөний ордоос ард түмний хүртэх ашиг багаар тооцоход 500 сая ам.доллар аж. "Асгат"-ын ордыг ашиглах нь зөвхөн Монголын талаас шийдэх асуудал биш, ОХУ-тай хамтрах шаардлагатай. Учир нь Асгатын мөнгөний орд руу хүрэхэд ОХУ-ын хилээр нэвтэрдэг. Түүнчлэн ордын хүдрээс зэс, мөнгө, сурьма, мышьяк, цайр, хар тугалга, кадми зэрэг олон төрлийн элемент бүхий нийлмэл хам баяжмал гарган авах боломжтой ч баяжуулах технологийг өдийг хүртэл шийдэж чадаагүй хэвээр байгаа юм. Гэхдээ Засгийн газрын үйл ажиллагааны 2020-2024 оны хөтөлбөрт "Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах” чиглэлээр туршилт, судалгааны ажлыг хийж хөрөнгө оруулалтыг тодруулах хөтөлбөр боловсруулжээ. Энэ чиглэлээр Оросын компанитай хамтарсан судалгааны ажлыг хийж эхлүүлсэн байна. Удахгүй судалгааны ажлын дүнг хүлээж авна. Түүнчлэн дэд бүтцийн асуудлыг тодорхойлох зорилгоор УУХҮЯ-ны захиалгаар БХБ-ын сайдын 2021 оны багцад 500 сая төгрөг суулгаж Оросын нутаг руу орохгүйгээр дэд бүтцийг явуулах оновчтой зураг төслийг гаргах тендер зарлажээ.


Түүнчлэн боомтын сэргэлтийн хүрээнд "Цагааннуур” боомтыг 24 цагийн үйл ажиллагаатай болгож чөлөөт бүс байгуулах шийдвэр онцлох байлаа. Учир нь манай улс зах зээлийн эдийн засагт шилжээд 30 жилийн нүүрийг үзсэн ч улсаараа ганц том гарцтай нь цар тахлын үеэр гал алдахад хүргэсэн. Энэ нь нөгөө талаараа бодит байдлыг утгаар нь ойлгож  боомтын боймыг тайлж чөлөөт бүсүүдийг хөгжүүлэх хэрэгтэйг мэдрүүлсэн юм. Энэ талаар ерөнхий сайд онцолж "Цагааннуур”, "Даян” боомтыг автозамаар холбож, чөлөөт бүс болгохоор шийдвэрлэсэн тухай дээр хэлсэн. Энэ талаар тэрбээр "Монгол Улсын эдийн засаг ганц нүүрсний экспорт дээр тогтож байгаа нь цаашид дампууралд хүрэх, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний эрсдэлтэй байна. Монгол Улс боомтын хүчин чадлаар 160 улсаас 130 дугаарт эрэмбэлэгддэг. Тиймээс боомтуудын боймыг тайлж хүчин чадлыг гурав дахин нэмэх шаардлага бий. Нүүрс, хүнс, шатахуунаа нэг, нэг боомтоор авдаг нь ямар хүндрэлтэй, эрсдэлтэй гэдгийг цар тахлын үед улсаараа ойлгосон. Тэгэхээр Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд "Цагааннуур”, "Даян” боомтыг автозамаар холбоно. Тэр дундаа Баян-Өлгий аймгийн "Цагааннуур" боомтыг 24 цагийн үйл ажиллагаатай болгохоор ажиллаж байна. "Цагааннуур” боомт чөлөөт бүс болно. Транзит улс болно. Ингэснээр Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг боомилж буй далайд гарцгүй сул талыг нөхөх боломжтой.  Боомтын нэвтрүүлэх чадварыг хоёр дахин нэмэгдүүлэх нь эдийн засгийн хөгжил, экспорт, импортыг хоёр дахин нэмэх боломжийг бүрдүүлнэ. Түүнчлэн Монгол Улсын эрчим хүчний салбар эрчээ алдаад удсан. Дулааны IV станцыг 30 жилийн өмнөөс ашиглалтад оруулснаас хойш эрчим хүчний хэрэглээ өсөн нэмэгдэж ирсэн ч шинэ эх үүсвэр ашиглалтад ороогүй. Өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээ биднээс V, VI станцыг шаардаж байна. Тиймээс Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг байгуулах шаардлага бий. Тэгвэл жил бүр эрчим хүчний импортод зарцуулдаг 400 тэрбум төгрөгийг хэмнэх боломжтой болно” гэсэн юм. Иргэдийн зүгээс ч "Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлж Баян-Өлгий аймагт тулгамдсан асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэв. Тэгэхээр иргэдийн саналаар баталгаажиж гарсан эдгээр  шийдвэрийн үр дүнг хүлээх үлдэж байгаа юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 24. ПҮРЭВ ГАРАГ. № 60 (6792)

Өлгийчүүд "Асгат”-ын ордыг ашиглах шийдвэр гаргалаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани