Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг тонон дээрэмдсэн баримтууд

 

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг тонон дээрэмдсэн баримтууд

 

1. Төмөртэйн ордыг төрсөн эгч, хүргэндээ бэлэглэв 
 
1996.09.14. Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболд, Тамгын хэлтсийн дарга Б.Шинэбаатар нарын гарын үсэгтэй 02 тоот тогтоолоор Хар төмөрлөгийн үйлдвэрийн захирал Б.Шагдарыг чөлөөлж, Л.Нацагдорж гэгчийг томилжээ. Л.Нацагдорж нь Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэйн ордын ашиглалтын лицензийг төрсөн эгч Л.Туяагийн "БЛТ” компанид 1998 оны 1-р сарын 28-нд шилжүүлсэн байна. Л.Туяаг "БЛТ” ХХК-даа авсан ашиглалтын лицензээ өөрийн нөхөр Л.Баярцогтын "Төмөртэйн хүдэр” ХХК-д 7 жилийн дараа буюу 2005 онд шилжүүлжээ. Л.Нацагдоржийн хүргэн Л.Баярцогт нь 1995-1996 онд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн Улаанбаатар дахь төлөөлөгчөөр сууж байсан түүхтэй. Төрийн өмчийн үйлдвэрийн 229 сая гаруй  тоннын нөөцтэй, өнөөгийн үнэ цэнээр 40 их наяд төгрөг буюу Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүнээс давах асар их баялагтай орд газрыг төрсөн эгч, хүргэндээ өгч байсан ноцтой баримт юм.
 
Энд Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг хувьчлал нэрээр хулгайлсан, Эрдэнэтийн 49 хувийг төрийн өөрийнх нь мөнгөөр авсан, Хөгжлийн банкыг тоносон хар түүхэнд нэр, мөрөө үлдээсэн нөгөө  хэдэн хүн ахин гарч ирж байна. Төрсөн эгч, хүргэндээ улсын орд баялгийг өгсөн Л.Нацагдоржийг томилсон хүн нь тухайн үеийн ТӨХ-ны дарга, 2012-2016 оны УИХ-ын дарга, АН-ын дарга асан З.Энхболд байжээ. ТӨХ-ны тамгын даргын хувьд гарын үсгээ зурж, гардан зохион байгуулсан хүний нэг Б.Шинэбаатар бол "фортуна”Н.Батбаярын толгойлсон ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж, хамгийн их чанаргүй өр зээл үүсгэсэн, ХХБ-ны "сахал” Д.Эрдэнэбилэгийг төлөөлөн Эрдэнэт үйлдвэрийн Тэргүүн дэд захирлаар очиж байсан хүн юм. Б.Шинэбаатар өнөөдөр Хөгжлийн банкны хэргээр цагдан хоригдож байна.     
 
2. Буянгийн Жагаа алдагдсан ордыг буцаав
 
2006.06.07. Хамтарсан Засгийн газрын Үйлдвэр, худалдааны сайд Б.Жаргалсайхан 79 тоот тушаал гаргаж, Төмөртэйн ордыг эзэмшигчийн үйл ажиллагааг судлах ажлын хэсэг томилсон. Улмаар Төмөртэйн ордын 13319А дугаар бүхий ашигт малтмал ашиглалтын зөвшөөрлийг "Дарханы төмөрлөгийн үйлдвэр”ТӨХК-д 2008 оны 2-р сарын 28-нд буцаан олгож байжээ. Буянгийн Жагаагийн алдагдсан баялгаа төрдөө эргүүлэн олж авчирсан энэ шийдвэр 5 жилийн дараа дахин цуцлагдах болно. 
 
3. Цүнхэнд багтдаг компани дэлхийн томчуудыг "ялав”
 
2011.12.23. Үйл ажиллагаа явуулаагүй, тамга, гэрчилгээнээс цаашгүй "Кью Эс Си” гэдэг компани Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хөрөнгө оруулагчаар тодорч, ТӨХ-ны дарга Д.Сугартай Хөрөнгө оруулалтын гэрээ байгууллаа. Д.Эрдэнэбилэгийн цүнхэнд багтдаг тоглоомын компани "Кью Эс Си” дэлхийн аварга том корпорациудыг ялсан болж таарав. Солонгосын "Поско”, Энэтхэгийн "Меско стийл”, "Ай Си Эм”, Хятадын "Бао Ган”,  "China National Precision Machinery I/E corporation гэсэн таван аварга том корпораци Д.Эрдэнэбилэгийн 2 хон жилийн өмнө бүртгүүлсэн компанид навсайтал "ялагджээ”. "Бейзмент” гэдэг айлын хаяган дээр бүртгэлтэй, огт үйл ажиллагаа явуулаагүй компани 24 цагийн дотор Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн хөрөнгө оруулагчаар   шалгаран, дэлхийн 9 том банк, корпорацийг ялсан жүжигтэй яг адилхан зохиол энд ч мөн бичигдсэн байна. Худалдаа, хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкны ТУЗ-ийн дарга "сахал” хэмээх Д.Эрдэнэбилэгийн тоглоомын  "Бейзмент” нэртэй цүнхний компани дэлхийн том банк, группуудыг "ялж” чадахад Х.Баттулга Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд байв. Ерөнхий сайдын харьяанд байсан Төрийн өмчийн хороог Х.Баттулга өөрийнхөө яамны мэдэлд татан авчирсны дараа ийм жүжиг тавигдсан байдаг. 
 
Өөрийн хөрөнгөгүй "Кью Эс Си” компани Дарханы төмөрлөгийн үйлдвэрт 10 жилийн дотор 49 сая долларын хөрөнгө оруулан, бүрэн санхүүжүүлж, төмөр зам, ачих буулгах байгууламж, цахилгаан хангамж зэргийг барьж байгуулан, ордын төмрийн хүдрийн 70 хувийг өртгөөр нь авах эрх эдлэх гэрээ байгуулжээ. Арван жил буюу 2021 оны 12-р сарын 23 хүртэлх хугацаанд гэхэд Дарханы төмөрлөгийн үйлдвэрт хөрөнгө оруулж, жилд 3 сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай болгож, Оюутолгой, Тавантолгой, V цахилгаан станц зэрэг томоохон бүтээн байгуулалтанд хэрэгтэй арматур, ган хийц нийлүүлэх, төмөр зам, автозам, шугам сүлжээ барьж байгуулах асар том үүрэг хүлээсэн байна. 
 
 
4. Их дээрмийн бэлтгэл операци ажиллагаа
 
2012-2013 он. Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэгийн толгойлсон Ардчилсан намын Засгийн газрууд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг төмрийн ордуудтай нь тонон дээрэмдэхийг ХХБ-ны эзэн Д.Эрдэнэбилэгт дараалан зөвшөөрсөн юм. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг 30 жилийн концессоор авахын угтвар нөхцлийг зориудаар бүрдүүлж, Төрийн өмчийн хорооны 326, 327 тоот хоёр тогтоол нэг өдөр дараалан гарсан. Эхнийх нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрт "Кью Эс Си” компани 48 сая долларын хөрөнгө оруулсныг нь зөвшөөрсөн утгатай байсан бол удаах тогтоолоор гэрээний үүргээ биелүүлснийг нь харгалзаж менежментийг нь шилжүүлэхээр заажээ.
Хэрвээ "Кью Эс Си” хөрөнгө оруулалтын гэрээгээ биелүүлсэн бол үйлдвэрлэлийн хүчин чадлыг жилд 3 сая тоннд хүргэж, Төмөртэйн ордыг холбосон төмөр замыг, терминал, кемптэй нь барьж, цахилгаан хангамжийг бүрэн шийдсэн байх ёстой байв. Гэвч "Кью Эс Си компани Дарханы төмөрлөгийн үйлдвэрт 81,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан гэх дүгнэлтийг Үндэсний аудитын газар хийлээ.
 
 
Үндэсний аудитын газар нь УИХ-аас байгуулдаг байгууллага. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирлаар Л.Нацагдорж гэгчийг томилж, тэр нь төрсөн эгч, хүргэндээ Төмөртэйн ордыг шилжүүлэх үүд хаалгыг нээсэн УИХ-ын дарга З.Энхболдын санал оруулан томилсон Ерөнхий аудитор энэхүү дүгнэлтийг гаргасан.
 
 
 
5. Концесс нэртэй их дээрэм
 
2014.02.28. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Засгийн газар 69 тоот тогтоол гаргаж, Уул уурхайн металлургийн цогцолбор байгуулах төслийн концессын гэрээг "Кью Эс Си” ХХК-тай байгуулахыг ЭЗХ-ийн сайд Н.Батбаярт даалгав. Үйлдвэрийн удирдлагын эрх, өмчийг шилжүүлэхийг Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатарт, ТЭЗҮ, зураг төслийг батлах, тусгай зөвшөөрөл олгохыг Үйлдвэр, хөдөө аж аухйн сайд Х.Баттулга, Зам тээврийн сайд А.Гансүх нарт даалгасан байна. Н.Алтанхуяг нь Д.Эрдэнэбилэгт зээл олгосон, төрийн өмчийг үнэгүй өгсөн үйлдэлд өөрийгөө огт хамаагүй гэж мэлздэг боловч өөрийнхөө тэргүүлсэн Засгийн газрынхаа тогтоолыг худал гэж хэлэх боломжгүй юм.  
 
"Кью Эс Си” компани хуурай, нойтон аргын баяжмалын үйлдвэр, ангижруулсан төмрийн үйлдвэр, жилд 300 мянган тонн эцсийн бүтээгдэхүүн буюу арматур, ган хийц, ган бөмбөлөг үйлдвэрлэх, 33,4 км төмөр замыг ачих буулгах терминалтай, 95 км хүнд даацын автозам, 50 км цахилгаан шугам, дэд станц барих зэрэг 6 үндсэн үүрэг хүлээжээ. Энэ зургаан том ажлаас ангижруулсан төмөр үйлдвэрлэх, барилгын үнийн өсөлтийг хазаарлаж болох байсан арматур болон  Эрдэнэтэд нийлүүлэх ган бөмбөлөг үйлдвэрлэх үүрэг даалгавар огт биелээгүй. Харин анхан шатны боловсруулалт хийх буюу баяжмал үйлдвэрлэх, төмөр зам, авто зам, цахилгаан шугам барих ажил биелсэн гэх боловч улс оронд асар их хохиролтой санхүүгийн схемчлэгдсэн луйвар явагдаж, төрийн сайд асан гурван хүн ял шийтгэл хүлээсэн гэмт хэрэг гарсан юм. 
 
 
6. Хөгжлийн банкинд тавьсан их өр 
 
Өөрийн хөрөнгөөр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг өөд татаж, өргөтгөж шинэчлэх үүргээ биелүүлээгүй, анхнаасаа ийм чадавхигүй байсан "Кью Эс Си” 2014 онд Хөгжлийн банкнаас 71,3 сая долларын зээл авсан. Авсан арга зам, зориулалт нь эрс ялгаатай. 1-рт, Засгийн газрын тогтоол, шийдвэргүйгээр авсан зээл. 2-рт, Хөгжлийн банкинд Худалдаа, хөгжлийн банк, Оросын МИБ банкнаас хүүтэй мөнгө байршуулж, түүнийгээ зээл болгон авсан. 3-рт, мөнгө зориулалтын бусаар зарцуулсан. 4-рт, барьцаанд нь 730 саяар үнэлсэн нэг орон сууц, тоног төхөөрөмж, төмрийн хүдрийн овоолго, ирээдүйн орлого гэх мэтийг тавьсан.   
 
"Кью Эс Си” ХХК Хандгайт өртөөнөөс Төмөртэйн орд хүртэлх 33,4 км төмөр зам барихаар Хөгжлийн банкнаас зээл авсан. Хөгжлийн банк тэдэнд  зээл олгох боломж байсангүй. Гэтэл Д.Эрдэнэбилэгийн хувийн Худалдаа, хөгжлийн банкнаас 45 сая доллар, Оросын Московский Индустриальный Банк \Москвагийн Аж Үйлдвэрийн банк\-наас 26,5 сая доллар, нийт 71,5 сая долларыг Хөгжлийн банкинд хүүтэй хадгаламж хэлбэрээр байрлуулаад, түүнийгээ зээлсэн байна
 
. Хувийнхаа Худалдаа, хөгжлийн банк, Оросын банкнаас хувийнхаа компанидаа зээл авах боломж байсаар байтал заавал Хөгжлийн банкнаар дамжуулах сонирхолтой байжээ. Анхнаасаа зээлээ төлөхгүйн тулд Хөгжлийн банкыг дунд нь ингэж түлхэж оруулан, өртэй үлдээх төлөвлөгөөтэй байжээ гэж тайлж болно. Төмөр зам барихаар Хөгжлийн банкин дээр бичүүлж авсан 71,3 сая долларын зээлээрээ Худалдаа, хөгжлийн банкны 8 зээлийг хаасан. "Бейзмент” гэж байгаад "Хөтөл” болж нэр, зүсээ сольсон компани нь мөн л Хөгжлийн банкнаас авсан 61,2 сая долларын зээлийнхээ 40 шахам сая доллараар нь Худалдаа, хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкны зээлийг хаасантай адилхан схем, зориулалтын бус зарцуулалт юм. Хөгжлийн банкны зээл судлах, олгох, төлүүлэх хүртэлх бүх шатанд "сахал” Д.Эрдэнэбилэг гар хөлөө шургуулж, биежүүлсэн схемээ ашигласан байдаг. "Кью Эс Си” компанийн 30 хувийг эзэмшдэг "Оргил смарт солюшн” компанийн захирал А.Бат-Оргил Хөгжлийн банкны Эрсдэлийн газрын захирлаар ажиллаж байсан.
 
Өөртөө зээл олгоод, өөрөө төлүүлэх албан тушаалыг бөглөж байсан хүн. Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар нь Д.Эрдэнэбилэг төрийн өмч хөрөнгийг үнэгүйдүүлэн авахад олон жил гардан оролцсон, Эрдэнэт үйлдвэрт түүнийг  төлөөлөн сууж, Худалдаа хөгжлийн банкны 27 тэрбумаар барьсан 13 давхар барилгаас 11, 12-р давхрыг нь 27 тэрбумаар худалдан авах, "Хөтөл”, "Кью Эс Си”-д өнөөдөр 506 тэрбумын үлдэгдэлтэй байгаа зээлүүдийг олгох шийдвэрийг гаргасан Б.Шинэбаатар сууж байв. Д.Эрдэнэбилэгийн хувийн Улаанбаатар хотын банкны Тэргүүн дэд захирал М.Банзрагч мөн энэ үед Хөгжлийн банкны ТУЗ-ийн хараат бус гишүүн нэртэйгээр хамгийн хараат байдлаар оролцож байсан юм.  
"Кью Эс Си” компанийн авсан зээлийн хугацаа 2018 онд дуусч, Хөгжлийн банк шүүхэд өгсөн. Улсын дээд шүүхийн 2022 оны 1-р сарын 13-нд гарсан эцсийн шийдвэрээр "Кью Эс Си” Хөгжлийн банкинд 191 тэрбум төгрөг төлнө. Гурван жилийн өмнө шүүхийн процесс эхэлснээр хүү, алданги тооцогдохгүй таг зогссон. Зөвхөн эндээс Хөгжлийн банк 40 гаруй тэрбум төгрөгөөр хохирсон байна. 
Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч, хууль шүүхийн хонгилын эзэн байхад Д.Эрдэнэбилэг өөрт ашигтай шийдвэрүүдийг захиалан үйлдвэрлүүлдэг байв. Ганцхан жишээ хэлэхэд, Хан-Уул дүүргийн шүүгч Б.Мөнхбаяр гэгч "Кью Эс Си”-гийн дансыг битүүмжлэх өөрийнхөө шийдвэрийг цуцалж, Хөгжлийн банк өрөө барагдуулах боломжийг хааж байсан юм. Б.Мөнхбаяр нь цахилгаан шатанд зүй бусаар авирлагч өмгөөлөгч Б.Баасанцогтоос ХААН банкны дансаараа мөнгө авсан үйлдэлдээ шийтгэл хүлээж, шүүгчийн бүрэн эрхээ алдсан.    
 
7. Улсын мөнгөөр бариад улсад нугалж шахсан дэд бүтцүүд
 
2015.09.07. Хөгжлийн банкыг тоносон схем, бондын мөнгийг цацсан, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг луйвардан авахад оролцсон бүх хүн Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг дээрэмдсэн баримтан дээрх гарын үсэг, гаргасан шийдвэртэйгээ үлдсэнээрээ Д.Эрдэнэбилэгийн санхүүгийн нэг л схемийн танил  зохиол хэрэгжиж байгааг үг, үсгийн зөрүүгүй шахам давтагдаж буйгаар нь танихад хялбар.
 
 
Н.Алтанхуягийн Засгийн газар Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг анх концессоор өгсөн бол Ч.Сайханбилэгийн Засгийн газар гурван өөрчлөлт оруулжээ.Барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй 30 жилийн концессын гэрээг төмөр зам, автозам, цахилгаан шугамыг нь барих-ашиглах болгож өөрчилсөн. Үйлдвэрийг ордуудтай нь 30 жил ашиглах эрх нь хэвээрээ боловч өөрсдөө бариад ашиглаад дараа нь улсад үнэ төлбөргүй өгөх байсан нөхцлийг улсад зарах болгосон.  
 
 
 
2016.02.01. Ч.Сайханбилэгийн Засгийн газар "Концессын зүйлийг төрийн өмчлөлд шилжүүлэх авах тухай” 77 тоот тогтоол гаргав. Барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлтэй концессын гэрээнээс төмөр зам, авто зам, цахилгаан шугамыг нь барих-ашиглах болгож өөрчилсний учир энд тайлагдана. Төмөртэйн ордоос Хандгайт өртөө хүртэлх 33,4 км төмөр замыг "Монголын төмөр зам” компани буюу төрд шилжүүлэн авахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Болор нарт даалгасан байдаг. Сангийн сайд Б.Болорт вексель буюу өрийн бичиг гарган төмөр замын төлбөрийг төлөхийг үүрэг болгосон. Засгийн газар буюу татвар төлөгчид Д.Эрдэнэбилэгийн бариулсан 33,4 км төмөр замын үнэд 112 сая доллар төлсөн. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн 2019 онд төмөр замын бодит өртөг нь 40 тэрбум төгрөг болсныг тогтоосон. Улсын банкнаас төмөр зам барина гэж зээл аваад, 30 жил ашиглаж байгаад улсад буцааж өгөх байсан бол улсад буцаагаад 8 дахин нугалаад шахчихсан байна. 40 тэрбумын өртөгтэй төмөр замыг өнөөдрийн ханшаар 330 тэрбумаар үнэлэн улсад заржээ. Худалдаа, хөгжлийн банк төмөр замын төлбөр 112 сая долларын вексель буюу Засгийн газрын өрийн бичгийг Хөгжлийн банкинд өгч мөнгө болгоод гаргаж авсан. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкнаас 71,3 сая долларын зээл+векселийн төлбөр 112 сая долларыг нэмж, нийтдээ 2 удаа мөнгө авчээ. Өөрийнхөө хөрөнгөөр төмөр зам барьж ашиглаж байгаад улсад буцаан шилжүүлж өгөх концессын гэрээ эцэстээ ийм том луйвар болж хувирсан байна. 
Хүнд даацын хатуу хучилттай 95 км автозам барих-ашиглах-шилжүүлэх нөхцлийн ашиглах гэсэн хэсгийг Ч.Сайханбилэгийн Засгийн газар хасч хаяж, мөн л улсад 95,2 тэрбумаар үнэлүүлсэн. Хүнд даацын гэдэг шинж чанарыг нь хасчихаар замын бодит өртөг эрс багассан. 
 
Ч.Сайханбилэгийн Засгийн газар 50 км цахилгаан шугам, дэд станцыг барих-ашиглах-шилжүүлэх нөхцлөөс мөн л ашиглах гэснийг авч хаяснаар улсад үнэ төлбөргүй өгөх бус үнэлэн зарсан. Үүндээ улсаас 12,5 тэрбум төгрөг авсан. Төмөр зам, автозам, цахилгаан шугамыг нийтэд нь буцаан шахаж, улсад 253,3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байна. 
 
 
 
Төмөртэйн ордын 33,4 км төмөр замын хэргээр Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Болор нар анхан шатны шүүхээс хорих ял авч, давж заалдах шатанд торгох ял болон өөрчлөгдсөн, өнөөдрийг хүртэл эцэслэн шийдэгдээгүй. Энэ хоёр бол бондын мөнгөнд дархан эрх эдэлж байсан ЭЗХ-ийн сайд асан Н.Батбаярын толгойлдог АН-ын МҮДН фракцийн хүмүүс юм. Эмчлүүлэх нэрээр хилээр гарч яваад, Америк оргон зайлж, интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн хэргийг бусдынхаас нь тусгаарласан. 
 
 
8. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг дээрэмдүүлсэн хохирол
 
Энэ бүхэн Улсын үйлдвэрийг 229,3 сая тоннын нөөцтэй Төмөртэйн, 21,3 сая тоннын нөөцтэй Төмөртолгойн, 12,6 сая тоннын нөөцтэй Хустайн гэсэн гурван гурван ордтой нь хамт үнэ төлбөргүй аваад, улсын банкнаас 191 тэрбумын өртэй үлдэж, улсад нь 253 тэрбумаар дэд бүтцүүдээ шахаад, өөртөө 2 их наядын орлого хийсэн, улсыг цөлмөн тоносон их дээрэм, санхүүгийн асар том луйвар юм. Металлургийн цогцолбор байгуулах нь үлгэр биш үнэн бодит ажил байсан бол бол барилга, орон сууцны үнэд голлох нөлөөтэй арматур, ган хийцээ Монгол Улс өөрсдөө үйлдвэрлэж, Эрдэнэт үйлдвэрт ган бөмбөлөг нийлүүлж, үнийн өсөлт, долларын ханш чангарахаас сэргийлэхэд чухал түлхэц болох байсан юм. Д.Эрдэнэбилэгт булаалгасан өмч хөрөнгө, үйлдвэр, орд газрууд, авах ёстой өр авлага, алдагдсан боломжуудыг нийлүүлбэл асар их хор хохирол гарна. 
 
Оффшор копмани "Кью Эс  Си” Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг үнэ төлбөргүй аваад, толгой дээр нь гарч суугаад, өр зээлээ төлж чадахгүй болсон юм уу гэвэл бүр эсрэгээрээ. Өрөө төлж чадахгүй биш өрөө төлөх хүсэл сонирхолгүй компани гэдгийг нь дараах тоо баримт хэлж өгдөг. Гаалийн албан ёсны мэдээгээр 2014-2021 онд "Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХК, "Кью Эс Си” компани 2 их наяд төгрөгийн төмрийн хүдэр урагшаа зөөж борлуулсан. Хөгжлийн банкны зээлээс 10 дахин их орлого олсон гэсэн үг юм. Хоёр их наяд төгрөгийн борлуулалттай боловч ажилчдынх нь гар дээрээ авдаг дундаж цалин 600-700 мянган төгрөг байна. 1,5 их наядын төмрийн хүдэр урагшаа зөөсөн "Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн улсад төлсөн татвар 50 тэрбум хүрэхгүй. Улсад татварын 100 гаруй тэрбум төгрөгийн өртэй. 421 тэрбумын борлуулалтын орлоготой, толгой компани "Кью Эс Си” улсад ердөө 5 тэрбум гаруй төгрөгийн татвар төлсөн, Хөгжлийн банкинд 191 тэрбум төгрөгийн өртэй байна. Д.Эрдэнэбилэг 10 гаруй жилийн туршид төрийн өнгөтэй өөдтэй өмч хөрөнгийг цөлмөж, төрийн өөрийнх нь мөнгөөр Эрдэнэтийн 49 хувийг авсан ял шийтгэлээс мултарч ирсний нууц нь хууль, шүүхийн худалдагдсан сүлжээ, хонгилын нөлөөтэй холбоотой. Улсын ерөнхий прокурор асан М.Энх-Амгалангийн охин, хүргэн, төрсөн дүү нар хятад иргэнтэй хамтарсан компаниар Дарханы төмрийн хүдрийг урагш нь зөөж, 200 орчим тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн баримтыг сэтгүүлчид ил болголоо. М.Энх-Амгалан прокурор Эрдэнэтийн 49 хувийн хэргийг удаа дараа буцаасантай их хэмжээний борлуулалтын талаарх баримт цаг хугацаа, үйлдлийн хувьд ч давхцаж байна.  
 
"Кью Эс Си нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрт эзэн суусан, 24 хөн ажилчинтай, Британийн Виржини аралд бүртгэлтэй, оффшор компани юм. Хөгжлийн банкнаас зээл авах шийдвэрийг "Кью Эс Си” компанийн жинхэнэ эзэн, ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг гаргасан нь хөдөлшгүй баримтаар тогтоогдсон. Худалдаа, хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкны эзэн Д.Эрдэнэбилэг нь Хөтөлийн цемент шохой, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг төрөөс ижил арга, санхүүгийн нэг схемээр луйвардан авсан бөгөөд Хөгжлийн банкинд өнөөдөр 506 тэрбум төгрөгийн өртэй байна.      

 

https://www.sonin.mn/news/crime/129232


Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг тонон дээрэмдсэн баримтууд
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани