Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр зам бол Монголын том бүтээн байгуулалт

 

Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр зам бол Монголын том бүтээн байгуулалт

 

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын их бүтээн байгуулалтыг монголчууд өөрсдийн техник, тоног төхөөрөмж, монгол инженер техникийн ажилтнуудынхаа хүч хөдөлмөрөөр босгосон юм. Энэ том төсөл, их бүтээн байгуулалтыг монголчууд өөрсдөө хийж бүтээнэ гэхэд итгэхгүй, үгүйсгэж байсан цаг ч бий. Гэвч Монголын төмөр замчид хийж, бүтээж чадна гэдгээ бодитоор харуулж, оюун ухаан, итгэл сэтгэлээ зориулж, өөрсдийн гараар үндэсний хэмжээний бахархлаа бүтээсэн гэдэгтэй хэн ч маргахгүй.


Түүх ингэж эхэлсэн

Монголын төмөр замын түүхийн хуудас 1938 оноос анхлан бичигдсэн байдаг. 1938 онд Улаанбаатар-Налайхын хооронд нарийн төмөр зам тавигджээ. Нийт 43 км-ийн урттай энэ төмөр замын гол үүрэг нь нийслэлийн үйлдвэр аж ахуйн газрууд, байгууллага, хүн амыг нүүрсээр хангах явдал байсан юм.Үүний дараа 1938-1939 онд манай улсын Дорнод хязгаарт цэргийн зориулалттай төмөр зам баригдсан нь одоогийн Эрээнцав-Баянтүмэнгийн төмөр зам бөгөөд Халх голын байлдааны үйл ажиллагаанд стратегийн чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг.

Харин БНМАУ болон ЗСБНХУ -ын хооронд байгуулсан хамтын ажиллагааны тухай гэрээний дагуу ЗХУ-ын Наушки өртөөнөөс БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хот хүртэл тавигдах төмөр замын барилгын ажил 1947 онд эхэлж, 1949 онд Наушки - Улаанбаатарын 400 км урт шугамыг барьж дуусгасан нь Улаанбаатар төмөр замын түүхэн эхлэл болжээ.Дараа нь Зөвлөлтийн хэлэлцээрийн хүрээнд Улаанбаатар-Замын-Үүдийн төмөр замыг барьсан түүхтэй. Ингэж Монгол оронд ган зам зурайн гялалзаж, галт тэрэг хурдлаж эхэлснээртөмөр замын гол шугамыг дагаж гадны соёл, технологи, хүний нөөц нэвтэрч улсын хөгжилд түүхэн эргэлт болсон гэж үздэг билээ. Төмөр замын дагуу хүн амын 80 орчим хувь суурьшиж, дотоодын нийт бүтээгдэхүүний 80 гаруй хувийг үйлдвэрлэдэг тээврийн коридороос эдийн засгийн коридор болтлоо хөгжсөн нь ч үнэн.


Түүх ингэж үргэлжилсэн

 

Төмөр замд анхаарлаа хандуулж гаргасан Монгол төрийн нэг гол бодлого бол 2010 онд гарсан"Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого” юм. УИХ 2010 онд энэхүү бодлогын баримт бичгийг баталж, төмөр зам барих тусгай зөвшөөрөл болон концессийн эрхийг "Монголын төмөр зам” компанид олгосноор Монголын нэрийн хуудас болсон нэгэн шинэ бүтээн байгуулалт эхлэх нь тэр. Энэ бол Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414,6 км төмөр зам юм. Мэдээж хэрэг, Тавантолгой–Зүүнбаян чиглэлийн төмөр замыг нэг өдөр барья гээд шийдчихээгүй нь тодорхой. Тиймдээ "Монголын төмөр зам” компани 2012 оноос шинэ төмөр зам барих бүтээн байгуулалтаа эхлүүлжээ. Ер нь төмөр замын дотоодын нэгдсэн сүлжээтэй болох асуудлыг Улсын Их Хурлаар хэлэлцэн баталж хэрэгжүүлэхтэй холбоотой олон тогтоол шийдвэрийг удаа дараа гаргаж байжээ. Үүний хүрээнд "Монголын төмөр зам” компани өмнөх судалгаанд тулгуурлан шинээр өгөгдсөн техникийн даалгаврын дагуу техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ийг дахин шинэчлэн боловсруулж, ажлын зураг төсөл, холбогдох бусад суурь судалгаа бүгдийг шинэчилж ЗТХЯ-аар батлуулснаар ажлаа эхэлсэн байдаг. Ингэж суурь судалгаагаа нягт нямбай боловсруулж, удаа дараа шинэчлэн сайжруулж байсны үр дүнд жил гаруй хугацаанд шинэ төмөр замтай болсон төдийгүй хамгийн гол нь эхний ээлжинд манай улс дэлхийд тавд орох стратегийн томоохон орд газраа үндсэн төмөр замын шугамтай холбож чадсан нь том үр дүн гэдгийг онцлох хэрэгтэй.

Төмөр замыг таван зэрэглэлд ангилдаг бөгөөд Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замыг дэлхийн жишгээр тооцож үзвэл манай улс гуравдугаар зэрэглэлийн төмөр зам барьжээ.


Одоо байдал ямар байна вэ?

"Монголын төмөр зам” ТӨХК нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 км төмөр замыг зүгшрүүлэх анхны туршилтаар "Оюутолгой” ХХК-ийн 6482 тонн зэсийн баяжмалыг 2022 оны гуравдугаар сарын 5-ны өдөр амжилттай тээвэрлэжээ. Зүгшрүүлэх тээвэрлэлт амжилттай үргэлжилж байгаа бөгөөд тавдугаар сарын 11-ний байдлаар нийт 1537 вагон буюу 82907,56 тонн ачаа тээвэрлэсэн үзүүлэлттэй байна.

Тухайлбал,

- -Цогтцэций-Эрээн чиглэлд 6482 тонн зэсийн баяжмал, 9506.20 тонн нүүрс

- -Цогтцэций-Толгойт чиглэлд 2922.70 тонн утаагүй түлшний түүхий эд

- -Зүүнбаян-Ханги мандал чиглэлд 168.10 тонн ивүүр мод, 62854.16 тонн төмөр замын барилгын ачаа

- -Тавантолгой-Зүүнбаян чиглэлд 128.33 тонн төслийн ачааг тус тус тээвэрлэжээ.


Үндэсний төмөр замын сүлжээний эхлэл цэг

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах Тавантолгойн бүлэг ордоос зүүн тийш Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян өртөө чиглэлд нийтдээ 416.1 км үргэлжлэх Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам нь төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод тусгагдсан Монголын үндэсний төмөр замын сүлжээний эхлэл зангилаа болж байгаа юм. Үүгээр дараах 8 чиглэлийн төмөр замын трасстай холбогдож, дэлхийн зах зээлд хүрч тээвэрлэлт хийнэ. Үүнд:

1. -УБТЗ-ын трасстай Зүүнбаян өртөөгөөр холбогдон, урд чиглэлд Замын Үүд-Эрээн боомтоор

2. -УБТЗ-ын трасстай холбогдсоноор хойд чиглэлд Сүхбаатар-Наушки боомтоор

3. -Зүүнбаян-Ханги чиглэлийн трасст холбогдон, Ханги-Мандал боомтоор

4. -Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн трасст холбогдон, Гашуунсухайт-Ганцмод боомтоор

5. -Зүүнбүсийн босоо тэнхлэгийн төмөр замын трасст Сайншанд-Хөөт чиглэлийн төмөр замаар холбогдсоноор урд зүгт Бичигт-Зүүнхатавч боомтоор

6. -Зүүнбүсийн босоо тэнхлэгийн төмөр замын трасст холбогдсоноор хойд чиглэлд Эрээнцав-Соловьевск боомтоор

7. -Баруун бүсийн босоо тэнхлэгийн төмөр замын трасст Даланзадгад-Нарийнсухайт чиглэлийн төмөр замаар холбогдсоноор урд чиглэлд Шивээхүрэн-Сэхэ боомтоор

8.-Баруун бүсийн босоо тэнхлэгийн төмөр замын трасст холбогдсоноор хойд чиглэлд Арцсуурь-Цагаантолгой боомтоор тээвэрлэлт хийнэ.

Яагаад Үндэсний бүтээн байгуулалт гэж нэрлэв?

100 хувь дотоодын өөрийн хүчээр барьж байгуулагдсан бүтээн байгуулалт. Санхүүжилтийг "Эрдэнэс тавантолгой” ХК гаргаж, төслийг "Монголын төмөр зам” ТӨХК удирдан ажилласан.Төмөр замын доод бүтцийн ажлын ерөнхий гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний жанжин штабын Барилгын цэргийн удирдах газар, харин доод бүтцийн ажлын ерөнхий гүйцэтгэгчээр "Улаанбаатар төмөр зам” ХНН тус тус ажилласан бөгөөд үндэсний 106 компани, аж ахуйн нэгж туслан гүйцэтгэгчээр оролцсон юм. Төслийн бүтээн байгуулалтын ажилд нийтдээ 10,000 гаруй хүн оролцож, 3000 гаруй машин техник дайчлагджээ. Тиймээс төслийн үр ашиг, өгөөжийг дотоодын олон арван мянган аж ахуйн нэгж, байгууллага, иргэддээ хүртээсэн үндэсний бүтээн байгуулалт гэж зүй ёсоор нэрлэгдэнэ.

 

Төслийн бүтээн байгуулалтын ажлыг тоо хэмжээгээр илэрхийлбэл:

-25.1 сая метр куб бүхий төмөр замын далан, ухмалын барилгын ажил

¨ -27 байршилд нийтдээ 2427 урт/метр гүүр

¨ -595 ширхэг ус зайлуулах хоолой болон мал амьтны гарц

¨ -Нэг өртөө, 6 зөрлөгийн барилга байгууламж-Инженерийн бүрэн шугам сүлжээнд холбогдсон 120 айлын орон сууц өртөөнд, 24 айлын орон сууц зөрлөг бүрт

¨ -455,5 км 35 квтын цахилгаан дамжуулах агаарын шугам

¨ -871 км урт шилэн кабель

¨ -842,6 мянган тонн бетон дэр үйлдвэрлэл

¨ -895,3 сая метр куб буталмал чулуун олборлолт

¨ -462,5 км төмөр замын дээд бүтэц

 

Тавантолгой-Зүүнбаян төмөр замын ач холбогдол юу вэ?

Жилд 15 сая тонн тээвэр хийх хүчин чадалтай, хүчин чадлаа өртгөтгөж 30 сая тонн-д хүргэх боломжтой. Иймд Монгол улсын жилийн экспортыг хэмжээг 15-30 сая тонноор нэмэгдүүлэх ач холбогдолтой.

Эрдэнэс Тавантолгойн уурхайн экспортын хэмжээг нэмэгдүүлэх, гуравдагч зах зээлд хүргэхийн зэрэгцээ төмөр замын трассын бүс нутагт байрлаж буй бусад уул уурхайнуудын экспортыг дэмжинэ. Энэ бүс нутагт шинээр уул уурхай нээх, тэдгээртэй холбогдох үйлдвэрлэл хөгжүүлэхэд түлхэц болно.


Эхний жилүүдэд УБТЗ-ын гол трасстай холбогдож, цаашид баригдах төмөр замын трассуудтай холбогдсоноор экспортын найман гарцаар дамжин экспортын тээврийг хийж, дэлхийн зах зээлд хүргэнэ. Ингэснээр нэг зах зээлээс хараат байдлаас гарч, 1 худалдан авагч, нэг зах зээлээс хамаарсан үнийн өрсөлдөөнгүй байдлыг алга болгоно.

Автозамтай харьцуулахад тээврийн өртгийг 2 дахин бууруулна.

Төмөр замын трассын дагуу ойжуулалт хийгдэх тул цөлжилтийг бууруулж, элсний нүүдлийг зогсооно.

Төмөр замын трассын дагуух сум, орон нутаг нь томоохон суурьшлын төв болон хөгжинө.Хүн амын суурьшил дагасан хөнгөн болон хүнд үйлдвэр хөгжинө.

Төмөр зам бүрэн хүчин чадлаараа ажиллах үед 1200 орчим ажлын байр бий болно.

Төмөр замаар зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүн бус хүнс, мал аж ахуйн салбар, арьс ширний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн тээвэрлэгдэх ба орон нутгийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийг УБ, дэлхийн зах зээлд хүргэнэ, орон нутгийн иргэд, аж ахуйн нэгж УБ, гадаадаас шаардлагатай бараагаа хямд үнээр тээвэрлэн авчирч хэрэглэнэ.

Орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татварын хэмжээ хэд арав дахин нэмэгдэж, орон нутгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулна.

Ийм ирээдүйтэй их бүтээн байгуулалтыгмонголчууд өөрийн гараар бүтээгээд байна. Энэ шинэ төмөр замын үйл ажиллагаа эхэлснээс хойш 20 жилийн хугацаанд 13.5 их наяд төгрөгийн орлого олно гэдгийг хэдийнэ тооцоолжээ.

Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр зам бол Монголын том бүтээн байгуулалт
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

Өчигдөр, 12:46
Өчигдөр, 12:38
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани