Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Бидэнд буй ганц найдвар бол төмөр зам

Бидэнд буй ганц найдвар бол төмөр зам

 

Эрх баригчдаас өнгөрөгч арванхоёрдугаар сард болсон XXX Их хурлаар "Шинэ сэргэлтийн бодлого”-оо танилцуулсан. Энэ хүрээнд 100-120 их наяд төгрөгийн өртөг бүхий бүтээн байгуулалт, үйлдвэр үйлчилгээг бий болгохоор төлөвлөсөн юм. Засгийн газраас хэрэгжүүлэхээр зэхэж буй "Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд 100 гаруй томоохон төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж, 10 гаруй их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт эхний ээлжинд шаардлагатай гэх урьдчилсан тооцоо гарчээ.

Энэ бол эхний тооцоо хэдий ч цаашид олон зүйлийг төлөвлөж байгааг дуулгасан. Гэвч найдлага тун бага байна. Учир нь, Монгол Улсын гадаад өр 34 тэрбум ам.долларт хүрч, олон улсын хэмжээнд зээлжих зэрэглэл буурсан гээд асуудал бий. Тэгэхээр бид юунд найдах вэ гэхээр юу юугүй бэлэн болж буй төмөр замаа барьж дуусгах явдал юм. Түүнээс өөр зүйлд анхаарах хэрэг алга.

Хөшигийн хөндийд дагуул хот байгуулах шийдвэр нэгэнт гарсан. Энэ үеэр холбогдох албаныхан "Чингис хаан” олон улсын нисэх буудлыг түшиглэн 34 мянган айлын орон сууцны хороолол барих ерөнхий төлөвлөгөө батлагдсан. Мөн "Шинэ Зуунмод", "Майдар хот"-ыг байгуулах ерөнхий төлөвлөгөө батлагдаад буй. Нийт 2000 орчим тээвэр ложистикийн төв, худалдаа үйлчилгээний томоохон төвүүдийг байгуулна. Нийт 150 мянга орчим хүн амтай дагуул хот болох төлөвлөгөө гаргаж, олон улсын зэрэглэлд нийцсэн, эдийн засгийн тусгай бүс байгуулах аж. Төв аймгийн Сэргэлэн сум нь хоёр хотыг хүнс хөдөө аж ахуйн чиглэлээр дэмжих болно гэдгийг дуулгасан.

Хөшигийн хөндийн орчмын нэгдсэн төлөвлөлтийг хийж буй шалтгаан нь "Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал баригдсан "Шинэ Зуунмод”, түүний хажууд 12 мянга га талбайд "Майдар” хот барих төлөвлөгөө ч бий. "Шинэ Зуунмод” хотыг дайраад "Богд хаан" төмөр зам буюу Ази Европыг холбосон хурдны зам тавигдана. Ингэснээр тээвэр ложистикийн томоохон төв болно гэх зэргээр мөрөөдлийн төсөөлөл ярьж байгаагаас бус энд ажил хэрэг болох нь цаг хугацааны асуудал болжээ. Ихэс дээдэс маань биелэх эсэх нь тодорхойгүй бүтээн байгуулалт ярьж байгаагаас бодит байдалд дүгнэлт хийж, арга хэмжээ авахгүй байна.

"Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт "Үндэсний онцлог бүхий аялал жуулчлал, соёлын үйлчилгээ, үйлдвэрлэлийг бий болгосон, Зүүн хойд Азийн тээвэр, ложистикийн болон олон улсын харилцааны зангилаа төв болсон дагуул хотуудыг хөгжүүлнэ” гэж тусгасан байдаг. Энэ дагуу нийслэл Улаанбаатар хотыг 15 дагуул хот, тосгодтой байхаар төлөвлөсөн бөгөөд эхний ээлжинд дэд бүтэц, суурьшил, үйлдвэржилт зэргийг харгалзан таван дагуул хотыг хөгжүүлэх төлөвлөлтийг хийжээ. Ирэх жил гэхэд зураг төсөл, газар доорхи шугамын зураг гарна гэдгийг Барилга хот байгуулалтын сайд хэлнэ лээ.

Одоогийн байдлаар Өмнөговь аймгийн Ханбогд сумыг жишиг хот болгон тохижуулахаар болж, Оюу Толгой компаниас эхний ээлжийн хөрөнгө оруулалтад зориулан, 50 сая ам.доллар өгөхөөр болов. Ихэс дээдсийг ийнхүү мөрөөдлийн төсөөлөл ярьж байхад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өндөр авч, инфляцаа нэгэнт алдсан. Ам.долларын ханш ч өндөр авлаа. Гэтэл алба хаагчдын цалин цаваг нэмэгдсэн зүйл алга. Төр том том бүтээн байгуулалт ярьж, ард түмнийг илтэд хуурч байна. Энэ бүх өнгө будгаа орхихоос өөр аргагүй. 

Монгол Хятад хоёр улс хилийн маргаан байхгүйн зэрэгцээ гадаад харилцаа, улс төрийн түвшинд зөрчил байхгүй ч өмнөд хөрш хилээ нээхгүй байгаагийн цаана монголчуудыг буулгаж авах гэсэн ажиллагаа байгааг ч дурдах болов. Хятадын боомтын зөвлөл халдварын нэг ч тохиолдлыг гаднаас нэвтрүүлэхгүй гэсэн бодлого барьж байгаа гэх тайлбарыг л өгч байна. Нөгөө талаар дэлхий дахины өнөөгийн нөхцөл байдал, өвлийн олимп, Коммунист намын хурал, бүх Хятадын ардын төлөөлөгчдийн тавдугаар хурал зэрэг томоохон үйл ажиллагаа ард үлдсэн ч хилээ нээхгүй байна.

Гэтэл Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа Хятадын хөрөнгө оруулалттай үйлдвэр үйлчилгээний газрын бизнес цэцэглээд зогсохгүй хортой мах хүртэл дотоодын зах зээлд борлуулж байгааг ил болголоо. Өөрөөр хэлбэл, бид Хятад руу нэвтрэх эрхгүй, хятадууд харин Монгол Улсын нутаг дэвсгэр дээр өөрийн дур зоргоор үйл ажиллагаа явуулж байна. Бидэнд найдвар тун бага байна.

Тэгвэл Монгол Улсын эдийн засгийг сэргээн тэтгэх томоохон хүчин зүйл бол төмөр зам бөгөөд сүүлийн жилүүдэд төмөр замын салбарт олон бүтээн байгуулалтын ажил хийгдээд байна. Тэдгээрээс хамгийн томд тооцогдох Зүүнбаян-Ханги чиглэлийн 414.6 километр төмөр замын хөдөлгөөнийг удахгүй нээнэ. Өдгөөгөөс гурван жилийн өмнө буюу 2019 оны тавдугаар сард Зам, тээвэр хөгжлийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, улмаар Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Засгийн газар, зэвсэгт хүчний бүрэлдэхүүн, туслан гүйцэтгэгчдийн хамт очиж төмөр замын шавийг нь тавьж байв.

Тухайн үед говь цөл газрын хэвлий дундуур олон зуун километр төмөр зам тавина, түүгээр тээвэр хийнэ. Нөгөө талаар нийгэм, эдийн засгийн байдал таагүй, төмөр замын өөрийн барих өртөг өндөр гээд олон хүчин зүйл тулгарч байсныг та бүхэн санаж байгаа байх. Хамгийн гол нь "Дотоодын хөрөнгө, хүчээр төмөр зам барина” гэдэгтээ хүрч төмөр замаар түүхий эдээ зөөнө.  

Ийнхүү Зам тээврийн хөгжлийн яамны мэргэжлийн баг хамт олон цаасан дээр байсан тогтоолыг зураг төсөл болгон, ажил эхлэхэд бэлэн болгож өгч байснаар төмөр зам гараанаас гарч байсан түүхтэй. Үүнийг Эрдэнэс Тавантолгойн ашиг 800 гаруй тэрбум төгрөг бөгөөд 750 тэрбум төгрөгийг төмөр замын бондыг худалдаж авах чиглэлээр хөрөнгө оруулан эхэлж байв. Үүний дагуу Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг үндэсний бүтээн байгуулалт болгож хөгжүүлэх ёстой. Өмнө нь нэг километр төмөр замыг 3.2 сая ам.доллароор барих саналыг компаниуд ирүүлж байсан ч Засгийн газрын шийдвэр гарсны дараа саналаа татаж авсан. Монголчууд өөрсдөө төмөр зам барихад нэг километрыг нь 1.2 сая ам.доллароор барих боломжтой. "ЗХЖШ сүүлийн гурван жилийн хугацаанд судалгаа хийж тооцоо гаргасан. Бид өөрсдөө төмөр замаа барина. Боломж байгаа” хэмээн зүтгүүлж байсныг ч мартаагүй байх.

Гэтэл өнөөдөр ээрэм талын дундуур зурайж боссон ган зам хөдөлгөөнөө нээх болсон нь монголчууд бидэнд ямар их хүч, хөрөнгө байгааг төвөггүйхэн харуулж байна. Энэ нь гэнэт 2019 онд яриад босгочихсон зүйл биш. Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогоын хүрээнд УИХ-ын 2010 оны 32 дугаар тогтоолоор батлагдсан зүйл юм. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам баригдсанаар уул уурхайн эрдэс баялаг, бүхий л бүтээгдэхүүнийг зардал багатай тээвэрлэнэ. Үүнээс гадна уг төмөр замын 30 километрын радиуст Цагаан суварга, Хармагтай, Манлай гээд том том уурхайнууд байгаа нь хэтдээ тэднийг эдийн засгийн эргэлтэд оруулах томоохон гүүр болж байгаагаараа онцлог юм.

Мөн нэг зүйл гэвэл Гашуунсухайт-Тавантолгой чиглэлийн төмөр замыг ирэх долоодугаар сард ашиглалтад өгнө гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ чиглэлийн зам нээхээр нүүрсээ их хэмжээгээр хямд өртгөөр зөөвөрлөнө. Бидэнд буй ганц найдлага бол төмөр зам. Ихэс дээдэс маань том том бүтээн байгуулалт ярьж, болж бүтэхгүй зүйлээ сайхан мөрөөдлөөр далдлах гэсний хэрэггүй. Тэртээ тэргүй дэлхий нийт хүндхэн сорилтын өмнө нэгэнт ирсэн. Шуудхан л төмөр замын асуудалдаа анхаарал хандуулсны дараа том том мөрөөдлөө ярих шаардлагатай болж байна.

Эх сурвалж: Өглөөний сонин

Бидэнд буй ганц найдвар бол төмөр зам
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани