Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монгол Улс нүүрс олборлолтоор 17 дугаарт жагсжээ

Монгол Улс нүүрс олборлолтоор 17 дугаарт жагсжээ

 

Нүүрс бол Монгол Улсын эдийн засаг, аж үйлдвэрийн тулгуур мөн. Түүнчлэн манай улсын экспортын орлогын гуравны нэгээс илүү хувь, эрчим хүчний анхдагч эх үүсвэрийн 90 гаруй хувийг бүрдүүлж байна. Өнөөгийн байдлаар Монгол Улсад 70 гаруй ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий 50-иад аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж буйн дотор төвийн бүсийн дулааны цахилгаан станцад тав, орон нутгийн хэрэгцээнд 23, экспортод давхардсан тоогоор 30 гаруй уурхай ажиллаж байгаа аж. 
 
Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хилийн боомтыг хөгжүүлэх, эрчим хүч болон аж үйлдвэрийн төслүүд урагшлах нөхцөл бүрдсэн. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтад түшиглэн цаг алдсан төслүүд хөдлөх, уул уурхайн түүхий эдийн үнэ өсөлттэй байгаа нь энэ салбарт хөрөнгө оруулалт татах боломжийг бүрдүүлж байна гэж чуулганд оролцогчид хэлж байлаа. "Coal Mongolia” нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын Олон улсын чуулган нь 10 дахь удаагаа зохион байгуулагдаж буй. Энэ хугацаанд 7084 зочид, төлөөлөгчид оролжээ.
 
Тодруулбал, үе үеийн гурван Ерөнхий сайд, яамдын 27 сайд, УИХ-ын 39 гишүүн, гадаад дотоодын 235 илтгэгч байна. Хувиар нь задалж үзвэл, бизнесийн төлөөлөл 79, бусад төлөөлөл 12 хувийг эзэлсэн бол Төр засгийн төлөөлөл есөн хувийг эзэлжээ. Үүнээс гадна 527 компани үзэсгэлэн гаргаснаас техник, технологийн ханган нийлүүлэгчид 48, банк санхүүгийн байгууллага 18, нүүрсний уурхай 19 хувийг эзэлсэн бол 11 хувьд нь шинэ төслүүд багтаж буй. 
 
сонин mn
Энэ салбарт нүүрсний сав газартай 15, лицензтэй 307, уурхай бүхий 44, чулуун нүүрсний уурхайтай 29 байгууллага ажиллаж байна. Улмаар дэлхийн хэмжээнд 17 дугаар байрт жагсжээ. "2017 онд 36.6 сая тонн нүүрс олборлосон бол 2019 онд 57.1 сая тонн нүүрс олборлосон нь түүхэн дээд амжилт” гэж зохион байгуулагчид хэллээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-д ажлын айлчлал хийж байгаа учраас чуулганд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлсэн илтгээлтэд "Нүүрсний эрэлт эрчимтэй нэмэгдэж байгаа энэ үед зөв удирдлагатай хамтран ажиллах шаардлагатай байна. Хил, гаальтай холбоотой олон сөрөг хүчин зүйл байгаа ч уул уурхайн салбарт чамгүй ажил амжуулсныг дурджээ. Тодруулбал, Гашуунсухайтын боомтыг богино хугацаанд ашиглалтад оруулах гэж байна. Удахгүй Шивээхүрэнгийн боомтын ажил дуусна. Мөн Бичигтийн боомтыг ашиглалтад оруулснаар жилд 25 сая тонн ашигт малтмал экспортлох боломж бий болно. Ингэснээр одоо байгаа гурван боомт тав болж, экспорт хоёр дахин нэмэгдэх юм. "Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд энэ салбарт нүүрс гүн боловсруулах үйлдвэр ашиглалтад оруулна” хэмээжээ.
 
Харин хоёр өдрийн турш болох энэ удаагийн чуулганыг УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар нээж, үг хэлэв. Тэрбээр "Манай улсын экспортын орлогод жинтэй хувь нэмэр оруулдаг эрдэсийн нэг нь нүүрс. Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шинэ сэргэлтийн бодлого”-д боомтуудын хүчин чадлыг нэмэх, авто болон төмөр замаар холбох зорилт дэвшүүлсэн. Ингэснээр боомтуудын боймыг арилгаж, нүүрсний экспорт өсөх  юм. "Таван Толгой"-д цахилгаан станц барих ажил эхэлсэн. "Эрдэнэс Монгол” хувьцаат компанийн харьяанд нүүрсний групп байгуулахаар ажиллаж байна. "Үндэсний баялгийн сангийн тухай хууль”-ийн төслийг УИХ-аар хэлэлцэнэ. Эрдэс баялгийн салбарын  орлогыг иргэдэд тэгш хуваарилах боломж бий болно. Би сүүлийн дөрвөн жилд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог тэргүүлсэн тул энэ салбарыг гадарлаж, салбар хоорондын уялдааг хангах, нүүрс тээвэрт анхаарч ажиллана” хэмээсэн юм.  Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам дараах бодлогыг баримтлах аж. Тухайлбал, хариуцлагатай уул уурхай буюу тусгай зөвшөөрлөө авсан бүх компанийг дэмжиж, хувийн хэвшлийн өрсөлдөөнийг дээшлүүлнэ. Төр хувийн хэвшилтэй ажил хийх гэж уралдахгүй. Дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг тууштай хамгаална” гэв.
 
ЭКСПЕРТИЙН ҮГ
 
Монголын Уул уурхайн ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа: 1994 онд баталсан хуулийг 44 удаа өөрчилсөн нь таатай үзүүлэлт биш
 
сонин mn
-"Ашигт малтмалын тухай хууль” нь манай салбарын малгай хууль. Гэвч энэ хуулинд ойр ойрхон өөрчлөлт ордог. 1994 онд баталсан хуулийг 44 удаа өөрчилсөн нь таатай үзүүлэлт биш. Эрдэс баялгийн нийт 92 хууль бий. Аж ахуйн нэгжид хамааралтай нь 22 байна. Эрүүл мэнд, хөдөлмөрийн харилцааг зохицуулсан, санхүүгийн гэх мэт олон хуулийн дор бид үйл ажиллагаа явуулдаг. Мөн 6555 стандартын 1200 нь манай салбарынх юм. Монгол Улс нийт 28 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт татжээ. 2012 оноос хойш хөрөнгө оруулалт буурч 2016 оноос сэргэсэн ч 2019 оноос дахин буурлаа. Сүүлийн жилүүдэд хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо буурч ашигт малтмалынх өссөн. 2020 оны байдлаар 1696 ашиглалтын тусгай зөвшөөрөл байна. Татварын орчны тухайд ААНОАТ, НӨАТ, АМНАТ, газрын төлбөр, агаарын бохирдлын төлбөрийг төлдөг. Зөвшөөрөл авсан байгууллага бүр шууд олборлолт эхлүүлдэггүй. Хөрөнгө оруулалт татах, судалгаа хийх шатанд олон байгууллага байна.
 
Монгол нүүрс ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргал: Сул зогсохоор санхүүгийн зардлаа дийлдэггүй онцлогтой салбар юм
 
сонин mn
-Нүүрс бол Монголын эдийн засаг, аж үйлдвэр, эрчим хүч мөн. Бид нүүрс "идэж” амьдардаг. Хар алт болох нүүрсийг олборлон баялаг болгодог мэргэжилтнүүд энд цуглажээ. Бид хаана хүрсэн, цаашид яах вэ гэдгээ нээлттэй ярилцдаг талбар нь "Coal Mongolia” чуулган юм.   Цар тахлын  үед нийтээрээ нүүрс хэрэгтэй юм байна гэдгийг хүлээн зөвшөөрдөг болсон нь сайн хэрэг.  Нүүрсийг гарган авахын тулд олон сая метр куб уулын ажил хийдэг. Үүнийг дагаад томоохон дэд бүтэц шаарддаг. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалт хийсэн бол гараад явж болдоггүй. Сул зогсохоор санхүүгийн зардлаа дийлдэггүй онцлогтой салбар юм. Компаниуд богино хугацаанд өндөр ашиг олохоос илүүтэйгээр олон нийттэй зөвшилцөн урт хугацаанд хамтран ажиллах хүсэлтэй байдаг. Бид нүүрсээ  экспортлоод ердөө 20 жил болж байна. 2008 оны санхүүгийн хямралын дараа Монгол Улс коксжих нүүрсний томоохон тоглогч болсон. Үүний дараа буюу 2012 оноос энэ чуулганыг зохион байгуулах болсон юм.
Төсвийн тодотголоор энэ онд 18 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөө гарснаас одоогийн байдлаар 73 хувийн гүйцэтгэлтэй буюу 13.2 сая тонныг өнгөрсөн сарын 22-ны байдлаар экспортлосон. Сүүлийн гурван сард "Боомтын сэргэлт” бодлогын хэрэгжилтээр нүүрсний экспорт сэргэж буйг мэргэжилтнүүд хэлдэг. Энэ хэвээрээ үргэлжилбэл дээрх төлөвлөгөөг биелүүлэх бүрэн боломжтой юм.
 
 
 
Б.Дарьсүрэн
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Монгол Улс нүүрс олборлолтоор 17 дугаарт жагсжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

Өчигдөр, 12:46
Өчигдөр, 12:38
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани