Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хариуцлагатай уул уурхайг нэхэх “MONGOLIAN MINING WEEK-2022”

 

Хариуцлагатай уул уурхайг нэхэх “MONGOLIAN MINING WEEK-2022”

Монгол Улсын эдийн засгийн 23 орчим хувийг бүрдүүлдэг  уул уурхайн салбарын түүхэн 100 жилийн ой энэ онд тохиож байна. 100 жилийн түүхтэй энэ салбарын түүхийн хуудаснаа Өмнийн цэлгэр элсэн  говьд  анхны хүрзээ хатгасан  "Оюу толгой” компани орчин цагийн уул уурхайн салбар хөгжихөд жинтэй хувь нэмэр оруулсныг онцлох нь зүйтэй. Орчин цагийн уул уурхайн үүслийн манлайлагч  болсон тус  компани  Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай хамтран "Mongolian Mining week 2022” буюу "Монголын уул уурхайн 7 хоног” нэгдсэн арга хэмжээг анх удаа"Шангри Ла Улаанбаатар” цогцолборт зохион байгуулж байна. Энэ сарын 19-23-нд үргэлжлэх энэ арга  хэмжээ жил бүр зохион байгуулагдаж хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд  "Оюу толгой” түүчээлж Монголын ард түмэн уул уурхайн баялгаас тэгш хүртэх зарчимд хүрэх ач холбогдолтой.


Тус  арга хэмжээг нээж  Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар нар нээж үг хэлсний зэрэгцээ УИХ-ын дарга Г.Занданшатар илгээлт ирүүлснийг УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан арга хэмжээнд оролцогчдод уншиж танилцууллаа. Монгол Улсын эдийн засгийн голлох, суурь орлогыг бүрдүүлдэг уул уурхайн салбарынхан өрсөлдөх чадвараа нээлттэй ярилцаж, хөгжлийн чөдөр тушаа болсон асуудлуудаа олуулаа хэлэлцэж байна. Тэд мөн уул уурхайн салбарт олборлолтыг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, урт хугацааны гаднын хөрөнгө оруулагчдыг татах, өрсөлдөх чадвараа хамгаалах, боомтуудаа бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах, ажиллах хүчний хүрэлцээ, эрх зүйн орчин, татварын орчин, ирэх 10 жилд БНХАУ-д эрдэс баялгийн ямар бүтээгдэхүүний эрэлт давамгайлах вэ, Монгол Улс уул уурхай, эрдэс баялгийн гол ханган нийлүүлэгч урд хөршийнхөө уул уурхай, эрдэс баялгийн ирээдүйн 5-10 жилийн хэрэгцээг хангахад бэлэн үү зэрэг асуудлыг хөндөн ярилцлаа.


Төр хувийн хэвшилдээ боломж, итгэлийг өгч, хариуцлагыг нь үүрүүлэн хамтарч ажиллана.  Монгол Улсын хувьд уул уурхайн салбараа өөд нь татахын тулд дэд бүтцийг бий болгоход дэмжлэг үзүүлэх, экспортын боомт, гарцуудыг нэмэх, хүчин чадлыг сайжруулах шаардлагатайг хэлэлцүүлгийн үеэр Эдийн засаг, хөгжлийн яамны Хилийн боомтын хөгжил, чөлөөт бүсийн бодлогын газрын дарга Х.Эрдэнэбулган танилцуулсан юм. Мөн тэрбээр "Алсын хараа 2050 шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Булган, Бургастай, Цагааннуур, Шивээхүрэн, Ханх, Ульхан, Цагаандэл-Уул, Ханги, Сүмбэр, Баянхошуу, Хавирга боомтод ачаа болон зорчигч тээврийн барилга байгууламжийн өргөтгөл, шинэчлэл, суурь судалгаа, ТЭЗҮ, Байгаль орчны үнэлгээ нарийвчилсан зураг төслүүдийг хийж байна. Монгол Улс шинэ сэргэлтийн бодлогод боомтын хөгжлийг төлөвлөхдөө Алтанбулаг, Замын-Үүд, Сайншанд, Улаанбаатарт хуурай боомтуудыг үе шаттайгаар байгуулахаар тусгаснаас гадна Ази-Европыг холбосон бүс нутгийн  логистик төв  байгуулж, дамжин өнгөрөх ачаа тээврийг нэмэгдүүлэхийг зорилоо.


Түүнчлэн хэлэлцүүлгийн нэг  чухал асуудал усны эргэн тойронд байв. Энэ асуудлыг цэгцлэж чадах "Хөх морь” төслийг "Монголын нүүрс ассоциац”-ийн гүйцэтгэх захирал чиглүүлэгч Ж.Золжаргал  онцолж байв. Түүнчлэн АМНАТ-ыг хөрөнгө оруулагч нараас давхардуулж авахгүй байх. Харин олон улсын жишигт нийцүүлж  тогтоох тухай хөндөж байсан юм. Тухайлбал, АМНАТ-ын татвар 3-5 хувь гэх боловч бодит байдалд 20 хувьд хүрдэг тухай хэлж байв. Түүнчлэн нүүрсний ангиллыг  олон улсын жишигт нийцүүлж 75 төрлийн ангилал руу шилжүүлэх. Цаашид нүүрс гэлтгүй жонш, төмрийн хүдрийн ангиллыг ч олон улсын стандартад нийцүүлэх шаардлага байгааг хэлэлцэв. Уул уурхайн салбар энэ оны эхний хагас жилийн байдлаар ДНБ-ий 24 хувь, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 67 хувь, экспортын бүтээгдэхүүний орлогын 94 хувь, төсвийн орлогын 23 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 64  хувийг бүрдүүлж буй гэдгээр яалтчгүй уул уурхайн салбар манай эдийн засгийн гол хөшүүрэг болж буй гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч байна. Арга хэмжээний үеэр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад эрдэс баялгийн хайгуул, олборлолтын өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын орчны талаар цогц мэдээлэл өгч, санхүүгийн зах зээл, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын боломжийн талаар ч өргөн дэлгэр хэлэлцэх юм.  Хариуцлагатай уул уурхайн тухай ярьж эхэлж байгаа нь сайн ч энэ тухай энэ салбарын холбогдох хууль дүрэмд одоогоор  нэг үг, үсэг ч алга байна. Мэдээж хуульд өөрчлөлт орох нь тодорхой.

 

Гэхдээ хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд иргэд, олон нийт хувийн хэвшил ямар оролцоотой байх, төр хэрхэн дэмжих тухай хуульд тусгаж байж биеллээ олох нь дамжиггүй. Нөгөөтэйгүүр, том уурхайнууд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхээс өөр аргагүй болж ирсэн. Харин жижиг уурхайнуудад хариуцлагатай байх тухайд том уурхайнуудтай харьцуулашгүй. Гэхдээ энэ тухай дараагийн өдрүүдэд нухацтай ярилцахаар хөтөлбөрт тусгасан талаар оролцогчид хэлж байсан юм. Хэдийгээр уул уурхайг ойлгож дэмждэг хэсэг нь  жил бүр нэг дор цугларч чуулдаг ч цаашид ойлгодоггүй, уул уурхайн нөлөөнд өртдөг хэсэгтээ хэрхэн ойлгуулах вэ гэдэг асуудал бидний өмнө тулгарч байна гэж "Монголын Уул уурхайн ассоциац”-ийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа онцолж байсан. 

Өөрөөр хэлбэл, "Mongolian mining week-2022” бол зөвхөн уул уурхайн салбарынхныг л хамарсан үйл ажиллагаа төдий бус нийгмийн хэсэг бүлэг, давхарга бүрийг хамрахын тулд зөвхөн хурлын танхимаар хязгаарлагдах биш, гудамжинд, их дээд сургуулийн анги танхимд, хөдөө орон нутагт, сум багийн төв дээр гэх мэтчилэн олон газар хүрч ажиллах ёстой гэдэгтэй утга нэг байлаа. Үүнд тус чуулганы гол зорилго чиглэсэн.

Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан "Хариуцлагатай уул уурхайг бүх талаар дэмжинэ" гэдгээ онцолсон.  Тэрбээр "Хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэхэд төрийн оновчтой зохицуулалт, орон нутгийн засаг захиргааны зохистой харьцааны түвшин дутагдаж байна. Бүр тодруулбал, төр нэг ёсондоо нэг гараараа зөвшөөрөл өгчихөөд нөгөө гараараа хөрөнгө оруулагчид хувийн хэвшлээ дарамталдаг  байж болохгүй. Иймд  энэ салбарын эрх зүйн орчинг дэлхий нийтийн шинэ хандлага болох ногоон хөгжил, хариуцлагатай, ил тод  засаглалын шаардлагад нийцүүлэн сайжруулах орон нутгийн иргэд болоод ирээдүйд ирэх өгөөжийг тэгш шударга хуваариалалтыг бий болгоход анхаарах шаардлага тулгарч байна. Мөн  хариуцлагагүй, нөхөн сэргээлт хийдэггүй, дараа үеийнхнийг хохироосон үйл ажиллагааг зогсоож, байгальд үзүүлсэн сөрөг нөлөөллөө нөхөн сэргээх чадвартай, нийгмийн хариуцлагаа ухамсарладаг аж ахуйн нэгжийг дэмждэг илүү дэвшилттэй бодлогыг баримтална” хэмээсэн юм.

 

Харин УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар "Нөөц тогтоох ажиллагааг 10 жилээр урагшуулна” гэж онцолж байв. Түүнчлэн "Ашигт малтмалын хайгуул буюу нөөц тогтоох ажиллагаа  ашиглалтаас 10 жилээр түрүүлж байх ёстой. Ингэснээр бид хөрөнгө оруулалтыг татах юм.   Мөн байгалийн баялаг ард түмний мэдэлд байх Монгол Улсын Үндсэн хуулийн заалтад нийцүүлэн Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас энэ салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, олборлолтоос боловсруулалт руу шилжиж мега төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг тэгш, шударга хүртээж олон тулгуурт эдийн засгийг дэмжих зорилгоор Газрын хэвлийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Хүнд үйлдвэрийн тухай хууль, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгээд эхэлсэн” гэж хэлсэн. Чуулганд 800 гаруй төлөөлөгчид оролцож байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 20. МЯГМАР ГАРАГ. № 181 (6913)

Хариуцлагатай уул уурхайг нэхэх “MONGOLIAN MINING WEEK-2022”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани