Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

А.Хаумдас: Манайд газрын ховор элементийн мушгиа худаг, Лугийн гол, Хотгор, Халзан бүргэдтэйн ордууд байна

А.Хаумдас: Манайд газрын ховор элементийн мушгиа худаг, Лугийн гол, Хотгор, Халзан бүргэдтэйн ордууд байна

 

Монгол Улсын зөвлөх инженер А.Хаумдастай ярилцлаа.

-Сүүлийн жилүүдэд газрын ховор элементүүдийн талаар нэлээд яригдаж, олон улсын анхаарлыг ихэд татах боллоо. Тэгэхээр газрын ховор элементүүд болоод тэдгээрийн хэрэглээний талаар ярилцлагаа эхэлье?

-Өндөр технологид хэрэглэгдэх газрын ховор элементүүдийн талаар сүүлийн үед хүн бүр ярьдаг боловч эдгээр элементүүд нь чухам аль элементүүд гэдгийг төдийлөн ойлгохгүйгээр хэрэглээд байгаа тал бий. Олон улсын ангиллаар ховор элементүүдийг дөрвөн бүлэгт хуваарилдаг. Хөнгөн, өндөр температурт хайлдаг, сарнимал, газрын ховор гэж хуваагдана. Цахим орчин, сонин, нийтлэлд газрын ховор элемент (ГХЭ)-ийг газрын ховор металлууд, ховор шорооны элементүүд гэж нэрлэдэг. Эдгээр лантанойдын бүлгийн 17 элемент нь ховор металлын ангиллын нэг бүрэлдэхүүн хэсэг гэдгийг ойлгох хэрэгтэй. 1794-1947 он хүртэлх 150-иад жилийн хугацаанд химийн ба физик механикийн шинж чанараараа нэн төстэй газрын ховор хэмээх бүлэг элементүүдийг нээсэн байдаг. Газрын ховор нь лантанойдын бүлгийн 15 элемент мөн сканди, иттрийг оролцуулаад нийт 17 элементээс бүрддэг. ГХЭ-ийг хэдийгээр ховор хэмээн нэрлэсэн ч эдгээр элементүүд нь газрын гадаргуу дээр харьцангуй элбэг тархсан байдаг. Жишээ нь, хар тугалгаас 10 дахин, молибденээс 50 дахин, жинхэнэ ховор тархацтай элементүүд болох мөнгө болон алттай харьцуулбал даруй 1000 дахин их нөөцтэй. ГХЭ-ийн хэрэглээ эрс нэмэгдэж байгаа нь өндөр технологид суурилсан аж үйлдвэрийн хөгжил, дэлхийн дулааралтай холбоотойгоор шинээр эрчимтэй хөгжиж буй байгальд ээлтэй техник, технологийн салбарын өрсөлдөөнтэй холбоотой юм. ГХЭ-ийг өндөр хүчин чадал бүхий зай хураагуур, нарны цахилгаан үүсгүүр, салхин төхөөрөмж, цахилгаан автомашин, LCD дэлгэц, гар утас, шилэн кабель, сансрын болон батлан хамгаалах салбар, фотоцахилгаан эд анги, хэт дамжуулагч, хэт соронзон, лазер, компьютер, дахин цэнэглэх цэнэг хураагуур, зохиомол алмааз шил ба керамик, цөмийн түлш ба реакторын материал, пуужин болоод тийрэлтэт онгоцны хөдөлгүүрийн эд анги хийхэд, радиоэлектроник, машины тоног төхөөрөмж, химийн үйлдвэрлэл, металлурги, био, нанотехнологи зэрэг олон салбарт хэрэглэж байна. Ногоон технологи буюу байгаль орчинд ээлтэй тоног төхөөрөмж ч ГХЭ-ийн эрэлт хэрэгцээг өсөн нэмэгдүүлж буй томоохон салбар. Дэлхийн улс орнуудын ногоон санаачилгын илрэл болсон салхин хөдөлгүүрт нэг тонноос илүү хэмжээний соронз ашигладаг бол үүний 350 кг орчим нь ГХЭ-ийн нэг болох неодим байдаг. Дээр дурдсанчлан орчин үеийн байгальд ээлтэй, өндөр технологийн аж үйлдвэрүүд болон шинжлэх ухаан, анагаах ухаан, батлан хамгаалахын салбарууд ойрын жилүүдэд эрчимтэй хөгжиж, улмаар улс орнуудын цаашдын хөгжил дэвшлийг тодорхойлох чухал салбарууд гэдэг нь ойлгомжтой. Технологийн тэргүүлэгч гүрнүүд ГХЭ-ийн найдвартай эх үүсвэрээр аж үйлдвэр, шинжлэх ухааны салбараа хангахгүй бол технологийн хөгжлөөс хоцорч, байгалийн баялагтай орнуудтай өрсөлдөх чадвараа ердөө ойрын арван жилд алдах болно гэдгээс эмээж байна.

-ГХЭ-ийн дэлхий нийтийн болон манай орны батлагдсан нөөцийн хэмжээ хэр байдаг бол?

-Сүүлийн жилүүдэд дэлхийн хэмжээнд газрын ховор металлын эрэлт хэрэгцээ тогтмол өсөн нэмэгдэж байна. Хөгжингүй орнуудын аж үйлдвэрийн дэвшил, нэн ялангуяа өндөр технологид суурилсан аж үйлдвэр хөгжихийн хэрээр чухал шаардлагатай түүхий эд болох стратегийн металлын эрэлт эрчимжиж байна. Дэлхийн хэмжээнд 130 гаруй сая тонны ГХЭ-ийн ислийн нөөц тогтоосон байдаг. Үүний 44 сая тонн нь БНХАУ-д, үлдсэн нь Бразил, Австрали, Вьетнам, Орос, АНУ гэх мэт улс орнуудад тогтоогдсон бөгөөд Монгол орны хувьд гурван гаруй сая тонны ГХЭ-ийн ислийн нөөц тогтоогоод байна. Дэлхийн ГХЭ-ийн нөөцийн ихэнх хэсэг нь ойролцоогоор бастнезит болон монацитийн эрдэс агуулсан ордуудад илэрдэг байна. Дэлхийн хэмжээнд ГХЭ-ийн хэрэглээ жилд дунджаар 170,000-200,000 тонн байна. Дэлхий дээрх газрын ховор элементийн ордуудад баяжмалын тогтсон үнэ байдаггүй. Газрын ховор элементийн ордын хүдрийн үнэ цэнэ нь тухайн ордын хүдрийн нөөцийн хэмжээнээс хамаарахгүй. Харин тухайн ордын нөөцөд үнэтэй газрын ховор элемент хэр их агуулагдаж байгаагаас шалтгаалан тодорхойлогдож байна. Түүнчлэн баяжмал дахь неодим, празеодим, терби, европын агуулга өндөр байвал тухайн баяжмалын үнэ цэнэ хоёр дахин өсөх тохиолдол байдаг.

-Манай оронд хэд хэдэн ГХЭ-ийн ордууд байна. Тэдгээр ордуудад ямар төрлийн ГХЭ-үүд агуулагддаг вэ. Манайд хийгдсэн судалгааны ажлуудын талаар тойм мэдээлэл өгөөч.

-Монгол орны газрын ховор элементийн өнөөгийн судалгааны түвшинд олборлолт, боловсруулалтын талаар авч үзэхэд хараахан эрт байна. Ялангуяа эрдсийн судалгааг шат дараалалтай хийж дүгнэлт гаргах, нөөцийг бодитойгоор тогтоон олон улсын стандартаар тооцож батлуулах, ордын хэмжээнд иж бүрэн технологийн судалгаа хийх шаардлагатай. Ингэснээр тухайн орд газраас ямар элемент, металлыг хэр хэмжээгээр олборлон боловсруулах талаар бодитой төсөөлөл бий болно. Түүндээ үндэслэн эдийн засгийн үр ашгийн талаар тооцоо, судалгааг нарийвчлан хийх боломж бүрдэх юм. Манай улсад Мушгиа худаг, Лугийн гол, Хотгор, Халзан бүргэдтэй зэрэг ГХЭ-ийн дөрвөн ордууд тогтоогдсон. Монгол орны ГХЭ-ийн ордын хүдрийг баяжуулах технологийн хувьд судлагдсан ордууд нь Лугийн голын, Мушгиа худаг болон Хотгорын ордууд юм. Халзан бүргэдтэйн ховор металлын ордын хүдрийн дээжид гадаадын ба дотоодын судлаачид удаа дараа баяжуулалтын туршилтыг гүйцэтгэсэн боловч одоогоор хараахан боломжийн үр дүнд хүрээгүй байна. Хотгорын ГХЭ-ийн ордын хувьд туршилт судалгааны ажил хувийн хөрөнгөөр хийгдсэн. Одоо Австрали улсын Parabellum Resours компани өрөмдлөг хийж, дараа жилээс ажиллаж эхлэхээр төлөвлөж байна.

-Дэлхий дахин сүүлийн үед Монголын ГХЭ-ийн нөөц болоод энэ салбарыг ихээхэн сонирхож байна.

-Монгол орны ГХЭ-ийн орд газрыг сонирхох асуудал урьд нь байсан боловч, 2010 онд Хятад улс экспортод хориг тавьсан. Энэ бол ГХЭ-ийн бүтээгдэхүүний үнийг өсгөсөн үеэс эхлэлтэй. 2011 онд Япон улсын төрийн өмчийн ЖОГМЕК корпараци болон Дэвшилт материал, Шинжлэх ухаан технологийн хүрээлэн хооронд ГХЭ-ийн судалгааны талаар хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. 2011 оны есдүгээр сард Финлянд улсын ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн айлчлалын хүрээнд Финлянд улсын засгийн газраас Монгол Улсын Геологийн Төв Лабораторид ГХЭ-ийг баяжуулах лаборатори байгуулах төсөл хэрэгжүүлэхээр яригдаж, төслийн хүрээнд 700 мянган еврогийн өртөгтэй шинжилгээний тоног төхөөрөмж орж ирсэн. 2011 оны аравдугаар сард ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель Монголд хийсэн айлчлалынхаа үеэр "Хоёр орны Засгийн Газрын хооронд байгуулсан Ашигт малтмалын түншлэлийн гэрээнд” гарын үсэг зурсан. Энэ гэрээний үндсэн дээр Герман Улсын хувьд ГХЭ-ийг ашиглах боломж бүрдэх бол Монгол Улс орчин үеийн шинэ техник технологи, мэдлэг мэдээллийг олж авахаар төлөвлөсөн байсан. 11 жилийн өмнө зурагдсан энэ түншлэлийн гэрээ ажил хэрэгчээр биеллээ олоосой гэж хүсч байна.

-Газрын ховор элементийг хагас боловсруулах үйлдвэрлэлийг Монгол Улс, ХБНГУ-тай хэрэгжүүлэх талаар ярилцаж, судалгааны ажлыг хамтран эхлүүлэхээр тогтлоо. Энэ ажил хэдийд биеллээ олно гэж та харж байна?

-ХБНГУ нь Европт төдийгүй дэлхийд өндөр технологийн машин техник, электрон бүтээгдэхүүний үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч улсуудын нэг. ХБНГУ өндөр технологид хэрэгцээт түүхий эдийн дийлэнх хэсгийг бусад орнуудаас импортоор авдаг. Мөн стратегийн түүхий эд болох кобальт, платин, титан болон бусад ховор металл болон ГХЭ-ийн импортоос ихээхэн хамааралтай. ХБНГУ өндөр технологийн үйлдвэрлэлийн оронд өрсөлдөхүйц үнээр түүхий эдийн найдвартай нийлүүлэлтийг хангах нь нэн тэргүүний ач холбогдолтой. Түүхий эдийн нийлүүлэлтээ бататгах нь Германы аж үйлдвэрийн хамгийн тэргүүний, хамгийн чухал зорилт болоод байна. 2010 оны аравдугаар сарын 26-нд Германы Засгийн газар "Германы эрчим хүчний бус түүхий эдийн стратеги”-ийг батлан гаргасан бөгөөд энэ нь улс орнуудтай "түүхий эдийн түншлэл” байгуулах талаар тусгасан. ХБНГУ түүхий эдийн хангамжаа уламжлалт худалдааны тогтолцоо, хөдөлмөрийн хуваарилалтаар хангаж чадах боломжгүй болж буй нь ойлгомжтой болсон ба өндөр технологийн түүхий эдтэй олон улсын түншүүдтэйгээ түүхий эдийн салбарт хамтарч ажиллах шинэлэг арга замыг боловсруулж, дэлхийн түүхий эдийн зах зээлийн хүндрэлийг даван туулах арга замыг эрэлхийлж байгаагийн нэгэн илрэл нь манай улстай ГХЭ-ийн хүдрийг олборлох, баяжуулах, хагас боловсруулах үйлдвэр байгуулах судалгааны ажлыг эхлүүлж, хамтран ажиллах юм байна ойлгож байна. Хоёр улсын Засгийн газраас энэ чиглэлээр хийх ажлын төлөвлөгөө боловсруулах ажлын хамтарсан хэсэг байгуулагдаж, хийгдэх ажлын цар хүрээ, төлөвлөгөөг гаргаж батлуулснаар энэ ажлын эхлэл тавигдах болов уу гэж бодож байна.

-Бид цөмийн хуульд газрын ховор элементээ тусгасан нь буруудсан гэдэг. Энэ талаар та дэлгэрэнгүй яриач?

-Ер нь газрын ховор элементийн орд газрыг ашиглахын тулд "Ашигт малтмалын тухай” болон "Цөмийн энергийн тухай” хуулийн хүрээнд төр зохицуулах хэд хэдэн асуудал байгаа гэж үздэг. Нэгэнт төр мөнгө гаргаж геологийн эрэл хайгуул, нарийвчилсан хайгуул хийж нөөц батлуулсан бол "Ашигт малтмалын” тухай хуулиар Стратегийн орд газрын ангилалд орж төр 34 хувийг эзэмших, ГХЭ нь цөмийн энергийн бодис, материал гэж "Цөмийн энергийн тухай” хуульд тусгагдсанаар төр 51-ээс дээш хувийг эзэмших зохицуулалтай боловч одоогоор хэрэгжээгүй. Дэлхийд манай улсаас өөр ГХЭ-ийг цөмийн энергийн бодис, материал гэж хуульдаа тусгасан улс орон байхгүй. Өнөөдрийн байдлаар ГХЭ-ийн орд газрын ашиглалтын тусгай зөвшөөрлүүд хувийн хэвшлийн мэдэлд байдаг. Төрийн мэдлийн орд газар гэж байхгүй, иймд нөөц бүхий ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож (улсын төсвөөр судалгаа хийгдсэн), орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй хувийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах асуудлуудыг хууль эрх зүйн хэмжээнд зохицуулсан тохиолдолд л энэ ажлын гараа эхлэх байх. Энэ боломжийг ашиглаж ГХЭ-ийн хүдрийг,бага агуулгатай үнэ цэнэгүй баяжмалаа экспортлохгүй, нэмүү өртөг шингэсэн зах зээлд эрэлт хэрэгцээ ихтэй бүтээгдэхүүн нийлүүлэх стратегийг цаг хугацаа алдалгүй боловсруулан хэрэгжүүлэх нь чухал байна.

https://dnn.mn/
А.Хаумдас: Манайд газрын ховор элементийн мушгиа худаг, Лугийн гол, Хотгор, Халзан бүргэдтэйн ордууд байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани