Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Эрчим хүчний түгээлтийн үнийн зөрүүг арилгаснаар өнтэй өвөлжих боломжтой

Эрчим хүчний түгээлтийн үнийн зөрүүг арилгаснаар өнтэй өвөлжих боломжтой

 

Монгол Улсын Засгийн газраас улсынхаа ойрын 30 жилийн ирээдүйн хөгжлийн чигийг нарийвчлан тодорхойлсон "Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг баталсан. Энэ бодлого хэрэгжих суурь нөхцөлийг бүрдүүлэх, хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэх зорилгоор "Шинэ сэргэлтийн бодлого”-ыг батлан хэрэгжүүлж байна. Зургаан салбарт томоохон өөрчлөлт хийх энэ бодлогын нэг салбар нь Эрчим хүчний сэргэлт юм. Манай улсын тухайд эрчим хүчийг хэрэглэгчдэд түгээж байгаа үнийг үйлдвэрлэж байгаа өртгөөс бага тарифаар тогтоосон нь энэ салбарт хийх шинэчлэлүүдийг хойш татах, хөгжлийг нь зогсонги байдалд оруулах үндсэн нэг шалтгаан болсон юм. Тухайлбал, сүүлийн жилүүдэд том чадлын цахилгаан станцуудыг шинээр ашиглалтад оруулаагүйгээс өнгөрсөн онд эрчим хүчний системийн нийт хэрэглээний 80 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж, үлдсэн хэрэглээг импортоор авсан. Гэтэл цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээ жилд 6-7 хувиар тогтмол нэмэгдэж, эрэлт жилээс жилд өссөөр байна. Тиймээс шинэ эх үүсвэрүүдийг барьж, хүчин чадлаа нэмэгдүүлэх, санхүүгийн хувьд бие даасан, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх шаардлага зайлшгүй тулгарлаа. Эдгээрийг хэрэгжүүлэх нэг гарц нь хэрэглэгчдэд түгээж байгаа эрчим хүчний үнийг нэмэгдүүлж, үйлдвэрлэж байгаа өртөгтэй тэнцүүлснээр дулааны цахилгаан станцуудын алдагдлыг нөхөж, үйл ажиллагааг нь хэвийн үргэлжлүүлэх гэдгийг салбарынхан онцолж байна.  Үүнийг бид Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын бодит нөхцөл байдалтай танилцсан сурвалжлагаараа баталгаажуулан уншигчдадаа хүргэсэн. Харин энэ удаа Дарханы дулааны цахилгааны станц төрийн өмчит хувьцаат компани болон Шарын гол нүүрсний уурхайд тулгамдаж байгаа асуудал хийгээд шийдвэрлэх гарцын талаар сурвалжиллаа.
 
 
 
ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААНЫ СТАНЦ ЕС ХОНОГИЙН НҮҮРСНИЙ НӨӨЦТЭЙ
 
 
Дарханы дулааны цахилгааны станц 58 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Тус станц одоогоор 18 мянган тонн нүүрс буюу ес хоногийн нөөцтэй байна. Гэтэл аюулгүйн нөөц багадаа 14 хоног буюу 30 мянган тонн нүүрс байх ёстой. Цахилгаан станц алдагдалтай ажиллаж байгаа санхүүгийн асуудлаас үүдэн эрчим хүчийг үйлдвэрлэх гол эх үүсвэр болох нүүрсээ хангалттай хэмжээнд нөөцөлж чадахгүй нөхцөл байдалд хүрчээ. Тус цахилгаан станцын нийт зардлын 44 хувийг нүүрс эзэлдэг. Жилд 430 мянган тонн нүүрс хэрэглэдэг бөгөөд нэг тонныг нь Шарын гол нүүрсний уурхайгаас 35 мянган төгрөгөөр авдаг байна.
 
Энэ талаар Дарханы ДЦС-ын Гүйцэтгэх захирал М.Жаргалсайхан "Сэлбэг материалын үнийн нэмэгдэл, валютын ханшны үнийн өсөлт зэргээс шалтгаалан зарлагаа танаж, орлогоо нэмсэн ч  4.4 тэрбумын алдагдалтай ажиллалаа. Цахилгаан болон дулааны эрчим хүчний түгээлтийн үнэ тариф үүнд хамгийн их нөлөөлсөн. Мөн түлшний зардал өссөн. Компанийн найдвартай ажиллагааг хангахад 10 тэрбум төгрөг шаардлагатай байна. Тодруулбал, эрчим хүчийг хэрэглэгчдэд түгээж байгаа тариф 141 төгрөг байгааг 28 хувиар нэмэхэд алдагдалгүй ажиллана гэсэн тооцооллыг бид гаргасан” гэв.
 
Дархан хотын дулааны эрчим хүчний хэрэглээ жилд 3-5 хувиар өсч байна. Тиймээс энэ эрэлтийг хангахын тулд бойлерын байгууламжийг өргөтгөх, хуучин хөргөх цамхагийг сэргээн засварлах, хөргөх цамхаг шинээр барих, хурц уур, тэжээлийн усны шугамын коллекторууд шинэчлэх гэсэн хэд хэдэн бүтээн байгуулалтийг хийх шаардлагатай болжээ. Хөргөх цамхаг нь түлшний зарцуулалтыг бууруулж, эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлдэг ач холбогдолтой юм. Шинэ хөргөх цахим барихад 10 орчим тэрбум төгрөг шаардагддаг аж.
 
Дарханы ДЦС-ын тухайд цалин багаас үүдэн  энэ жил 20 хүн ажлаасаа гарсан байна.  Мөн тендерийн асуудалтай холбоотойгоор ажилчдын хөдөлмөр хамгааллын хувцсыг олгоогүй зургаан сар өнгөрчээ.Энэ талаар тус станцын Үйлдвэрчний хорооны дарга Б.Болд "Хүний нөөцийн хомсдолд ороод ажилчдын ачаалал эрс нэмэгдлээ. Үүнээс үүдэн осол, саатал гарах эрсдэл өндөр. Тиймээс ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлээсэй гэж хүсэж байна. Ирэх онд  багадаа 30 хувиар нэмэгдүүлэх шаардлага бий. Өвлийн ачаалал нэмэгдвэл хоёр зуухыг нэг хүн хариуцан ажиллах шаардлага үүснэ. Энэ нь эрсдэл өндөртэй” гэсэн юм.
 
 
 
"НЭГ ТОНН НҮҮРСНИЙ ҮНЭ 55400 БОЛОХОД АЛДАГДАЛГҮЙ АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ”
 
сонин mn
 
Станцын үйл ажиллагаатай танилцсаны дараагаар бид Дархан, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцууд төдийгүй хойд бүсийн эрчим хүчний гол эх үүсвэр болсон нүүрсийг нийлүүлдэг Шарын гол нүүрсний уурхайг зорилоо. Тус уурхай наймдугаар сарын 20-ноос есдүгээр сарын 20-нд үйл ажиллагаагаа зогсоосон нь хойд бүсийн эрчим хүчний систем доголдох нэг үндэс болсон юм. Тухайн үед яагаад ийм шийдвэр гаргах болсон талаар "Шарын гол” ХК-ийн захирал Б. Мэндсайханаас тодрууллаа. Тэрбээр "Манай уурхай түлшнийхээ өрийг төлж чадаагүйгээс түлшгүй болж, нэг сарын хугацаанд тэг зогсолт хийсэн. Эрчим хүчний зохицуулах хорооноос 2020 онд нүүрсний үнийг 44500 мянган төгрөгөөр тогтоосон. Энэ үед дизель түлш 1600 төгрөг байсан. Одоогийн дизель түлшний ханш 3800 төгрөгөөр бодоход хоногт  60 сая төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Энэ нь сард 1.8 тэрбум төгрөг болно.Түлшнээс  бусад сэлбэг материалын үнэ 60 гаруй хувиар нэмэгдээд байна. Харин нэг тонн нүүрсний үнэ 55400 болоход алдагдалгүй ажиллах боломжтой. Гэвч  эхний есөн сарын байдлаар нүүрсний өртөг 60 мянгад хүрсэн” гэв.
 
"Шарын гол” компани нүүрсний үнийг нэмэгдүүлж чадаагүйгээс бэлтгэн нийлүүлэгч болоод татварын байгууллага, нийгмийн даатгалын байгууллагад төлөх өр төлбөрийг хойшлуулж үйлдвэрлэлд нэн шаардлагатай засвар үйлчилгээг хийжээ. Гэвч Татварын ерөнхий газар болоод Нийгмийн даатгалын байгууллагаас хуримтлагдсан өр төлбөрөө төлөхгүй бол компанийн харилцах дансыг хаахыг мэдэгдэж үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд эрсдэл үүссэн байна.
 
Үүнээс гадна  нүүрсний үнийг бодит өртөг зардлаас нь бага тогтоосноос компанийн өр төлбөр жилээс жилд өсч байна. Мөн Хөдөлмөрийн хуульд нэмэлт өөрчлөлт орж, дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өсч, түүхий эд материалын үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор  тус уурхай ДЦС-уудад нийлүүлж буй үнээр цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болоод байгаа юм.
Энэ онд нэг сая 400 мянган тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа Шарын гол нүүрсний уурхайн нүүрсний үнийг нэмэгдүүлэхгүй бол бид цахилгаан, дулаангүй өвөлжих эрсдэл үүсчээ. Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд Засгийн газраас ойрын хугацаанд хэрэгжүүлэх шаардлагатай шийдвэрүүдийн нэг нь эрчим хүчний хэрэглэгчдэд түгээж байгаа үнийг нэмэгдүүлэх нөгөө нь эрчим хүчний нүүрсний үнийг нэмэгдүүлэх юм гэдгийг бид бодит нөхцөл байдалтай танилцсан сурвалжлагаараа хүргэлээ. Жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний эрэлтийг бүрэн дүүрэн хангахад дан ганц төрийн оролцоо хангалтгүй гэдгийг мэргэжилтнүүд сануулсаар буй. Иргэдийн зүгээс оргил ачааллын үед цахилгаанаа хэмнэж, төрөөс дулааны цахилгаан станцуудын хэвийн, алдагдалгүй ажиллах боломжийг тарифыг өөрчилснөөр ямар нэгэн эрчим хүч, дулааны хязгаарлалтгүйгээр бид айдасгүй өнтэй өвөлжих нөхцөл бүрдэх юм.
 
 
Б.ДОЛЖИНЖАВ
 
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Эрчим хүчний түгээлтийн үнийн зөрүүг арилгаснаар өнтэй өвөлжих боломжтой
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани