Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Эрдэнэс Монгол” компанитай холбоотой багц асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

“Эрдэнэс Монгол” компанитай холбоотой багц асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

 

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны арваннэгдүгээр сарын 30-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
 
"Эрдэнэс Монгол” компанитай холбоотой багц асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ
 
Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа "Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрт эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ” гэж заасны дагуу Үндэсний баялгийн сан байгуулах ажил хийгдэж буй. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар "Эрдэнэс Монгол” ХХК-тай холбоотой дараах багц асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
 
1. Засгийн газраас Үндэсний баялгийн санг байгуулах бэлтгэл ажлын хүрээнд "Эрдэнэс Монгол” ХХК-ийг группийн зарчмаар ажиллуулах шийдвэрийг 2022 оны тавадугаар сард гаргасан. Энэхүү шийдвэрийн үргэлжлэл болгож өнөөдөр "Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрэмд нэмэлт өөрчлөлт орууллаа. Ингэснээр тус компанийг группийн зохион байгуулалтаар ажиллах боломжийг нээж, компани цаашид томоохон төслүүд хэрэгжүүлэх, IPO босгох, хөрөнгийн зах зээл дээр ажиллах, харьяандаа ажиллаж буй уул уурхайн компаниудын менежмент, зохион байгуулалт, хүний нөөц, худалдан авалтын бодлогуудыг нэгдсэн байдлаар явуулах боломжийг бүрдүүлэх юм.
 
2."Эрдэнэт үйлдвэр”, "Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газруудын дүрэмд нэмэлт өөрчлөлт орууллаа. Энэ нь "Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяанд ажиллуулах шийдвэр 2022 оны тавдугаар сард гарсантай холбоотой юм. Энэхүү шийдвэр гарснаар дээрх хоёр ТӨҮГ-ын хөгжлийн бодлого төлөвлөлт, бизнес төлөвлөлт, бүтэц, үр ашигт байдлыг хангах зэрэг үйл ажиллагааг "Эрдэнэс Монгол” ХХК зохион байгуулна.
 
3."Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-г "Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяанд ажиллуулж, металлургийн цогцолбор байгуулах төслийн хөрөнгө оруулалт, бусад асуудлыг шийдвэрлэн зохион байгуулахаар боллоо. Мөн тус компанид хэрэгжиж байсан Концессын гэрээг цуцалсны дараа хийгдсэн шалгалтын дүнг хэлэлцлээ.
 
4. "Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагааг 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нээр зогсоож, "Монголын төмөр зам” ТӨХК-д нэгтгэн өөрчлөн зохион байгуулна. Энэ нь төрийн өмчит компаниудын чиг үүргийн давхардлыг арилгах, төмөр замын суурь бүтцийн төрийн өмчийн ашиглалтыг сайжруулах, төмөр замын тээврийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, төрөөс хэрэгжүүлэх бодлого, шийдвэрийг шуурхай зохион байгуулахад ач холбогдолтой гэж үзэж байна. Тогтоол батлагдсанаар "Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагааны зардалд төлөвлөсөн 5,6 тэрбум төгрөгийг Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу хэмнэнэ.
 
5."Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн эрхийг "Монголын төмөр зам” хэрэгжүүлнэ. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг бүрэн дуусгахад шаардагдах хөрөнгийг "Эрдэнэс Тавантолгой” ХК үргэлжлүүлэн санхүүжүүлж,  төмөр замын үйл ажиллагаа, аюулгүй байдал, үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлд "Монголын төмөр зам” ТӨХК мэргэжлийн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллана.
 
Казиногийн тухай, Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай, Бооцоот морин уралдааны тухай хуулийн төслүүдийг өргөн барина
 
Казиногийн тухай, Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай, Бооцоот морин уралдааны тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
 
Аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тогтвортой хөгжлийн салбар болгон хөгжүүлж, аялал жуулчлал түүнийг дагасан цогц үйлчилгээг Монгол Улсад байгуулах боломж олгосноор хөрөнгө оруулалтын урсгалыг татах, эдийн засгийн үр өгөөжтэй аялал жуулчлалыг бий болгох, улсын төсөвт төвлөрөх орлогыг нэмэгдүүлэх үр нөлөөтэй гэж үзэж эдгээр хуулийн төслийг боловсруулж, үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн үндсийг тогтоох, үйл ажиллагаанд хяналт тавих харилцааг тус тус зохицуулахаар тусгажээ.
 
Монгол Улсын Засгийн газраас 2023, 2024, 2025 оныг "Монголд зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд аялал жуулчлалын салбарын эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хуралд өргөн бариад буй юм.
 
Товч мэдээ
 
·Иргэний ба арилжааны хэргийн талаар эрх зүйн болон шүүхийн харилцан туслалцаа үзүүлэх тухай Монгол Улс болон БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтов.
“Эрдэнэс Монгол” компанитай холбоотой багц асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани