Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ши Жиньпин Жосеф Байден нар уулзалт хийв

 

Тухайн орон нутгийн цагаар 11 дүгээр сарын 14-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Индонезийн Бали аралд АНУ-ын ерөнхийлөгч Жосеф Байдентай уулзаж,  хоёр орны тэргүүн Хятад, Америкийн харилцааны стратегийн асуудал, дэлхийн болон бүс нутгийн томоохон асуудлаар илэн далангүй, гүн гүнзгий санал бодлоо солилцжээ.

   Ши Жиньпин хэлэхдээ “Хятад, Америкийн харилцаа заавал хожиж  хожигдохын үр дүнтэй байх биш, хоёр орны  өнөөгийн  амжилт нь бие биедээ илүү боломж олгохоос биш сорилт биш юм”.

Ши Жиньпин Тайваний асуудлын гарал үүсэл, Хятадын зарчимт байр суурийн тухай системтэйгээр тайлбарлав.

Ши Жиньпин хэлэхдээ “Тайваний асуудал бол Хятадын язгуур ашиг сонирхлын гол цөм, Хятад, Америкийн харилцааны улс төрийн үндэс суурь, Хятад, Америкийн харилцааны хэтрүүлж болшгүй  анхны улаан шугам юм. Тайваний асуудлыг шийдэх нь Хятадын ард түмний өөрийнх нь хэрэг бөгөөд Хятадын дотоод хэрэг юм. Эх орны эв нэгдэл, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах нь Хятадын ард түмэн, Хятадын үндэстнүүдийн нийтлэг хүсэл эрмэлзэл юм. Америкийн тал хэлсэн үгэндээ үнэнч байж, “Нэг Хятад”-ын бодлого, Хятад, Америкийн хамтарсан гурван албан мэдэгдлийг баримтална гэдэгт найдаж байна”.

Ши Жиньпин хэлэхдээ “Эрх чөлөө, ардчилал, хүний эрх бол хүн төрөлхтний нийтлэг хүсэл эрмэлзэл бөгөөд Хятадын Коммунист Намын тууштай эрэлхийлэл юм. АНУ Америк маягийн ардчилалтай, Хятад улс Хятад маягийн ардчилалтай, аль аль нь үндэснийхээ нөхцөл байдалтай нийцэж байна. Аль ч улсын ардчилсан тогтолцоо төгс байж чадахгүй, тасралтгүй хөгжиж, сайжруулах шаардлагатай байдаг. Хоёр тал тэгш эрхтэйгээр харилцаж байгаа тохиолдолд   ялгаа зөрөөний талаар хэлэлцэх боломжтой.

Америк капитализмыг, Хятад улс социализмыг баримталж, хоёр тал өөр өөр замаар явж байна. Энэ ялгаа өнөөдөр буй болсон биш, ирээдүйд ч байх болно. Хятад, Америкийн  харилцааны хамгийн чухал нэг зүйл бол нэг нэгнийхээ тогтолцоог өөрчлөх, цаашид эвдэн сүйтгэх гэж оролдох биш, харин энэ ялгааг хүлээн зөвшөөрч, хүндэтгэх явдал юм” гэжээ.

   Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ “Хятад, Америк бол түүх, соёл, нийгмийн тогтолцоо, хөгжлийн зам нь өөр хоёр том гүрэн. Өнгөрсөн ба одоод ялгаа байгаа, ирээдүйд ч байх болно. Гэхдээ энэ нь Хятад, Америкийн харилцааны хөгжилд саад болж болохгүй. Цар тахлын дараах дэлхийн эдийн засгийн сэргэлт, цаг уурын өөрчлөлтийн хариу арга хэмжээ, бүс нутгийн халуун цэгийн асуудлыг шийдвэрлэх  явцад Хятад, Америкийн зохицуулалт, хамтын ажиллагаатай салшгүй холбоотой бөгөөд энэ нь нийтлэг ашиг сонирхол хэвээр байна. Хоёр тал бие биеэ хүндэтгэж, харилцан ашигтай хамтран ажиллаж, ирээдүйд чиглэн, хоёр орны хамтын ажиллагаанд таатай уур амьсгал, тогтвортой харилцааг бүрдүүлэх ёстой”.

Жосеф Байден хэлэхдээ “Би Ши Жиньпин даргатай олон жилийн танил, байнгын харилцаатай байсан ч энэ нь ямар ч тохиолдолд нүүр тулсан уулзалтыг орлож чадахгүй. Таныг ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонгогдсонд баяр хүргэж байна. Хоёр том гүрний хувьд АНУ, Хятад хоёр орон бүтээлч харилцаагаа хадгалах үүрэгтэй. АНУ-ын тал хоёр орны төрийн тэргүүн болон Засгийн газрын бүх түвшний харилцаа холбооны сувгийг нээлттэй байлгаж, хоёр тал санал зөрөлдөөнтэй байгаа асуудлаар илэн далангүй яриа хэлэлцээ хийж, уур амьсгалын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдал зэрэг дэлхийн томоохон сорилтуудыг шийдвэрлэхэд шаардлагатай хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэхийг эрмэлзэж байна. Энэ нь АНУ, Хятад болон хоёр ард түмэнд чухал ач холбогдолтой бөгөөд дэлхийн хэмжээнд чухал ач холбогдолтой юм. Тогтвортой, хөгжиж буй Хятад улс нь АНУ болон дэлхийн ашиг сонирхолд нийцнэ гэдгийг дахин хэлмээр байна. АНУ Хятадын тогтолцоог хүндэтгэдэг, Хятадын тогтолцоог өөрчлөхийг эрмэлздэггүй, шинэ хүйтэн дайн эхлүүлэхийг эрмэлздэггүй, эвслийг бэхжүүлэх замаар Хятадыг эсэргүүцэхийг эрмэлздэггүй, "Тайванийг тусгаар тогтнуулах"-ыг дэмждэггүй, "Хоёр Хятад", "Нэг Хятад, нэг Тайвань" гэдгийг дэмжихгүй бөгөөд  Хятадтай  мөргөлдөөн үүсгэх бодолгүй байна. АНУ Хятадаас "салгах", Хятадын эдийн засгийн хөгжилд саад учруулах, Хятадыг хязгаарлах бодолгүй байна. Америк, Хятадын харилцаа хэрхэн хөгжих нь дэлхийн ирээдүйн чиг хандлагад маш чухал юм. Америк, Хятадын хоёр тал санал зөрөлдөөнөө зохицуулж, үл ойлголцол, буруу дүгнэлтээс улбаатай ширүүн өрсөлдөөн цаашид сөргөлдөөн болж хөгжихөөс зайлсхийж, урьдчилан сэргийлэх чадвартай гэдгийг дэлхий нийтэд харуулах үүрэг хариуцлагатай. Америк, Хятадын харилцааг удирдан чиглүүлэх зарчмуудыг тогтоох хэрэгтэй гэж Америкийн тал хүлээн зөвшөөрч, хоёр баг одоо байгаа нийтлэг ойлголтын үндсэн дээр үргэлжлүүлэн ярилцаж, аль болох хурдан тохиролцоонд хүрэхийг хичээх болно. АНУ-ын Засгийн газар “Нэг Хятад”-ын бодлогыг баримталж, Тайваний асуудлаар Хятадыг хязгаарлах хэрэгсэл болгон ашиглахыг эрмэлздэггүй, Тайваний хоолойн энх тайван, тогтвортой байдлыг бий болгоно гэж найдаж байна” гэжээ.

   Хоёр талын дипломат багууд стратегийн харилцаа холбоогоо хадгалж, байнгын зөвшилцөл өрнүүлнэ гэдэгт хоёр орны төрийн тэргүүн санал нэгдэв. Хоёр улсын санхүүгийн багууд макро эдийн засгийн бодлого, эдийн засаг, худалдааны асуудал болон бусад асуудлаар яриа хэлэлцээ, зохицуулалт хийхээр тохиролцов. Мөн “Нэгдсэн Үндэстний Байгууллагын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц”-д оролцогч талуудын 27 дугаар бага хурлыг амжилттай зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов. Талууд хоёр улсын хооронд нийгмийн эрүүл мэнд, хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдлын чиглэлээр яриа хэлэлцээ, хамтын ажиллагаа явуулахаар тохиролцов. Хятад, Америкийн нэгдсэн ажлын хэсгийг сайтар ашиглаж, илүү тодорхой асуудлыг шийдвэрлэхэд тус дөхөм үзүүлэхийг зөвшөөрч, Хятад, Америкийн ард түмэн, соёлын солилцоо маш чухал хэмээн онцлоод, хоёр орны олон салбарын иргэдийн солилцоог өргөжүүлэхийг дэмжихээ илэрхийлэв.

   Хоёр орны төрийн тэргүүн мөн Украины хямрал зэрэг асуудлаар санал солилцсон байна.

   Ши Жиньпин хэлэхдээ "Украины хямрал шиг дэлхий нийтийг хамарсан ээдрээтэй хямралын өмнө нухацтай авч үзэх ёстой хэмээгээд хэдэн зүйлийг онцолжээ: Нэгд, мөргөлдөөн, дайнд ялагч гэж байдаггүй, хоёрт, ээдрээтэй асуудлыг шийдэх энгийн шийдэл гэж байдаггүй. Гуравт, том гүрэн томоохон хүчний сөргөлдөөнөөс зайлсхийх хэрэгтэй. Хятад улс энх тайвны талд зогссоор ирсэн бөгөөд энхийн хэлэлцээг цаашид ахиулж, Орос, Украины энхийн хэлэлцээг дахин эхлүүлэхийг дэмжиж, хүсэн хүлээж байна. АНУ, НАТО, Европын холбоо Оростой иж бүрэн яриа хэлэлцээ хийнэ гэдэгт найдаж байна".

   Уулзалт гүн гүнзгий, илэн далангүй, бүтээлч болсон гэж хоёр орны төрийн тэргүүн үзэж, хоёр орны төрийн тэргүүн нарын тохиролцсон чухал зөвшилцлийг цаг тухайд нь мөрдөж, хэрэгжүүлэн, бодитой арга хэмжээ авч,  Хятад, Америкийн харилцааг тогтвортой хөгжлийн замд оруулахыг хоёр орны ажлын багуудад үүрэг болгов.  Хоёр орны төрийн тэргүүн мөн байнгын харилцаа холбоогоо үргэлжлүүлэхээр тохиролцжээ.

 

Найруулагч: Saraa
Эх сурвалж: www.xinhuanet.com
Ши Жиньпин Жосеф Байден нар уулзалт хийв
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани