Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"Энержи Ресурс", "Эрдэнэс Тавантолгой" нүүрсээ цахимаар арилжихад бэлэн болжээ

"Энержи Ресурс", "Эрдэнэс Тавантолгой" нүүрсээ цахимаар арилжихад бэлэн болжээ

 

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 
УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн  хуралдаанаар нүүрсийг цахимаар арилжих бэлтгэл ажлын талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонслоо.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал танилцуулгадаа, "Өнгөрсөн 11 сарын байдлаар манай улсын уул уурхайн бүтээгдэхүүний экспорт нийтдээ 10.2 тэрбум ам.долларын орлогыг төвлөрүүлсэн байна. Энэ нь Монгол Улсын нийт экспортын 93 орчим хувь, ДНБ-ий 20-25 орчим хувийг дангаараа бүрдүүлж байна гэсэн үг. Үүнд нүүрс, зэсийн баяжмал хамгийн том хувийг эзэлдэг. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын үнийн дүнгээр аваад үзвэл дийлэнх нь төрийн болон төрийн өмчийн оролцоотой компаниар дамжуулан экспортод гардаг. Эдгээр компаниудын борлуулалт цахим биржээр дамжуулан илүү нээлттэй, ил тод болох юм. Жишээлбэл, "Эрдэс Тавантолгой" ХК-ийн нүүрс борлуулалтын үнийг авч үзэхэд сайн чанарын коксжсон нүүрс ам нөхцөлөөр 110 орчим ам.доллароор худалдаалагдаж, БНХАУ-ын талаас НӨАТ болон бусад жижиг зардлуудаа хассан цэвэр үнийг харахад 200-230 ам.доллар байх жишээтэй. Тэгэхээр энэ 120 орчим ам.доллар бол тээвэрлэлтийн зардал, дундын хөөсрөлтэй холбоотой. Тиймээс бид хамгийн түрүүнд цахим биржийн харилцааг хуулийн хүрээнд зохицуулж, хил нөхцөлөөр нүүрсээ худалдах боломжийг бий болгох хэрэгтэй. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийн гол агуулга бол төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниуд заавал уул уурхайн биржээр дамжуулж экспортоо хийнэ. Мөн цахимаар арилжаалж байгаа бүтээгдэхүүн хил үнээр биржид борлуулагдана. Ам нөхцөл байхгүй. Ингэснээр байгалийн баялгийг олон улсын зах зээлд илүү ойртсон үнээр борлуулах боломжтой болно. Уул уурхайн бүтээгдэхүүний бирж бол бусад арилжааны биржээс өөр. Арилжаа хийх зарчим нь ижил ч онцлогтой салбар. Нэг ёсондоо бирж дээр хувьцаа, бонд биш нүүрс, төмрийн хүдэр, зэс, хайлуур жонш зэрэг биет бүтээгдэхүүн арилжаалагдана. Тэгэхээр логистикийн төв, итгэмжлэгдсэн агуулах, лаборатори зэргээр дэд бүтэц бий болох зайлшгүй шаардлагатай. Ингэснээр худалдан авагч чанартай, итгэмжлэгдсэн лабораториор хянагдсан бүтээгдэхүүнийг хугацаанд нь хүлээж авах боломжтой болно. Энэ нөхцөл боломжийг бэлэн болтол хүлээнэ гэвэл маш их хугацаа алдана. Харин өнөөгийн нөхцөлд байгаа итгэмжлэгдсэн лаборатори, чингэлэг тээврийн терминалийг ашиглаад эхлэх боломж байгаа учраас Засгийн газрын түр журмын хүрээнд биржийн арилжаа хийнэ” гэв.
Үргэлжлүүлэн Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал танилцуулга хийсэн. Тэрбээр, "Уул уурхайн бүтээгдэхүүнийг борлуулах платформгүйгээс бүтээгдэхүүний үнэ ханш дэлхийн зах зээлийн үнээс доогуур байх нөхцөл бий болоод байна. Энэ асуудлуудыг үндсээр нь шийдвэрлэх Монголын баялаг, уул уурхайн бүтээгдэхүүнийг эцсийн хэрэглэгчид нь шууд санал болгох, борлуулах боломжийг цахим бирж бий болгоно. Төрийн нийтийн өмч болох байгалийн баялаг, нүүрсийг төр хариуцаж худалдан борлуулах үүрэгтэй. Гэхдээ хувийн хэвшил, иргэдийн оролцоо заавал байж ил тод, нээлттэй болно. Иймд уул уурхайн бирж цаашдаа хувийн хэвшлийн оролцоотой ажиллах ёстой. Энэ ажлын эхлэлийг тавьж, цаг үеийн нөхцөл байдал, иргэдийн эрүүл, шударга шаардлагыг хүлээн авч, Засгийн газраас "Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ыг баталсан. Ингээд ирэх жил төрийн өмчит уул уурхайн компаниуд нэгдсэн цахим системд холбогдож баталгаатай, хяналттай нүүрс олборлож, тээвэрлэж, экспортолж эхлэх нь тодорхой боллоо. Одоогоор технологид суурьтай 10 орчим бирж байна" гэлээ.
Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн "Цахим биржийн арилжаа явагдсанаар нүүрсний арилжаа гаднын хөрөнгө оруулагч нартай илүү явагдана. Энэ тохиолдолд гадаад валютаар илэрхийлсэн худалдан авалт явагдах ёстой. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу Монголбанкны зөвшөөрлөөр эрхлэх боломжтой. Нүүрс арилжааны нөхцөлийн тухайд худалдагч тал арилжааны зарыг таван өдрийн өмнө тавьсан байх ёстой. Түүнээс гадна нүүрс худалдан авагч нар дэнчинг арилжаа эхлэхээс 30 минутын өмнө арилжаа эрхлэх байгууллагын монголын арилжааны банкны дансанд байршуулахаар зохицуулсан. Экспортын гэрээг долоо хоногийн дотор байгуулна. Уг гэрээний загварыг Монголын хөрөнгийн бирж баталж гаргаж байгаа. Төлбөр тооцоог ажлын таван өдрийн дотор нүүрс худалдагч талын дансанд шилжүүлэх ёстой" гэв.
Нүүрсний цахим арилжааг зохион байгуулах явцын талаар Монголын хөрөнгийн биржийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ хэлэхдээ, "Уг арилжааг нээлттэй, ил тод, оролцогчдыг эрх ашгийг тэгш байдлаар хангаж зохион байгуулах, зах зээлийн бодит үнийг тогтоох, нүүрсний үнэ, гэрээний мэдээллийг олон нийтэд тогтмол хүргэж ажиллана. Арилжааны хэлцлийн үр дүнд үүссэн төлбөр тооцооны үүргийг тодорхой бүртгэх, мөн экспортын гэрээг байгуулах төлбөр тооцооны найдвартай гүйцэтгэлийг хангаж ажиллахаар бэлтгэлээ хангаж байна. "Энержи Ресурс" ХХК, Эрдэнэс Тавантолгой" ХК-тай туршилтын арилжааг хийх бэлтгэл ажлаа бүрэн хангасан" гэлээ.

https://montsame.mn/mn/read/310127
"Энержи Ресурс", "Эрдэнэс Тавантолгой" нүүрсээ цахимаар арилжихад бэлэн болжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани