Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

БНХАУ-ын хөрөнгө оруулалттай нүүрсний компанийн менежер: Монголын дарга нар нүүрсний тонн тутмаас 3-5 долларын ёндоо авч, жилд 60-100 сая долларын хохирол улсдаа учруулсан

БНХАУ-ын хөрөнгө оруулалттай нүүрсний компанийн менежер: Монголын дарга нар нүүрсний тонн тутмаас 3-5 долларын ёндоо авч, жилд 60-100 сая долларын хохирол улсдаа учруулсан

 

Нүүрсний хэрэгтэй холбогдуулан БНХАУ-ын талаас нэр бүхий хүмүүсийн нэрс ирсэн, нүүрсний хэрэгт холбогдсон таван хүнд цаазын ял оноосон, тэдгээр хүмүүсийн дунд Монголын улстөрчидтэй олон жилийн түнш Гуо ган гэгч зэрэг байсан гэх мэдээллүүд дэгдээд байгаа билээ. Бид энэ талаар БНХАУ-ын хөрөнгө оруулалттай нүүрс тээврийн компанийн менежер Өмнөд Монгол иргэнтэй ярилцлаа. Тэрбээр нэрээ чандлан нууцлахыг хүссэн юм.


-Монгол Улсад нүүрсний хэрэгтэй холбоотой томоохон дуулиан дэгдэж байгаа. Гол үндэслэл нь Монгол Улсаас БНХАУ руу нүүрс экспортлохтой холбоотой асуудлууд гарч ирсэн. Үргэлжлүүлэн БНХАУ-д томоохон баривчилгаа болсон, цаазын ял оноосон гээд дуулиан дэгдээд байна. Танд энэ талаар ямар мэдээлэл байна вэ?

-Хятадад баривчилгаа болсон нь үнэн. Гэхдээ энэ нь Монголын нүүрсний хэрэгтэй ямар ч холбоогүй. Өмнөд Монгол өөрөө маш олон нүүрсний уурхайтай. Тэнд болсон асуудал. Танай нүүрсний хэрэг бол Монголын үе үеийн засаг төрийн дарга нар өөрөө идэж уугаад улсдаа том хэмжээний хохирол авч ирсэн. Засгийн газар нь, УИХ-ын гишүүд нь их мөнгө идэж уусан нь хамгийн том хулгай. Нүүрсний хулгайчид гэвэл тээврийн компаниуд биш, жолооч нар бүр ч биш.-Тэгвэл цаазын ял сонссон хүмүүсийн дунд Баяннуур аймгийн Гуо ган гэх хүн багтсан. Гуо ган нь Монголын улстөрчидтэй түнш гэгддэг. Үүнийг батлах зураг дүрс ч олон нийтийн сүлжээгээр түгээд байгаа. Гуо ган гэж хэн юм бэ, магадгүй манай нүүрсний хэрэгтэй холбоотой байх магадлалтай гэж хардаж байгаа?

-Гуо ган Монголд олон жил байсан хүн. МУИС-д сурч байсан нь ч үнэн. Монголын томоохон албан тушаалтныг таних нь лавтай. Холбоо сүлжээ байгаа гэдгийг хууль хяналтын байгууллага шалгасан байлгүй. Гэхдээ Гуо ган цаазын ял аваагүй. Авлигын хэргээр 16 жилийн хорих ял авсан. Харин танай нүүрсний хэрэгтэй холбоогүй. Эндэх авлигын учиртай болоод 2020 оны гуравдугаар сард ял авсан.

-Нүүрсний хулгай тээврийн компаниудтай холбоогүй гэлээ. Таныхаар хулгай яаж болсон байх вэ?

-Гол үндэслэл нь нүүрс худалдан авах гэрээ хийхэд ёндоо авдагтай холбоотой шүү дээ.

-Нэг ёсондоо авлига авдгийг та хэлээд байна уу. Хэр их ёндоо авах вэ?

-Тонн тутамд 3-5 ам.доллар авна. Энэ бол маш том сэдэв. Болгоомжтой хөндөх хэрэгтэй.

-Яагаад?

-Тонн тутамд 3-5 ам.доллар гээд бодоод үз л дээ. Хэр их мөнгө болох вэ. Гэтэл өнөөдөр хүртэл үүнийг хэн ч хөндөхгүй байна шүү дээ. Энэ бол жинхэнэ хулгай. Нэг жилд 20 сая тонн нүүрс гаргасан гэхээр ёндоо нь гурван доллараар бодоход 60 сая ам.доллар, таван доллараар бодвол 100 сая ам.доллар болно.

-Ёндоог хэн авах вэ?

-Ойлгомжтой шүү дээ. Тээврийн компани, жолооч авахгүй. Монгол дарга нар авна. Ноцтой нэг зүйл хэлэхэд, 2008 оноос хойш гарсан бүх УИХ-ын гишүүд ёндоотой холбоотой.

-Батлахад хэцүү л юм. Монгол Улсын өнцөг булан бүрээс сонгогдсон гишүүд бүгд нүүрсний хулгайд холбоотой болж таарах нь байна шүү дээ?

-Танай Сангийн сайд Өмнөговиос гараагүй биз дээ. ЗГХЭГ-ын дарга, ЭТТ-н захирал Өмнөговийнх уу.

-Үгүй л дээ...Тэгвэл та нэрлэж чадах уу?

-Танай УИХ-ын долоон гишүүн нэрлээд байна лээ. А.Адъяасүрэн нүүрстэй холбоотой нь ойлгомжтой. Харин Ц.Сэргэлэн, Н.Наранбаатар, Ж.Раднаасэд бол биш.

-Холбоотой хүмүүс хэн гэж вэ?

-Засагт өндөр алба хашиж байгаа, мөн өмнө нь Засгийн газарт өндөр алба хашиж байсан хүмүүс. Уул уурхайн яаманд өмнө нь өндөр алба хашиж байсан хүн.

-БНХАУ-ын талаас Монгол Улсын Засгийн газарт нүүрсний хэрэгтэй холбоотой 30 хүний нэрс явуулсан гэдэг. Одоогоор хууль хяналтынхан 17 хүний нэрийг зарлаад байгаа. Танд энэ талаар мэдээлэл байна уу?

-Хүмүүсийн нэрс явуулсан гэдэг худал мэдээлэл. Хятад Монгол Улсын дотоод асуудалд орохгүй.

-Нүүрсний гэрээнүүдийг ил болгосон. Нууцад үлдсэн гэрээнүүд нь БНХАУ-ын компаниудтай холбоотой гэгдэж байгаа?

-Бүх гэрээ ил болсон шүү дээ. Яаж аргалж хятадуудыг муухай харагдуулах вэ гэсэн ажиллагаа ч явж байна. Нүүрсний хэргийг хятадуудад тохоод мултрах бодолтой байна.

Хятад хүмүүс мөнгө идэх дургүй нь лавтай. Гэхдээ мөнгө идэхгүй бол ажил бүтэхгүй болохоор л оролцож байгаа. Хятад улсад тийм олон худалдан авагчид байхад зөвхөн хэдэн компани дээр том гэрээ хийгээд байгаа нь том асуудал. Бас дээр нь америкууд дунд нь их хор хутгаж байгаа шүү. Тэд зарим монгол хүмүүсийг дэмжиж хятад монгол хүмүүсийн дунд яс хаядаг. Жагсаалыг санхүүжүүлж байгаа ч гэж үзэж болно.

-Манайхаас нүүрс авахыг сонирхдог хятад компаниуд олон гэсэн үг үү?

-Монголын дарга яг өрсөлдөгч худалдан авагчдыг оруулдаггүй. Зөвхөн удаан жилийн тогтмол худалдан авагчидтай гэрээ хийж байгаа нь асуудалтай. Үе үеийн засаг төр бүгд нүүрсний гэрээн дээр тоглоод мөнгө идээд байгаа. Ер нь бол тээврийн үнэ өндөр байх нь худалдан авагчдад ашиггүй зүйл. Энэ богинын тээврийн үнэд Монголын төр засаг арга хэмжээ авах байх. Бас манайхан уурхайн амнаас нүүрс зарахдаа судалгаа муу хийж үнээ их буруу тогтоож байгаа. Дотоод хяналт муутай. Зөв бодлого байхгүй, бодлого байхад зөв хэрэгжүүлэхгүй байгаагийн уршиг нь энэ болжээ.

Б.Энхзаяа

БНХАУ-ын хөрөнгө оруулалттай нүүрсний компанийн менежер: Монголын дарга нар нүүрсний тонн тутмаас 3-5 долларын ёндоо авч, жилд 60-100 сая долларын хохирол улсдаа учруулсан
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

Өнөөдөр, 12:46
Өнөөдөр, 12:38
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани