Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Түүхий эдийн зах зээлийн чиг хандлага

Түүхий эдийн зах зээлийн чиг хандлага

 

Цар тахлын дараагаас дэлхийн эдийн засаг сэргэж, дэд бүтэц, барилга, эрчим хүч гэх мэт бүтээн байгуулалт руу чиглэх хөрөнгө оруулалт нэмэгдэх хүлээлттэй байсан. Ингээд 2022 онд металлын биржээр дамжуулж фьючерс арилжаанд аж үйлдвэр хөгжсөн орнууд болон таваарын гол нийлүүлэгч компаниудын үйл ажиллагаа идэвхжих хандлагатай байв. Гэвч аж үйлдвэрлэл, түүхий эдийн гол худалдан авагч болох БНХАУ-д "тэг Ковид” бодлого хэрэгжиж, нийлүүлэлтийн гинжин хэлхээ тасалдалд ороход нөлөөлөв. Мөн Европын аж үйлдвэрлэлийн төв болсон ХБНГУ-ын эдийн засаг Орос Украины дайнаас болж удааширч эхэлсэн. Уг нөхцөл байдлаас болж түүхий эдийн зах зээлийн чиг хандлага тодорхой бус байсаар 2022 оныг үдлээ.

Гэхдээ түүхийн эдийн зах зээл 2023 онд өсөх хүлээлттэй байна. Учир нь энэ онд дэлхийн эдийн засаг түүхий эдийн хэрэгцээгээ хангах томоохон хөшүүрэг бий. Өнгөрсөн онд түүхий эдийн үнэ өссөн ч ашигт малтмалын салбарынхан олборлолтын хүчин чадлаа нэмэгдүүлж, нийлүүлэлтийн хомсдолыг арилгах гэж яарахгүй байлаа. Үүнийг дагаад 2022 онд түүхий эдийн зах зээл дэх хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдээгүй билээ. Дэлхийн эдийн засгийн уналт 2023 онд болно гэсэн хүлээлттэй байгаа талаар олон улсын байгууллагууд анхааруулж байгаа. Иймд уг уналтын үед түүхий эдийн зах зээлийн чиг хандлага хэрхэх талаар энэ дугаарт танилцуулах болно.

Металлын биржийн нөөц

Лондоны Металлын бирж сүүлийн 25 жилд байгаагүй бага хэмжээний агуулахын нөөцтэйгөөр 2023 онтой золгож байна. Тус биржид арилжаалагддаг үндсэн зургаан металлын нөөц 2022 онд 65 гаруй хувиар багассанаас хөнгөн цагааны нөөц 72 хувиар, цайрын нөөц 90 хувиар хорогдсон нь гол жин даржээ. Нийтэд нь харвал татан авалтад бүртгэгдээгүй нөөц 2022 оны 12 дугаар сарын 29-ний байдлаар 1997 оноос хойших хамгийн бага түвшинд хүрсэн байна.[1] Тус биржийн нөөц 2022 онд багассан шалтгаан нь Орос Украины дайн, БНХАУ-ын "тэг Ковид” бодлоготой шууд холбоотой. Уг хоёр хүчин зүйл түүхий эдийн зах зээлийн нийлүүлэлтэд шууд нөлөө үзүүлсэн юм.

Дэлхийн зах зээл дэх дийлэнх металл Лондоны Металлын биржийн агуулахад очоод байдаггүй ч зээлийн борлуулалт (short-selling) хийдэг хугацаат гэрээтэй бүх арилжаалагч тус биржид хадгалагдаж буй биет металлаас нийлүүлэх ёстой учраас биржийн нөөцийн түвшин нь маш чухал байдаг.

Ийнхүү нэг талаас хумигдмал нийлүүлэлт, нөгөө талаас дэлхийн гол эдийн засгууд уналтад орох эрсдэлээс үүдэн эрэлт сулрах болгоомжлол хосолсон хүнд нөхцөл үүссэнийг энэхүү нөөцийн бууралт харуулж байгаа юм. Мөн уг графикаас харахад Лондоны Металлын бирж нөөц буурсны дараа огцом нэмэгддэг димнамик хандлага харагдаж байна. Цаашдаа түүхий эдийн эрэлт тооцоолсноос давсан тохиолдолд нийлүүлэлт хумигдаж, үнэ огцом өсөх нөхцөлийг бүрдүүлж байна.

Металлын эрэлт, нийлүүлэлттэй холбоотой мэтгэлцээн ялангуяа зэсийн зах зээлд илүү хүчтэй байна. Зарим шинжээчид зэсийн одоогийн хомсдол үргэлжилнэ гэж үзэж байгаа бол бусад нь зах зээлд илүүдэл үүсэх ховор бөгөөд түүхэн мөч тохионо гэж таамаглажээ. "Goldman Sachs”-ийн шинжээчид дараагийн 12 сард зэсийн үнэ тонн нь 11 мянган ам.доллар буюу дээд түвшинд хүрнэ гэж тооцоолсон бол "BNP Paribas”-ийн үзэж буйгаар ирэх оны дунд үед зах зээлд илүүдэл үүссэнээр зэсийн үнэ тонн нь 6465 ам.доллар болж унах магадлалтай байгаа аж.

Хятадын ковидын халдвар ба аж үйлдвэрлийн индекс

БНХАУ-ын эрх баригчид 2023 оны эхнээс л "тэг Ковид” бодлогоо сулруулах шийдвэрээ танилцуулж эхэлсэн. Уг шийдвэрийн дараа халдвар дахин огцом нэмэгдэнэ гэсэн айдас дэлхийн хэмжээнд байна. Хатуу хөл хорионы дараа халдварын тархалт огцом нэмэгддэг бөгөөд хүйтний улирал дуусах хүртэл үргэлжилдгээрээ онцлог юм. Тиймээс Хятадын ковидын халдвар дунджаар 4 сар хүртэл үргэлжлэх таамаглал байгаа.

Хөл хориог сулруулснаар халдварын тархалт нэмэгдэж өвчлөл ихсэх тусам тус улсын аж үйлдвэрлэлийн индекс 50 нэгжээс доош орох нь тодорхой юм. 2022 оны 11 дүгээр сард 47.8 нэгж, 12 дугаар сард 47 нэгж тус тус болсон байна. Аж үйлдвэрлэлийн индекс нь үйлдвэрлэлийн салбарын үйл ажиллагаа хэр идэвхтэй байгааг тодорхойлж өгдөг. 50 нэгжээс доош орсон тохиолдолд аж үйлдвэрийн гарц багасч байна гэсэн ойлголтыг өгдөг юм.[2] Ийнхүү гарц нь буурахын хэрээр түүхий эдийн эрэлт багасах юм. Энэ нь зэс тэргүүтэй металлын ханшид сөргөөр нөлөөлнө.

Хятадад халдварын тархалт 2023 оны 4 дүгээр сар хүртэл үргэлжилсэн тохиолдолд түүхий эдийн эрэлт мөн 4 дүгээр сар хүртэл огцом өсөхгүй. Мөн эрэлтээс хамаарсан үнийн өсөлт үүсэхгүй. Түүхий эдийн зах зээл Хятадаас харамаалтай өсөх үндсэн шалтгаан бий. Үүнд:

4 дүгээр сараас өмнө аж үйлдвэрийн индекс 50 нэгжээс дээш гарах,
Хятадын Ардын банкаас эдийн засгаа дэмжих зорилгоор мөнгөний зөөлөн бодлого баримталж эхлэх,
Тус улсын эрх баригчид 3 дугаар сард болох 2023 оны эдийн засгийн төлөвлөгөөг танилцуулахдаа дэд бүтэц болон бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ гэсэн тохиолдолд түүхий эдийн зах зээл өсөх юм.

Дэлхийд хоёрт ордог БНХАУ-ын эдийн засаг нээлттэй болж байгаа нь түүхий эдийн зах зээлийг хурдтай сэргэхэд нөлөөлнө гэсэн эерэг хүлээлтийг бий болгоод байгаа юм.

Цар тахлын дараа хөгжингүй орнуудын эрх баригчид мөнгөний зөөлөн бодлого баримталж, мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлсэн. Уг алхамыг Хятадын эрх баригчид хэрэгжүүлэх магадлалтай бөгөөд Ардын банкнаас бодлогын хүүгээ 2023 оны нэгдүгээр улирлалд бууруулах юм. Ингэснээр юанийн ханш бусад валютын эсрэг суларч, хөрөнгө оруулалт, экспорт нэмэгдэнэ. Юанийн ханш сулрах нь богино хугацаанд эдийн засгаа сэргээх зорилготой БНХАУ-ын эрх баригчдын хувьд хамгийн үр дүнтэй бодлого байх магадлалтай.

БНХАУ-ын эдийн засаг 2023 оны эхний улиралд удааширч, сүүлээр илүү хүчтэй сэргэх боломжтой. Bloomerg агентлагийн эдийн засагч нарын дунд явуулсан судалгаагаар БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийг 2023 онд 4.8 хувиар өснө гэсэн байна.[3]

Түүхий эдийн зах зээлд нөлөөлөх хүчин зүйлс

Мөнгөний бодлогын чиг хандлага: Дэлхийн эдийн засаг 2023 онд сайнгүй байх төлөв байдал олон улсын байгууллагуудын таамаглалд дурдагдсан. Тэргүүлэх эдийн засагтай хөгжингүй орнуудын төв банкнаас бодлогын хүүгээ нэмэх замаар мөнгөний хатуу бодлого баримталж байгаа нь бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт, санхүүжилт, зээлийн үйлчилгээ хумигдахад нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл мөнгөний хатуу бодлогын үед өндөр хүүгээр бүтээн байгуулалт, бизнесийн үйл ажиллагаа явуулах нөхцөл байдалтай тулгарч байна.

Дэлхийн түүхэнд байгаагүй их хэмжээний мөнгөний нийлүүлэлт 2020, 2021 онд хийгдсэн. Тухайлбал: АНУ-ын Холбооны нөөцийн сангаас 2020 онд М2-ийн хэмжээг 25 хувиар, 2021 онд 12 хувиар тус тус нэмэгдүүлсэн. Иймд хөгжингүй орнууд инфляцыг нам доор түвшинд хүрэх хүртэл бодлогын хүүг бууруулахгүй байх бодлого баримтлах нь тодорхой байна.

Уг нөхцөл байдлаас үзэхэд Засгийн газар төсвийн санхүүжилтээр дамжуулж дэд бүтэц болон бусад төрлийн бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийх нь тодорхой байна. Европын холбооны хувьд ОХУ-аас эрчим хүчний түүхий эдийн хараат байдлаа арилгах зорилгоор энэ жилээс 58 гвт сэргээгдэх эрчим хүчний төсүүдэд ойролцоогоор 70 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна. Харин АНУ 32 гвт эрчим хүчний төсөлд 35 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа юм.[4]

Түүхий эдийн зах зээл рүү чиглэсэн хөрөнгө оруулалт: Өнгөрсөн 10 жилд их хэмжээний алдагдал хүлээсэн хувьцаа эзэмшигчид шинэ төсөл бус харин ногдол ашиг, хувьцаа эргүүлэн худалдаж авахыг илүүд үзэх болов. Байгаль орчин, нийгэм, засаглалын шалгуурыг анхаардаг хөрөнгө оруулагчид шатах түлшний шинэ төслүүд болон томоохон уурхайнуудад хөрөнгө оруулахыг бүрэн эсэргүүцэж байгаа аж.

Гэсэн хэдий ч үндэстэн дамнасан уул уурхайн томоохон групп компаниуд зэс, газрын ховор элемент, лити гэх зэрэг сэргээгдэх эрчим хүч, цахилгаан авто машин үйлдвэрлэхэд хэрэглэдэг гол түүхий эдийн уурхайтай компаниудыг худалдан авч байна. Канадын Юконы дээд шүүхээс холбогдох зөвшөөрлүүдийг олгосноор 12 дугаар сарын 16-ны өдөр "Рио Тинто” компани "Туркойс Хилл Ресурс”-ын үлдсэн 49 хувийг худалдан авах 3.1 тэрбум ам.долларын арилжааг хийж дуусгасан. Үүнээс өмнө Австралийн зэс олборлогч "OZ Minerals” компани "BHP”-ийн 5.6 тэрбум ам.долларын саналд татгалзсан хариу өгчээ.

Сүүлийн жилүүдэд томоохон уул уурхайн компаниуд хувьцаа эзэмшигчдийн өгөөжийг нэмэгдүүлэхэд үйлдвэрлэлийн хүчин чадлаас илүүтэй анхаарах болсон. Энэ нь өнөөгийн зах зээлийн нөхцөл байдалд тодорхой түвшний хөрөнгө оруулалт татна гэсэн үг юм. Дэлхий дахинд тэргүүлэх уул уурхайн 40 компанийн хийсэн хөрөнгө оруулалтыг харахад 2016 онд энэ үзүүлэлт бүх цаг үеийн доод түвшинд хүрч байлаа. Түүнээс хойш эргэн сэргэж байна. Тиймээс ирэх онд зарцуулалт мөн өснө гэсэн хүлээлттэй байгаа. Лити, нүүрсхүчлийн кали зэргийн эрэлт ирээдүйд нэмэгдэхтэй зэрэгцээд олон төрлийн уул уурхайн компани хөрөнгө босгох талд хоорондоо өрсөлдөх хэрэгтэй болж байна.

2040 он гэхэд зэсийн эрэлт 53 хувиар өсөж, 39 сая метр тонн хүрнэ гэж "BNEF” тооцоолсон байна. Харин нийлүүлэлт 16 хувиар өсөж, 25 сая метр тонн хүрэхээр байгаа аж. Энэ нь шинэ уурхайн хөгжүүлэлтийг эхлүүлэхэд хүндрэлтэй байгаатай холбоотой юм байна.

Сэргээгдэх эрчим хүч ба зэс: Сүүлийн жилүүдэд хөгжингүй орнууд сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг санхүүжүүлэх нь нэмэгдэх болсон. Дэлхийн нүүрстөрөгч бага ялгаруулдаг эрчим хүчний төслүүдийг санхүүжүүлснээр зэс, зай хураагуурт шаардлагатай лити, газрын ховор элемент зэрэг түүхий эдийн эрэлтийг нэмэгдүүлэхэд нөлөөлж байна. Сэргээгдэх эрчим хүчний төсөлд орсон зэсийн эрэлт 2020 онд 2.1 сая тонн байсан бол 2030 онд 4.3 сая тонн болж өсөх төлөвтэй байна.[5]

Цөмийн энерги ба уран: 2022 он бол эрчим хүчний түүхий эдийн хямралт жил байсан гэж эдийн засгийн чиглэлийн судлаач нар дүгнэж буй. Уг хямралтай зэрэгцэж нүүрснээс татгалзсан Европын орнууд атомын станцыг ногоон эрчим хүч гэж журмандаа өөрчлөлт оруулсан.[6] Тухайлбал: Франц улс хэд хэдэн цөмийн реакторын үйл ажиллагааг эргэн сэргээсэн.

Харин БНХАУ-ын хувьд 2022 онд дотоодын эрчим хүчний станцуудад нь долголдол үүссэн. БНХАУ атомын цахилгаан станцыг хөгжүүлэх цогц бодлоготой бөгөөд уг бодлогын хүрээнд 440 тэрбум ам.доллар зориулах бөгөөд 15 жилд 150 цөмийн станц барих юм. Тус улс 2030 он гэхэд АНУ, Францыг гүйцэж дэлхийн хамгийн том цөмийн эрчим хүчний оператор болохоор төлөвлөж байна.

Дэлхий даяар 2021 онд нийт 56,995 тонн уран олборлогдсон нь дэлхий ураны эрэлтийн 77 хувийг л хангаж чадсан байна. 2022 онд Орос Украины дайны нөлөөлнөөс болж ураны зах зээлд 2600 гаруй тонн уран нийлүүлэгдээгүй байна.

2023 оноос ураны эрэлт нэмэгдэх хандлагатай байна. Учир нь ОХУ-д тавьсан хоригоос үүдэлтэй тус улсын олборлдог хэмжээ зах зээлд нийлүүлэгдэхгүй юм. Мөн атомын станцыг Ногоон эрчим хүч гэж үзсэнээс үүдэлтэй эрэлт өсөх нь тодорхой байна. Уг хоёр шалтгаанаар ураны үнэ өснө хэмээн таамаглаж буй юм.

БНХАУ 2023 онд дотоодын барилга, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулна: БНХАУ-ын Засгийн газар зээлийг хязгаарлах арга хэмжээ авсны дараа үл хөдлөх хөрөнгийн салбарт нь удаа дараалан дефолт зарлагдаж, борлуулалт нь доод түвшиндээ хүрээд байсан аж. 2022 оны 11 дүгээр сард орон сууцны зах зээлийг сэргээх 16 зүйл бүхий төлөвлөгөө баталсан бол Төрийн өмчит хэд хэдэн банк багадаа 178 тэрбум ам.долларын санхүүжилтийг үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгчдэд олгохоор амлалт өгсөн байна. Энэ нь барилгын салбарыг буцаан сэргээхэд нөлөөлөх бөгөөд ган, коксжих нүүрс, жонш, зэс, төмрийн хүдэр зэрэг түүхий эдийн зах зээл дагаж сэргэх давуу талтай юм.

Засгийн газрын харьяа "Jiemian News” агентлагийн мэдээлснээр 9 дүгээр сард БНХАУ-ын Үндэсний Хөгжил шинэтгэлийн хороо 2023 оны эцэс гэхэд хамгийн багадаа 165 гигаваттын хүчин чадалтай нүүрсний цахилгаан станцуудын бүтээн байгуулалтыг эхлүүлэх үүрэг даалгаврыг холбогдох албаны хүмүүст өгөөд байна. Харин "China Energy Engineering "компанийн ТУЗ-ийн дарга 2025 он хүртэлх таван жилийн хугацаанд БНХАУ нийт хүчин чадлаа 270 гигаваттаар нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байна. Энэ нь дэлхийн аль ч улсын одоо байгаа хүчин чадлаас давсан хэмжээ юм.

Нүүрсний цахилгаан станц барих тусгай зөвшөөрлийн тоо БНХАУ-д өсчээ. Мөн тус улс хүчин чадлаа нийт хэдээр нэмэгдүүлэх эцсийн шийдвэр нь хараахан гараагүй байгаа юм. Гэхдээ нүүрсний цахилгаан станцуудын хүчин чадлыг 270 гигаваттаар нэмэгдүүлэхэд 568-766 тэрбум юань буюу 79-106 тэрбум ам.доллар шаардлагатай гэж "BloombergNEF” тооцоолжээ. Харин "Global Energy Monitor”-оос хийсэн судалгааны үр дүнд БНХАУ-аас гадна дэлхийн бусад улсад хэрэгжиж буй нүүрсний цахилгаан станц барих төслүүдийн нийт хүчин чадал нь 101 гигаватт гэсэн тооцоо гарчээ.

БНХАУ-ын гол стратеги нь АНУ болон Европт болсон эрчим хүчний хямралаас зайлсхийх. АНУ болон Европын улсууд эрчим хүчээ сэргээгдэх эх үүсвэрээс бүрэн хангахаас өмнө шатах түлшний үйлдвэрлэл, дэд бүтцийн хөрөнгө оруулалтуудаа зогсоогоод байна. Үүний үр дүнд эрчим хүчний хямралд орж, зарим улс нь импортоос хэт хараат болж, зарим нь нар, салхи гэсэн тогтворгүй эх үүсвэрээс эрчим хүч үйлдвэрлэхээс өөр аргагүй болсон юм.

Түүхий эдийн үнэ таамаглал

"Bloomberg Commodity Spot Index” 24 түүхий эдийн үнийг нэгтгэн тооцдог бөгөөд өнгөрсөн оны 6 дугаар сард үнэ дээд түвшинд хүрснээсээ хойш 20 орчим хувиар буураад байгаа ч 2008 болон 2011 оны хямралын үед хүрсэн дээд үзүүлэлтээсээ давсан хэвээр байгаа юм. Тухайлбал, 2022 оны эхээр газрын тос үнэ баррель нь 125 ам.доллар давж, шинэ дээд цэгт хүрсэн ч оны эцэст үнэ нь буурч, баррель нь 80 ам.доллар орчим болжээ. Хэдий тийм боловч 2008 оны 12 дугаар сард 36 ам.доллар болж, доод түвшинд хүрсэнтэй харьцуулахад өндөр байна. Зэсээс авхуулаад нүүрс, улаан буудай, тугалга зэрэг бусад түүхий эдийн хувьд мөн ижил хөдөлгөөн ажиглагдаж байна. Түүхий эдийн үнэ буурсан ч энэ нь үнийн өсөлт зогссон биш харин түр завсарлаж байгаа хэрэг юм.[7]

"Bloomberg Intelligence”-ийн Ахлах шинжээч И Жүтэй: "Зэсийн хувьд 2025 оноос хойш эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэртэй байдал алдагдаж, хомсдол бий болох тооцоотой байгаа. Энэ утгаараа зэсийн үнэ дагаад өснө гэж үзэж байна” гэв.

"The Independent Speculator”-ийн сэтгүүлийн редактор Лобо Тигре: "2023 он шар алт болох ураны үнэ 70-80 ам.долларт хүрэх болно. Уг таамгаас илүү ч гарч болно. Үнэ буурна гэж бодохгүй байна” гэсэн юм.

Эх сурвалж: Аюулгүй байдал судлалын хүрээлэн

Түүхий эдийн зах зээлийн чиг хандлага
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
66.4 тэрбум төгрөг "амилах" чимээ

  Олон жил яригдаж, хэлэлцэгдэж ирсэн 1072 хувьцааг өвлүүлэх шийдвэр ...

Өчигдөр, 12:21
Байгаль орчны салбарт 210 гомдол шалгаж, 235 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ

  2026 оны дөрөвдүгээр сард байгаль орчны салбарын хэмжээнд иргэдээс ...

2026 оны 05 сарын 04, 10 цаг 06 минут
Нефтийн үнэ 126 доллароос давжээ

  Брент маркийн түүхий газрын тосны үнэ 126 доллароос давснаар ...

2026 оны 05 сарын 04, 09 цаг 49 минут
2026 оны 05 сарын 01, 18 цаг 13 минут
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани