Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Дэлхийн стандартад нийцсэн нунтаг төмөрлөгийн үйлдвэр

Дэлхийн стандартад нийцсэн нунтаг төмөрлөгийн үйлдвэр

 

Улс орны хөгжилд үйлдвэрлэл хамгийн чухал. Үйлдвэрлэгч улс хөгждөг зарчимтай. Монгол Улсын эдийн засаг уул уурхай болон худалдаан дээр тогтож байна. Бид уул уурхайн бүтээгдэхүүнээ түүхий эдээр нь болон хагас боловсруулж олон улсад экспортолдог. Энэ төрлийн бүтээгдэхүүнийг боловсруулан эцсийн бүтээгдэхүүн болгон экспортолдог үйлдвэр манайд цөөн байдаг. Тэдний нэг бол "Ачит ихт” компани. Дэлхийн зах зээл дээр 999 сорьцтой катодын зэсийг үйлдвэрлэдэг. Тэгвэл тус компанийн санаачлага болон санхүүжилтээр "Талын метал нунтаг” хэмээх нэртэй нунтаг төмөрлөгийн үйлдвэр өнгөрсөн дөрөвдүгээр сард ашиглалтад орсон байна. Тус үйлдвэрийн үйл ажиллагаатай Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд танилцсан юм.
 
Байгаль орчин болон хүний эрүүл мэндэд хоргүй үйл ажиллагаатай "Талын метал нунтгийн” үйлдвэр нь Улаанбаатар хотод буюу Сонсголонд байрладаг. Хоёр объектоос бүрдэх жижиг үйлдвэр биднийг угтлаа. Үйл ажиллагаа эхлээд удаагүй учир инженер техникийн цөөн хэдэн ажилтантай. Үйлдвэрийн барилгыг эрчим хүчний хэмнэлттэй технологиор барьжээ.
 
Үйлдвэрийн эхний төхөөрөмжид зэс хайлж байсан бол эцсийн төхөөрөмжөөс нунтаг зэс гарч байв. Автомат үйлдвэр учраас хүний оролцоо бага аюулгүй байдал хангадсан байв. Тус үйлдвэр нь экспортод чиглэсэн, дэвшилтэд технологид суурилсан байгууламж юм. Катодын зэс болон хаягдал зэсийг боловсруулж, жилд гурван мянган тонн нунтаг металл үйлдвэрлэх хүчин чадалтай. Мөн нунтаг зэс, гууль, хүрэл, цагаан тугалга, бусад төмөрлөгийг үйлдвэрлэж, Европын Холбоо, БНХАУ, Япон, БНСУ, БНЭУ зэрэг металл нунтгийн эрэлт хэрэгцээ ихтэй үйлдвэрлэгч орнууд руу экспортлох зорилготой.
 
Дэлхий дээр нунтаг төмөрлөг үйлдвэрлэгч 24 улс байдаг. Тодруулбал, АНУ, Канад, Япон, Хятад, Энэтхэг, Франц, Герман, Араб, Бразил гэх мэт. Тэгвэл бид дээрх улсуудтай өрсөлдөх үйлдвэрийг барьж чаджээ. Дэлхийн зах зээлд метал нунтгийн хоёр сая тонн, зэс нунтгийн 120 мянган тоннын эрэлт байна.
 
Катодын зэс дэлхийн зах зээл дээр 10 мянган ам.долларын үнэтэй байвал нунтаг зэс нь 12 мянган ам.долларын үнэтэйгээр зарагдана. 20 хувийн нэмүү өртөг шингээсэн гэсэн үг. Мөн дотоодын метал боловсруулалтын түвшинг ахиулах, дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн сүлжээ бий болох суурь тавигдаж байна. Үйлдвэржилтийн байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, Талын метал нунтаг ХХК-ын үүсгэн байгуулагч , ТУЗ-ын дарга П.Цагаан нарын байр суурийг хүргэж байна.
 
Энэ үеэр үйлдвэржилтийн байнгын хорооны гишүүд ирж үйлдвэртэй танилцсан юм. 
 
Т.Энхтүвшин: ЭЦСИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭДЭГ ҮЙЛДВЭРҮДИЙГ ДЭМЖИЖ АЖИЛЛАНА
 
сонин mn
-Бид уул уурхайн бүтээгдэхүүнээ боловсруулан экспортлохыг эрмэлзэж байна. Манай улс нүүрсээ угаадаг, төмрийн хүдэр, жоншоо баяжуулдаг болсон. Эцсийн бүтээгдэхүүн гаргадаг болвол татвар, нэмүү өртөг, өндөр цалинтай ажлын байртай болно. Тиймээс төрөөс энэ үйлдвэрүүдийг дэмжих хэрэгтэй. Нунтаг төмөрлөгийн үйлдвэрийн хувьд зэс, төмөр, тугалгын нунтаг үйлдвэрлэн европын улсууд руу экспортолж байна. Цаашдаа энэ төрлийн үйлдвэрүүдийг дэмжиж ажиллана. Ашигт малтмалын тухай хууль, хүнд үйлдвэрлэлийн тухай хуульд өөрчлөлт орж байгаа. Өөрчлөлтөөр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа хүнд үйлдвэрүүдийг дэмжиж гаднаас оруулж ирэх тоног төхөөрөмжийн гаалийн татварыг хөнгөлөх, багасгах саналуудыг тусгасан” гэв. 
 
П.Цагаан: ДЭЛХИЙН НУНТАГ ЗЭСИЙН 1-2 ХУВИЙГ ҮЙЛДВЭРЛЭХ ЗОРИЛГОТОЙ
 
сонин mn
-Үйлдвэржээгүй улс цаанаа л буурай, гундуу, бусдаас хараат айл шиг харагддаг. Байгалийн баялагтай улс үйлдвэртэй байх хэрэгтэй. Үгүй бол түүхий эдийг хавсарга хэвээр үлдэнэ гэдгийг харуулахыг зорьж байна. Үйлдвэржинэ гэдэг техник технологийн дэвшил, инженер техникийн ажилтнуудын боловсрол, бүтээмж, экспорт, импортыг орлох гээд олон талын ач холбогдолтой.
 
Манай хамт олон аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын үеийн чухал материал болох нунтаг төмөрлөгийн үйлдвэрийн суурийг тавьж чадлаа. Миний хувьд төр түмнийхээ буянаар олон сургуульд суралцаж, олон газраар явсан. Ингэхдээ би улсынхаа хөгжилд хэрэгтэй зүйл хийх юмсан гэж мөрөөддөг байсан. Тэгвэл Англи, Герман, Швейцарын технологийг ашигласан нунтаг төмөрлөгийн үйлдвэрийг ашиглалтад оруулж чадлаа.
 
"Covid-19” цар тахлын үе таарсан амаргүй цаг үед бүтээн байгуулалтаа хийлээ. Энэ хугацаанд хөрөнгө мөнгөө залилуулсан тохиолдол ч гарсан. Тодруулбал, хатаах төхөөрөмж захиалаад залилуулсан. Гэхдээ муу юм ч гэсэн сайн талтай байдаг. Залилуулснаас болж хатаах төхөөрөмжөө Монголын инженер техникийн ажилтнууд болон ШУТИС-ийн багш нартай хамтран хийсэн. Харин санхүүжилтийн хувьд олон улсын хөрөнгө оруулалтын банкнаас 10 сая долларын зээлийн баталгаа гаргуулж авсан. Боловсон хүчний хувьд гадаадад мэргэжил эзэмшсэн монгол инженерүүдээ ажиллуулж байна. Цаашид дэлхийн нунтаг металын зах зээлийн 1-2 хувийг үйлдвэрлэх зорилготой.
 
Тулгамдаж байгаа асуудал гэвэл бүтээгдэхүүнийхээ төрөл зүйлийг нэмэхийн тулд гаднаас цэвэр метал импортлох хэрэгцээ үүссэн. Цайр, цагаан тугалга импортолж зэстэй хольж хүрэл, гуулийн нунтаг үйлдвэрлэмээр байна. Гэвч татвар, татаас өндөр байна. Бусад улс орнуудад боловсруулах үйлдвэрийг дэмжиж татвараас чөлөөлдөг. Тэгвэл өнөөдөр Үйлдвэржилтийн байнгын хорооны дарга, гишүүд үйлдвэртэй танилцаж төрөөс дэмжиж ажиллахаа илэрхийллээ” гэсэн юм. 
 
 
"Талын метал нунтгийн” үйлдвэр нь байгаль орчинд сөрөг нөлөө багатай тэргүүний дэвшилтэт технологи, инновацийг нэвтрүүлэх замаар эрдэс түүхий эдийн боловсруулалтын түвшинг ахиулан, импортыг орлох, экспортын чиг хандлагатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар улс орны эдийн засгийн өсөлтийг хангаж байна. Цаашлаад тус металл нунтгаар эцсийн бүтээгдэхүүн болох цахилгаан тоног төхөөрөмж, автомашин, гоёл, үнэт эдлэл, химийн үйлдвэрлэлд катализатор, гагнуурын электрод компьютер, гар утасны эд анги зэрэг өндөр технологийн бүтээгдэхүүнийг нунтаг металлургийн болон 3D хэвлэлийн аргаар үйлдвэрлэх боломжуудыг бүрдүүлж, илүү өндөр үр ашгийг байгалийн баялгаас хүртэх, боловсруулах үйлдвэрийн шинэ салбарын эхлэл болж байгаа юм.
 
 
Бямбагэрэлийн Баяржавхлан
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
 
сонин mn
Дэлхийн стандартад нийцсэн нунтаг төмөрлөгийн үйлдвэр
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

Өнөөдөр, 12:46
Өнөөдөр, 12:38
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани