Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ганцмод: Хоёр монгол гэрээс Хятадын хамгийн их ачаа тээвэрлэдэг хурдны замын боомт болтол

 

Өвөр Монголын Өөртөө Засах Орны Баяннуур хотын Линьхэ дүүргээс хойд зүг руу гарч үржил шимт Бортохойн тал, түнхийн сүндэрлэх Монь уул, зах хязгаар нь харагдахгүй хээр талыг гатлан 200 шахам километр замыг туулснаар Хятад, Монголын хилийн Ганцмод боомтод хүрдэг. Ганцмод боомтын автомашины орох гарц дээр Монголоос орж ирэх нүүрс ачсан хүнд даацын чиргүүлтэй машинууд ар араасаа цуварна. Хамгаалалтын хувцастай хилийн шалган нэвтрүүлэх “цагаан хувцастнууд” хэт ачаалалтай гарцуудын дэг журмыг сахиулан хяналтын ажлыг завгүй гүйцэтгэж харагдана. Энэ нь Ганцмод боомтод харсан анхны дүр зураг юм. Ганцмод боомт нь Монгол Улсын Өмнөговь аймагтай залгаа оршдог. Хятадын хувьд Монголын нүүрс, зэсийн баяжмал зэрэг ашигт малтмалыг импортлоход чухал ач холбогдолтой тээврийн гарц бөгөөд Хятадын хамгийн том ачаа тээвэртэй авто замын боомт юм.

 

Одоогоос 30 жилийн өмнө Ганцмод нь Хятад, Монголын хилийн худалдааны түр ажиллах боомтоор батлуулж, тухайн үед худалдааны газарт хоёрхон монгол гэр байжээ. Хятад, Монголын ард түмэн энд зөвхөн арьс, шир, гар урлалын худалдаа хийдэг байв. 1992 онд Ганцмод нь улирлын чанартай нээлттэй боомтоор батлагдаж, Хятад, Монгол хоёр ган, цемент зэрэг томоохон гүйлгээг энд хийж эхэлсэн. Хятадын өөрчлөлт шинэчлэл гүнзгийрч, нээлттэй болсноор Ганцмод боомтын худалдааны хэмжээ нэмэгдэж, 2009 онд жилийн турш нээлттэй хурдны замын боомтоор батлагджээ. Хятадын "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтыг ахиулснаар Ганцмод нь түүхий нүүрс тээвэрлэх тусгай гарц, боомтоор орох 5 орц, боомтоор гарах 5 гарц зэрэг гаалийн бүрдүүлэлтийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хийжээ. 2009 онд өдөрт дунджаар 400 гаруй ачаа тээврийн хэрэгсэл оруулж гаргадаг байсан бол одоогийн байдлаар 3500 гаруй болж, импорт, экспортын өдөр тутмын худалдааны хэмжээ 40 мянган тонноос 110 гаруй мянган тонн болж нэмэгджээ.

Гаалийн бүрдүүлэлтийн орчныг цаашид оновчтой болгосноор Хятад, Монголын уул уурхайн эрчим хүчний аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэл, худалдаа, эргэлт, гүн боловсруулалтын уялдаа холбоог ахиуллаа. Өмнө нь гаалийн байгууллага эхлээд хилээр нэвтэрч, дараа нь гаалийн мэдүүлгийн горимд шилждэг байсан бөгөөд Монголын ашигт малтмалын бүтээгдэхүүн ачсан ачааны машиныг хүний хүчээр шалган нэвтрүүлэх, улмаар гаалийн мэдүүлэг, үзлэг, хорио цээрийн хяналт шалгалтын газруудаар нэвтрүүлдэг байсан тул энэ бүх ажлыг дуустал долоо хоног зарцуулдаг байв.

2018 оны сүүлээр гаалийн байгууллага гаалийн мэдүүлгийн журмаар гаалийн мэдүүлэг гаргагчид гаалийн мэдүүлгийг онлайнаар урьдчилан мэдүүлдэг болгосон. Гаалийн системд гаалийн мэдүүлгийн мэдээллийг хүлээн авсны дараа харгалзах хүнгүй нэвтэрч орох тээврийн хэрэгслийг автоматаар гаргахын зэрэгцээ хяналт шалгалт, хорио цээрийн дэглэм зэрэг нэвтрэх журмыг хэрэгжүүлжээ.

1992 оноос хойш Ганцмод боомт 100 гаруй сая тонн ачаа тээвэрлэж, худалдааны нийт хэмжээ 100 тэрбум юаньд хүрсэн байна. 2018 онд Ганцмод боомт нийт 19 сая 800 мянган тонн импорт, экспортын ачаа тээвэр хийж, өнгөрсөн оны мөн үеэс 4.8 хувиар нэмэгдэж, импорт, экспортын худалдааны нийт хэмжээ 23 тэрбум 360 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 26.4 хувь нэмэгджээ. Гаалийн татварын орлого 3.463 тэрбум юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 9.7 хувиар өссөн байна.

Ганцмод боомт байрладаг Ганцмод сууринд Монгол Улсын бараатай супермаркетууд, монгол ресторанууд, хятад гэр ахуйн барааны дэлгүүрүүд, орон сууцны өвөрмөц хороолол зэрэг олон барилга эгнэж харагдана. Өргөн, цэмцгэр гудамжаар автомашин, бартаат замын тээврийн хэрэгсэл тасралтгүй урсана. Оршин суугчид чөлөөт цагаа өнгөрүүлэх талбай нь шатар тоглож, ярилцах таатай орчин нөхцөлийг бүрдүүлжээ.

Түүнчлэн сургууль, эмнэлэг, төрийн үйлчилгээний бусад байгууламжууд энд бүрэн. Ганцмод сургуульд орон нутгийн иргэд, цагаач ажилчдын 200-300 хүүхэд сурч боловсрохоос гадна Монгол Улсын 40-50 хүүхэд суралцаж байна. Мөн эмнэлэгт Монгол Улсын өвчтөнүүд үзүүлж эмчлүүлэх нь их байжээ.

Ялангуяа боомтуудын орох, гарах гарц дээр нүүрс, зэсийн баяжмал зэрэг ашигт малтмалын бүтээгдэхүүн ачсан тээврийн хэрэгслүүд ухаалаг шалган нэвтрүүлэх боомтоор түргэн шуурхай нэвтэрч байгаа нь орчин үеийн хуурай замын боомтын хөгжлийн дүр зураг дэлгэгдэнэ.

Ганцмод суурин нь 40 гаруй аж ахуйн нэгжийг нэвтрүүлж, хил дамнасан тээвэр, ашигт малтмалын баяжуулалт, агуулах логистик, цахим худалдаа, цахилгаан эрчим хүч нийлүүлэх зэрэг ашигтай салбарыг бий болгож, 20 мянга гаруй хүн Ганцмодод ажиллаж, амьдарч байв.

“Ковид-19” цар тахал дэгдсэнээс хойш Ганцмод боомтын удирдлагын хороо нь "Тахлаас урьдчилан сэргийлэх нь гаалийн баталгаа" гэсэн ерөнхий шаардлагыг чанд мөрдөж, "Тахлаас урьдчилан сэргийлэх, эдийн засгийг тогтворжуулах, хөгжлийн аюулгүй байдлыг хангах" ерөнхий зорилтыг тууштай хэрэгжүүлж байна.

Мэдээллийн дагуу 2018 оны 11 дүгээр сард "ухаалаг шалган нэвтрүүлэх цэг"-ийг албан ёсоор ажиллуулж, гаалийн хяналтын үйл ажиллагааны горимыг бүрэн өөрчилж, боомтын гаалийн бүрдүүлэлт "Секундэд унших цаг үе"-д шилжиж, алдаа гаргах, захиалга алдах зэрэг зохицуулалтын эрсдэлүүд үгүй болсон байна.

Түүнчлэн тахлаас урьдчилан сэргийлэх, хяналтыг хэвийн болгох шаардлагад идэвхтэй дасан зохицож, "ногоон, ухаалаг, үр ашигтай, аюулгүй" Хятад-Монголын уул уурхайн эрчим хүчний гарцыг бий болгохын тулд 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Ганцмод боомт Хятад, Монголын хоёр талын боомтуудын дунд байрладаг бүс, одоо байгаа орц гарц, жад дээр тулгуурлан AGV нисгэгчгүй хил дамнасан тээврийн хэрэгслийн туршилтыг өргөгчөөр албан ёсоор эхлүүлэв. Статистикийн мэдээгээр 2022 оны 01 дүгээр сараас 08 дугаар сар хүртэл Ганцмод боомтын ачааны хэмжээ 8.97 сая тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 83.3 хувиар нэмэгдэж, мөн хугацаанд Өвөр Монголын нээлттэй бүх боомтын нийт ачааны 28.46 хувийг эзэлж байна. Үүнд: 08 дугаар сард сарын ачааны хэмжээ 2.01 сая тонн болж, өнгөрсөн оны мөн үеэс 277.8 хувиар өсөж, мөн хугацаанд Өвөр Монголын нээлттэй боомтуудын нийт ачааны 31.8 хувийг эзэлж, өдөрт орж ирсэн ачаа тээврийн хэрэгсэл 627 болж, ачааны хэмжээ 74.8 мянган тонн болжээ.

Шинэ аялалдаа Ганцмод боомт илүү идэвхтэйгээр гадаад ертөнцөд өндөр түвшний нээлт хийж, чанартай хөгжилд үйлчилж байна.

Хоёрхон монгол гэрээс өндөр хөгжилд хүрч Хятад улсын хамгийн их ачаа тээвэрлэдэг хурдны замын боомт болсны дээр хилийн худалдааны түр боомтоос Хятад, Монголын эрчим хүчний том гарц болж, газарзүй болон бүс нутгийн давуу талаа бүрэн дүүрэн ашиглаж Хятад, Монгол хоёр улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулсаар байна...

Ганцмод: Хоёр монгол гэрээс Хятадын хамгийн их ачаа тээвэрлэдэг хурдны замын боомт болтол
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL: 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 20:13
Зэсийн үнэ яагаад огцом буурав?

  2026 оны есдүгээр сард нэг тонн зэсийн үнэ 14,800 ам.доллар орчимд ...

Өчигдөр, 19:36
Өчигдөр, 18:39
2026 оны 11 сарын 25, 11 цаг 04 минут
Үр дүнгүй "COP31"

  НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх энэ жилийн бага хурал ...

2026 оны 11 сарын 25, 10 цаг 53 минут
Байгалийг ялахыг оролдсон ч бүтэлгүйтсэн тохиолдлууд

  Байгалийг өөрийн хүссэнээр өөрчлөх гэсэн хүний оролдлого заримдаа ...

2026 оны 11 сарын 25, 10 цаг 10 минут
"Нүүрс тээвэрчид эргэлт тутмаас 1.3 сая төгрөгийн алдагдал хүлээхээр байна”

  Концессын замаас өндөр тарифтай хураамж авч, монопол нөхцөл тулгаж ...

2026 оны 11 сарын 25, 09 цаг 53 минут
Салхитын мөнгөний зүүн ордыг 2027 оноос ашиглаж эхэлнэ

  Ирэх оноос Салхитын мөнгөний зүүн ордыг ашиглаж эхлэхээр төлөвлөж ...

2026 оны 11 сарын 24, 13 цаг 42 минут
Өөр гаригт очсон мэт сэтгэгдэл төрүүлэх дэлхийн 6 гайхалтай газар

  Дэлхий дээр өөр гаригт очсон мэт сэтгэгдэл төрүүлэхүйц ер бусын ...

2026 оны 11 сарын 24, 13 цаг 07 минут
2026 оны 11 сарын 24, 12 цаг 27 минут
О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

  УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2026 оны 11 сарын 24, 12 цаг 24 минут
БНХАУ, ОХУ, АНУ-ын төрийн тэргүүн нар Энх тайвны тунхаглал гаргалаа

  2026 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр БНХАУ-ын дарга Ши ...

2026 оны 11 сарын 20, 11 цаг 58 минут
2026 оны 11 сарын 19, 16 цаг 23 минут
2026 оны 11 сарын 19, 14 цаг 55 минут
2026 оны 11 сарын 19, 14 цаг 33 минут
2026 оны 11 сарын 19, 13 цаг 40 минут
Хөршийн халуун дотно нөхөрлөл: Хил дамнасан эрүүл мэндийн тусламж Монгол Улсын иргэдэд хүрч байна

Хятадын Өвөр Монголын Чөлөөт Худалдааны Туршилтын Бүсийн Эрээн хотын ...

2026 оны 11 сарын 19, 13 цаг 36 минут
2026 оны 11 сарын 19, 13 цаг 22 минут
2026 оны 11 сарын 19, 10 цаг 08 минут
Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох асуудлыг судлах ажлын хэсэг байгууллаа

  Оюутолгойн ногдол ашиг болох гурван их наяд төгрөгөөс иргэн бүрд ...

2026 оны 11 сарын 18, 13 цаг 12 минут
Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох асуудлыг судлах ажлын хэсэг байгууллаа

  Оюутолгойн ногдол ашиг болох гурван их наяд төгрөгөөс иргэн бүрд ...

2026 оны 11 сарын 18, 13 цаг 06 минут
2026 оны 11 сарын 18, 13 цаг 02 минут
2026 оны 11 сарын 17, 15 цаг 00 минут
2026 оны 11 сарын 17, 14 цаг 01 минут
Монгол Улс 2.6 тэрбум ам.долларын газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ

  Он гарснаас хойш эхний арван сарын байдлаар 2.65 тэрбум ам.долларын ...

2026 оны 11 сарын 17, 13 цаг 38 минут
Хятадын уламжлалт анагаах ухаан дэлхий нийтийн эрүүл мэндийн үйлсэд хувь нэмрээ оруулж байна

  10-р сарын 22-ны өдөр бол "Дэлхийн уламжлалт анагаах ухааны өдөр" ...

2026 оны 11 сарын 17, 13 цаг 04 минут
2026 оны 11 сарын 17, 12 цаг 00 минут
Бодит хэрэглээний робот айсуй

  2026 оны Дэлхийн роботын их хурал 8-р сарын 19-нээс 8-р сарын 23-ны ...

2026 оны 11 сарын 17, 10 цаг 30 минут
Монгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ

  Монгол Улс 2026 оны эхний 10 сард нийт 17.8 тэрбум ам.долларын ...

2026 оны 11 сарын 17, 10 цаг 06 минут
Миссисипигийн гайхамшиг тохиож, бүх 130 зорчигч амьд гарчээ

  АНУ-ын Нью-Орлеан хотод "American Heritage" аяллын хөлөг онгоц ...

2026 оны 11 сарын 17, 09 цаг 41 минут
Үнэг яагаад шовх хоншоортой байдаг вэ?

Үнэгийг бусад амьтдаас ялгаруулдаг хамгийн онцлог шинжүүдийн нэг бол урт, ...

2026 оны 11 сарын 16, 15 цаг 52 минут
АИ-95 бензин дээр оочергүй байгаа нь ард түмэн мөнгөгүй байна гэсэн үг

  Бензин хомсдоод удлаа. Бүтэн жил үргэлжилсэн хомсдолд иргэд дасаж, ...

2026 оны 11 сарын 16, 14 цаг 40 минут
Шахмал түлшинд хордсон иргэн төрөөс сар бүр 1 сая 500 мянган төгрөгийн тэтгэмж авахаар болжээ

  Шахмал түлш түлээд гурван настай охиноо алдаж, өөрөө гүн хордлогод ...

2026 оны 11 сарын 16, 09 цаг 23 минут
110 сая ам.долларын тээвэрлэгч Ё.Хэрлэнцогийн тендерүүд…

  Монголын хамгийн аймшигтай авлигын дүн хэмжээ 10 жилийн тэртээд ...

2026 оны 11 сарын 15, 18 цаг 17 минут
Урт замын аян дайны зориг санаа — Хүн төрөлхтний оюуны өв

  Хятадын Ажилчин, тариачдын улаан армийн Урт замын аян дайны ялалтын ...

2026 оны 11 сарын 15, 18 цаг 10 минут
2026 оны 11 сарын 13, 21 цаг 35 минут
2026 оны 11 сарын 13, 21 цаг 08 минут
2026 оны 11 сарын 13, 20 цаг 18 минут
Мэнэнгийн талыг сүйтгэсэн Петрочайнад хэзээ хариуцлага тооцох вэ?

  МЭНЭНГИЙН ТАЛЫГ СҮЙТГЭСЭН ПЕТРОЧАЙНД ХЭЗЭЭ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ВЭ? ...

2026 оны 11 сарын 13, 20 цаг 12 минут
Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

  Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ...

2026 оны 11 сарын 13, 20 цаг 07 минут
2026 оны 11 сарын 12, 18 цаг 00 минут
Хятад, Монголыг холбосон хоёр дахь төмөр замын бүтээн байгуулалтын шинэ ахиц

Саяхан, 32.6 метр урт, 134 тонн орчим жинтэй, урьдчилан цутгасан Т ...

2026 оны 11 сарын 12, 17 цаг 54 минут
Улаанбаатар хотын ердөө 25 хувь нь ойгоор бүрхэгдсэн байдгийг та мэдэх үү?

  Нийслэл нийт 470 мянган га газар нутагтай бөгөөд үүнээс 95 мянган ...

2026 оны 11 сарын 12, 15 цаг 58 минут
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрт БНХАУ-тай хамтарна

  “Эрдэнэт Үлйдвэр” ТӨҮГ-ыг түшиглэсэн зэсийн баяжмал ...

2026 оны 11 сарын 12, 15 цаг 04 минут
Ж.Мөнхбатын гэгддэг зам Архангайд ашиглалтанд орлоо

  Архангай аймгийн Өлзийт-Хайрхан сумдыг дайрч Хөвсгөлийн ...

2026 оны 11 сарын 12, 11 цаг 38 минут
Засгийн газар 2027 онд хөрөнгийн зах зээлийг дэмжинэ

  Иргэн "Зээлгүй бизнес эрхлэгч гэж бараг байхгүй. 5 ажилтантай ч, 50 ...

2026 оны 11 сарын 12, 10 цаг 42 минут
2026 оны 11 сарын 12, 10 цаг 04 минут
Тавдугаар бүгд хурлын " тоогтоол "-ын агуулгатай танилцах нь /3/

 3-р хэсэгт, нам, төрийн хяналтын тогтолцоог боловсронгуй болгож, ...

2026 оны 11 сарын 11, 18 цаг 47 минут
Тавдугаар бүгд хурлын "тоогтоол"-ын агуулгатай танилцах нь /2/

  ХКН-ын Төв хорооны XX сонгуулийн тавдугаар бүгд хурлаас хэлэлцэн ...

2026 оны 11 сарын 11, 18 цаг 12 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос 12 тэрбумыг олжээ

  АНУ энэ он гарснаар Венесуэлийн байгалийн баялаг, газрын тосны ...

2026 оны 11 сарын 11, 17 цаг 44 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани