Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"Шинэ уужим орд" компани ба Уулбаян сумынхны зөрчил ингэж эхэлжээ

"Шинэ уужим орд" компани ба Уулбаян сумынхны зөрчил ингэж эхэлжээ

 

Сүхбаатар аймгийн Уулбаян суманд холимог метал олборлох тусгай зөвшөөрөлтэй "Шинэ уужим орд" компани болоод нутгийн иргэд хооронд томоохон хэмжээний зөрчил үүсээд буй. Энэ зөрчил одоогоос дөрөв орчим жилийн өмнөөс эхлэлтэй.
 
 
Тодруулбал, "Шинэ уужим орд" компани нь Уулбаян сумын шүтээн газар болон тахилгат уул усанд ойрхон өрөмдлөгийн үйл ажиллагаа явуулахтай холбоотой иргэд гомдол гаргаж, Мэргэжлийн хяналтын газар болон бусад холбогдох газрууд хамтарсан шалгалтыг 2019 онд хийсэн байдаг. Тус шалгалтын үр дүнд "Шинэ уужим орд" компанийн үйл ажиллагааг зогсоох сумын Засаг даргын захирамж гарч, энэ маргаан түр хугацаанд зогссон билээ.
 
 
Гэвч тус компани энэ оны гуравдугаар сарын 24-ний өдрийн 22:00 цагт хайгуулын өрөмдлөгийн үйл ажиллагаагаа дахин эхлүүлж иргэдийн эсэргүүцэлтэй нүүр тулаад буй. Уулбаян сумаас баруун зүгт 8.8 километрт орших өвөг дээдсийн үе уламжлан тахиж, шүтэж ирсэн Баянмөнх, Баянцогт, Батцагаан хайрхдуудын дунд "Цагаан ширээ” хэмээх газар уг уурхай ашиглалтын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авчээ. Энэ талаар Уулбаян сумын Баян багийн иргэн, "Баянмөнх хайрханаа хамгаалах тэгш ширээ иргэдийн холбоо” НҮТББ-ын үүсгэн байгуулагч Э.Мөнх-Эрдэнэ "Уурхайн үйл ажиллагаа албан ёсоор эхэлсэн 2019 онд Уулбаян сумын Засаг даргаар Д.Шижирбаатар ажиллаж байсан. Тэрбээр ард иргэдийн санал хүсэлтийг үл харгалзан ашиглалтын үйл ажиллагааны гурван талт гэрээнд дур мэдэн гарын үсэг зурсан. Үүний дараа тус компани хайгуулын үйл ажиллагаа явуулах техник хэрэгслээ байршуулж эхэлсэн. Удалгүй аймгийн Засаг дарга болон холбогдох албан тушаалтнуудад үүрэг өгч, тус компанийн үйл ажиллагааг зогсоосон ч 2022 оноос энэ уурхай гүйцээх хайгуулын үйл ажиллагаагаа дахин явуулж эхэлсэн.”Шинэ уужим орд” компанийн хайгуул хийж байгаа газар полиметал буюу холимог метал, зэс, хөнгөн цагаан, төмөр, хар тугалга зэргийн хоёр сая 800 мянган тоннын нөөцтэй гэсэн мэдээлэл авсан. 2018 оны долдугаар сарын 02-ноос  2048 оны долдугаар сарын 02-ныг хүртэл ашиглалтын тусгай зөвшөөрлөө авсан юм билээ.
 
Нутгийн ард иргэд зөвшөөрөөгүй байхад гүйцээх хайгуулын үйл ажиллагаа явуулахаар зүтгээд байгаагийн далд учрыг ойлгохдоо "Шинэ уужим орд” ХХК  хайгуулын үйл ажиллагаагаа дуусгаад, ашиглалтын зөвшөөрлөө өөр компанид дамлан зарж магадгүй гэж нутгийн иргэд бид хардаж байгаа учраас хүчтэй эсэргүүцсээр байх болно” гэж ярилаа.
 
 
Аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар, ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай хамаарах сумыг төлөөлж Уулбаян сумын Засаг дарга Д.Шижирбаатар, "Шинэ уужим орд” ХХК-ийн Ерөнхий захирал Ч.Рэгзэдмаа нар гурван талт гэрээнд гарын үсэг зуржээ. Энэ гэрээнд гарын үсэг зурахдаа иргэдэд мэдэгдээгүй гэсэн шалтгаанаар тухайн үеийн Засаг дарга Д.Шижирбаатарыг нутгийн иргэд эрх ашгийн зөрчилтэй үйл ажиллагаа явуулсан гэж хардаж байгаа аж.
 
сонин mn
Д.Шижирбаатар: Хууль бус захирамж гаргасан гэсэн үндэслэлээр "Шинэ уужим орд” компани шүүхэд хандсан
 
"Шинэ уужим орд” компани нутгийн захиргааны байгууллагатай хамтран ажиллах гэрээг 2019 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт хотод байгуулжээ. Тодруулбал, Засгийн газрын 2016 оны 179 дүгээр тогтоолын дагуу аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар, ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай хамаарах сумыг төлөөлж Уулбаян сумын Засаг дарга Д.Шижирбаатар, "Шинэ уужим орд” ХХК-ийн Ерөнхий захирал Ч.Рэгзэдмаа нар гурван талт гэрээнд гарын үсэг зуржээ. Энэ гэрээнд гарын үсэг зурахдаа иргэдэд мэдэгдээгүй гэсэн шалтгаанаар тухайн үеийн Засаг дарга Д.Шижирбаатарыг нутгийн иргэд эрх ашгийн зөрчилтэй үйл ажиллагаа явуулсан гэж хардаж байгаа аж. Тиймээс бид  Уулбаян сумын Засаг дарга асан, Сүхбаатар аймгийн ИТХ-ын төлөөлөгч  Д.Шижирбаатартай холбогдож хариу тайлбар авлаа.
 
Тэрбээр  "Засгийн газрын 179 тогтоолоор гурван талын хамтран ажиллах гэрээг аймгаас тулгасны дагуу 2019 онд байгуулж байсан. Хайгуулын тусгай зөвшөөрөл биш болохоор сумын иргэдээс санал асуух шаардлагагүй. Энэ гэрээ  нэг жилийн хүчинтэй байсан учир хугацаа нь аль хэдийнэ дууссан. Үүний дараа сумын Засаг даргын бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гаргаж үйл ажиллагааг нь зогсоосон.
 
Гэтэл хууль бус захирамж гаргаж үйл ажиллагаа зогсоосон гэсэн шалтгаанаар "Шинэ уужим орд” ХХК намайг шүүхэд өгсөн. Ингэснээр би тус компанид хэдэн үеэрээ төлөөд барахгүй их хэмжээний өртэй болчихсон. Миний төрсөн нутаг "Баянмөнх” хайрхны ойролцоо хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа учир цуцлуулах гэж хичээсэн боловч үйл ажиллагааг нь зогсоовол их хэмжээний өрөнд орох асуудал үүсээд хуулийн өмнө хүчин мөхөстсөн” гэв. Д.Шижирбаатар нь 2008-2012 онд Уулбаян сумын Засаг даргаар, 2012-2016 онд Сүхбаатар аймгийн ИТХ-ын даргаар ажиллажээ. Үүнээс гадна "Шинэ уужим орд” компанийн төлөөллүүд "Баян” багийн иргэдтэй уулзах үеэр "Бид ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаагаа явуулна. Хэрэв үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг цуцлах юм бол танай сумаас олон тэрбум төгрөг нэхэмжилнэ” хэмээн сүрдүүлж байжээ.
 
Уурхайн үйл ажиллагааг дахин зогсоожээ
 
"Шинэ уужим орд” ХХК энэ онд дахин БОАЖЯ-аар Байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулж, Ус ашиглуулах гэрээ, Хог хаягдал ачиж, тээвэрлэх гэрээ байгуулж, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөө Ашигт малтмал, газрын тосны газраар 2023 оны нэгдүгээр сарын 04-нд батлуулснаар үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн үндэс бүрджээ. Гэсэн хэдий ч үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш хэд хэдэн зөрчил илэрсэн учир Уулбаян сумын Засаг даргын А46 захирамжаар тус уурхайн үйл ажиллагааг энэ сарын 10-ны өдөр зогсоосон байна.
 
Ямар үндэслэлээр уурхайн үйл ажиллагааг зогсоосон талаар  Уулбаян сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Т.Ренчин "Уурхайн хайгуулын ажлын үйл ажиллагаанд хяналт тавих, иргэдийг мэдээллээр хангах Ажлын хэсэг гуравдугаар сарын 17-нд байгуулагдсан. Энэ Ажлын хэсгийн шалгалтаар дөрвөн зөрчил илэрсэн.
 
Нэгдүгээрт, БОАЖЯ-наас авсан усны дүгнэлт бүхий цооногоос хайгуулын өрөмдлөгийн усыг авахдаа баталгаажсан тоолуур тавихгүйгээр 15 метр куб ус авч ашигласан. Энэ зөрчлөө тус компанийн ерөнхий менежер Л.Бямбасүрэн хүлээн зөвшөөрсөн. Хоёрдугаарт, хайгуулын өрөмдлөгийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа химийн бодисын жагсаалтад нэр дурдсанаас өөр бодис ашигласан. Гуравдугаарт, Ус ашиглуулах тухай гэрээний хугацаа гуравдугаар сарын 30-нд дууссан. Гэтэл үйл ажиллагааг нь  зогсоох хүртэл буюу дөрөвдүгээр сарын 10-ныг хүртэл өрөмдлөгийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн ажилласан. Дөрөвдүгээрт, Усны тухай хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу зөвшөөрөл авч, гэрээ байгуулаагүй гэсэн үндэслэлээр "Шинэ уужим орд” ХХК-ийн үйл ажиллагааг нь зогсоосон” гэж ярилаа. Дээр дурдсан дөрвөн зөрчлөөс зөвхөн эхний зөрчлийг "Шинэ уужим орд” ХХК барагдуулжээ.
 
"Шинэ уужим орд" ХХК гадны хөрөнгө оруулалттай юу?
 
"Шинэ уужим орд" ХХК анх 2006 онд хайгуулын зөвшөөрөл авч, 2018 оноос ажлаа эхэлсэн, гадны хөрөнгө оруулалттай компани хэмээн орон нутгийн хэвлэл мэдээлжээ. Ийнхүү бид "Шинэ уужим орд” компанитай холбогдох гэсэн боловч  тус компанийн хаяг, үндсэн эзэмшигчийн талаарх мэдээлэл олон нийтэд ил байдаггүйн сацуу дээр дурдсан гэрээнд ч энэ талаарх мэдээллээ тусгаагүй байгаа нь ихээхэн анхаарал татаж байна. Гурван талт гэрээг бүрэн эхээр нь харвал "Шинэ уужим орд” ХХК-ийн Ерөнхий захирал Ч.Рэгзэдмаа гэснээс өөр мэдээлэл алга.
 
 
Тэгвэл Сүхбаатар аймгийн Уулбаян сумын нутагт орших "Уулбаян-Овоо” нэртэй 22 мянга гаруй га талбайн XV-011248 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг 2006 оны нэгдүгээр сарын 25-нд АМХЭГ-ын Геологи уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр "Сентерра гоулд Монголия” ХХК-д олгожээ. Үүний дараа Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны тавдугаар сарын 23-ны  өдрийн 384 дугаар шийдвэрээр энэ зөвшөөрлийг "Шинэ уужим орд” ХХК-д шилжүүлсэн байдаг.
 
 
Ийн  "Шинэ-уужим орд” компани 2018 оны долдугаар сарын 02-нд ашиглалтын тусгай зөвшөөрлийг 862.39 га талбайд авсан. Үүнээс нэг жилийн дараа буюу 2019 оноос нутгийн иргэд тус уурхайг үйл ажиллагаа явуулж эхлэхийг эсэргүүцэн жагсаж эхэлсэн билээ. Сумын Засаг даргын захирамжаар холимог металын энэ уурхай үйл ажиллагаагаа түр зогсоосон ч  нутгийн иргэд "Баянмөнх хайрханаа хамгаалах тэгш ширээ иргэдийн холбоо” НҮТББ-ыг байгуулан шүүхээр асуудлыг шийдвэрлэхээр болсон байна.
 
 
Баярмэндийн ДОЛЖИНЖАВ
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
"Шинэ уужим орд" компани ба Уулбаян сумынхны зөрчил ингэж эхэлжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани