Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Уул уурхайн компаниуд орон нутагт хэдэн төгрөг төлдөг вэ?

Уул уурхайн компаниуд орон нутагт хэдэн төгрөг төлдөг вэ?

 

Төсвөө өөрсдөө бүрдүүлдэг гурван аймгийн нэг бол Дорноговь. Тодруулбал, уул уурхай, хөдөө аж ахуй, хилийн бүсээсээ төсвөө бүрдүүлдэг. "Нээлттэй Дорноговь” чуулганы үеэр уул уурхайн зөвлөгөөнийг зохион байгуулсан юм.
 
Тус аймгийн Даланжаргалан, Айраг, Улаанбадрах, Хатанбулаг сумууд нь хамгийн олон лиценз, уул уурхайтай сумд юм. Тэгвэл дээрх сумд хариуцлагагүй уул уурхайгаас болж бэлчээрийн доройтолд оржээ. Тиймээс хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг мөрдүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг уул уурхайн зөвлөгөөний үеэр орон нутгийн удирдлагууд хэлж байлаа.
 
Уул уурхайгаас үүдэлтэй малчид нь хохирч буй гурван сумын Засаг даргын байр суурийг хүргэе. Дорноговь аймгийн Даланжаргалан сум нь ашиглалтын 72, хайгуулын 11 лицензтэй. Тэгвэл тус сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "МАК цемент” ХХК, "Олон ихт баян” ХХК зэрэг компани орон нутагт нийгмийн даатгалаа төлөөгүй аж. Энэ тухай Даланжаргалан сумын Засаг дарга Д.Бэхбат "Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудын уулзалт болж байна. Дорноговь аймагт хамгийн олон лицензтэй нь манай сум. Тиймээс лицензийг бууруулах тал дээр анхаарч ажиллаж байна. Тодруулбал, ашиглалтын 72 лицензийн 50-60 хувь нь байгалийн баялгийг нь аваад дуусчихсан. Үйл ажиллагаа явуулахгүй хэрнээ нөхөн сэргээлт хийхгүй явсан компаниудыг нөхөн сэргээлт хийлгэхээр хөөцөлдөж байна. Уул уурхайгаас үүдэлтэй нийт нутгийн 70 гаруй хувь нь элэгдэлд орсон” гэв.
 
 
Харин Улаанбадрах сумын хувьд "Бадрах энержи” ХХК-ийн ураны олборлолтоос үүдэлтэй малын ургийн гажиг үүсэж буй талаар малчид гомдол их гаргадаг. Тэгвэл энэ талаар Улаанбадрах сумын засаг дарга Г.Ганбүрэн "Уул уурхайгаас үүдэлтэй төлийн ургийн гажиг, малын зүй бус төрөлт явагддаг. Монгол Улсын засгийн газраас 2020 онд үүн дээр шинжилгээ, дүгнэлт хийсэн. Гэхдээ уранаас болж ургийн гажиг үүссэн гэдгийг тогтоож чадахгүй байна” гэсэн юм.
 
 
Хатанбулаг сум нь Дорноговь аймгийн хамгийн олон малтай сум. Мөн хилийн боомттой учир нүүрс тээвэрлэлтээс үүдэж малын бэлчээр сүйдэх, тоосжилтын асуудлууд ихээр гарах болжээ. Энэ тухай Хатанбулаг сумын Засаг дарга С.Эрдэнболд "Хатанбулаг нь хилийн боомт бүхий сум. Ханги мандалын боомтоор нүүрс тээвэрлэлт хийгддэг. Үүнээс үүдэж шинээр замууд үүсэж хөрс эвдрэх, тоосжилт гарах болсон. Энэ оны аравдугаар сард багтаан Тавантолгойгоос Ханги мандалын боомт руу хатуу хучилттай хүнд даацын зам ашиглалтад орохоор болсон. Ингэснээр тоосжилтын асуудал шийдэгдэх байх гэж найдаж байна. Зам тавиад тээвэрлэлт явуулбал малчид болон тээвэрлэлтэд ямар нэг асуудал үүсэхгүй байх бүрэн боломж бий” гэв.
 
Тэгвэл дээрх сумдуудад үйл ажиллагаа явуулдаг 14 компани орон нутагт нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байна. Тодруулбал, Бадрах энержи” ХХК, "МАК цемент” ХХК, "Их говь энержи” ХХК, "Түмэн айл инвест” ХХК, "Олон ихт баян” ХХК, "Монголросцветмет” ХХК зэрэг 14 компани байгаа юм. Дээрх компаниудын 1446 иргэн орон нутагт НДШ төлснөөр 2023 оны төсөвт 3.8 тэрбум төгрөг цуглах боломжтой аж.
 
Харин ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй 168 аж ахуй нэгжийн 14 хувь нь орон нутагт Нийгмийн даатгалын шимтгэл төлж, шимтгэлийг таван хувийг бүрдүүлдэг байна. Үйл ажиллагаа явуулж буй 24 аж ахуй нэгжид 2668 иргэн ажиллаж байгаагаас орон нутгийн төсөвт 10 аж ахуй нэгжийн 1222 иргэн даатгалаа төлжээ.  Мөн тус аймагт үйл ажиллагаа явуулж буй компаниудын ихэнх нь АМНАТ-аа төлөөгүй байгааг илтгэлийн үеэр хэлж байв. Тухайлбал, 2023 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн байдлаар 19 аж ахуй нэгжийн 730 гаруй сая төгрөгийн АМНАТ-ын татвар төлөгдөөгүй байгаа аж. Цаашид нийгмийн даатгал төлдөггүй, нөхөн сэргээлт хийдэггүй, хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчиж осол гаргадаг компаниудын лицензийг сунгах эсэх тал дээр хатуухан ярина гэдгээ УИХ гишүүд болон аймгийн удирдлагууд энэ үеэр хэлсэн юм. Мөн энэ үеэр иргэн Даланжаргалан сумын иргэн Б орон нутагт үйл ажиллагаа явуулдаг компаниуд иргэдэд нь ээлгүй байгааг хэлж байсан юм. Тэрбээр "МАК-д мэргэжлийнхээ дагуу ажилд орсон. Гэвч дээгүүр албан тушаалд нь өөр аймгийн хүмүүс суусан байдаг. Ингээд орон нутгийн иргэд биднийг хавчиж гадуурхан албан тушаал ахиулдаггүй. Тус үйлдвэрт манай аймгийн иргэд хамгийн дээд тал нь инженерийн албан тушаалд л томилогддог. Түүнээс илүү дээш явуулдаггүй” гэв.
 
 
Харин аймгийн ЗДТГ хөгжлийн бодлого төлөвлөлт хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга А.Амгаланзаяа "Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд "Нээлттэй Дорноговь” чуулганыг зохион байгуулж байна. Энэ үеэр уул уурхайн зөвлөгөөнийг зохион байгууллаа. Манай аймаг ашиглалт, хайгуулын хамгийн олон талбайтай. А лицензтэй 200, Х лицензтэй 120 гаруй компани бий.
 
 
Идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй компани байдаг. Уул уурхайн шороон замын тээвэрлэлт хүндрэлтэй байна. Олон машинууд ар араасаа цувсанаас үүдэж тоосжилт үүсэж осол аваар гарах тохиолдол нэмэгдсэн. Тавантолгойгоос Ханги мандал чиглэлд тээвэрлэлт өдөрт 300 гаруй машин тээвэрлэлт хийдэг. Иргэдээс ихэвчлэн тээвэрлэлттэй холбоотой санал гомдол ирдэг. Үүнийг холбогдох компанитай холбогдон сайжруулсан зам гаргаж маршрутын дагуу явах шаардлага хүргүүлдэг. Мөн нөхөн сэргээлтийн 2022 арга хэмжээг зохион байгуулсан. Энэ хүрээнд Даланжаргалан, Айраг суманд нөхөн сэргээлтийн ажил хийсэн ч 100 хувийн гүйцэтгэлтэй хийж чадаагүй. Нөхөн сэргээлт хийлгэхдээ байгаль хамгаалах сангаас тодорхой хэмжээний мөнгө гаргуулж, аль суманд нөхөн сэргээлт хийхээ шийд­дэг. Энэ ажил хараахан өндөр түвшинд хийгдэж чадахгүй байна” гэв. Орон нутагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниуд болон малчдын тэмцэл их байдаг. Тэгвэл ашиглаад орхисон газартаа нөхөн сэргээлт хийдэг. Маршрутынхаа дагуу үйл ажиллагаа явуулдаг. Хариуцлагагүй уул уурхайг дэлгэрүүлсэн аж ахуй нэгжтэй харилцаагаа дуусгадаг сайн жишгийг тогтоох нь ээ Дорноговь. 
 
 
Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Уул уурхайн компаниуд орон нутагт хэдэн төгрөг төлдөг вэ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани