Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Боомт, нүүрснээс давсан хүлээлт үүсэж, гадаад факторууд Монголыг сонирхолтой тоглогч болгож байна

Боомт, нүүрснээс давсан хүлээлт үүсэж, гадаад факторууд Монголыг сонирхолтой тоглогч болгож байна

 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чяны урилгаар тус улсад айлчлал хийхээр мордлоо. Тэрбээр Монголын талыг нүүрсээ биржээр буюу хилийн үнээр зараад байгааг эсэргүүцэн буулт хийхийг хүлээж суугаа Баяннуурынхан, амны үнээр ашиг хийж амташсан хоёр талын "нүүрс тээврийнхэнд” баяртай мэдээ дуулгах болов уу? Аль эсвэл Хятадын талын хууль хяналтын байгууллагынхнаас "Нүүрсний хулгайчуудынхаа нэрсийг баримттай нь” бариад ирэх болов уу? Бүр эсвэл "Энэ оросууд чинь сайн ах дээрээ оч гээд байна, яах вэ? Та нар алтан хөрш юм бол одоо ах бол” гэх ам асуух уу гэхчлэн олон сонирхолтой асуулт төрж байна л даа. Гэвч эхлээд албан ёсны мэдээллээс эхэлье.

Манай Ерөнхий сайдын хувьд энэ удаагийн айлчлал нь бүрэн эрхийнхээ хугацаанд БНХАУ-ын хоёр Ерөнхий сайдтай уулзаж байгаа нь энэ бөгөөд харин БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чяны хувьд сонгогдсоноосоо хойш гадаадын орнуудын Засгийн газрын тэргүүн нарыг хүлээн авч буй анхны айлчлалуудын нэг юм. Тэгэхээр Ван И-гээс өөр "үнэр, амт” мэдрэгдэх учиртай.

Айлчлалын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Тяньжин хотод болох Дэлхийн эдийн засгийн форумын 14 дэх удаагийн "Зуны Давос” чуулганд оролцох гэж буй талаар Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж, мөн тус улсын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин энэ сарын 20-нд мэдэгдэхдээ "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн энэ удаагийн айлчлалыг Хятад улс дээд хэмжээнд чухалчлан үзэж буй бөгөөд хоёр орны улс төрийн итгэлцлийг улам гүнзгийрүүлж, стратегийн иж бүрэн түншлэлийн харилцааны агуулгыг баяжуулж, хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахад тус дөхөм болно гэж найдаж байна” гэсэн юм. Тэрбээр Зуны Давосын энэ удаагийн  форум "Дэлхийн эдийн засгийг хөдөлгөгч хүч” уриан дор болж олон орны төр засгийн тэргүүн, үндэстэн дамнасан корпораци, иргэний нийгэм, олон улсын байгууллагын удирдагчид, судлаачдын төлөөлөл болох 1500 гаруй манлайлагч оролцон гэж зарласны дотор Монголын Ерөнхий сайдаас гадна Карибын тэнгисийн бүс нутгийн гол орнуудын нэг, Барбадосын Ерөнхий сайд Мотли, Шинэ Зеландын Ерөнхий сайд Хипкинс, Вьетнамын Ерөнхий сайд Фам Мин Тхан  нарыг онцлон дурдсан.

Энэ жилийн Зуны Давосыг олон улсад танигдсан есөн удирдагч хамтран даргалах бөгөөд үүнд Дэлхийн худалдааны байгууллагын ерөнхий захирал Нгози Оконжо-Ивеала, "Стандарт банк” группийн ерөнхийлөгч Нонкулулеко Нямбези, "Евразиан Ресурс” группийн гүйцэтгэх захирал Бенедикт Соботка нар багтжээ. Мөн форумыг нутагтаа зохион байгуулагч БНХАУ-ын талаас лити батерейны үйлдвэрлэгч "Contemporary Amperex Technology” Co.Ltd (CATL)-ын гүйцэтгэх захирал Робин Зень, Хятадын төрийн өмчийн сүлжээ корпорацын дарга Шин Баоан нар даргалахаар сонгогдсон байна. Хятад улс нэгэнт Францтай хамтран атомын цахилгаан станц байгуулах нь тодорхой болж, Монгол Улс тэрхүү хоёр их гүрний хамтарсан цөмийн эрчим хүчний төслийн түүхий эдийг нийлүүлэгч гол улсаар тодорч байгаагаас Хятадын Монголд хандах хандлага илүү найрсаг байх нь гэсэн ойрын өдрүүдийн төлөв байдалд үндэслэсэн таамаглалыг ажиглагчид дэвшүүлж байна.

Одоо хэдүүлээ нүүрсээ ярьцгаая. Гол асуудал боомтын сэргэлт, төмөр замын сэргэлтийн тухай яригдаж таарна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өмнө нь 2022 оны хоёрдугаар сарын 3-8-ны өдрүүдэд "Бээжин-2022” өвлийн олимпын үеэр өмнөд хөршид анх удаа айлчилсан. Энэ үеэр олон чухал асуудлыг шийдвэрлэсний дотор өнөөх Хятадын төрийн өмчит "Чайна Энержи”-ийн хүсээд байгаа нүүрсийг өгөх, өгөхдөө далд уурхайгаа бариулаад авах хэлэлцээ багтсан байдаг. Тухайлбал, 2022 оны 2 дугаар сарын 5-нд Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газартай Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч боомтуудын төмөр замын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг харилцан тохиролцсоноор 16 жил гацсан төмөр замын холболтын асуудал эцэслэгдэн шийдвэрлэгдсэн юм. Мөн 2022 оны 8 дугаар сарын 8-нд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчлахдаа Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох хилийн төмөр замын техникийн нөхцлийг тохиролцох санамж бичигт гарын үсэг зурсан. 2022 оны 9 дүгээр сарын 9-нд мөн 16 жилийн турш гацсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 километр төмөр зам бүрэн ашиглалтад орсон. 2023 оны 6 дугаар сарын 14-нд Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын төслийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн гэхчлэн өмнөх айлчлалын үр дүн үргэлжилсээр өнөөдрийн айлчлалтай золгож байна.

Өнөөдрийн байдлаар Монголын нүүрсний экспортын 51.4 хувь, зэсийн баяжмалын экспортын 55 хувийг нэвтрүүлдэг Гашуунсухайт боомтыг БНХАУ-ын Ганцмод боомттой төмөр замаар холбох хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг яаралтай  шийдвэрлэх шаардлага тулгараад байна. Гол хүлээлт буюу Ханги-Мандал хилийн боомтыг төмөр замаар холбохын тулд Хятадын Засгийн газартай хэлэлцэж тохирох нь экспортыг нэмэгдүүлэх шийдэл бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн айлчлалын "Оргил” нь болж догдлол, хүлээлт үүсгээд байна.
Одоогоос 9 жилийн өмнө буюу 2014 оны 8 дугаар сарын 21-нд байгуулсан Монгол Улс, БНХАУ-ын хооронд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглалд "Талууд 1955 оны "Монгол, Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр”, 2004 оны "Монгол, Хятадын хил, хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээр”-ийг аль болох эрт шинэчлэн байгуулах ажлыг идэвхтэй урагшлуулна. Талууд хилийн боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэн, боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлэх арга хэмжээ авна. Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ боомтыг олон улсын чанартай болгох, Баянхошуу-Өвдөг, Бургастай-Лаоемяо, Ханги-Мандал, Хавирга-Архашаат боомтуудыг байнгын ажиллагаатай болгох ажлыг идэвхжүүлнэ” хэмээн гэж тодорхой заасан байдаг.

Энэхүү зорилтыг идэвхтэй хэрэгжүүлэхийн тулд Монголын тал "Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд 2022 оны 12 дугаар сарын 25-нд Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 километр төмөр замыг бүрэн ашиглалтад оруулаад байна. Энэхүү төмөр замыг БНХАУ-ын Мандал боомттой төмөр замаар холбосноор экспортын хэмжээ 20 сая тонноор нэмэгдэж, олон улсад дөрөвт эрэмбэлэгдэх Оюутолгойн Гүний уурхайн зэсийн баяжмал, Тавантолгойн коксжих нүүрс болон уул уурхайн бусад бүтээгдэхүүнийг экспортлох боломжтой болно.

Монголын тал 2023 оны 5 дугаар сарын 27-нд хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн тунхаглалд тусгасан Шивээхүрэн-Сэхэ боомтыг төмөр замаар холбох бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, энэ оны 11 дүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Мөн БНХАУ-аас Монгол Улсад үзүүлсэн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжиж буй Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн Зээлийн тусгайлсан хэлэлцээрийг байгуулах нь  манай улсын баруун бүсийн эрчим хүчний хэрэглээг хангах улмаар улсын хэмжээнд эрчим хүчний аюулгүй байдлыг баталгаажуулах байгальд ээлтэй, шинэ эрчим хүчний технологийн төсөл гэдгээрээ чухал ач холбогдолтой. Хятадын эдийн засгийн экспорт, импортоо солонгоруулах бодлогын хүрээнд манайхаас худалдан авах уул уурхайн бүтээгдэхүүний импорт ирэх жилүүдэд бид хүссэн ч, эс хүссэн ч өснө. Хэрвээ манай Засгийн газар Хятадын талтай харилцан ойлголцож чадвал зөвхөн нүүрсний экспортоо л гэхэд 3 дахин өсгөх боломж бодитоор бий.

Хэтрүүлэггүйгээр, бодитойгоор үнэлж хэлэхэд Монголын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ удаад өмнөх айлчлалаас хойш хийсэн ажилтай, урагшилсан ахицтайгаар, цаашдын хамтын ажиллагаагаа ярилцахаар очиж байгаагаараа нэр хүндтэй зочилж яваа юм. Нөгөөтэйгүүр, маргах аргагүй Монголын давуу тал гэвэл үнэхээр Монгол Улсын гадаад нэр хүнд өсөж,  геополитикийн чухал тоглогч болоод байгааг дэлхий дахинд ойрын үед өрнөөд байгаа үйл явдлуудаас анзаарахгүй байхын аргагүй. Энэ бол чамлах ёсгүй, бодитой үр дүн, үйл явц юм.
Монголд айлчилсан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Францын Ерөнхийлөгч Э.Макрон, удахгүй болох Олон улсын эмэгтэй сайд нарын чуулга уулзалт, ирэх намар айлчлах Ромын Папын айлчлал зэрэг нь Монголын бүс нутгийн нэр нөлөөг улам нэмэгдүүлж байна.

Боомт, нүүрснээс давсан хүлээлт үүсэж, гадаад факторууд Монголыг сонирхолтой тоглогч болгож байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани