Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ч.Цогтбаатар: Уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө бусад уурхайд жишиг болно

 

Ч.Цогтбаатар: Уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө бусад уурхайд жишиг болно

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны (УУХҮЯ) Уул уурхайн бодлогын газрын техник, технологийн хэлтсийн дарга асан, Монгол улсын гавьяат уурхайчин Ч.Цогтбаатартай ярилцлаа.

Салхитын уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулах жишиг төслийг УУХҮЯ-ны зүгээс хэрхэн дэмжин ажиллаж ирсэн бэ?

- Монгол улсад уурхайн хаалтын эрх зүйн орчинд тодорхойгүй зүйл олон байна. Олон улсын жишгийн дагуу уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулж, уг төлөвлөгөөний дагуу хаалт хийсэн уурхай байхгүй. Уул уурхайн салбарын хөгжил тодорхой түвшинд хүрсэн, жишиг болохуйц улс орнууд уурхайг нээхээс өмнө хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулдаг эрх зүйн орчинтой. Ийм жишигтэй эрх зүйн орчныг бүрдүүлэхийн төлөө УУХҮЯ ажиллаж байна.

Уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө нь чухал ач холбогдолтой баримт бичиг. Ийм жишиг болохуйц төлөвлөгөөтэй болох юм байна гэсэн төсөөлөлтэйгээр УУХҮЯны зүгээс Салхитын мөнгөний уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулах төслийг төслийн бүхий л үе шатанд дэмжиж төслийн гол оролцогч тал болж ажиллаж байна.

Төслийн I, II үе шатны ажлууд амжилттай хэрэгжиж, төгсгөлийн шатандаа ирээд байна. Үр дүнг нь товчхон дүгнэбэл?

- Энэ төслийг хэрэгжүүлэхэд гадаадын болон дотоодын олон зөвлөх, мэргэжлийн компаниуд ажилласан. Тухайн төслийн хаалтын зорилго, зорилтыг тодорхойлох уулзалт хэлэлцүүлгийг оролцогч талуудын төлөөлөл оролцуулан анх зохион байгуулж байсныг санаж байна.

Түүнээс хойш төслийн явцын талаар талуудад танилцуулах ажлыг зохион байгуулсан. Бүхий л үе шатны ажлууд үр дүнтэй болсны ачаар төсөл эцсийн шатандаа ирээд байна. Төслийн явцын талаар орон нутгийн иргэд, нутгийн захиргааны болон төлөөллийн байгууллагуудад танилцуулж, тэдний саналыг тусгаж ажилласан нь сайшаалтай.

Эрдэс баялгийн салбарын хөгжил, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн туршлагаараа Канад улс жишиг. Энэ талаас нь харвал, Монголын уул уурхайн салбарт уурхайн хаалтын менежментийг хэрэгжүүлэхэд томоохон дэмжлэг болсон байх, тийм үү?

- Төлөвлөгөө боловсруулах ажил Канадын Засгийн газраас хэрэгжүүлж буй Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн салбарын менежментийг сайжруулах төслийн хүрээнд, Канадын зөвлөх компанийн оролцоотойгоор хийгдсэнээрээ Канад улсын сайн туршлагыг нэвтрүүлэх ач холбогдолтой болж байна. Мөн олон чиглэлийн байгууллага, мэргэжилтнүүд оролцож төслийг боловсруулж байгаа учраас олон талаас нь харсан харьцангуй сайн төсөл. Нөгөө талаас төсөл боловсруулахад ихээхэн хэмжээний хөрөнгө зарцуулж, олон үе шаттай, нэлээд хугацаа зарцуулсан гэж хэлж болно.

Уурхайн хаалтын менежментийн жишиг төлөвлөгөөг Монголын бусад уурхайнуудад хэрэгжүүлэх боломжтой юу?

- Уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулах туршлага Монголд хомс байна. Салхитын уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулах явцдаа тухайн уурхай, дотоодын компаниуд тодорхой туршлага хуримтлуулсан гэж үзэж байна. Энэ төсөл зөвхөн Салхитын мөнгөний ордын хаалтын гэхээсээ илүүтэйгээр бусад ашигт малтмалын ордуудын хаалтын төлөвлөгөөг боловсруулахад жишиг болно. Цаашид энэ жишиг хаалтын менежментийн төлөвлөгөө нь хаалтын төлөвлөгөө боловсруулах уул уурхайн болон зураг төслийн, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ боловсруулдаг компаниудад гарын авлага болно гэж үзэж байгаа.

Салхитын уурхайн хаалтын төлөвлөгөөг Монголын бусад уурхай өөрсдийн үйл ажиллагаа, онцлог тоо тохируулан хэрэглэх, туршлага болгох боломжтой юм байна. Энэ тал дээр бусад компанид тодорхой ойлголт өгөх шаардлагатай болов уу?

- Төслийг ийм ач холбогдолтой гэж үзэж яамны зүгээс дэмжсэн, хамтарч ажилласан. Төслийн үр дүнг танилцуулах уулзалтыг уурхайн компаниуд болон зураг төслийн компаниуд, байгаль орчны үнэлгээний компаниудыг оролцуулан өргөн хүрээтэй зохион байгуулахыг хүсч байна.

Төслийг хүлээж авсны дараа уг жишиг төлөвлөгөөг хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулж буй компаниудад танилцуулах ажлыг УУХҮЯ, БОАЖЯ, АМГТГ зэрэг төрийн байгууллагууд зохион байгуулж ажиллах нь зүйтэй. Мэдээж хэрэг уул уурхайн компаниуд нэг хэвэнд цутгасан юм шиг ижилхэн биш. Тиймээс уурхайнууд өөр, өөрийн онцлогт тааруулж ашиглах нь байх аа.

Монгол улсад уурхайн хаалтын эрх зүйн орчин тодорхой бус байна. Хаалтын менежментийг зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр салбарын яам Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулаад байна. Уурхайг нээхээс өмнө хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулдаг эрх зүйн орчныг бүрдүүлэхийн төлөө УУХҮЯ ажиллаж байна гэж Та түрүүн дурдсан. Тодруулж хэлэх зүйл байна уу?

- Уурхайн хаалтын эрх зүйн орчинд тодорхойгүй олон асуудал бий. Олон улсын сайн туршлагаас харахад уурхайг нээхээс өмнө хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулж, хаалтын зардлыг хэрхэн бүрдүүлэх асуудлыг шийдвэрлэдэг. Энэ асуудлыг Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тодорхой хэмжээнд тусгаж хэрэгжилтийг хангах нь зүйтэй.

Хаалтын менежментийн төлөвлөгөөг хэрхэн боловсруулах, түүнд тавигдах шаардлага, агуулга зэргийг нарийвчлан тусгах асуудлыг журмаар зохицуулах нь зүйтэй. Мөн Ашигт малтмалын тухай хуульд тусгасан асуудлыг Байгаль орчны үнэлгээний хуульд тодорхой хэмжээнд тусгаж хуулийн нийцлийг хангах нь зүйтэй.Одоо дээрх хуулиудад уурхайн хаалттай холбоотой асуудлыг өөр өөр байдлаар оруулсан нь хуулиудын зөрчлийг үүсгэж байгааг анхаарах шаардлагатай.

Салхитын уурхайн хаалтын менежментийг төрийн өмчит "Эрдэнэс Силвер Ресурс” компани хэрэгжүүлэхдээ цаашид анхаарч ажиллах зүйлс юу байна вэ?

- Хаалтын менежментийг хэрэгжүүлэхэд төрийн өмчит компанийн зүгээс анхаарах гол зүйл бол хаалтын зардлыг хуримтлуулах ажлыг эртнээс зохион байгуулах. Цаашид төсөл хэрэгжүүлэхэд өөрчлөлт гарах бүрд хаалтын менежментийн төлөвлөгөөгөө тодотгож байх нь зүйтэй. Уурхайн хаалт бол уурхайг нээхээс илүү чухал асуудал гэдгийг ойлгож ажиллах нь зөв болов уу.

Орон нутаг, холбогдох яам, агентлагийн зүгээс Уурхайн хаалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад хэрхэн үр дүнтэй хамтарч ажиллаасай гэж та мэргэжилтний хувиар хүсч байна вэ?

- Уурхайн хаалтын менежментийг хэрэгжүүлэхэд орон нутаг, салбарын яам, агентлаг, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагууд нягт хамтран ажиллабал илүү үр дүнд хүрнэ. Хаалтын төлөвлөгөө боловсруулах үеэс л дээрх талуудын оролцоог хангаж, саналыг тусгаж ажиллах хэрэгтэй.

Хариуцлагатай уурхайн нэг гол хүчин зүйл бол хариуцлагатай хаалт. Тиймээс энэ чиглэлээр цаашид төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагууд мэргэжлийн хүмүүсийг бэлтгэх шаардлагатай юу?

- Тийм ээ. Цаашид уурхайн хаалтын асуудал нэг мөр шийдэгдэж хаалт хийдээгүй уурхай, ухсан нүх үлдэхгүй байх эрх зүйн орчны бүрдэлт, хэрэгжилт хангагдана гэдэгт итгэлтэй байна. Уурхайн хаалтын чиглэлээр мэргэшсэн хүмүүсийг бэлтгэх шаардлагатай.

Ярилцсан Танд баярлалаа

Эх сурвалж: Эрдэс баялгийн тойм
Ч.Цогтбаатар: Уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө бусад уурхайд жишиг болно
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани