Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хятад, Монголын иж бүрэн хамтын ажиллагааны “Солонгон гүүр”

       Сүүлийн жилүүдэд "Бүс ба зам" болон "Хятад - Монгол - Оросын эдийн засгийн коридор”-ын бүтээн байгуулалтын тасралтгүй ахиц дэвшил, түүнчлэн Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний тоо, чанар эрс сайжран нэмэгдсэнээр Өвөр Монгол болон Орос, Монголын хоорондын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны цар хүрээ зогсолтгүй өргөжиж, дэд бүтцээр холбогдох түвшин тасралтгүй сайжран, Хятад улсын умардад нээлттэй байх чухал гүүр байгуулах бат бэх суурийг тавьжээ.

       Хятадын гадаад нээлтийн суурин

       Саяхан БНХАУ-ын дарга Ши Жиньпин Өвөр Монголд ажиллах үеэрээ:

       - Бид шинжлэх ухаан технологийн өндөр түвшинд бие даан хүчирхэгжиж, шинжлэх ухаан, технологийн хүндрэлийг даван туулах хөгжлийн шинэ загварыг бий болгох ёстой. Дотоодын том эргэлтийг байгуулах зорилго нь үндэсний эдийн засаг нь туйлын хүнд нөхцөлд хэвийн үйл ажиллагаа явуулах боломжоор хангаж, энэ нь олон улсын эдийн засгийн эргэлтэд оролцоход харшилдаггүй. Бид өндөр түвшний гадаад нээлтийг тогтмол баримталж, бүтээн байгуулалтын үүд хаалгыг нээлттэй байлган, хамтран ажиллаж хамтын ялалт байгуулна гэсэн байна.

Хятад улс Монгол Улстай уул усаараа хаяа нийлсэн мөнхийн хөрш юм. Дэлхийн улс орнуудын хоорондох харилцан айлчлал, арилжаа худалдаанд хилийн боомт цорын ганц гарц болно. Боомтын өндөр түвшний чанартай хөгжлийг дэмжих нь Хятадын умардад нээлттэй байх чухал гогцоо болжээ.

 Өвөр Монгол умардад нээлттэй байх бодлогыг хэрэгжүүлж эхэлснээр Эрээн боомт Монгол Улс, цаашлаад Европын орнуудад нэвтрэх чухал гарцын нэг болсон юм. Улмаар Хятад, Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны бүс, логистикийн сууринг бүтээн байгуулж, арилжаа худалдаагаар дамжуулан бараа бүтээгдэхүүн импортолж, орон нутгийн хөгжил цэцэглэлт цаашлаад Хятад улсын хөгжилд хувь нэмрээ оруулсаар байна.

"Бүс ба зам" тасралтгүй хөгжиж, "Хятад - Монгол - Оросын эдийн засгийн коридор” байгуулах бүтээн байгуулалтын хүрээнд Эрээн хот төмөр замын боомтоор дамжин өнгөрөх ачаа тээврийн хэмжээ жилээс жилд нэмэгдэж, ялангуяа Хятад - Европын галт тэрэгний тоо ихээхэн нэмэгджээ.

Эрээн боомт Хятад - Европ чиглэлийн галт тэргэний шугамыг 68 болгон нэмэгдүүлж, энэ нь Хятадын умард, дунд, өмнөд хэсгийн 60 гаруй хотыг хамруулан, гадаадад Герман, Нидерланд, Польш, Орос, Монгол зэрэг 10 гаруй улсын 60 гаруй хотод нэвтэрчээ. Ачаа тээвэрт модон материал, цаас, хувцас, гутал, цахилгаан хэрэгсэл, наран цэцгийн үр, автомашин, сэлбэг зэрэг 1000 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүнийг экспортолж, импортолж байна.

Энэ оны эхнээс өнөөг хүртэл Эрээн хотын төмөр замын боомтоор дамжсан Хятад - Европ чиглэлийн галт тэрэг үргэлж дүүрэн ачаатай хэвээр ажилласаар байна. Эрээн боомтын хилийн шалган нэвтрүүлэх товчооны статистик мэдээгээр 2013 онд Хятад - Европын анхны галт тэрэг нэвтэрснээс хойш энэ оны 05 дугаар сарын эцсийн байдлаар Эрээн хотын төмөр замын боомтоор дамжсан Хятад - Европын галт тэрэг нийт 1266-д хүрч, үүнээс 714 галт тэрэг гадагшаа гарч, 552 галт тэрэг гадаадаас нэвтрэн орж ирсэн байна.

Энэ оны 05 дугаар сарын эцсийн байдлаар Эрээн боомтоор дамжин өнгөрөх импорт, экспортын нийт хэмжээ 1.596 сая тоннд хүрч, жилд 25.7 хавиар өссөн байна. Үүнээс 614 мянган тонныг экспортолж, 982 мянган тонныг нь импортолсон нь тогтвортой өсөлтийн хандлагыг харуулжээ.

Эрээн боомт өнөөдрийн байдлаар Ази, Европын эх газрын эдийн засаг, арилжаа худалдааны гүүр болсон. Түүнчлэн "Бүс ба зам” дагуух улс орнуудын эдийн засгийн хөгжлийг дэмжсэн төдийгүй, тэдгээр улс орнуудын эдийн засгийн харилцааг холбон нягтруулжээ.

Ачаа дүүрэн Хятад - Европ чиглэлийн галт тэрэг Эрээн боомтын улсын хаалгаар өнгөрөх нь өнгөтэй үзэсгэлэнтэй харагдаж, нээлттэй хаалгыг илүү нээлттэй болгон, эдийн засгийн амьд хүчний бэлгэдэл болсон төдийгүй, жуулчдын дуранд бууж, сэтгэлд хоногшсон үзмэрийн нэг болжээ.

    Хятад, Монголын хамтын хөгжлийн хүйс нутаг

       Өнгөрсөн гурван жилд Хятад, Монгол хоёр улс "Ногоон коридор” байгуулж, цар тахалтай тэмцэх, хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн зэрэгцээ хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Эрээн боомт олон идэвхтэй арга хэмжээ авч хэрэгжүүсэн бөгөөд цар тахлын үед хоёр орны эдийн засгийн хөгжлийг хангахад эергээр нөлөөлж, Хятад, Монголыг холбосон гүүр болсон төдийгүй, Хятад улсыг дэлхий дахинтай холбосон гарц болсон юм.

Цар тахлын хорио цээрийн дэглэмийн улмаас бүтэн гурван жил зогссон Эрээн - Замын-Үүд боомтын зорчигч тээврийн үйл ажиллагаа 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс албан ёсоор нээгдэж, Хятад, Монголын зорчигчид хөл хөдөлгөөн ихтэй болсон. Эрээн хотын авто замын боомтын хил дамнасан зорчигч тээврийн 4 шугамыг бүрэн сэргээж, нийт 11394 тээврийн хэрэгсэлд хяналт тавин нэвтрүүлжээ. Авто замын боомтоор нэвтэрсэн жуулчдын тоо өдөрт 800 байсан нь нэмэгдсээр хамгийн ихдээ 4000 гаруй болж, 5 дахин нэмэгдэн нийт 311 мянган зорчигчийг нэвтрүүлжээ.

Эрээн хот бол Хятад улсаас Монгол Улсад нээлттэй хамгийн том эх газрын боомт хот бөгөөд Хятад, Монголын хилийн худалдааны хамгийн идэвхтэй суурин юм. Улмаар Хятад - Монголын худалдааны өдөр тутмын хэрэглээний эх газрын тээвэрлэлтийн 70-аас дээш хувийг гүйцэтгэж байна.

Энэ оны 01 дүгээр сараас 05 дугаар сарыг хүртэл Эрээн боомтын импорт, экспортын ачаа тээврийн хэмжээ 7.98 сая тоннд хүрсэн нь жилд 63.5 хувиар өссөн үзүүлэлтийг гаргажээ. 06 дугаар сарын дунд хүртэл хил дамнасан цахим худалдааны аж үйлдвэрийн парк 2.625 сая юанийн үнэ бүхий 30000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн экспортолсон байна.

Нийт 3 сая ам.долларын хөрөнгө оруулалттай Хуаньюй олон улсын логистикийн парк дахь Монгол Улсын агуулахын төсөл нь гадаадын хөрөнгө оруулалтын бүртгэлийг хийж дуусгаад байгаа юм. Тус логистикийн паркийн ажилтан:

- Тус парк нь бараа бүтээгдэхүүнийг бүртгэх, шалгах, тээвэрлэх, хадгалах зэрэг бүх үйл явцыг биелүүлсэн иж бүрэн үйлчилгээ үзүүлэх ачааны машиныг хилийн бүртгэлээр гарахад бэлэн болгодог. Паркад Хятадын бүх нутаг нутгаас ирсэн 1000 гаруй компани бүртгүүлэн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ихэвчлэн барилгын материал, гэр ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн, цахилгаан хэрэгсэл, тоног төхөөрөмж зэрэг бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт, хадгалалт зэрэг үйличлгээ явуулдаг. Тяньжин боомтоор дамжин импортолсон бараа бүтээгдэхүүн ч их орж ирдэг. Монгол Улс руу өдөрт дүүрэн ачаатай 300 гаруй ачааны машин хилээр гаргадаг. Энэ нь цар тахлын үеийнхтэй харицуулахад эрс нэмэгдсэн хэмээн танилцууллаа.

Эрээн боомтын ачаа тээврийн нийт тоо ихээхэн нэмэгдсэн байна. 01 дүгээр сараас 05 дугаар сар хүртэл Эрээн хот төмөр замын боомтын импорт, экспортын ачаа тээвэрлэлтийн хэмжээ 7.1787 сая тоннд хүрч, өнгөрсөн жилийн энэ үеэс 53.9 хувиар нэмэгджээ. Авто замын боомтын импорт, экспортын ачаа тээврийн хэмжээ 01-ээс 05 дугаар сард 801 мянган тоннд хүрч, өнгөрсөн жилийн мөн үеэс 271.8 хувиар нэмэгдсэн байна.

     Иргэд хоорондын харилцааны гүүр

     Боомтын үйл ажиллагааны хэвийн байдлыг хангахын тулд Эрээн хотын Гаалийн байгууллага зорчигч шалган нэвтрүүлэх үйл ажиллагааг урьдчилан зохион байгуулж, автомат хаалга, ухаалаг карт зэрэг шинэ тоног төхөөрөмж суурилуулан, хилээр нэвтрэх иргэдийн эрүүл мэндийн байдлыг алсын зайнаас хянаж шалган нэвтрүүлэх процессыг сайжрууллаа. Ингэснээр Эрээн боомтоор нэвтэрсэн зорчигчдын тоо эрс нэмэгдэж, 06 дугаар сарын дунд хүртэл нийт 380 мянган зорчигч хилээр нэвтрэн, тахлын өмнөх түвшин аажмаар сэргэсэн байна.

     

    Монгол Улсаас ирсэн хувиараа бизнес эрхлэгч н.Сүүнээ Эрээн хотыг зорин ирэх үй түмэн зорчигчдын нэг юм. Тэрээр:

- Хятад улс цар тахлын дараа хилээ нээж, хоёр улсын хоорондын бүх салбарын харилцаа холбоо сайжирч, хоёр улсын хооронд нээлттэй болж, чөлөөтэй зорчих болж, хувийн бизнесээ өргөжүүлж байгаадаа маш их таатай байна. Би өөрөө гоо сайхны чиглэлээр бизнес эрхэлдэг, бас ресторан ажиллуулдаг. Эрээн хотоос тоног төхөөрөмж гээд ажлынхаа хэрэгтэй бүх бараа, материалыг авдаг. Гоо сайхны чиглэлээр Эрээн хотын компанитай гэрээтэй хамтран ажилладаг. Хятадын урд муж, хотуудаас гоо сайхны тоног төхөөрөмжийг Монгол Улсад борлуулах, нийлүүлэхээр Эрээн хотод ирсэн гэж сонирхууллаа.

Хүмүүнлэгийн солилцоо нь Хятад, Монгол хоёр улсын бүх салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааны чухал хэсэг юм. Улмаар нөхөрлөлөө зузаатгаж, иргэд хоорондын харилцааг сайжруулан, Хятад, Монголын найрамдалт нөхөрсөг харилцааг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэдэг.

.

     Монгол Улсын иргэн н.Туяамандах "Хоёр улсын хил нээгдэж зах зээлийн таатай орчин бүрдээд байна. Хятад улс бол асар том зах зээлтэй. Бид Өвөр Монголын зах зээлээр дамжуулаад Монгол Улсын залуучуудын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд таниулах, борлуулах, сурталчлах, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, шаардлагыг хангасан чанартай бүтээгдэхүүнээр хангах, эх орныхоо бүтээгдэхүүнийг таниулахын тулд ажиллаж байна. Ирээдүйд Хятад, Монгол хоёр улсын залуус хамтарч оюуны чадамжаа илүү ашиглан, хоёр улсын нээлттэй зах зээлийн шинэ зууны бизнесийг хөгжүүлэхэд залуусын оролцоо маш чухал болоод байна. Энэ удаад маш их зүйлд дээр хамтарч ажиллах боломж байгаа талаар хоёр улсын залуус санал бодлоо хуваалцлаа.

   Бизнес эрхлэгчид өөр өөрийн гэсэн бизнесийн цар хүрээ, танилын тойрогтой. Тэр дундаа байнгын хэрэглэгчидтэй болж, олон жилийн хугацаанд холбоотой байж чадна гэдэг нь бизнесийн хөгжлийн хамгийн чухал асуудлын нэг байдаг.

    Эрээн хотод хувийн бизнес эрхлэгчдийн дундаас Лүө Жөүтун гайхалтай бизнес эрхлэгчдийн нэг юм. Тэрээр Хятадын өмнө хэсэгт байрлах Жэжян нутгийн хүн. Эрээн хотод 30 жил ажиллаж, амьдарч байна. Лүө Жөүтун:

- 1993 онд ааваасаа 30 мянган юань авч, нагац аавыгаа даган Эрээн хотыг зорьсон. Анх замын хажууд хувцас худалдаж байгаад хоёр жилийн дараа өөрөө дэлгүүртэй болсон. Дэлгүүр ажиллуулснаас хойш гурван жилийн хугацаанд 400 гаруй мянган юанийн хөрөнгө босгосон. Гэнэн омголон залуу насандаа байлаа. Жаахан хөрөнгөжсөний дараа дэлгүүрээ хувцасны үйлдвэр болгож өргөжүүлсэн. Хэдэн жилийн дараа үйлдвэрт гал гарч бүх хөрөнгө шатсан. Тэгээд гэр бүлийн гишүүд, найз нөхдөөсөө мөнгө төгрөг зээлж, дахин хүүхдийн гутлын дэлгүүр нээлээ. Энэ дэлгүүр маань хувь заяаны сайнаар гэдэг юм уу өнөөг хүртэл урагштай хөгжиж, Монгол Улсад 4000 гаруй борлуулагчтай болсон байна. Анх би тэдэнтэй үг хэлээ сайн ойлохгүй байсан. Харин олон жил харилцсаны эцэст би бараг монгол хэлтэй болсон байна хэмээн баяртай ярьж байлаа.

Боомт бол гадаад нээлтийн хаалга бөгөөд хүн ард, эдийн засгийн харилцаа, солилцоо, холбооны гүүр болдог. Гагцхүү өнөөдрийн Өвөр Монгол гэхгүй, цаашлаад Хятад - Европын галт тэрэгний хөгжил, "Бүс ба зам” дагуух улс орон хоорондох харилцаа холбоо нь боомтын хөгжилтэй салшгүй холбоотой. Өвөр Монголын 20 гаруй боомтын үйл ажиллагаа нь Өвөр Монгол төдийгүй Хятад улсыг дэлхий дахинтай холбож, хамтран ажиллаж, хамтдаа ашиг хүртсэн сайхан ирээдүйг бий болгоход чиглэн үйлчилж байна.

 

Зохиогч: Н.АЛТАН-УУЛ, Б.ХУРЦ, Э.ТЭРГҮҮН
Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж: Солонго
Хятад, Монголын иж бүрэн хамтын ажиллагааны “Солонгон гүүр”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL: 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 20:13
Зэсийн үнэ яагаад огцом буурав?

  2026 оны есдүгээр сард нэг тонн зэсийн үнэ 14,800 ам.доллар орчимд ...

Өчигдөр, 19:36
Өчигдөр, 18:39
2026 оны 11 сарын 25, 11 цаг 04 минут
Үр дүнгүй "COP31"

  НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх энэ жилийн бага хурал ...

2026 оны 11 сарын 25, 10 цаг 53 минут
Байгалийг ялахыг оролдсон ч бүтэлгүйтсэн тохиолдлууд

  Байгалийг өөрийн хүссэнээр өөрчлөх гэсэн хүний оролдлого заримдаа ...

2026 оны 11 сарын 25, 10 цаг 10 минут
"Нүүрс тээвэрчид эргэлт тутмаас 1.3 сая төгрөгийн алдагдал хүлээхээр байна”

  Концессын замаас өндөр тарифтай хураамж авч, монопол нөхцөл тулгаж ...

2026 оны 11 сарын 25, 09 цаг 53 минут
Салхитын мөнгөний зүүн ордыг 2027 оноос ашиглаж эхэлнэ

  Ирэх оноос Салхитын мөнгөний зүүн ордыг ашиглаж эхлэхээр төлөвлөж ...

2026 оны 11 сарын 24, 13 цаг 42 минут
Өөр гаригт очсон мэт сэтгэгдэл төрүүлэх дэлхийн 6 гайхалтай газар

  Дэлхий дээр өөр гаригт очсон мэт сэтгэгдэл төрүүлэхүйц ер бусын ...

2026 оны 11 сарын 24, 13 цаг 07 минут
2026 оны 11 сарын 24, 12 цаг 27 минут
О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

  УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2026 оны 11 сарын 24, 12 цаг 24 минут
БНХАУ, ОХУ, АНУ-ын төрийн тэргүүн нар Энх тайвны тунхаглал гаргалаа

  2026 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр БНХАУ-ын дарга Ши ...

2026 оны 11 сарын 20, 11 цаг 58 минут
2026 оны 11 сарын 19, 16 цаг 23 минут
2026 оны 11 сарын 19, 14 цаг 55 минут
2026 оны 11 сарын 19, 14 цаг 33 минут
2026 оны 11 сарын 19, 13 цаг 40 минут
Хөршийн халуун дотно нөхөрлөл: Хил дамнасан эрүүл мэндийн тусламж Монгол Улсын иргэдэд хүрч байна

Хятадын Өвөр Монголын Чөлөөт Худалдааны Туршилтын Бүсийн Эрээн хотын ...

2026 оны 11 сарын 19, 13 цаг 36 минут
2026 оны 11 сарын 19, 13 цаг 22 минут
2026 оны 11 сарын 19, 10 цаг 08 минут
Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох асуудлыг судлах ажлын хэсэг байгууллаа

  Оюутолгойн ногдол ашиг болох гурван их наяд төгрөгөөс иргэн бүрд ...

2026 оны 11 сарын 18, 13 цаг 12 минут
Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох асуудлыг судлах ажлын хэсэг байгууллаа

  Оюутолгойн ногдол ашиг болох гурван их наяд төгрөгөөс иргэн бүрд ...

2026 оны 11 сарын 18, 13 цаг 06 минут
2026 оны 11 сарын 18, 13 цаг 02 минут
2026 оны 11 сарын 17, 15 цаг 00 минут
2026 оны 11 сарын 17, 14 цаг 01 минут
Монгол Улс 2.6 тэрбум ам.долларын газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ

  Он гарснаас хойш эхний арван сарын байдлаар 2.65 тэрбум ам.долларын ...

2026 оны 11 сарын 17, 13 цаг 38 минут
Хятадын уламжлалт анагаах ухаан дэлхий нийтийн эрүүл мэндийн үйлсэд хувь нэмрээ оруулж байна

  10-р сарын 22-ны өдөр бол "Дэлхийн уламжлалт анагаах ухааны өдөр" ...

2026 оны 11 сарын 17, 13 цаг 04 минут
2026 оны 11 сарын 17, 12 цаг 00 минут
Бодит хэрэглээний робот айсуй

  2026 оны Дэлхийн роботын их хурал 8-р сарын 19-нээс 8-р сарын 23-ны ...

2026 оны 11 сарын 17, 10 цаг 30 минут
Монгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ

  Монгол Улс 2026 оны эхний 10 сард нийт 17.8 тэрбум ам.долларын ...

2026 оны 11 сарын 17, 10 цаг 06 минут
Миссисипигийн гайхамшиг тохиож, бүх 130 зорчигч амьд гарчээ

  АНУ-ын Нью-Орлеан хотод "American Heritage" аяллын хөлөг онгоц ...

2026 оны 11 сарын 17, 09 цаг 41 минут
Үнэг яагаад шовх хоншоортой байдаг вэ?

Үнэгийг бусад амьтдаас ялгаруулдаг хамгийн онцлог шинжүүдийн нэг бол урт, ...

2026 оны 11 сарын 16, 15 цаг 52 минут
АИ-95 бензин дээр оочергүй байгаа нь ард түмэн мөнгөгүй байна гэсэн үг

  Бензин хомсдоод удлаа. Бүтэн жил үргэлжилсэн хомсдолд иргэд дасаж, ...

2026 оны 11 сарын 16, 14 цаг 40 минут
Шахмал түлшинд хордсон иргэн төрөөс сар бүр 1 сая 500 мянган төгрөгийн тэтгэмж авахаар болжээ

  Шахмал түлш түлээд гурван настай охиноо алдаж, өөрөө гүн хордлогод ...

2026 оны 11 сарын 16, 09 цаг 23 минут
110 сая ам.долларын тээвэрлэгч Ё.Хэрлэнцогийн тендерүүд…

  Монголын хамгийн аймшигтай авлигын дүн хэмжээ 10 жилийн тэртээд ...

2026 оны 11 сарын 15, 18 цаг 17 минут
Урт замын аян дайны зориг санаа — Хүн төрөлхтний оюуны өв

  Хятадын Ажилчин, тариачдын улаан армийн Урт замын аян дайны ялалтын ...

2026 оны 11 сарын 15, 18 цаг 10 минут
2026 оны 11 сарын 13, 21 цаг 35 минут
2026 оны 11 сарын 13, 21 цаг 08 минут
2026 оны 11 сарын 13, 20 цаг 18 минут
Мэнэнгийн талыг сүйтгэсэн Петрочайнад хэзээ хариуцлага тооцох вэ?

  МЭНЭНГИЙН ТАЛЫГ СҮЙТГЭСЭН ПЕТРОЧАЙНД ХЭЗЭЭ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ВЭ? ...

2026 оны 11 сарын 13, 20 цаг 12 минут
Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

  Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ...

2026 оны 11 сарын 13, 20 цаг 07 минут
2026 оны 11 сарын 12, 18 цаг 00 минут
Хятад, Монголыг холбосон хоёр дахь төмөр замын бүтээн байгуулалтын шинэ ахиц

Саяхан, 32.6 метр урт, 134 тонн орчим жинтэй, урьдчилан цутгасан Т ...

2026 оны 11 сарын 12, 17 цаг 54 минут
Улаанбаатар хотын ердөө 25 хувь нь ойгоор бүрхэгдсэн байдгийг та мэдэх үү?

  Нийслэл нийт 470 мянган га газар нутагтай бөгөөд үүнээс 95 мянган ...

2026 оны 11 сарын 12, 15 цаг 58 минут
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрт БНХАУ-тай хамтарна

  “Эрдэнэт Үлйдвэр” ТӨҮГ-ыг түшиглэсэн зэсийн баяжмал ...

2026 оны 11 сарын 12, 15 цаг 04 минут
Ж.Мөнхбатын гэгддэг зам Архангайд ашиглалтанд орлоо

  Архангай аймгийн Өлзийт-Хайрхан сумдыг дайрч Хөвсгөлийн ...

2026 оны 11 сарын 12, 11 цаг 38 минут
Засгийн газар 2027 онд хөрөнгийн зах зээлийг дэмжинэ

  Иргэн "Зээлгүй бизнес эрхлэгч гэж бараг байхгүй. 5 ажилтантай ч, 50 ...

2026 оны 11 сарын 12, 10 цаг 42 минут
2026 оны 11 сарын 12, 10 цаг 04 минут
Тавдугаар бүгд хурлын " тоогтоол "-ын агуулгатай танилцах нь /3/

 3-р хэсэгт, нам, төрийн хяналтын тогтолцоог боловсронгуй болгож, ...

2026 оны 11 сарын 11, 18 цаг 47 минут
Тавдугаар бүгд хурлын "тоогтоол"-ын агуулгатай танилцах нь /2/

  ХКН-ын Төв хорооны XX сонгуулийн тавдугаар бүгд хурлаас хэлэлцэн ...

2026 оны 11 сарын 11, 18 цаг 12 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос 12 тэрбумыг олжээ

  АНУ энэ он гарснаар Венесуэлийн байгалийн баялаг, газрын тосны ...

2026 оны 11 сарын 11, 17 цаг 44 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани