Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"Эрдэнэс Тавантолгой" ХК онцгой дэглэмийн хугацаанд нүүрс олборлолтыг гурав дахин нэмэгдүүлжээ

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 09 цаг 25 минутад гишүүдийн ирц 52.9 хувьд хүрснээр эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Т.Энхтүвшин хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараа "Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай" Монгол Улсын Их Хурлын 2023 оны 28 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо.

Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэлдээ, "Монгол Улсын Их Хурлын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 28 дугаар тогтоолоор "Эрдэнэс-Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааг зургаан сараар сунгасан билээ.

Онцгой дэглэмийн хугацаанд "Эрдэнэс-Тавантолгой” ХК нь нүүрсээ хил нөхцөлөөр биржээр борлуулах, санхүүгийн сахилга батыг сайжруулах, төсвийн хэмнэлт гаргах, өр төлбөрийг бууруулах, мэдээллийн ил, тод байдлыг хангах, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэмжих, том төсөл, хөтөлбөрийг эрчимжүүлэх, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг үйл ажиллагааг  үр дүнтэй хэрэгжүүлснийг онцлов.

Мөн "Эрдэнэс-Тавантолгой” ХК нүүрс олборлолт, тээвэрлэлт, борлуулалтын үйл ажиллагааг идэвхжүүлэн Монгол Улсын экспортыг нэмэгдүүлэх гадаад валютын нөөцийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулсан. Тодруулбал, онцгой дэглэмийн хугацаанд нүүрс олборлолтыг гурав дахин, нүүрс тээврийг 3.5 дахин, нүүрс борлуулалтыг 3.8 дахин нэмэгдүүлсэн гэж  байлаа.  

УИХ, Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу "Эрдэнэс-Тавантолгой” ХК нь биржийн арилжааг тогтмол зохион байгуулж, нүүрсээ өрсөлдөөнд оруулан үнэ хүргэн зарах үйл ажиллагааг хэвшүүлсэн. Ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх тэдний тав тухтай амрах, эрүүл аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулсан. Энэ хүрээнд ажилчдын цалин, хөдөлмөрийн хөлсийг ажлын үр дүнтэй уялдуулан нэмэгдүүлж, уурхайчдын ая тухтай амрах "Эрдэнэс” хотхоныг ашиглалтад оруулав гэдгийг сайд мэдээлэлдээ дурдсан.

Үргэлжлүүлэн "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Ганбат онцгой дэглэмийн хугацаанд хэрэгжүүлсэн ажил, үр дүнгийн талаар танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, "Эрдэнэс-Тавантолгой” ХК-д өнгөрсөн 2022 оны 10 сарын 26-ны өдрөөс эхлэн онцгой дэглэм тогтоосон. 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Монгол Улс нийтдээ 48.9 сая тонн нүүрс экспортод гаргаад байгаагийн 42 хувь буюу 20.6 сая тонн нүүрсийг нь тус  компани дангаараа экспортод гаргасныг дурдсан.

Монгол Улсын 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 14.3 их наяд төгрөгийн татварын орлого бүрдсэний "Эрдэнэс-Тавантолгой” ХК 12.4 хувь буюу 1.8 их наяд төгрөгийн татварыг улс, орон нутгийн төсөвт төлсөн. УИХ-аас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль баталсантай холбогдуулан нүүрсийг хил нөхцөлөөр биржээр борлуулдаг болсон. Энэ оны 02 дугаар сараас биржээр борлуулсан нүүрсээ Ганц мод боомт хүртэлх тээврийг тус компани хариуцаж, хүргэх ажлыг зохион байгуулав. Мөн төрийн нууцын зэрэглэлтэй гэрээг бүгдийг нь ил болгосон. Том худалдан авагч компаниудаас урьдчилж авсан өр, төлбөр нийтдээ 606 сая ам.доллар байсныг бүрэн төлж, барагдуулсан гэж байлаа.

Түүнчлэн санхүүгийн сахилга батыг сайжруулж, төсвийг хэмнэж ажилласан,  ЭТТ бондын I,II транчыг амжилттай төлж дуусгасныг онцлохын зэрэгцээ онцгой дэглэмийн хугацаанд нийтдээ 23.7 сая тонн нүүрс олборлож, 29.5 сая тонн нүүрс борлуулан, 2.9 тэрбум ам.долларын орлого олж, төсөвт 2.7 их наяд төгрөгийн татвар төлсөн гэж байлаа.

Танилцуулгад,"Эрдэнэс Тавантолгой” ХК нь энэ онд МХБ-ээр нийт 50 удаагийн арилжааг амжилттай зохион байгуулж, 726.9 сая ам.долларын үнэлгээтэй, 5,958.4 мянган тонн нүүрс арилжиж, 278.6 сая ам.долларын нэмэлт орлого олоод байна. Нүүрс тээврийн зохион байгуулалтыг сайжруулж, тээврийн компаниудын үйл ажиллагааг дэмжсэнээр, тэдний төсөвт төлөх татварын хэмжээ нэмэгдсэн. Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд ачаа тээврийн хил нэвтрэх "С” төрлийн зөвшөөрлийн бичгийг хүсэлт гаргаж шаардлага хангасан компани бүрд ижил тэгш зарчмаар, нээлттэй, ил тод байдлаар олгож байна гэж дурджээ.

Төсвийн зардлыг бууруулснаар 363.2 тэрбум төгрөгийн хэмнэлт үүссэн. Төсвийг хэмнэх, өр бууруулах, мөнгөн хөрөнгийг оновчтой удирдах арга хэмжээг авч хэрэгжүүлснээр "ЭТТ БОНД”-ын I, II транчын 236.5 тэрбум төгрөг, 52.3 сая ам.долларыг хугацаанд нь өөрсдийн орлогоор амжилттай төлж барагдуулсан. Түүнчлэн компанийн хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилтийг өөрсдийн борлуулалтын орлогоор санхүүжүүлж, гадны эх үүсвэрээр өр төлбөрийг огт нэмэгдүүлээгүйг танилцуулгад дурдсан байв.

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, Ж.Батжаргал, Т.Аубакир, С.Ганбаатар, Н.Наранбаатар, Ц.Туваан, Ж.Бат-Эрдэнэ, Ч.Ундрам нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсэн.

Гишүүд хэлсэн үгэндээ, онцгой дэглэмийн үед компанийн үндсэн үйл ажиллагаа, нүүрсний борлуулалт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа сайжирч, том худалдан авагчдаас авсан урьдчилгаа өр, төлбөрийг барагдуулж, татварын орлогыг нэмэгдүүлж, санхүүгийн хуримтлагдсан өр, төлбөрийг багасгаж, төсвийн сахилга бат дээшилж, нааштай үр дүнгүүд эхнээсээ гарч буйг онцлон тэмдэглэв. Мөн Улс Их Хурлын гишүүн Г.Дамдинням цаашид нэг талд давуу байдал олгосон оффтейк гэрээг сайжруулах, компанийн үр өгөөж, ашиг орлогын төлөө шаргуу ажиллах, Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар Цогтцэций сумын орон нутгийн хөгжилд анхаарч, тус компанийн ирэх оны төсөв, хөрөнгө оруулалтад тодорхой зардлыг суулгах, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал компанийн засаглалыг сайжруулах, үр өгөөжийг дээшлүүлэх хүрээнд эрх зүйн орчныг бүрдүүлэхэд холбогдох хуулийг яаралтай батлахад Байнгын хороо анхаарч ажиллах, шаардлагатай талаар санал хэлэв.

Түүнчлэн гишүүд нүүрс баяжуулах үйлдвэр 2024 онд хугацаандаа ашиглалтад орох, эсэх, "төмөр замын тээврийн холболтын асуудал, хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдвэрлэх, "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн иргэдэд олгох 1072 хувьцааг эргэлтэд оруулах, улмаар ногдол ашгийг хэзээ хүртээх талаар илүүтэй тодруулж байлаа.

"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Засгийн газрын онцгой үүрэг эрхт төлөөлөгч Б.Ганбат хариултдаа, бид нүүрсний тээвэрлэлтийн асуудалд онцгой анхаарч, Зам, тээврийн хөгжлийн яамтай хамтран төмөр замын тээврийн холболтыг яаралтай шийдвэрлэхээр ажиллаж байгааг дурдахын зэрэгцээ экспортыг нэмэгдүүлэх асуудлын зангилаа нь төмөр замын холболт тул богино хугацаанд гүйцэтгэж чадвал тээвэрлэлтэд гацалт үүсэхгүй гэв.

Мөн "Онцгой дэглэм тогтоохын өмнө тус компанитай холбоотой 4.3 их наяд төгрөгийн өр, төлбөр байсныг хоёр их наяд төгрөгөөр бууруулсан. Үлдэгдэл өр, төлбөрийг барагдуулах асуудал байна. Нөгөөтээгүүр, төмөр замын холболт, нүүрсний баяжуулах үйлдвэртэй холбоотой төслийн ажлуудаа яаралтай дуусгахад хөрөнгө, мөнгө хэрэгтэй байна. Дээрх төслүүдээ амжилттай дуусгаж чадвал тус компанийн болон Монгол Улсын орлого нэмэгдэнэ. Иймд "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийн тухайд хувьцаа эзэмшигчдийн зүгээс шийдвэр гарч, түр хойшлуулсан байгаа. 2019 онд тус компани ашигтай ажилласан тул 2020 онд нийт 2.5 сая иргэн тус бүрт 96 мянган төгрөг хуваарилсан юм билээ. Цаашдаа ногдол ашгийн тухайд компанийнхаа зарчмаар ашигтай ажилласан нөхцөлд ашгаа хүртээдэг тогтолцоо руу шилжих нь зөв гэдгийг төлөөлөн удирдах зөвлөл, хувьцаа эзэмшигчидтэй ярилцаад ирэх оноос уг асууплыг шийдвэрлэнэ” гэсэн нэмэлт тайлбарыг өгөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 09 цаг 25 минутад гишүүдийн ирц 52.9 хувьд хүрснээр эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Т.Энхтүвшин хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараа "Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай" Монгол Улсын Их Хурлын 2023 оны 28 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо.

Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой

URL

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани