Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нүүрсний хэрэг хөршүүдийн бойкотод ордог уу?

 

 

Нүүрсний хэрэг хөршүүдийн бойкотод ордог уу?

 

Ер нь бол УИХ-аар амралт, баяр ёслолыг тохиолдуулж байгаад ард иргэд, үндэсний аюулгүй байдалд хохиролтой тусаж мэдэхээр но-той, ноцтой хуулиудыг

батлуулдаг хуучтай. Бүр гаднын захиалагчтай ч байж мэдэхээр. Гэтэл сүүлийн үед эрх мэдэлтнүүдийн луйвар булхай, идсэн уусантай холбоотой асуудал илэрч, түүнийг хэлэлцэх болохоор ойрын хөршүүдийн "том гарууд”-ын бойкотод өртөж, элдэв сенсаац мэдээ, дуулиан шуугиан өдөөн иргэдийг самгардуулж, анхаарлыг нь сарниулан тухайн асуудлаас холдуулдаг "технологи” хэрэгждэг болсон нь ил болж байх шиг байна.

Хамгийн сүүлийн жишээ. Хоёрхон хоногийн өмнө Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн яаран тэвдэн мэдэгдэл хийж Оросын талаас Монголд  нийлүүлж байгаа цахилгаан эрчим хүчний хэмжээг тал орчим хувиар бууруулж буйг дуулган үе үе цахилгааны хязгаарлалт хийхэд хүрснээ хэлсэн. Өмнөхөн нь шатахууны хомсдолд орж стресс нь арилаагүй байсан иргэд юун нүүрсний сонсгол, бусад хэргүүд манатай, явган дээрээ харанхуй боллоо хэмээн бухимдсан нь мэдээж. Гэтэл сайдын мэдэгдлээс хэдхэн цагийн дараа ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэх цахилгаан эрчим хүчийг ойрын үед хязгаарлахгүй болсныг Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козлов мэдэгдлээ.


Гэтэл өчигдөр бүр нүд бүлтийлгэсэн явдал болох нь тэр. Шатахууны хомсдол, цахилгааны хязгаарлалт зэрэг сүүлийн үед нийгмийг цочроосон асуудлууд нь нүүрсний сонсгол, сонгуулийн томсгосон тойрог хэлэлцэгдэж байхад олон нийтийн сэтгэл зүйг өөр тийш хандуулах, нийгэмд тогтворгүй байдал үүсгэх зорилготой үйлдэл байж болзошгүй нөхцөл үүссэн тул Монголын Тагнуулын Ерөнхий газар ОХУ-ын тусгай албадтай хамтарч шалгаж тогтоох ажлын хэсэг байгуулсан гэнэ ээ. Эндээс харвал монгол, оросын талын бүлэг нөхөд дуулиант асуудлуудаас иргэдийн анхаарлыг холдуулахын тулд амьжиргаагаар нь тоглож, бойкотлох гэсэн нь хоёр талын тусгай албадад мэдэгдэж, хамтран шалгахаар болсон юм аа даа.

Ямар ч гэсэн тагнуулынхны гарт тийм сэжигтэй баримт олдсон учраас л уг асуудлын учрыг шуурхай тогтоох чиглэлтэйгээр ажилдаа ороод байгаа аж. Асуудлыг нягталж,  ард нь гадна дотны гар хөл байгаа эсэх, бий бол ямар зорилго, шалтгаантайг шалгах нь ажлын хэсгийн чиглэл ажээ. Жил жилийн өвөл хүйтний эрч эрс чангарах үеэр Нүүрсний хэрэгтэй холбоотой нэг ийм дуулиан давтагддаг болсны цаана явж явж гадна дотны гар хөл ордог байсны учиг ийнхүү цухуйж эхлэв үү.

Хэрэв нүүрсний сонсголоос олон нийтийн анхаарлыг холдуулахаар сэтгэл зүйн довтолгоон явуулах, тэгэхдээ ид өвлийн цагаар шатахуун, цахилгаангүй болж буй мэт шуугиан дэгдээж чадаж байгаа бол, ард нь үнэхээр л хоёр талын оролцоо бий бол эрх мэдэлд ойр, бүр эрх мэдэл атгаж байж болох "том гар”-уудын л хийж чадах ажил гэдэг нь тодорхой.


Өнгөрсөн жилийн өдий үед юу болсныг эргэж саная. Нүүрсний хулгайчдын нэрийг зарлаж, хариуцлага тооцохыг шаардсан шударга иргэдийн жагсаал 2022 оны 12 дугаар сарын 3-наас эхэлж Сүхбаатарын талбайд олон хоног дараалан үргэлжилж тун удалгүй жүжигчин У.Цогтбаяр гол дүр болон тодорч байв. Иргэд ч түүнд итгэж идэвхийлэн дэмжсэн. Үнэхээр ч шударга шаардлага учир жагсагчдыг дэмжиж олон хүн цугларч, хэсэг залуус хөхөө өвлийн хүйтнээр Төрийн ордны хашааны хаалганы дэргэд нүцэглэж, уйлж дуулж, Төрийн ордонд халдаж эд зүйлийг нь эвдэхдээ тулсан.

Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах Ерөнхий хяналтын сонсгол 2022 оны 12 дугаар сарын 21-нд болоход  уг арга хэмжээг зохион байгуулах танхимын хуваарилалт, орох хүмүүсийн нэрсээс үүдэн маргаан гарч, сонсгол гацаж,  улмаар түр завсарлах үеэр жагсагчдаас зарим нь дотогш оруулахыг шаардаж Төрийн ордны гадна хувцсаа тайчиж, түргэн тусламж дуудахад тулж, нэлээд хэд нь нэгдүгээр зэргийн осголттой гэсэн оноштойгоор эмнэлт хүргэгдэж байв. Гэтэл анхандаа үнэний төлөөх тэмцэл байсны дундуур "хар муур” гүйж мөнгөнийх болон хувирч, нүцгэлэгчид болоод жүжигчин У.Цогтбаяр нар өмнө нь АТГ-т ажиллаж байсан гэх нэгэн эмэгтэйгээс их хэмжээний мөнгө авсан, мөнөөх эмэгтэйн ард УИХ-ын гишүүн, "Ажнай” хэмээх Д.Бат-Эрдэнэ, ТЕГ-ын дарга асан Б.Хурц нар байсан, У.Цогтоо нар шүүхээр шалгагдах болсон гэх дуулианаар мөнөөх тэмцэл өндөрлөхдөө тулсан.


Нөгөө нэг жишээ. Бас яг нэг жилийн өмнө. "Нүүрсний хулгай"-н асуудлаар БНХАУ-ын эрх бүхий байгууллагатай хамтран ажиллаж хил гаалийн мэдээлэл авахаар УЕПГ-аас хамтын ажиллагааны санал тавьсан боловч Хятадын тал мэдээлэл гаргаж өгөх боломжгүй гэх хариу өгөв. Тиймээс УЕПГ-аас ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт хандаж  хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-ын хууль зүйн яамтай харилцан хэрэг хянан шийдвэрлэх, мэдээлэл солилцоход тусламж үзүүлэхийг хүссэн бичиг хүргүүлж байв. 2022 оны арваннэгдүгээр сарын 29-нөөр өдөрлөсөн 1/7881 тоот уг бичигт "Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа үзүүлэхтэй холбогдуулан Хятадын талаас зарим мэдээ, мэдээллийг өгөх болон хүсэлтэд дурдсан даалгаврыг биелүүлэх боломжгүй талаар хариу ирүүлж, Монгол Улсад мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй эрүүгийн хэргүүдийг шуурхай хянан шийдвэрлэхэд хүндрэлтэй нөхцөл үүсэж байна. Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан зарим эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд БНХАУ-ын гаалийн болон хил хамгаалах байгууллагатай мэдээлэл солилцох, эрх зүйн туслалцааны хүсэлтийг харилцан үр дүнтэй байлгах чиглэлээр тус улсын эрх бүхий байгууллагаар дамжуулан тодорхой мэдээлэл авах нь чухал ач холбогдолтой байна.Иймд хоёр улсын найрсаг хамтын ажиллагааны хүрээнд  БНХАУ-ын Хууль зүйн яамтай харилцан хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий мэдээллүүдийг солилцоход дэмжлэг үзүүлэхийг хүсье” гээд Улсын прокурорын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх М.Чинбат гарын үсгээ зурсан байдаг.


Өмнө нь ч Монголын талаас Хятадын Хөгжил шинэтгэлийн хороонд уг асуудлаар хандаж, тус хороо зөрүүлээд Хятадын Гаалийн байгууллагад ханд хэмээн "бухаж” байсан. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын гаалиар "хоосон” гэдэг бүрдүүлэлттэй гарсан нүүрс тээврийн машинууд БНХАУ-ын хилээр нэвтрэхдээ нүүрс тээвэрлэж орсон эсэхийг тулгахаар БНХАУ-ын талтай хамтран ажиллахаар хүсэлт хүргүүлсэн боловч хариу өгөөгүй тул Монгол Улсын Гадаад харилцааны яамаар дамжуулж Хятадын Хөгжил, шинэтгэлийн хороо руу албан бичиг явуулахад "БНХАУ-ын гаалийн байгууллага руу ханд" гэсэн хариу илгээж байв. Ингээд Гадаад харилцааны яамаар дамжуулан БНХАУ-ын гаалийн байгууллага руу албан хүсэлтээ дахин илгээж байлаа. УИХ-ын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболд өнгөрсөн оны 12 дугаар сард "Хилийн мэдээлэл, гаалийн бүрдүүлэлт хоёрын зөрүүг тогтоохоор ажиллаж байна. Хэрэв 2013 онд Монгол Улс, БНХАУ-ын гаалийн байгууллагуудын мэдээллийг тулгахад анх илэрсэн, тогтоогдсон баримтуудыг тухайн үед хууль хяналт, шүүхийн байгууллагууд нь шийдээд явсан бол асуудал өнөөгийн түвшинд хүрэхгүй байсан. Тэр үед хэрэгсэхгүй болгосноос өнөөдрийг хүртэл уг нөхцөл байдал даамжирсан гэж бид үзэж байна. Эдгээр мэдээ, баримтыг тодруулж, нотлох гэж ажилласаар зургаан сар өнгөрлөө" хэмээн мэдэгдэж байв. Бүтэн 10 жилийн өмнө нүүрсний хулгайн хэрэг анхлан мэдэгдэж, баримтууд нь ил тод гарч ирсэн атал байдлыг даамжруулж, түүнээс хойш 2016, 2020 онд УИХ-ын хоёр удаагийн сонгууль болж нүүрсчид бүхэл бүлгээрээ УИХ-ын суудлыг эзэгнэн тухлахад хүрч өнөөгийн нөхцөл байдлыг үүсгэсэн нь ийнхүү ил болсоор байна.


Тиймдээ ч нүүрсний сонсгол зарлах бүрд хойд талын эрх бүхий "хүнд гар”-ууд шатахуун, цахилгаанаар хяхан боож, дотоод талаас нүүрсний холбоотнууд шударга ёс нэхэж эхлүүлсэн иргэдийн жагсаалыг үймүүлж, мөнгөний болгон хувиргаж үнэгүйдүүлэн, өмнө талаас холбогдох мэдээ баримтыг ирүүлэхээс хойш сууж "бойкотлодог” байдал дунд бид явж иржээ.

Эх сурвалж: Өглөөний сонин


Нүүрсний хэрэг хөршүүдийн бойкотод ордог уу?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани