Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Б.Уянга: Уул уурхайн салбарынхан гамшгаас урьдчилан сэргийлэх аяныг урт хугацаанд өрнүүлнэ

Б.Уянга: Уул уурхайн салбарынхан гамшгаас урьдчилан сэргийлэх аяныг урт хугацаанд өрнүүлнэ

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянгатай ярилцлаа.

 

-Улс орон даяар байгалийн гамшигтай тэмцэх хүмүүнлэгийн аян өрнөж байна. Уул уурхайн салбарынхан өргөн хүрээнд нэгдсэн зохион байгуулалтад орж байна. Ямар санал, санаачилга гарч байгаа вэ?


-Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд геологи, уул уурхайн компаниуд, газрын тосны бүтээгдэхүүн импортолж, хайж байгаа аж ахуйн нэгж холбоод, хүнд үйлдвэрийн төсөл хөгжүүлэх эрхээ авсан байгууллагууд гээд салбар нэлээд том бүтэцтэй. Энэ онцлог, давуу талаа нийгмийн хариуцлагын хүрээнд хэрхэн үр дүнтэй ашиглаж, олон хүнд тусалж болох вэ гэдгийг ярилцан тодорхой санал санаачилгуудыг өрнүүлж байна.


Ер нь салбар урьд нь гамшгийн үед одоогийнх шиг өргөн хүрээнд нэгдэж уриалга гаргаж байгаагүй юм билээ. Тиймээс Монгол оронд, малчдад тулгамдаж буй байгаль цаг уурын нөхцөл байдалтай холбоотойгоор салбараараа нэгдэж тусалъя гэдэг уриалгыг мэргэжлийн зөвлөл, холбоодтойгоо хэлэлцэж байгаад гаргалаа. Салбарынхан ч идэвх зүтгэл гаргаж байна.


Тэгэхээр хамтдаа нэгдээд явах нь илүү үр дүнтэй гэж харж "Байгалийн гамшгийн эсрэг баялаг бүтээгчид” уриалгыг гаргасан юм. Бидний бас нэг гол зорилго бол гамшиг болсны дараа гэхээс илүү хаваржилт хүндрэх, үерийн асуудал, цаашлаад зуншлагатай холбоотойгоор урт хугацаандаа хохирлоос урьдчилан сэргийлэх нь зүйтэй. Үүнд нийгмийн хариуцлагын хүрээнд уул уурхайн салбарынхан хэрхэн тусалж дэмжих, юун дээр хамтарч нэгдэж болох вэ гэдгээ бүх холбоод суугаад ярилцлаа.Өвөлжилт хүндэрч гамшиг болсон газар нутгийн иргэдэд зөвхөн мөнгөн тусламжаас гадна зам харгуйг нь гаргах, түлш, хоол хүнс, хувцас хэрэглэл, эрүүл мэндийн үйлчилгээ, малын өвс тэжээл гээд хэрэгцээтэй бүх зүйлээр нь туслахыг зорьж байна.


Энэ хүрээнд уул уурхайн компаниуд машин механизм, техник технологи гээд бүх чадлаараа онцгой байдлын байгууллагын удирдлага дор ажиллаж байгаа. Зарим компаниуд мөнгө босгоод малчдад тусалж байна.


Өнгөрсөн зун хотод үер болоход онцгой байдлын байгууллагаас холбогдоод усны насосуудыг ашиглах зэргээр зохион байгуулалтад орж дайчлагдаж байсан. Тиймээс салбарын онцлог болох тоног төхөөрөмж, машин техникээ ашиглаад зам даваа хаагдах, үер уснаас сэргийлэхэд аль болох боломжоороо оролцож болно. Ер нь байгалийн давагдашгүй хүнд нөхцөл байдлын үед замын компаниудыг ашиглах хэрэгтэй.


-Энд тэндгүй хандив тусламж өрнөхтэй зэрэгцээд эзэндээ хүрч байгааг хянах боломж тааруу байна. Тэгэхээр зохион байгуулалтыг хэрхэн хийж байна вэ?


-Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын мэргэжлийн зөвлөл, холбоодтой хоёр зүйл дээр анхаарч ярилцлаа. Нэгдүгээрт, хандив тусламж давхацвал яах вэ, хоёрдугаарт, эргээд хяналт хариуцлага ямар байх вэ гэдэг дээр санал солилцон олонхын саналаар гамшгийн үед ажилласан туршлагатай, мэргэшсэн, орон нутагт багтай гэдэг утгаараа Монголын улаан загалмайн нийгэмлэгтэй хамтрахаар болсон. Өөрөөр хэлбэл, МУЗН-ийн хандивын дансанд мөнгөн тусламжаа хуримтлуулна. Мөн цар тахлын үед яаман дээр ажиллаж байсан Гамшгаас урьдчилан сэргийлэх штабын үйл ажиллагааг сэргээж тогтворжуулсан. Долоо хоногийн пүрэв гараг бүр салбарынхан хандив, тусламжийн мэдээллээ штабт ирүүлж байх юм.


Бид онцгой байдлын байгууллагаас өвөлжилт хүндэрч улаан түвшинд очсон аймаг, сумын мэдээллийг авч тухайн газар нутагт ойр үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниуд руу холбож боломжоор нь туслах ажлыг зохион байгуулна. Амьжиргаа нь хүндэрсэн малчдад өөрсдийн нөөц боломжоороо ямар нэг хэлбэрээр тусалъя гэдэг уриалгыг л гаргаад байгаа нь энэ юм.


Зарим холбоод аль хэдийн туслах газруудаа судалсан байсан. Жишээлбэл, Үйлдвэрлэлийн геологийн холбооныхон Төв аймгийн дөрвөн суманд туслахаар болсны гурав нь өвс тэжээл, нэг нь түлш шатахууны хэрэгцээтэй байна гэсэн. Энэ мэтээр аймаг, сум бүр өөр өөр хэрэгцээтэй байна. Аж ахуйн нэгжүүд мөнгөн тусламжаа МУЗН-ийн дансанд "баялаг бүтээгчид” нэрээр төвлөрүүлнэ. Харин хэчнээн айл өрхөд хэрхэн тусалсныг эргээд бидэнд тайлагнах учраас шилэн байж чадна гэж харж байгаа.


-Танай салбарын хувьд урьдчилан сэргийлэх, тогтвортой өрнүүлнэ гэдэг нь анхаарал татлаа. Хаваржилт, үер ус, зуншлагын үед хандив тусламжийн аян үргэлжилнэ гэсэн үг үү?


-Яг энэ агуулгаар бид уриалгаа гаргасан. Зөвхөн өвөл гэж харахаас илүү хаваржилт хүндрэх, шар усны аюул болох өндөр магадлалтай гэдгийг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна. Магадгүй зун эрсдэл үүсвэл тусламжийн аян урт хугацаандаа тогтвортой үргэлжлэх боломжтой. Тэр хэрээр урьдчилан сэргийлэх, цаашлаад багаж хэрэгслийг зөв төлөвлөж туслахад болохгүй гэх зүйлгүй. Ер нь том зургаараа бол уул уурхайн салбарынхан гамшгаас урьдчилан сэргийлэх аяныг урт хугацаанд тогтвортой өрнүүлнэ. Салбарын мэргэжилтний хувьд харахад Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, түүнийг сааруулах талаар ард иргэдэд мэдлэг ойлголт өгөх, төрийн бодлогын түвшинд анхаарч ажиллах шаардлага тулгарчээ. Хамгийн гол нь урьдчилан сэргийлж төлөвлөх, хаа хаанаа бэлтгэл бэлэн байдал чухал.


-Гамшигтай тэмцэхээс гадна та саяхан ОХУ-д ажиллаад ирсэн. Явсан ажил хэрэг бүтэмжтэй юу?


-Уул уурхай бол Монгол Улсын эдийн засгийн голлох салбар учраас зогсолтгүй үргэлжлэх ёстой. Нийт импортын түлшний дийлэнхийг манай салбар ашигладаг. Тиймээс хэрэглээг тогтвортой байлгах шаардлагатай. Мөн уул уурхайн тэсэлгээний бодисын түүхий эд, үйлдвэрүүдийн химийн бодис хойд хөршөөс хамаарч байна. ОХУ руу айлчлалын Ажлын хэсгийг ахалж яваад ирлээ.


Ажлын хэсэгт УУХҮЯ болон АМГТГ-ын төлөөлөл, газрын тосны бүтээгдэхүүний импортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл багтсан. Айлчлалаар гуравдугаар сараас ирэх наймдугаар сарыг дуустал энгийн стандартын АИ-92 шатахуун 70 мянган тонныг төмөр замтай ойр буюу Монголд орж ирэх хугацаа богино байхаар, энгийн дизель түлш 140 мянган тонныг авах тохиролцоонд хүрсэн.


Хоёрдугаарт, тэсэлгээний бодисын түүхий эдийг тогтвортой байлгах үүднээс Аж үйлдвэр, Эрчим хүчний яамных нь удирдлагуудтай уулзлаа. ОХУ-ын талаас тэсрэх бодисын нийлүүлэлтэд ямар нэгэн хориг тавигдахгүй гэдгийг илэрхийлсэн. Цаашид хангамжийг тогтвортой байлгах, эрчимжүүлэх талаарх саналуудыг Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны аж үйлдвэрийн салбар хуралдааны үеэр хэлэлцэхээр тохиролцлоо. Ойрын хугацаанд гэрээгээ байгуулахыг зорино. Ер нь хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээтэй болчихвол ямар нэг хоригт орохгүй байх давуу талыг бий болгоно.


Сүрнээ Уянга

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Б.Уянга: Уул уурхайн салбарынхан гамшгаас урьдчилан сэргийлэх аяныг урт хугацаанд өрнүүлнэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани