Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ж.Ганбаатар газар нутгаа лиценз нэрээр Хятадуудад зарж байна

Ж.Ганбаатар газар нутгаа лиценз нэрээр Хятадуудад зарж байна

 

Засаг мөнгөнд бөхийлөө


Хөрөнгө оруулалтын хууль тойрсон маргаан нийгмийг хоёр талцуулаад удаж байна. Гадаадын иргэдэд газар нутгаа 100 жилээр ашиглуулах нь зөв, буруу гэсэн энэ талцалд одоо, хаврын чуулганаар цэг хатгаж магадгүй нь.


Хаа хаанаасаа сэвээтэй уг сэдвийг сонгуулийн наана хааж авах нь өөрөө улстөрчдөд ашигтай. Тиймээс ч УИХ-ын дарга Г.Занданшатар хүртэл өөрийн биеэр оройлон оролцох болов.


Тэр саяхан "2013 оны Хөрөнгө оруулалтын тухай хуульд орсон заалтаар иргэний гаргасан цахим өргөдлийг дэмжиж 100157 гарын үсэг долоо хоногт цугласан. Тэгэхээр гадаадын иргэнд 100 жилээр газар ашиглуулахыг өөрчлөх асуудлыг УИХ хэлэлцэнэ. Даргын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцэхэд бүх Байнгын хорооны дарга дэмжсэн. Иймд төслөө боловсруулж, Засгийн газарт санал авахаар хүргүүлсэн. Хаврын чуулганаар хэлэлцэнэ. Иргэдийнхээ засаглах эрхийн хүрээнд гаргасан саналыг хэлэлцэх хуультай юм” гэж мэдэгдлээ.


"Гадаад”-ын гэх үгийн цаана хятадууд л Монголын газар нутгаас аваад байна гэх хардлага нийгэмд тэр аяараа байгаа. Саяхан Өмнөговь аймгийн урд сумдаар хятад нэршилтэй газрууд ч бий болсон тухай УИХ-ын түвшинд яригдсан. Тэгэхээр энэ сэдвийг ярих нь улстөрчдийн хувьд цагаа ч, цэгээ ч олсон хэрэг байх. Гэхдээ УИХ-ын хяналтаас гадуур, Засгийн газрын хараан дор Монголын газар нутгийг ашиглуулаад зогсохгүй бүр газар доорх баялагтай нь хамт хятадуудад тасдаж өгч байгаа талаар хэн ч дуугарахгүй байгаа нь анхаарал татмаар! Газар нутгаа баялагтай нь хамт хятадуудад өгөх схемийн гол автор нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Жамбалын Ганбаатар. Охиноороо хэлмэрч хийлгэн "РDАС”-аар зугаалж яваа түүний гаргасан ганцхан шийдвэрээр Монголын баялаг хятадуудын халаас руу орох их урсгал эхэлсэн байдаг. Харамсалтай нь, бүхэл бүтэн хоёр жил болж байгаа энэ шийдвэрийг нь эх оронч УИХ-ын гишүүдээс хэн ч анзаарахыг хүссэнгүй.


Иргэний хөдөлгөөнүүд, уул уурхайг эсэргүүцэгчид ч "харах” гэж хичээсэнгүй ээ. Гэтэл юу болов. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ашигт малтмалын хайгуулын 1000 гаруй лиценз бараг бүхэлдээ зөвхөн хятадуудын мэдэлд очжээ. Яагаад гэхээр, ашигт малтмалын хайгуулын лиценз олгох сонгон шалгаруулалтын журмыг эрхэм сайд Ж.Ганбаатар хоёр жилийн өмнө өөрчилж орхисон байна.


Өмнө нь, компанийн түүх, ажлын туршлага, нийгмийн даатгал төлөлт, татварын өргүй байдал, техник тоног төхөөрөмж, боловсон хүчин, лицензийн төлбөрт санал болгож байгаа үнийн дүн зэрэг маш олон шалгуурыг харгалзан үзэж байж тендерт шалгаруулдаг байж. Гэтэл Ж.Ганбаатар сайд хайгуулын лицензийг ердөө хэн өндөр үнэ санал болгосонд нь олгож байх шийдвэр гаргасан юм байна. Өөрөөр хэлбэл, зөвхөн мөнгөн босго тогтоочихсон хэрэг. Эндээс л бүх зүйл эхэлжээ. Ухаандаа сая Тендерийн хуулийг өөрчилж, төр "хар хайрцаг”-ны бодлогоор зарим асуудал дээр зөвхөн үнэ бус, чанар, цаад эрх ашгаа харахаар шийдсэний яг эсрэгээр Ж.Ганбаатар сайд ажиллаж байна гэсэн үг. Жишээ нь, хэн хямд үнийн санал болгосон компаниудаас эм, эмнэлгийн хэрэгсэл авдаг байснаа чанарыг илүү чухалчлахаар болсон нь саяхны үйл явдал. Үүнтэй нэгэн адил хэн өндөр үнэ өгсөнд нь газар нутгаа буюу байгалийн баялагаа лиценз нэрээр олгоод байх нь Монгол төрийн "хар хайрцаг”-ны бодлого мөн юм уу гэж асуухад хүргээд байгаа юм.


Магадгүй эрхэм сайд энэхүү шийдвэртээ төсөвт төвлөрүүлсэн мөнгөн дүнг үзүүлж няцаалт хийж болох л байх. Үнэхээр ч зөвхөн мөнгө гэж харвал Ж.Ганбаатар сайдын зөв нь зөв. Гэхдээ "Мөнгө өөрийн гэсэн үнэ цэнтэй. Хэрэв зөв үнэлэхгүй бол амьдрал үнэгүйднэ” гэсэн үг байдаг юм. Өөрөөр хэлбэл, маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги гэх хандлагаас нь болж сард 40 орчим, өнгөрсөн хоёр жилд нийтдээ 500 гаруй лиценз хятадуудын халаасанд ороод байна.


Дэлхийн номер 1 эдийн засагтай улстай Монголын уул уурхайн дөнгөж өндийж буй компаниуд яаж мөнгөөр өрсөлдөх юм бэ? гэж төрийн ямар ч албан тушаалтан бодсонгүй вэ? Ганцхан жишээ дурдахад, сүүлийн 15 удаагийн зарласан 400 орчим хайгуулын талбайн лицензийн хамгийн өндөр магадлалтай, эрдэсийн хуримтлалтай, хажуу ойр нь орд нээгдсэн, ирээдүйд уурхай болох магадлал өндөр, хамгийн сайн 86 тусгай зөвшөөрлийг 100 хувь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компаниуд мөнгөөр зодож авсан байна. Ерөнхийдөө хамгаа барж 200 сая төгрөгөө гаргаж, баялагтай эсэхийг нь огт мэдэхгүйгээр эрсдэл хийн барин үндэсний компаниуд тендерт ороход өөдөөс нь 2-26 тэрбум төгрөгийн дэнчин өгөөд лицензийг нь Хятадын хөрөнгө оруулалттай компаниуд хуугаар нь хамж байгаа дүр зураг л сүүлийн хоёр жил тасралтгүй өрнөлөө. Дөнгөж өчигдөр байгуулагдсан компани өнөөдөр хэдэн тэрбумын санал өгөөд Монголын газар нутгийг лиценз нэрээр цуглуулж байгаагийн цаана ямар бодлого явж байгааг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар Та огт гадарлахгүй байна гэж үү?!


Хамар дор нь ийм хорлонтой схем зурагдаад, бүр хэрэгжээд явж байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Та мэдэхгүй байна гэж үү? Энэ таны "Алсын хараа” юм уу? Хэрэв Ж.Ганбаатар сайдын энэ үйлдэл Ерөнхий сайд Таны уул уурхайн салбарыг харж буй "Алсын хараа” мөн юм бол тун ч харалган байна гэж хэлэх байна. Сайд нарын сайд гэгдэх ЗГХЭГ-ын дарга, бас МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Та ийм үйлдэл хийж байгаа хүнийг ирэх сонгуульд дахин нэр дэвшүүлэн "шагнаж”, төрийн бодлогыг тодорхойлуулах гэж байгаа юм уу?


Үнэндээ энэ бол том зургаар нь харвал Монгол Улсын газар нутгийг хятадуудад "бэлэглэж” байгаа хэрэг. Арай жижгээр, гэхдээ бас "Алсын хараа”-тай бодвол 20 жилийн дараа Монголд үндэсний уул уурхайн компани гэж үлдэхээргүй боллоо шүү дээ. Хэн Хятадын компаниудын мөнгөтэй үзэлцэж дийлэх юм бэ. Монголын Топ-100 аж ахуйн нэгжийн магнайд явдаг "МАК” хүртэл өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 5 удаа тендерт оролцоод дөнгөж байгуулагдсан Хятадын хөрөнгө оруулалттай компаниудын мөнгөний өмнө "хүчин мөхөстсөн” байна. Асуудал иймдээ тулчихаад байхад ҮАБЗ юу хийж байна вэ? Ганц сайдын болчимгүй шийдвэрээс болж Монгол Улсын аюулгүй байдалд харан ж байгаа Хятад бол их гүрэн. 18 триллион ам.долларын ДНБ-тэй улсын хажууд Монгол бол модоо барьсан гуйлгачин. Ийм байж Хятадтай мөнгөөр өрсөлдөөд бид дийлнэ гэж хэзээ ч үгүй. Хилсдүүлсэн болохгүй, Монгол Улсын ДНБ урд хөршийн дундажхан нэг хотоос гурав дахин бага шүү дээ. Монгол бол Хятадын тосгоноос томхон, хотоос жижигхэн тийм л эдийн засагтай улс. Хятадын томоохон нэг компанийн хөрөнгийн эргэлт нь Монголын бүх худалдааны ашгаас ч давж гарна.


Ийм том эдийн засагтай улс бодлогоор лиценз цуглуулж эхэлсэн бол үндэсний компаниуд мөнгөөр өрсөлдөөд дийлэх үү? Хэдэн тэрбум ам.долларын хөрөнгөтэй Хятадын компаниудад хэдхэн сая доллар гаргаад шидчихэд ямар ч асуудал байхгүй. Харин үндэсний компаниудад бол мөнгөний өрсөлдөөнд ялах нь байтугай, оролцох ч боломж алга. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд олгогдоод байгаа 500 гаруй хайгуулын лицензэт талбайгаас дараагийн Оюу толгой, дараагийн Тавантолгой нээгдвэл бид яах вэ? Тэр үед тэрбум төгрөг санал болгохоор нь хятадуудад өгчихсөн юм аа гээд сууж байх уу. Засгийн газар саяхан 2023 онд Монгол Улсын эдийн засаг өсөлтөөрөө дэлхийд хоёрт орсон гэж хундага тулгаж, РR-аа хийж байсан.


Тэгвэл энэ өсөлтийн үндэс нь уул уурхайн салбар. Тэр тусмаа энэ салбарт өчигдрөөс өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа үндэсний компаниудын амжилт. Гэтэл одоо энэ компаниуд бизнесээ өргөжүүлэх, өсөж хөгжих, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх ямар ч боломжгүй боллоо. Одоохондоо ахиу үнэ санал болгосныг тендерт ялуулаад байж болох ч язгуур эрх ашгаа бодвол үндэсний компаниудаа бойжуулах нь энэ төрийн үүрэг, "хар хайрцаг”-ны бодлого, "Алсын хараа” байх ёстой биш гэж үү.


Жамбалын Ганбаатарыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд байх үед хамаг лицензээ хятадуудад ингэж л найр тавиад өгч байна. Үнэхээр харамсалтай. Өнгөрсөн хоёр жилд ердөө 20 орчим сая ам.доллар Хятадын компаниудаас авахын тулд ирээдүйн 20 жилд нээгдэх бүх орд газраа бэлэг болгочихоод сууж байдаг ийм сайд ч байх гэж. Хамгийн хоржоонтой нь Ж.Ганбаатар уул уурхайн салбараас явна, бүр тун удахгүй УИХ-ын сонгуулийн дараа шинэ Засгийн газар байгуулагдахад л байх эсэх нь эргэлзээтэй. Гэтэл цаашаа 10, 20, 30 жил энэ салбар, энэ улс байна. Энэ үед л Ж.Ганбаатарын төрд ажиллахдаа "хоноцын сэтгэл”-ээр хандсаны горыг монголчууд нийтээрээ хүртэнэ гэдгийг мартаж болохгүй. Уул уурхайн салбарт нь үндэсний гэх компани үлдээгүй, үнэлж барахгүй ордууд нь хятадуудын эзэмшлийнх л болчихсон байх вий. Тиймээс ч хаврын чуулган эхэлж буй энэ өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Та "Байгалийн баялаг хэсэг бүлэг хүний өмч биш. Нийт иргэдэд үр өгөөжтэй байх Үндсэн хуулийн суурь зарчимд тулгуурлаж өнгөрсөн хугацаанд олгосон ашигт малтмалын лицензийн талаар нээлттэй сонсгол хийх, сонсголын үр дүнд тулгуурлаж уул уурхайн компаниудыг олон нийтийн хувьцаат компанийн засаглалд шилжүүлэх, ил тод байдлыг хангах болно” гэж хэлсэн үгэндээ хүрч, нийт иргэдэд байтугай нэг хэсэг монголчуудад ч очихгүй, зөвхөн хятадуудад очиж байгаа лицензийн энэхүү схемийг нураана гэж итгэж байна.


 Л.МАНЛАЙ

https://sonin.mn/newsDetail/2003
Ж.Ганбаатар газар нутгаа лиценз нэрээр Хятадуудад зарж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани