Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Н.ЭНХБАЯР: Монгол Улс 3 жилийн дараа нүүрсээ зарж “ЧАДАХГҮЙ“

Н.ЭНХБАЯР: Монгол Улс 3 жилийн дараа нүүрсээ зарж “ЧАДАХГҮЙ“

 

Нүүрс, зэс, алт, төмрийн хүдэр зэрэг гарын арван хуруунд багтах түүхий эдээс л төсвийн орлогоо бүрдүүлж буй Монголын уул уурхайн салбарын чиг хандлага эдийн засагт үзүүлэх үр өгөөжийн талаар эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.

-Уул уурхайн сэргэлтийг дагаад эдийн засаг ч эрчимжлээ. Гэхдээ бүтээгдэхүүний үнэ өсөх, буурахаас шалтгаалж улсын төсөв тэлэх уу, агших уу гэдэг нь хамаарна. Сүүлийн үеийн мэдээллээр нүүрсний үнэ буурч байна. Энэ нь экспортын хувьд эрсдэл дагуулна гэх таамаг бий боллоо?

-Хятадын 2024 оны зорилтод агаарын бохирдлыг бууруулахаас эхлээд сэргээгдэх эрчим хүчний асар том төслүүдийг дэвшүүлсэн. Энэ зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд 2023, 2024 онд Бугатын төмөрлөгийн үйлдвэр, гангийн үйлдвэрийн ган хайлуулах зуухаа цахилгаан зууханд шилжүүлж эхэлсэн. Үр дүнд нь, коксжих нүүрсний хэрэглээ багасна. Өөрөөр хэлбэл, коксжсон нүүрс түлэх шаардлагагүй. Мөн Өвөр Монголд салхин сэнс, нарны эрчим хүч зэрэг маш их сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр суурилуулж байгааг бид бүхэн мэднэ. Мөн л нүүрсний хэрэглээг бууруулах зорилготой.

Нарны хямд үнэтэй сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг суурилуулах бүрт коксжих нүүрсийг орлох боломжууд бүрдэх юм. Технологийн шинэчлэлийн хүрээнд зорилтоо ийн тусгасан. Энэхүү шилжилтийн процесс цаашид хурдан өрнөвөл коксжих нүүрсний хэрэглээ улам буурах магадлалтай.

Энэ бүгдийг авч үзвэл Монгол Улс одоогийн түвшнийг хэвээр хадгалах хугацаа үндсэндээ гурван жил байгаа юм. Энэ онд болон ирэх 2025, 2026 он гэсэн үг. Үүнээс хойш магадгүй Хятадын кокжсих нүүрсний идэвхтэй эрэлт хэрэгцээ, эрчим хүчнийх ч ялгаагүй буурах хандлагатай байгаа. Олон улсын байгууллагуудын болон эрчим хүчний агентлагуудын судалгаанд энэ тухай нэлээн олон удаа дурдсан байгаа.

-Дэлхийн чиг хандлага ногоон эдийн засаг руу чиглэж байна. Таны ярианд дурдсанаар Монгол Улсын хувьд ирэх жилүүдэд нүүрсээ экспортолж чадахгүй эрсдэл үүсжээ. Ойрын хугацаанд уул уурхайн бүтээгдэхүүнээ нэмүү өртөг шингээж боловсруулах, экспортлох шаардлага тулгарч байна гэж ойлгож болох уу?

-Мэдээж уул уурхайн бүтээгдэхүүнийг баяжуулах шаардлага тулгарч байна. Үнэ цэнтэй нүүрсийг илүү түлхүү нийлүүлэх ёстой. Хятад улсын жилд авч буй импортын коксжих нүүрсний хэмжээ 100 гаруй сая тонн. Өнгөрсөн жилүүдэд бид 20-30 сая тонныг нийлүүлдэг байсан. Энэ тоо өнгөрсөн жил анх удаа 60-70 сая тоннд хүрлээ. Монгол Улсын хувьд бусад улс орнууд ямар нөхцөлтэй гадаад худалдаа хийж байгааг анхаарах ёстой. Жишээ нь, ОХУ, Австрали, Индонез, ОХУ зэрэг улс бүтэн жилийн гэрээтэй. Эсрэгээрээ манай улс уурхайн амнаас нүүрсээ нийлүүлж тодорхой нэг компани дангаараа хэлцэл хийж байна шүү дээ. Нэгэнт хоёр жилийн дараа Гашуунсухайтын төмөр замын холболтоо хийхээр төлөвлөж байгаа бол аль болох өндөр өртөг шингэсэн бага хэмжээтэй үнэ цэнтэй нүүрс нийлүүлмээр байна. Тиймээс биш өмнөх шиг 60 сая тонн нүүрсээ нийлүүлсээр байх нь үр ашиггүй. Маш өндөр зардалтай атал бага орлоготой.

Өрсөлдөөн нэмэгдэж байгаа энэ цаг үед дээрх чиглэл рүү явах нь зөв. Ийм нөхцөлд илүү үнэ цэнтэй баяжуулах бүтээгдэхүүн бол газрын ховор элемент л байгаа.

-Гэхдээ нүүрсийг биржээр арилжаалсан нь нүдээ олсон шийдвэр гэж эрх баригчид ам сайтай байгаа. Зорилго нь олон улсын хөрөнгийн зах зээлд худалдан авагчдын тоог нэмэх, хөрөнгө оруулалт татах гэж ойлгосон?

-Биржийн худалдаа нь металлын хувьд боломж. Гэтэл нүүрсний тухайд эрс харьцангуй. ОХУ-аас Хятадтай өндөр түвшинд 100 сая тонн нүүрс нийлүүлэх гэрээ байгуулж байхад манай улс долоо, долоо хоногоор арилжаа хийгээд ямар ч амжилтад хүрэхгүй. Биет хэмжээ нь хэвээрээ ч ашиг нь буурч зардал нэмэгдэж байна. Магадгүй бид дахиад л 60 сая тонн нүүрс экспортоллоо гэхэд экспортын орлого өнгөрсөн оны мөн үеэс буурах хандлагатай байгаа юм. Иймээс гадаад худалдааны нөхцлийг бид бусад улстай маш сайн харьцуулж үзэх ёстой. Гадаад худалдааг олон улсын жишгээр хийх ёстой. Сүүлийн үед бидний нэлээн ярьж буй хилийн үнэ ашигтай юу, үгүй юу гэдгийг бид дахиад сайн бодох цаг нь болсон. Яагаад гэвэл хилийн үнээр нийлүүлж байгаа нөхцөлд нийлүүлэгч тал бүх татвар хураамжаа төлдөг байхгүй юу. Тэгэхээр Хятадын тогтоож буй гурван хувийн татварыг бид давхар төлнө гэсэн үг.

2030 ОНООС МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙГ ТӨРӨЛЖҮҮЛЭХ БОЛОМЖ НЬ ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТ

-Хөрөнгө оруулагчид дахин Монголыг тоож эхэллээ. Нүүрсний дараа уран, лити хайх олборлох сонирхлоо илэрхийлэх болсон нь бидний хувьд том боломж байх?

-Дэлхийн банкны саяхан гаргасан судалгаанд Монгол Улсын ямар бүтээгдэхүүн ирээдүйтэй байж болохыг танилцуулсан. Үүнээс харвал нэн тэргүүнд зэсийн баяжмал ирээдүйтэй бол араас нь газрын ховор элемент багтаж байна. Газрын ховор элемент нь дараагийн хөрөнгө оруулагчдыг татах боломжтой салбар. Төвөгтэй тал нь, байгаа нөөц нь алт, зэс шиг биш. Газрын ховор элементэд хайгуул хийсэн геологичдийн эхний үр дүнгээр, олон төрлийн ховор элемент нэг дор нэг өдөр бий болдог учраас ялгах процесс нь илүү төвөгтэй. Илүү өртөг зардал ихтэй. Тэгэхээр бид ховор элементийг хүдрээс ялгаж чадах технологи бүхий улсын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Одоогоор бид БНСУ-тай хамтран газрын ховор элементийн судалгааны төв байгуулж байна. Энэ талаар Германтай хамтран ажиллах санамж бичиг байгуулж байна.

Олон улсын жишгээр газрын ховор элементийг хамгийн сайн нийлүүлж байгаа нь Хятад. Монгол Улсын хилээс 100 гаруйхан километрын цаана Баян-Овоо дэлхийн зах зээлийн маш том хувийг нийлүүлж байна шүү дээ. Тэнд харьцангуй хямд зардлаар газрын ховор элементийг ялгаж чаддаг технологи нь байна гэсэн үг.

Агуулгын хувьд газрын ховор элементээр Монгол Улстай ойролцоо гэсэн үг. Геологийн нэг тогтоц шүү дээ. Иймээс технологиос нь суралцах ёстой. Технологи эзэмшиж буй компаниудыг урьж оруулах ёстой. Энэ бол дэлхийд түгээмэл байдаг компани биш байхгүй юу. Маш ховор өндөр технологи эзэмшсэн компани. Үүнийг ойлгож бид хөрөнгө оруулалтын орчин хууль эрхзүйн орчноо бэлдэх ёстой. Түүнээс биш газрын ховор элемент нь бидний аль хэдийнэ сурсан зэс баяжуулах арга биш. Төвөгтэй, цөөн хөрөнгө оруулагчтай. Энэ бол амаргүй процесс гэдгийг ойлгох ёстой. Мөн дунд хугацааных бус урт хугацааны асуудал. Гэсэн ч яг одооноос зөв төлөвлөх ёстой.

Магадгүй 2030 оноос Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх зүйл нь газрын ховор элемент байна гэж бодож ажиллах ёстой. Одоогоор газрын ховрын элементийн тодорхой хэмжээний нөөц орд газрууд байгаа ч хайгуулын шатанд байна. Улс орнууд бүхэлдээ өндөр технологи ашиглаж буй өнөөгийн нөхцөлд газрын ховор элементийн эрэлт хэрэгцээ урт хугацаандаа өндөр байх төлөвтэй.

Үүнд чиглэсэн хөгжлийн бодлого бидэнд хэрэгтэй. Ялангуяа уул уурхайн салбарт. Үүний тулд эхний ээлжинд нэн тэргүүнд хийх ёстой зүйл маань хайгуулын ажил учраас өнгөрсөн жилүүдэд зогсоож байсан бүх ажлаа аль болох урагшлуулах хэрэгтэй. Мэдээж хөрөнгө оруулалтын орчныг тааламжтай болгох хэрэгтэй. Янз бүрийн хүнд суртал анхан шатны нэгж болох орон нутагт очоод гацдаг. Энэ асуудлыг цэгцлэхгүйгээр хөрөнгө оруулалт татах, хайгуул олборлолт хийх боломжгүй. Хэрэв аймаг, сумын Засаг даргын өрөөнд хөрөнгө оруулалт гацдаг бол бидний тавьсан урт хугацааны хөгжлийн зорилттой нийцэхгүй. Иймээс бидэнд маш цэгцтэй бодлого хэрэгтэй. Учир нь эрдэс баялгийн хайгуул олборлолт нь олон жил үргэлжилдэг учраас тэр. Хамгийн гол нь урт хугацаанд үргэлжлэх Оюутолгой ордтой адил олон улсын зах зээлийг татахуйц байх ёстой. Учир нь геологи хайгуул олборлолт нь маш олон жил үргэлжилдэг. Ашигтай юу үгүй юу гэдгийг олж тогтооно.

-Хэдийгээр нөөц нь байгаа ч боловсон хүчин байхгүй гэх асуудал яригдах байх. Өнөөдрийг хүртэл хөрөнгө оруулагчид биднээс үргэж байгаа нь таны хэлснээр хууль эрх зүйн орчинтой холбоотой. Монголчуудад ямар боломж байна?

-Монгол Улсын хойд хил худалдааны зах зээл нь хязгаарлагдмал, эдийн засгийн орчин чөлөөтэй биш. ОХУ, Украины дайны нөлөөгөөр рублээр төлбөр тооцоо хийж болохгүй, зарим төрлийн бараа тээврийн хязгаарлалт нь хөрөнгө оруулагчдад саад болж байна. Монголд гадаадын хөрөнгө оруулагчид бизнес хийх боломж нь бага. Зөвхөн урд хөрш рүү ганц л гарцтай. Төмөр замаар ачаа тээвэрлэхийн тулд Тяньжин боомт хүртэл 2000 километрыг туулах шаардлагатай. Үүний хэрээр өндөр зардал гарч байгаа юм. Энэ бүхэн хөрөнгө оруулалтын орчныг таагүй болгож байна. Дэд бүтцээс шалтгаалсан хөрөнгө оруулалтын таагүй нөхцөлд хэн, хаанаас Монголыг зорих вэ гэдгийг бид сайн бодох хэрэгтэй.

 

Одоогоор олон улсын түвшинд улс төрчид, геополитикчдын ярьж буйгаар ойрын 2-3 жил хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл бүрдэхгүй. Дайн хэзээ дуусах нь тодорхойгүй. Ийм нөхцөлд аль болох бид олдож буй хөрөнгө оруулагчдаа уул уурхайн салбарт урин дуудах ёстой.

Хөрөнгө оруулагчдыг татахын тулд эрх зүйн орчны хувьд тааламжтай нөхцлийг бүрдүүлэх ёстой. Үүнийг л улс төрчид сайн анхаарах хэрэгтэй. Гэхдээ өндөр технологи эзэмшээгүй компаниуд Монголд ирээд ямар ч нэмэргүй.

Газрын ховор элемент нүүрстэй адилгүй. Хүдрийг нь ялгаж элементийг нь боловсруулж чадахгүй бол шороо ухаж байгаатай л ижил. Иймд эцсийн бүтээгдэхүүн болгож чаддаг хөрөнгө оруулагчид бидэнд хэрэгтэй.

Үүний тулд дэлхийн зах зээлд томоохон байр суурь эзэлж буй компаниудтай хамтран ажиллахад бид анхаарлаа хандуулах ёстой. Хил залгаа урд хөршид газрын ховор элементийг боловсруулах технологи, сүлжээ нь байна. Өнөөдөр дэлхийд газрын ховор элементийн ханган нийлүүлэлтийн том цэг нь Өвөрмонгол болсон. Эндээс олон улсын бүх том компани эндээс л импортолж байна. Энэ сүлжээнд манай улс орох тухай өнөөдрөөс бодох ёстой. Магадгүй манай улсын хувьд анхны алхам ч байж болно.

-Монгол Улс газрын ховор элементийг ялгаж боловсруулах хөрөнгө оруулагч татах, технологийг нь нутагшуулах хүртэл хэр хугацаа шаардагдах вэ?

-Хөрөнгө оруулагч татах хүртэл багадаа 10 жил шаардагдана. Иймээс газрын ховор элементийг ашиглаж эхлэх болоогүй байна. Одоо бид байгаа нөөцөө бүрэн тогтоох асуудал яригдана.

-2023 онд эдийн засаг 7 хувийн өсөлттэй гарахад уул уурхайн салбарын сэргэлт голлон нөлөөлсөн. Энэ өсөлт өрх бүрийн хаалгаар орсон уу. Аль эсвэл үр ашиггүй зарцуулсан уу?

-Монгол Улсын төсвийн орлогын 30 хувийг уул уурхайн салбараас 2022, 2023 онд бүрдүүллээ. Эдийн засгийн хамаарал энэ салбараас ирэх жилүүдэд үргэлжилнэ. Ямартай ч ойрын зургаан жил манай улсын экспортод бүтцийн өөрчлөлт гарахгүй. Нийт экспортын 92 хувийг уул уурхайн салбар эзэлж байна. Нэгэнт уул уурхай голлох салбар болсон тул баялгийн хуваарилалт яригдна. Үүнтэй холбоотой УИХ-аар Баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэхээр төлөвлөж байна. Энэ хуулийг маш сайн батлах ёстой.

Уул уурхайн бүтээгдэхүүний түүхий эдийн үнэ нэг удаа өсч, дараа нь буурдаг. Үүнийг гэнэтийн ашиг орлого гэдэг. Бид түүхий эдийн үнэ өссөн уул уурхайн салбарын энэ тааламжтай үед гэнэтийн ашиг орлогыг үр ашиггүй зарж болохгүй гэдгийг ухаарах ёстой.

Түүхий эд нэг удаа өсөж буй циклээр төсвөө тэлбэл эдийн засгийн хямралд орно. Үүнийг бид өнгөрсөн 20 жил хоёр удаа үзлээ.

Тиймээс алдаагаа дахин давтдаг байж болохгүй. Орлого олох нь тодорхой, үүнийг зөв хуваарилах зохицуулалт нь Баялгийн сангийн тухай хууль.

Хоёрт, Төсвийн өсөлт, зарлагыг хязгаарлахгүй бол жил ирэх тусам орлогын хэмжээгээр төрийн албыг тэлдэг үр ашиггүй хөрөнгө оруулалт хийвэл ирэх жил төсвийн хямрал руу түлхэж байгаагаас өөрцгүй. Иймээс төсвийн бодлого тодорхойлж буй Засгийн газар, УИХ-ын аль аль нь хариуцлагатай, ойрыг биш алсыг харвал баялгийн хараалаас зайлсхийнэ. Зөв хөрөнгө оруулалт хийх нь ирэх жилүүдийн өсөлтийн суурь болох ёстой.

Ярилцсанд баярлалаа

https://ubn.mn/p/57766
Н.ЭНХБАЯР: Монгол Улс 3 жилийн дараа нүүрсээ зарж “ЧАДАХГҮЙ“
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани