Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

13 жил барагдуулаагүй “Олон-Овоот гоулд” ХХК-аас төрийн байгууллагын авах ₮123 тэрбумыг төлүүлж эхэлжээ

13 жил барагдуулаагүй “Олон-Овоот гоулд” ХХК-аас төрийн байгууллагын авах ₮123 тэрбумыг төлүүлж эхэлжээ

 

Банк санхүүгийн салбар (Анод банк, Зоос банк, Хадгаламж банк, Хөгжлийн банк гэх зэрэг)-т төрийн байгууллагуудын авлага хуримтлагдаж, төлөгдөхгүй байгаа тухай асуудал нийгмийг цочроосон. Нийгмийн зүгээс шахаж, шаардсаны хүчинд зарим банкны хувьд энэ асуудлыг шийдвэрлэж чадсан сайн жишээ бий.

Тухайлбал, Хөгжлийн банкнаас авлагаа барагдуулж, гадаад бондын төлбөрийг өөрийн эх үүсвэрээр барагдуулсан тухай Засгийн газраас олон нийтэд мэдээлэл өгч байсан билээ. Анод, Зоос, Хадгаламж банканд холбогдох төрийн байгууллагуудын авлагыг, өөрөөр хэлбэл татвар төлөгчдийн мөнгөн хөрөнгийг хэрхэн барагдуулж байгаа тухай ярилцлага авснаа хүргэе.

"Зээлдэгч Олон-Овоот Гоулд” (ООГ) ХХК-аас авах төрийн байгууллагуудын авлага буюу татвар төлөгчдийн мөнгөн дүн нь 123 тэрбум төгрөг ба энэ авлагыг нэгтгэж барагдуулахаар "Хадгаламж банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч (БЭХА)-аас ажиллаж байна.

Банк дундын барьцааны зүйл болох ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч, авлага барагдуулж байгаа аж. Авлагыг барагдуулах явц ямар шатанд яваа талаар "Хадгаламж банк” ХХК дахь БЭХА М.Энхтөртэй ярилцлаа.

-"ООГ ХХК”-аас авах авлагын тухай асуудал дээр үеэс эхтэй, манай улсын гурван том бизнес эрхлэгч энэ төслийг хэрэгжүүлж байсан гээд уул уурхайн салбарт бараг хүн бүр мэдэх том сэдэв байх аа?
-Тийм ээ, тэр үнэн. Өмнө нь энэ төслийг Ц.Мянганбаяр, Ш.Батхүү, Г.Алтан гээд манай улсад анддаггүй гурван том бизнес эрхлэгч хэрэгжүүлж байсан.

Үүнээс гадна энэ төсөл нь гурван банк: Анод, Зоос, Хадгаламж банкийг татан буулгахад хүргэсэн нэг шалтгаан болсон. Ингээд хамтатгаж хэлбэл, энэ асуудал нь зөвхөн уул уурхайн салбараас гадна банкны салбарт ч бас томоохон дуулиан болсон. Энэ хэрээр нийгэмд хүмүүс энэ тухай сайн мэдэх сэдэв мөн.

-Одоо гол асуудал уруугаа оръё. Хадгаламж банкны Банкны эрх хүлээн авагч тус банкны авлагаас гадна Монголбанк, Зоос банкны бүх авлагыг хариуцан барагдуулж байна уу?
-Үгүй, Монголбанк ба Зоос банкны бүх авлагыг бид хариуцаагүй гэдгийг тодотгож хэлье. Бид энэ хоёр байгууллагын зөвхөн ООГ ХХК-аас авах авлагыг хариуцан барагдуулахаар энэ хоёр байгууллагаас итгэмжлэлээ 2023 оны 6 дугаар сард авч, ажиллаж эхлээд байна.

ООГ ХХК нь Монголбанк, Зоос банк болон Хадгаламж банк гэсэн гурван байгууллагад шүүхийн шийдвэрийн дагуу нийт 140 тэрбум төгрөгийн өр төлбөртэй, энэ төлбөрийг төлж чадахгүй тохиолдолд төлбөр авагч нартай байгуулсан барьцааны гэрээнд заасан 44 ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөс хангуулахаар тохирсон.

Иймээс бид эдгээр гурван төлбөр авагч байгууллага буюу Монголбанк, "Зоос банк” ХК, "Хадгаламж банк” ХХК-ийн өмнөөс эдгээр барьцааны зүйл болох ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч, авлага барагдуулахаар ажиллаж байна.

-ООГ ХХК-аас авах төрийн ямар байгууллагууд хэдэн төгрөгийн авлагатай вэ?
-ООГ ХХК-аас шүүхийн шийдвэрийн дагуу авах гурван төлбөр авагчийн нийт авлагын дүн нь 140 тэрбум төгрөг гэж өмнө хэлсэн. Үүнээс төлбөр авах ёстой төрийн гурван байгууллага нь Монголбанк, Сангийн яам, Хадгаламжийн даатгалын корпорац байна.

Тус бүрд нь ногдох авлагын хэмжээний хувьд, Анод банкны авлагыг шилжүүлж авсан Монголбанкны авлагын дүн нь 19 тэрбум, Зоос банкнаас авах Сангийн яамны авлагын дүн нь 58 тэрбум төгрөг, Хадгаламж банкнаас авах Хадгаламжийн даатгалын корпорацын авлагын дүн нь 45 тэрбум төгрөг байна. Ингээд нэгтгэвэл, нийт авлагын дүн нь 123 орчим тэрбум төгрөг болж байгаа юм.       

-ООГ ХХК-аас өнгөрсөн хугацаанд ямар нэг төлбөр төлсөн үү? Төрийн байгууллагууд авлагаа бууруулсан уу?
-Төлбөр авагч нартай барьцааны гэрээ байгуулсан 2010 оноос хойш нэг ч төлбөр төлөөгүй. Үүний улмаас төрийн байгууллагуудын авлагыг бууруулж чадаагүй хэвээрээ байна.

-Шүүхийн шийдвэр нь гарч дууссан уу? Эсвэл шүүхээр одоо болтол үргэлжилж байна уу?
-Авлагатай холбоотой бүх шатны шүүхийн шийдвэр гарч дууссан. Гурван төлбөр авагчийн хувьд бүгд нэхэмжлэлээ шүүхээр хангуулж чадсан. Шүүхийн шийдвэрүүд нь 2011 оноос эхлэн гарсан. Хамгийн сүүлд Улсын дээд шүүхийн шийдвэр 2016 онд гарсан. Шүүхийн шийдвэрийг үндэслэн шүүхээс гүйцэтгэх хуудсыг мөн гаргуулж, 2012 оноос эхлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага (ШШГБ)-д шилжүүлж, тус байгууллагаар авлага барагдуулах ажлыг гүйцэтгүүлж байсан.

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсэн гэлээ. ШШГБ-аас хэдэн төгрөг барагдуулсан бэ?
-Нэг ч төгрөгийн төлбөр барагдаагүй байна. Ийм шалтгаанаар төлбөр авагч нараас өөрсдөө барьцааны зүйлээ шилжүүлэн авч, авлагаа барагдуулахаар тус байгууллагад хүсэлтээ гаргаж, 2023 оны 10 дугаар сард шийдвэрээ хүлээн авсан. Одоо энэ шийдвэр болон шүүхийн шийдвэрийн дагуу эдгээр гурван байгууллагын авлагыг нэгтгэж барагдуулахаар ажиллаж эхэлсэн нь энэ юмаа.

-2011 оноос шүүхийн шийдвэр гарсан гэлээ. Ийм урт хугацаа өнгөрөөд байхад яагаад одоо болтол энэ авлагыг барагдуулдаггүй байсан юм бэ? Төрийн байгууллагууд авлагаа барагдуулахгүй зүгээр сууж байсан хэрэг үү?
-Урт хугацаа өнгөрсөн нь үнэн. Гэхдээ, энэ авлага, түүнийг барагдуулах боломжийг хууль эрх зүйн хувьд хамгаалах ажлыг төлбөр авагч нар болон төрийн холбогдох байгууллагууд тус бүрдээ болон зарим тохиолдолд хамтран гүйцэтгэж ирсэн. Жишээлбэл, төлбөр авагч нараас шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхийн шийдвэрээ 2011 оноос эхлэн хүлээн авч, биелүүлэхийн тулд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 2012 оноос эхэлж өгсөн. Мөн төрийн байгууллагуудын авлага, түүний хөрөнгө буюу нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор 2012 оноос эхлэн Монголбанк, тухайн үеийн нэршлээр Эрдэс баялаг, эрчим хүчний (Сайд Д.Зоригт) яам болон Ашигт малтмалын газар (дарга Г.Алтансүх), ялангуяа тус газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс (дарга М.Энхтулга) зэрэг төрийн байгууллагууд хамтран ажиллаж, барьцааны зүйл болох ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн шилжилт хөдөлгөөнийг шуурхай хязгаарлах, барьцаанд авсан тухай мэдээллийг АМГ-т бүртгүүлэх зэргээр өөр бусад тухайн цаг үедээ шинэ, амаргүй байсан олон асуудлыг шийдвэрлэж ирсэн баримт мэдээлэл байдаг. Үүний үр дүнд өнөөдөр бид барьцааны зүйлээс төрийн байгууллагуудын авлагыг барагдуулах боломж бүрдээд байна.

-Яагаад энэ гурван төлбөр авагчийг Хадгаламж банкны БЭХА төлөөлөн ажиллах болов оо?
-Өнгөрсөн хугацаанд, гурван байгууллагаас тус бүртээ авлага барагдуулах гэх нь харилцан мэдээлэл солилцох, ажил, үүрэг хуваарилах, хамтран ажиллахад бэрхшээл багагүй байжээ. Жишээлбэл, нэг талаас тодорхой нэг ажил, үүргийг гурван талаас зэрэг давхцуулан гүйцэтгэх, олсон мэдээллээ харилцан хуваалцахгүй, эсвэл бүрэн хуваалцахгүй байх, мэддэг цөөн хүмүүсийн ажил, үүрэг нь өөрчлөгдөх, нэг төлбөр хариуцагчаас гурван талаас нэг ижил мэдээлэл шаардах, мэдээлэлдээ гурван өөр арга, хэлбэрээр анализ хийх, эсвэл бие биедээ найдах зэргээр нэг хүн шиг шуурхай ажиллаж чадахгүй явж ирсэн. Нөгөө талаас, ШШГБ-ын авлага барагдуулах үйл ажиллагаанд хэт найдаж, энэ талаар дорвитой ажиллаж чадаагүй явж иржээ. Иймээс энэ асуудлыг энэ гурван төлбөр авагч нар тус бүртээ ажиллах гэснээс аль нэгэнд нь хариуцуулж ажиллавал, илүү үр дүн гарах болов уу гэсэн дүгнэлтэд хүрсэн. Ийм учраас энэ ажлыг "Хадгаламж банк” ХХК дахь БЭХА-д энэ удаа даалгаж, гүйцэтгэх болсон.

-Барьцааны зүйл нь төрийн байгууллагуудын авах 123 тэрбум төгрөгийг барагдуулахад хүрэлцэх үү? Гол эрсдэл нь юу байна вэ?
-Барьцааны зүйлд учирсан эрсдэл нь гэвэл, Нэгдүгээрт, барьцааны гэрээгээр нийт 44 ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг барьцаалсан. Авлагадаа энэ 44 тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч, авлагаа барагдуулах байсан боловч өнөөдрийн байдлаар 72 хувь нь буюу 36 тусгай зөвшөөрлийнх нь хугацаа дуусаж, хүчингүй болсон ба одоо зөвхөн 18 хувь буюу 8 ширхэг тусгай зөвшөөрөл нь хүчинтэй хэвээр үлджээ. Хоёрдугаарт, 2011 оноос хойш энэ авлагыг огт барагдуулж чадаагүй асуудал нь нийт авлага 140 тэрбум төгрөгийн өнөөгийн үнэ цэн үлэмж буурч, гурван төлбөр авагчийн хувьд энэ хугацаанд олох ёстой байсан эдийн засгийн үр ашгаа бүгдийг алдахад хүргэжээ.

Үүнээс гадна, ашигт малтмалын тусгай зөвшөөрлөө шилжүүлж авсны дараа, тухайн орд газарт байгаа нөөц нь бодитой эсэхийг тодорхойлох, тогтоох шаардлагатай болно. Хэрэв, жишээлбэл хэвлэлд гарч байсан шиг, зарим орд нь "25 тонн алт байгаа гэсэн боловч мөн чанартаа алт нь байхгүй, нэмээд хайгуул хийж байж нөөц тогтоох шаардлагатай болсон”  гэдэг нь тогтоогдвол, энэ хирээр авлагаа барагдуулах боломж буурах эрсдэл бий.

Бидний одоо хийж байгаа ажил бол, эхлээд ядаж хүчинтэй үлдсэн найман тусгай зөвшөөрлөө шилжүүлж авъя, тэгээд бодитой эсэхийг нь шалгаж тогтооё гэж байгаа юм. Энэ бүгдийг гүйцэтгэж тодорхой баримт, мэдээлэлтэй болсны дараа л сая төрийн байгууллагуудын авлагыг барагдуулахад хүрэлцэнэ, эсвэл хүрэлцэхгүй тухай ярих боломжтой болох юмаа. Тиймээс энэ тухай хэлэхэд арай эрт байна гэсэн хариултыг энэ удаадаа өгье.

-ООГ ХХК-аас авах авлага, түүнээс төрийн байгууллагуудын авлага 123 тэрбум төгрөгийг хэрхэн барагдуулж байгаа талаар мэдээлэл өгнө үү?
-Бусад хоёр төлбөр авагч нартай хэлэлцсэний үр дүнд, хүчинтэй үлдсэн ашигт малтмалын найман тусгай зөвшөөрлийг эхний ээлжид шилжүүлэн авч, түүнээс авлага барагдуулъя гэсэн шийдэлд хүрсэн. Эс бөгөөс үлдсэн ашигт малтмалын  зөвшөөрлүүдийн хугацаа нь дуусаж, эцэстээ юу ч үгүй үлдэх эрсдэлийг бас тооцсон. Эдгээр гурван төлбөр авагч нарын хоёр нь татан буугдаж байгаа банк, нөгөө нэг нь Төрийн захиргааны байгууллага байгаа учраас ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авах бололцоогүй байсан.

Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхийг тулд, "Хадгаламж банк” ХХК дахь БЭХА-аас чанаргүй активыг шийдвэрлэх зорилгоор удирдаж байгаа "Монголын актив удирдлагын корпорац” ХХК-аас үүсгэн байгуулсан "Минерал Эксплорейшн Фандинг” ХХК-д хүчинтэй үлдсэн найман тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч, авлага барагдуулах ажлыг өөрсдийн хүчээр эхлүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр дотоод, гадаадын хөрөнгө оруулагч, мэргэжлийн хүмүүстэй хамтран ажилласны үр дүнд, төрийн байгууллагуудын авлагыг багтаагаад нийт 140 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулах боломж бүрдэнэ гэж үзэж байна.

-Одоо тэгвэл энэ ажил ямар шатандаа явж байна вэ?
-Дөнгөж эхний шат буюу бичиг цаасны шатандаа явж байна. Бид барьцааны зүйл буюу хүчинтэй үлдсэн найман ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг "Минерал Эксплорейшн Фандинг” ХХК-д шилжүүлэн авах өргөдлөө 2023 оны 12 дугаар сарын 21 ба 25-ны өдрүүдэд АМГТГ-т өгсөн. Одоо шийдвэр гарахыг нь хүлээж байна.

https://gogo.mn/r/x5vo6
13 жил барагдуулаагүй “Олон-Овоот гоулд” ХХК-аас төрийн байгууллагын авах ₮123 тэрбумыг төлүүлж эхэлжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани