Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Уул уурхайн салбарын хувьсал ба сорилт

Уул уурхайн салбарын хувьсал ба сорилт

 

"Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер компаниуд худалдан авалт, ханган нийлүүлэлтийн бодлогоо дэлхийн уул уурхайн салбарын сорилт, өөрчлөлтөд нийцүүлэх шаардлагатайг онцоллоо.

Монголын уул уурхайн 7 хоног арга хэмжээ өнгөрсөн долоо хоногт болж өнгөрлөө. Монгол Улсын ДНБ-ий 25 хувь, улсын төсвийн орлогын 30 хувь, нийт экспортын 94 хувь уул уурхайн салбараас хамааралтай байна. Товчхондоо, манай эдийн засаг уул уурхайгүйгээр, энэ салбарыг түшиглэхгүйгээр хөгжлийн тухай ярих боломжгүй юм.

Энэ ч утгаараа "Mining Week&MinePro” олон улсын үзэсгэлэн, чуулга уулзалтад төр засаг, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд өндөр ач холбогдол өгч, өргөн хүрээний асуудлуудыг хэлэлцлээ. Шинээр бүрдсэн УИХ болоод Засгийн газар уул уурхайн салбарт баримтлах бодлогоо хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийнхэнд танилцуулсан бол цаашид уул уурхай салбар ямар сорилтуудтай нүүр тулж байгаа талаар "Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер сонирхолтой илтгэл тавьсан юм. Тэрээр дэлхий ертөнцийг бүхэлд нь хамраад буй гурван асуудал нь хэтдээ уул уурхайн салбарын ханган нийлүүлэлтийн сүлжээг өөрчлөөд зогсохгүй, ирэх он жилүүдэд уул уурхайн салбарыг шинээр тодорхойлох уулзвар дээр ирээд буйг тодотгосон юм.

"Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер дэлхийн уул уурхайн салбарт сорилт үүсгэж буй гурван асуудлыг нэрлэв.

  1. Уур амьсгалын өөрчлөлт

Нэг ч салбарыг үл тойрох хөдөлшгүй үнэн бол уур амьсгалын өөрчлөлт юм. Хэдий дэлхий нийтээр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахаар ажиллаж байгаа ч хэт их дулаарал, байгалийн гамшигт үзэгдлүүд өмнө байгаагүй түвшинд хүрлээ. Дөчин жилийн өмнө дэлхийн дахинд "тэрбум ам.долларын” хохирол дагуулсан байгалийн гамшигт  үзэгдэл 4 сар тутам тохиож байсан бол эдүгээ 3 долоо хоног тутам буюу сар хүрэхгүй хугацаанд аюулт үзэгдэл нүүрлэх болсныг эрдэмтэд анхааруулж байна.

Дэлхийн худалдааны 5 хувь дамжин өнгөрдөг Панамын сувагт зуу гаруй жил тохиогоогүй хуурай жил 2023 онд болжээ. Улмаар усны түвшин эрчимтэй буурснаас дамжин өнгөрүүлэх усан тээврийн тоо цөөрч, ачаа бараа түгээлт олон сараар хойшлоход хүрсэн. Мөн 2022 онд жилд 3 тэрбум тонн ачаа бараа дамжин өнгөрдөг Хятадын Хөх мөрний усны түвшин 60 хувь буурсан байна. Уур амьсгалын өөрчлөлт нь хийсвэр аюул занал бус нийлүүлэлтийн сүлжээг орвонгоор нь эргүүлэх нөхцөлийг бүрдүүлээд байна.

Үүнээс улбаалсан эдийн засгийн хохирол ч дэлхий нийтийг цочирдуулж байна. Судлаачид уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан нийлүүлэлтийн сүлжээний саатлаас үүдэн 2060 он гэхэд 3.75-24.7 их наяд ам.долларын хохирол үүснэ гэж тооцоолжээ. Хохирлын хэмжээ хүлэмжийн хийн ялгарлыг хэр хэмжээнд хянаж чадахаас хамаарна.  Энэ бол алс хэтийн үл хүрэх зүйл биш. Одооноос л арга хэмжээ авч, бодлого гаргаж ажиллахгүй бол бидний ирээдүй бодит эрсдэлд орох юм.

     2. Геополитикийн хурцадмал байдал

Геополитикийн хурцадмал байдлаас үүдсэн олон улсын эдийн засгийн тогтворгүй байдал нь уур амьсгалын өөрчлөлтөөс дутахгүй сорилт үүсгэж байна. Сүүлийн үеийн мэдээллээр дэлхийн 92 улс мөргөлдөөнд татагдан орж, 11 сая хүн орон гэрээсээ дүрвэхэд хүрчээ. Энэхүү тогтворгүй байдал нь дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээнд асар их дарамт учруулж байна. Олон улсын эдийн засгийн тогтворгүй байдлын цочроог уул уурхайн салбар хэдийнээ амсаж эхэлсэн бөгөөд цаашид үргэлжлэх төлөвтэй байна.

Дэлхий ертөнц зэс болон хүн төрөлхтнийг хөгжилд хөтлөх бусад материалыг үйлдвэрлэхээр зорьж буй энэ үед геополитикоос үүдэлтэй хурцадмал байдал боловсруулах үйлдвэрүүдэд сөргөөр нөлөөлж байна. Зэс болон бусад металлын эрэлтийг гүйцэх зорилго тавин ажиллахдаа бид олон улсын тогтворгүй байдлын нөлөөг даван туулах шаардлагатай давхар нүүр тулж байна.

     3. Технологийн хувьсал

Технологийн хурдацтай өөрчлөлт нь бидний өдөр тутмын үйл ажиллагаанд ч нөлөөлж байна. Технологийн хувьсал шинэ боломжуудыг нээдэг ч шинэ сорилт бэрхшээл рүү хөтлөх эрсдэлийг ч мөн дагуулж байна. Мэдээж технологийн хувьсал нь уул уурхайн салбарт бүтээмжийг нэмэгдүүлж, аюулгүй байдлыг хангах, зардал буурахад эергээр нөлөөлж байгаа. Цаг, минутаар хувьсаж байгаа технологийн өөрчлөлтөд дасан зохицсон бодлогыг Оюу толгой баримтлахыг эрмэлзэн ажилладаг.

Өнөөдөр та, бидний хэрэглэж байгаа ухаалаг гар утсыг хийхэд Менделевийн үелэх системийн 90 элемент ордог. Ухаалаг гар утас хийгээд бусад технологийн дэвшлийг дагаад чухал ашигт малтмалын эрэлт хэрэгцээ нэмэгдэж байна. Гэвч эрэлт, хэрэгцээг нөхөхөд ханган нийлүүлэлтийн бэрхшээлүүдтэй тулгарсаар байна. Тиймээс технологийн хөгжлийг дагасан олон элементийн хэрэглээг бууруулах шийдэлд ч анхаарах шаардлагатай.

Уур амьсгалын өөрчлөлт болон геополитикийн хурцадмал байдал нь цаг хугацаа, орон зайн хувьд алс хол мэт боловч бидний төсөөлж буйгаас хавьгүй ойр аюулыг бий болгоод байна. Эдгээр нөхцөл байдлаас үүдэн компаниуд худалдан авалтын болоод ханган нийлүүлэлтийн бодлогоо "дасан зохицол” чигт хандуулах шаардлагатай нүүр тулж байгааг "Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер онцоллоо.

Мөн дээрх сорилтуудыг даван туулахад уул уурхайн салбарын оролцогч талууд хамтран ажиллах хүчтэй түншлэлийг бүрдүүлэх нь чухал. "Оюу толгой” компани хөгжил дэвшлийг хамтдаа бүтээе гэсэн уриатай ажилладаг. Тиймээс сорилтуудыг даван туулахад хамтран ажиллахад бэлэн байгааг Монголын уул уурхайн салбарынханд илэрхийлсэн юм.

2025 онд Оюу толгойн худалдан авалтын бодлого Ханбогд руу чиглэнэ

"Оюу толгой” компанийн Худалдан авалтын Ерөнхий менежер Хикмет Гаибов тус компанийн худалдан авалтын үйл ажиллагааны бодлого, 2025 оны тендерийн төлөвлөгөөг танилцуулав.

"Оюу толгой” компани 2024 оны хоёрдугаар улирлын байдлаар 900 орчим ханган нийлүүлэгчтэй хамтран ажиллаж байгаагаас худалдан авалтын 90 гаран хувийг дотоодын ханган нийлүүлэгчдэд зарцуулж  байгаагаа онцлов.

Мөн 2025 онд "Оюу толгой” компани ханган нийлүүлэгчийн сүлжээгээ илүү өргөжүүлэх, ялангуяа Ханбогдын нийгэм, эдийн засгийн хөгжлийг сайжруулахад анхаарна гэдгээ онцоллоо. Тухайлбал, уурхай дээр эрхэлж байгаа зарим үйл ажиллагааг Ханбогд руу шилжүүлэх, Улаанбаатарт байгаа зарим үйлчилгээг Ханбогдод бий болгох бөгөөд энэ чиглэлд дотоодын ханган нийлүүлэгчдийг хамтран ажиллахыг уриаллаа.

2025 оны Оюу толгойн нээлттэй тендерийн төлөвлөгөө батлагдсан бөгөөд www.ot.mn цахим хуудасны худалдан авалтын хэсгээс бүрэн мэдээлэл авах боломжтой аж.

Уул уурхайн салбарын хувьсал ба сорилт
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани