Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Г.Энхбат: Уул уурхайн биржээ дампууруулж болохгүй

Г.Энхбат: Уул уурхайн биржээ дампууруулж болохгүй

 

Уул уурхайн биржийн талаар Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны УЗ-ийн гишүүн Г.Энхбат ярилцав. 

 

-Уул уурхайн биржийн арил­жаанд зөвшөөрөлтэй мэргэжлийн компаниудыг оролцуулахгүй гэсэн мэдээлэл гарсан. Одоо ямар нөхцөл байдалтай байна вэ?


-Уул уурхайн биржийн тухай хууль 2022 оны арван хоёр дугаар сард батлагдсан. 2023 оны эхээр Уул уурхайн бирж байгуулах талаар Засгийн газрын хэмжээнд яригдаж улмаар Монголын хөрөнгийн биржид байгуулахаар болж 2023 оны хоёрдугаар сард эмхлэгдсэн.


Улмаар бэлтгэл ажил гэж явсаар мөн оныхоо долоодугаар сараас хэрэгжиж эхэлсэн гэж хэлж болно. Ингэхдээ мэргэжлийн брокерууд оролцоод явах байсан боловч тэдний үйл ажиллагааг 2024 оны аравдугаар сарын 1 хүртэл хойшлуулсан. Учир шалтгаан нь ердөө салбар яамнаас чиглэл ирсэн гэсэн шалтгаанаар.


Гэвч өнгөрөгч аравдугаар сард зөвшөөрөл авсан мэргэжлийн брокерууд хуулийн дагуу арилжаанд зуучлалын үүрэг гүйцэтгээд явна гэсэн хүлээлттэй байсан ч ирэх оны дөрөвдүгээр сарын 1 хүртэл дахин хойшлуулсан. Тодорхой хэмжээнд хөрөнгөө зарцуулж бэлтгэл хийсэн брокеруудын хувьд хүлээлт нь талаар болсон. Ирэх оны дөрөвдүгээр сард эл шийдвэр хэрхэх эсэхэд мөн эргэлзсэн хэвээр байна.


-Монголын хөрөнгийн биржээс энэ талаар тодруулахад мэргэжлийн брокерууд оролцоод явах нь нээлттэй гэсэн хариултыг өгч байсан?


-Хэдийгээр биржийн үйл ажиллагаанд брокер оролцох нь нээлттэй. Гэхдээ бодит байдал дээр болохгүй байна. Уг нь дүрмээрээ бол бирж нь биржийн ажлаа брокер нь брокерын ажлаа хийх зарчимтай. Гэвч энэ зарчим манайд хэрэгжихээрээ эсрэгээрээ болчихдог.


Ер нь бүх салбарын ажилд төр нь хувийн хэвшилтэйгээ өрсөлдөхөө болих хэрэгтэй. Төр нь хувийн хэвшлийн ажлыг булаадаг жишиг тогтсон. Үүнтэй л ижил зүйл энд үүссэн. Энэ оны эхний гурван сарын байдлаар Монголын хөрөнгийн биржийн ашиг 30 тэрбум төгрөг болсон.


Уул уурхайн биржийг ажиллуулснаар олон жил хасах баланстай явж ирсэн Монголын хөрөнгийн бирж ашигтай гарч эерэг үзүүлэлттэй хэдий ч хувийн хэвшилдээ энэ боломжийг олгооч. Төр биржээр дамжуулж бизнес хийхээ боль гэсэн зүйлийг бид шаардаж байна.Үнэт цаасны тухай хуулиар бирж нь арилжаа зохион байгуулах талбар гэж томьёолсон. Өнөөдөр зөвшөөрөлтэй 15 орчим мэргэжлийн брокер компани байна. Эдгээр компаниуд ажлаа хийвэл хөрөнгө нь сайжирч эрсдэл даах чадвар нь нэмэгдэнэ. Тэрээр хэрээр эрсдэлээ даах чадвартай болж эргээд жинхэнэ андеррайтерын үүргээ гүйцэтгэж эхэлнэ.


Нэг үгээр, шинэ бондуудыг зарах ажлаа хийж эхэлнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, ТОП аж ахуйн нэгжүүд бонд гаргах сонирхол нь нэмэгдэж мэргэжлийн брокеруудад хандаж эхлэх зарчимтай.


Ингэснээр арилжааны банкнууд харилцагчид буурах нь зээлийн хүүгээ бууруулъя гэх мэтээр том зургаар нь харах юм бол зах зээлийн механизм ажиллаж өрсөлдөөн бий болно. Урт хугацаандаа уул уурхайн брокерын эко системийн бизнес нь зээлийн хүүг бууруулахад алсуураа нөлөөлөх тогтолцоо бий болох юм. Тэгэхээр яагаад иргэдээ бодсон ийм бизнесийг явуулахгүй байгаад хамаг учир байна.


-Брокерын компаниуд арилжааны шимтгэлээс хэдэн хувийг нь авдаг юм бэ?


-Үүнд манай шийдвэр гаргагч дарга нарт нэг буруу ойлголттой байдаг. Брокерын компаниуд дэнчингийн мөнгө авчихна гэсэн. Арилжааны дэнчингийн мөнгө хөрөнгийн бирж дээр байршдаг. Арилжаа болоод дуусахад худалдах, худалдан авах этгээдүүд хоорондоо гэрээ хийнэ. Гэрээний үнийн дүнгийн хуульд заасан тодорхой хувь төрийн өмчит бирждээ үлдэнэ. Брокерүүд зөвхөн худалдан авагч, худалдагч хоёрын зуучлалын ажлын хөлс болох хуулиар тогтоосон шимтгэл л авна. Тодруулбал, бүх үйлчилгээг үзүүлсний дараа нойл зууны хэдхэн хувиа авна.


-Оны эхнээс Уул уурхайн биржээр хэчнээн төгрөгийн арилжаа хийгдсэн бэ?


-Монголын хөрөнгийн биржид оны эхнээс өнөөдрийг хүртэл уул уурхайн нийт 451 арилжаа хийгдэж үүнээс 19.6 сая тонн бүтээгдэхүүн биржээр арилжаалсан байна. Үнийн дүн нь 7.4 их наяд төгрөг. Нүүрс, зэс, төмрийн хүдэр арилжсан. Зэсийн арилжаа хоёр удаа л хийсэн. Энэ оны дөрвөн сард нэг удаа, саяхан аравдугаар сард нэг удаа явагдсан. Гэтэл хүмүүс зэсийг биржээр авахгүй байна гэдэг. Худалдан авагчид байгаа боловч зэсийн үнийг тогтоож байгаа нь буруу байгаа юм. Учир нь үнэ зах зээлийн зармаар тогтохгүй болохоор худалдан авагчдад ашиггүй байна. Энэ бүгдээс дүгнэхэд манайд зэсийн арилжаа явагдахгүй байна гэдгээр буцаагаад хаалттай хэлбэрээр явуулах магадлалтай. Тэгэхээр үнийг нь зөв тогтоож биржийн арилжаагаа зохион байгуулах хэрэгтэй.


-Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх удирдлагаа сонгож чадахгүй байгааг танай холбооноос юу гэж хардаг вэ?


-Одоогоор МХБ-ийн 66 хувийг Сангийн яам 34 хувийг нь жижиг хөрөнгө оруулагчид эзэмшдэг. Бирж хувьчлагдсан. IPO хийсэн. Засаглал сайжирна гэсэн ч одоо гүйцэтгэх удирдлагаа сонгож чадахгүй жил гаруй болж байна.


Саяхан олон улсад нээлттэй тендер зарласан. Бид хөгжлийн банканд Олон улсын менежментийн баг авчирч үзсэн. Уг нь эхэндээ засаглал нь зөв, дажгүй явж байсан. Гэхдээ л гадаад хүн бол монголын онцлогийг мэддэггүй.


Зөрчилдөх зүйл олон гардаг байсан. Нэг сайн тал тухайн зээлээр яг юу хийх гээд байгаа юм гэдгийг нь тооцож байж зээл судалдаг. Гэхдээ л шийдвэр гарахад төвөгтэй байсан. Тэгээд удалгүй дотоодын гүйцэтгэх удирдлага удирдсан шүү дээ. Үүнтэй ижил зүйл болох вий. Мэдээж үүнд өчнөөн л хөрөнгө гарч байгаа. Тээвэр логистикийн асуудал, боомтын хүчин чадал, хоёр улсын хооронд байгуулсан төр засгийн хэмжээний зөвшилцөл гээд нарийн асуудал байгаа. Тэглээ гээд Уул уурхайн бүтээгдэхүүний биржээ хааж, дампууруулж болохгүй. Учир нь энэ бирж уул уурхайн салбар олон нийтийн бүлгүүдийн дунд итгэлцэл, зөвшилцөл авчирч болох ганц найдвар болоод байна. Харин үүнийг Монголын Хөрөнгийн бирж хийж чадах болов уу гэдэгт эргэлзэх мэргэжлийнхэн олон байна.  



Ц.МЯГМАРБАЯР

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Г.Энхбат: Уул уурхайн биржээ дампууруулж болохгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани