Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс угаах, баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг сонсч, УИХ-ын гишүүд асуулт тавин хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Б.Уянга:

-"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг Цогтцэций рүү нүүлгэх талаар арга хэмжээ авч байна уу. "Эрдэнэт” үйлдвэрийн удирдлага Орхонд байгаа учраас хот болтлоо хөгжсөн. Төв оффисоо нүүлгэвэл засаглалын хувьд илүү үр дүнтэй байх болов уу.

Баяжуулах үйлдвэрийг байнгын ашиглалтад 2025 оны гуравдугаар сард оруулахаар төлөвлөж байна. Үүнээс өмнө ашиглалтад оруулах боломжтой юу. Өнгөрсөн дөрвөн жилд хийсэн хамгийн том бүтээн байгуулалт бол энэ болж байна. Нэмүү өртөг шингээгээд экспортолж чадсанаар илүү үр ашиг хүртэх бололцоо бүрдэж байгаа учраас аль болох түргэн ашиглалтад оруулбал хэрэгтэй.

56.7 литр секунд усны хэрэглээг Загийн усны хоолойгоос татаж, 96.6 хувийг нь эргэлдүүлээд усаа дахин ашиглах бололцоо бүрдсэн байна. Газрын доогуурх усны хайгуул дээр хайгуул хийгдсэн үү. 220 секундээс ус татахаар төлөвлөж байна. Ойроос усны эх үүсвэр олж болохоор байна уу?.

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргал:

-Манай компанийн хувьд Даланзадгад хотод байрлах хуучнаар Мэргэжлийн хяналтын байрыг ашигла гэдэг Засгийн газрын тогтоол шийдвэр гарсан.

2025 ондоо компанийн төв оффисыг үе шаттай нүүлгэхээр төсөвтөө зардлыг тусгаад төлөвлөөд ажиллаж байна.

Шинэ суурьшлын бүсийг  "Эрдэнэс Тавантолгой” ХК 100 хувь өөрийн санхүүжилтээр байгуулахаар зураг төсөл бүх юмаа гаргаад Өмнөговь аймгийн Засаг даргад өгсөн. Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа ажилтнуудын орон байр, гэр бүлийнх нь цэцэрлэг, сургуулийн асуудлыг шийдвэрлэхгүйгээр маш их хэмжээний зардал гарахаар байгаа. Тийм учраас төв оффисыг нүүлгэх ажлыг 2025 оноос үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Шинэ суурьшлын бүс байгуулахад асар их хөрөнгө оруулалт ихтэй учраас Өмнөговь аймагтай хамтраад ажлын хэсэг байгуулсан.

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Стратеги төлөвлөлт төслийн газрын дарга Ц.Анх-Од:

-Байнгын ашиглалтад авах хугацаа гурван сар гэж тавьсан. Урагш нь татах бололцоотой. Манай төсөл дээр хамгийн түрүүнд шийдвэрлэх асуудал нь арваннэгдүгээр сардаа багтаад Улсын комисс ажиллах шаардлагатай. Улсын комисс нь цахилгааны ажил болон дулааны станц, мөн бүх барилга дээр ажиллана.  Эрчим хүч, Хот байгуулалт, Аж үйлдвэр эрдэс баялгийн яамнаас ажиллах Улсын комиссын ажлыг яаралтай зохион байгуулж, үйлдвэрлэлийг комисс иж бүрнээр хүлээн авсны дараа байнгын ашиглалтад оруулах боломжтой байгаа.

Усны ашиглалт хайгуул дээр ордоо тойроод 200 радиус дотроо хайгуул хийхээр тендер зарлаад гүйцэтгэгч нь шалгарсан байгаа.

"Эрдэнэс Тавантолгой ХК:

-Тавантолгой ордын хувьд гидрогеологийн судалгааны ажил хангалтгүй хийгдсэн байдаг. Энэ судалгааны ажлыг өнөө жилээс эрчимжүүлээд явж байна. Уурхайн бүсийн 100 км орчимд ус байгаа юм уу, үгүй юм уу гэдгийг эцэслэн тогтоосны дараа гадаргын усыг хэрэглэх үү, гүний усны их нөөц байна уу гэдгийг тогтоохоор ажиллаж байна.

Энэ жил говийн бүсэд их хэмжээний хур тунадас орсон. Уурхайн эргэн тойронд хоёр хөв цөөрөм байгуулсан. Нийтдээ 4.5 сая куб метр ус тогтсон.

Ирэх жилийнхээ төлөвлөгөөнд бид хөв цөөрмөө сайжруулж газрын гүн рүү усаа алддаггүй, гадаргад байхдаа ууршдаггүй байдлаар ашиглахаар дахин төлөвлөгөө хийгээд бизнес төлөвлөгөөндөө тусгаад ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц:

-Энэ үйлдвэрээс дайвар бүтээгдэхүүн гарах уу. Дайвар бүтээгдэхүүн гарвал ашиг олно гэж тооцож байгаа юу. Жишээ нь нүүрсний үнснээс гипсэн хавтан үйлдвэрлэх боломжтой. Тавантолгойн цахилгаан станц баригдана гэж байгаа бол түүнтэйгээ уялдсан байдлаар гипсэн хавтандаа дотооддоо нийлүүлдэг болбол давхар ашиг эдийн засагт үүснэ.

Компанийн шинэ суурьшлын төлөвлөгөө Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй хэрхэн уялдаж байгаа вэ. 600 айлын орон сууц, 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг, 400 хүний оффис байгуулна гэж. Ажилчиддаа зориулж барьж байна гэж харлаа. Одоогийн байдлаар Цогтцэций сум хоёр сургуультай. Сургуульд нь 2800 сурагч сурдаг, сургууль нь хүрэлцдэггүй. Дөрвөн цэцэрлэгтэй 800 хүүхэд сурахаас 1000 хүүхэд суралцаж байна, ачааллаа дийлэхээ больсон.

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нүүрс баяжуулах үйлдвэрийн газрын дарга н.Нямаа:

-Нүүрс баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг хийхдээ гарсан хаягдлыг дахин боловсруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр тусгаж өгсөн байдаг. Хаягдал гарч байгаа, хаягдлыг ширхэглэлээс нь хамаараад бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой нөхцлийг бүрдүүлж, анхнаас нь ялгаж авахаар төлөвлөөд хоёр төрлийн хаягдал ялгаж авсан. 1 мм-ээс доош эргэлттэй хаягдал нь дулаан ялгаруулдаг шаварлаг материал байдаг. Барилгын материал хавтан үйлдвэрлэхээр судалгаа хийхээр ажиллаж байна. Үйлдвэрлэл техологийн паркийн цаашдын жижиг дунд үйлдвэрлэлтэй холбоотойгоор өргөжүүлж судалгаа хийхээр төлөвлөн ажиллаж байна.

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Стратеги төлөвлөлт төслийн газрын дарга Ц.Анх-Од:

-"Эрдэнэс Тавантолгой” ХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд санхүүжүүлж Цогтцэций сумын шинэ суурьшлын төлөвлөгөөг хийж, батлуулан орон нутагт хүлээлгэн өгсөн.  Суурьшлын төлөвлөгөөг хийхдээ хүн амын өсөлтийг гурван үе шаттай тооцсон. Эхний шатанд 10 мянган хүн амтай төвлөрлийн бүс болно, дунд шатанд 20 мянган хүн амтай бүс болно, эцсийн шатанд 50 мянган хүн амтай болохоор ерөнхий төлөвлөгөөг батлуулсан.

600 айлын орон сууц, 250 хүүхдийн цэцэрлэг, 900 хүүхдийн сургууль нь шинэ суурьшлын бүсийн төлөвлөлттэй уялдаж газруудаа төлөвлөсөн.

Сумаасаа төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар хуулийн дагуу газраа авсан, эзэшмсэн. Одоо зураг төсөл хийгдэхээр төлөвлөгдөж байна.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:

-Өмнө нь ордыг сорчилж ашиглаж байсан бол одоо 30 хувь хүртэл бууруулж бусад давхаргаа ашиглах тал дээр төслийг амжилттай хэрэгжүүлж байгаад баяр хүргэе. Нүүрс угаахад борлуулалтын зах зээл хэв маяг өөр болдог. Угааснаараа эцсийн хэрэглэгч рүүгээ хүрэх боломжтой. Борлуулалт дээрээ эцсийн хрэглэгчтэйгээ шууд холбогдох талаар ямар ажил хийж байна вэ.

Түүхий нүүрс борлуулдаг шигээ худалдааны компанитайгаа зууралдаад байвал та хэд зах зээлийн өсөлтөө авч чадахгүй.

Эрчим хүчний нүүрс, угаах үйлдвэрийн гол асуудал нь эдгээр нь овоологдоод ирэхээр байгаль орчин, борлуулалтын асуудал ярих хэрэгтэй болно. Экспортыг ярих шаардлагатай. Төмөр зам ороод ирэхээр өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Энэ чиглэлээр хийгдэж байгаа ямар ажил байна вэ. Угаасан нүүрс, эрчим хүчний нүүрс, завсрын бүтээгдэхүүнтэй болохоор хулгай нэмэгдэнэ. Хяналт яаж тавих вэ?

Аж үйлдвэр эрдэс баялгийн яам н.Намчинсүрэн:

-"Эрдэнэс Тавантолгой” компани болон төрийн болон орон нутгийн өмчит компаниуд биржээр бүтээгдэхүүнээ заавал арилжаалах зохицуулалттай. Тэгэхээр "Эрдэнэс Тавантолгой” компани Биржийн хуулийн хэрэгжилтийг хангаад дуудлага худалдааны зарчмаар борлуулалтаа хийгээд явна.

Биржийн арилжаан дээр Засгийн газрын 193 дугаар тогтоолд заасан ангиллыг баримтална.

Тэр тухайн ангилалд заасан нүүрсийг ямар хэмжээгээр борлуулах вэ гэдэг захиалгыг худалдан авагч нь тэр ангилалдаа нийцсэн бүтээгдэхүүнийг худалдан авах борлуулах тэрэнд нь Гаалийн ерөнхий газар хяналт тавиад ажиллаж байгаа.

"Эрдэнэс Тавантолгой” ХК н.Алтанбагана:

-Нэг овоолгын дугаар нэг удаа үүснэ, тэр овоолгыг паспортжуулаад бирж дээрээ тавиад тэр компани худалдаж аваад зөвхөн тэр компани руу ачигдаад тухайн овоолго дуусна. Дээр нь Дотоод цэргийн харуул хамгаалалттай. Биржээр дуудлага худалдаагаар зарж байгаа бүтээгдэхүүн дээр овоолгын дугаарыг тавиад зарж байгаа учраас худалдан авагчийн зүгээс бүх юм нээлттэй чанараа үзээд явах учраас асуудал гарахгүй.

Эрчим хүчний нүүрс борлуулах тухайд 2022 оноос эрчимжсэн, энэ жил 22 сая орчим тонн эрчим хүчний нүүрс зарж байна. Ордын 40 хувь нь эрчим хүчний нүүрс байдаг.

Угаасан нүүрсүүдийн хувьд БНХАУ-ын гангийн том үйлдвэрүүдийн удирдлагатай уулзсан. Нарийн хөөлт дээж авах шаардлагатай байна. Эннэний үндсэн дээр танай бүтээгдэхүүнийг коксын болон гангийн үйлдвэр авах боломжтой гэдэг дээр хамтран ажиллаад явж байна.

Г.ХОРОЛ

https://news.mn/r/2763471/



“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани