Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Эрдэнэт”-ийн 49%-ийн шүүх хурлыг НЭЭЛТТЭЙ явуулмаар байна

“Эрдэнэт”-ийн 49%-ийн шүүх хурлыг НЭЭЛТТЭЙ явуулмаар байна

 

-Хөшигний ард юу байгаад хэргийг гацаагаад байна вэ?-

Монголын гурван шатны шүүхэд  долоон жил гацсан “Эрдэнэт”-ийн 49 хувийн гэх тодотголтой хавтаст хэрэгт “салхи оров” бололтой. Юу гэвэл, прокурор тус хэргээс  Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэбилэг нарыг тусгаарлаж,  Сүхбаатар дүүрэг дэх Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх рүү шилжүүлжээ. Хэргийн гол холбогдогч ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг “шувуу” болоод гадагшаа нисчихсэн учраас хэргийг тусгаалан шалгаж ирсэн. Тэгвэл  Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг мөн хилээр гарч АНУ-д бүгчихсэн тул хэргийг нь ийнхүү тусгаарлаж буй бололтой.

Ямартай ч шүүх бүрэлдэхүүн энэ сарын 18-нд  буюу ирэх долоо хоногийн лхагва гарагт хуралдана. Ингэхдээ тус  хуралдаанаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, эсвэл гэм буруугийн шүүх хурлын алийг товлохоо шийднэ. Өөрөөр хэлбэл, Д.Эрдэнэбат, Д.Доржханд, Б.Минжбадам, Д.Ганбат, Л.Санжаадорж, Б.Болор, Г.Ганзориг, Д.Батжавхлан, Р.Мөнхтуул, Б.Мөнхсоёл, Д.Эрэвгийлхам, Д.Сугар, Д.Энхтунгалаг, О.Орхон, Н.Батбаяр, Ц.Пүрэвтүвшин, Ч.Энхболд, Ц.Нанзаддорж, Э.Шижир, С.Уранчимэг нарын 20 хүнд холбогдох хэргийн шүүх хуралдааныг товлоно гэжээ.

Энэ хүртэл юу болоод өнгөрөв гэвэл, тус хэрэг Улсын Дээд шүүх хүртэл явсан ч прокурорт буцсан. 2023 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр Сүхбаатар дүүрэг дэх Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэгдэж, тэндээсээ дахин прокурорт буцаасан. Ийм л байдалтай  шүүх, прокурорын хооронд бөмбөг шиг өнхөрч ирсэн. Хөшигний ард юу байгаа болоод ингэтэл гацааж, тэр байтугай  долоон жилээр хойш нь тавиад байсны  учир битүүлэг. Уг нь бол хэрэг шүүхийн шат дамжлага бүрээр орсон, тиймээс нуух юмгүй  баймаар. Жирийн хэрэг байсан бол ингэж удахгүй. Гэхдээ “Эрдэнэт”-ийн 49 хувь гэсэн малгай  дор “Хөтөл”-ийн цемент шохой, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хувьчлалтай холбоотой хэргүүд хамт явж ирсэн. Монголын төрд Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн өндөр албыг хашиж ирсэн Ц.Элбэгдорж  ч энэ хэрэгт холбоотой гэдэг.

 

“ХӨТӨЛИЙН ЦЕМЕНТ ШОХОЙН ҮЙЛДВЭР” БА 660 ТЭРБУМЫН ХОХИРОЛ

 

“Монгол Улсад  сүүлийн 30 жилийн хугацаанд өрнөсөн хамгийн том, хамгийн олон оролцогчтой луйвар бол Эрдэнэтийн 49 хувийг "Дарханы төмөрлөгийн үйлдвэр", "Хөтөлийн цемент шохой үйлдвэр"-тэй хамт авах оролдлого байсан” гэдгийг олон хүн хэлдэг. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Батнайрамдал 2023 онд "Эрдэнэтийн 49", "Дарханы төмөрлөгийн үйлдвэр", "Хөтөлийн цемент шохой үйлдвэр"-ийн асуудлаар олон нийтэд нээлттэй  мэдээлэл хийж байв. Тэрбээр тухайн үед "...Хөтөлийн цемент шохой үйлдвэр"-ийн хэрэг 2011 оноос эхтэй. 2001 оны нэгдүгээр сарын 12-нд тухайн үеийн ЗТХ-ийн сайд Х.Баттулга ажлын хэсэг байгуулан Хөрөнгө оруулалтын гэрээг "Бэйзмент" гэх компанитай хийсэн. Тус компанийн эзэн нь Худалдаа хөгжлийн банкны томоохон хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэг байсан. Ийнхүү нэг жилийн дотор Хөгжлийн банкнаас 61 сая ам.долларын зээл авсан байдаг. Тухайн үед Монгол Улс Хөгжлийн банкаар дамжуулан 1.5 тэрбум бондыг босгосон байдаг. Хөгжлийн банкнаас авсан 61 сая ам.долларын 40 сая нь Худалдаа хөгжлийн банк болон Улаанбаатар хотын банк руу шилжсэн байдаг. Харин 21 сая ам.долларын нь гадагшаа шилжсэн. Цементийн үйлдвэр барих мөнгө гэж тооцогддог” гэсэн юм. 

Тэгвэл  2015 онд УИХ-аас З.Энхболд  Өмч хувьчлалын томоохон жагсаалтыг баталж, гаргаж ирсний дотор "Хөтөлийн цемент шохой үйлдвэр"-ийн хувьчлалыг хөрөнгө оруулагчтай шууд гэрээгээр өг гэсэн чиглэл өгөгджээ. Төрийн өмчийг сонгон шалгаруулалтаар, хамгийн өндөр дүн нэрлэсэн компанид олгох учиртай. Гэтэл  УИХ-ын тогтоолын хавсралтад хөрөнгө оруулагчдад шууд хувьчил гэсэн чиглэл оруулжээ. Энэ дагуу өмч хувьчлалын жагсаалтыг Засгийн газраас гаргаж, 2015 оны аравдугаар сарын 8-нд "Хөтөлийн цемент шохой үйлдвэр"-ийн хувьчилсан. Ийнхүү Төрийн өмчийн хорооны даргаар Д.Сугар ажиллаж байх үед цемент шохой үйлдвэр анхны хөрөнгө оруулагч "Бэйзмент" компанид хувьчлагдсан. Төр 2022 оны гуравдугаар сарын 23-нд буцаан авах шийдвэрээ гаргасан. Хөгжлийн банкнаас авсан 61 сая ам.долларын зээл одоо хүртэл төлөгдөөгүй байгаа. Энэ нь таван жилийн хугацаатай, 8.1 хувийн хүүтэй зээл байсан ч огт төлөгдөөгүй. Дээрээс нь  "Хөтөлийн цемент шохой үйлдвэр"-ээс өнгөрсөн хугацаанд учирсан хохирлын хэмжээг гаргасан байдаг. Ингээд нийт 660 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэж үздэг.

 

ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР БА ТӨСВӨӨС ЦӨЛМӨСӨН 240 ТЭРБУМ

 

"Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн Хөрөнгө оруулалтын гэрээг мөн 2011 онд байгуулжээ. Тухайн үед  QSC гэх компанитай Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар гарын үсэг зурж, гэрээ байгуулсан бөгөөд  QSC компаниас "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-т 41 сая ам.долларын хөрөнгө оруулалт оруулсан гэж тус  гэрээнд тусгажээ. Гэтэл үүнээс  хоёр жилийн дараа "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийг концессын жагсаалтад оруулж, хэдхэн сарын дараа тухайн үеийн Эдийн засаг хөгжлийн сайд Н.Батбаяр Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн  QSC компанитай концессын гэрээ байгуулсан байна. Энэ гэрээ нь  "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийг 30 жил QSC компани эзэмшиж, төмөр зам, цахилгаан шугам, гангийн цогцолбор барих, улмаар  ашиглах, шилжүүлэх нөхцөлтэйгөөр  гэрээг байгуулжээ. Харин төмөр зам, автозам, цахилгаан шугамаа ганцхан жилийн дотор бариад, ашиглалтад оруулсан. Энэхүү гурван дэд бүтцийн төслөө ганцхан жилийн дотор барьж, гэрээний барих, ашиглах, шилжүүлэх нөхцлийг өөрчлөн зөвхөн “барих, шилжүүлэх” болгожээ. Ингэснээр улсын төсвөөс нэг жилийн дотор 240 тэрбум төгрөгийг гаргуулсан байна. Энэ бүх  процесс нь сонгууль болохоос дөрвөн сарын өмнө өрнөсөн бөгөөд гангийг үйлдвэрээ огт бариагүй. Харин хуурай баяжуулалтын аргаар төмрийн хүдрийг их хэмжээгээр гаргасан. Сонгуулийн өмнө концессыг өөрчлөх, улсын төсвөөс мөнгийг нь гаргуулах ажлыг шуурхай гүйцэтгэжээ.

 

“СИСТЕМИЙН АВЛИГА”-ЫН САНААЧЛАГЧ, УГСРАГЧ НЬ  Ц.ЭЛБЭГДОРЖ 

 

"Эрдэнэт"-ийн 49", "Дарханы төмөрлөгийн үйлдвэр", "Хөтөлийн цемент шохой үйлдвэр"-ийн процесс 2012-2016 оны хооронд маш хурдтай өрнөсөн нь дээрх баримтуудаас харагддаг. 2016 оны сонгуулийн өмнөх өдөр Эрдэнэтийн 49 хувийн асуудлаар “Шударга Ёс” эвслээс Засгийн газарт орж ажилласан Шадар сайд асан Ц.Оюунбаатар, БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ нар ТВ-9 телевизээр “Биднийг олон жил тэжээсэн “Эрдэнэт” үйлдвэр гадны компанийн мэдэлд очих гэж байна. Оросын эзэмшдэг 49 хувийг Монголын Засгийн газар авсах ёстой. Цаана чинь саалийн үнээг маань хулгайлж байна” хэмээн мэдэгдэл хийж байв. Үүний дараа Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж нар МАХН-ын дарга Н.Энхбаярыг заналхийлсэн гэх мэдээлэл дуулдаж байлаа.

“Эрдэнэт”-ийн 49 хувийн хэргийг бүхэлд нь авч үзвэл “Системийн авлига” гэдэг нь тодорхой харагддаг ч гэлцдэг. Тэгвэл авлигын энэхүү систем нь 1998 онд Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд байхад сэдэл нь гарсан. Харин тэрхүү системээ угсарч хараахан амжаагүй. Гэхдээ 2009 онд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болсноор мөнөөх системээ угсарсан. Үр дагавар нь “Эрдэнэт”-ийн 49, Хөтөлийн цемент шохой, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хувьчлалаар илэрч байна гэх утгатай үгсийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өмнө нь хэлж байв.

Уутач, уургач нар буюу хэргийн эзэн, “хэнгэргийн дохиур”-ууд нь Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, “сахал” Д.Эрдэнэбилэг тэргүүтэй Монголын нөлөө бүхий улс төр, бизнесийн төлөөллүүд  болохоор л  мөнгө хүчтэйг харуулаад байна уу. Өнөө хүртэл хэрэг удааширч, хууль, шүүхийн шатанд удаа дараа гацаж ирлээ. Тэгэхээр одоо Д.Эрдэнэбилэг, Ч.Сайханбилэг нарын хэргийг тусгаарласан юм бол  шүүх хурлыг нээлттэй явуулахад  ямар ч саад байхгүй. Нуух юм ч үлдээгүй. Шүүх хурлыг ахин дахин хойшлуулах ч шаардлага алга. Иймд шүүх хурлыг нээлттэй явуулах хэрэгтэй. Нээлттэй хэлэлцүүлгийг нийтээрээ шүүхэд хар цагаан, зөв бурууг нь ард түмэн дэнсэлчих бус уу.

М.Зул

Өглөөний сонин 

 

“Эрдэнэт”-ийн 49%-ийн шүүх хурлыг НЭЭЛТТЭЙ явуулмаар байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
2026 оны 05 сарын 01, 18 цаг 13 минут
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
2026 оны 04 сарын 08, 09 цаг 35 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани