Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нүүрс, зэсийн үнэ буурсан ч ирэх онд өсөлттэй төсөөлжээ

Нүүрс, зэсийн үнэ буурсан ч ирэх онд өсөлттэй төсөөлжээ

 

Монгол Улс ирэх онд улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд жин дардаг зэсийн баяжмалын хэмжээг 1 сая 780 мянган тоннд хүргэж үнийг тонн тутамд 10 мянган ам.доллар байхаар, нүүрсний хэмжээг 83 сая тоннд хүргэж тонн тутамд 105 ам.доллар байхаар тооцож, гадаад худалдааны нийт эргэлт 32.8 тэрбум ам.долларт хүрч эдийн засгийн өсөлт 8 хувиар өсөх таамаг дэвшүүлж буй.

Түүнчлэн ирэх онд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогоор 5 их наяд 644.2 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлнэ.

Үүнээс, Төсвийн тогтворжуулалтын санд нийт 456.1 тэрбум төгрөг, Ирээдүйн өв санд нийт 1 их наяд 849.7 тэрбум төгрөг, үлдэх 3 их наяд 338.3 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр тооцжээ. Үндсэндээ нүүрс, зэсийн баяжмалын экспортын нөлөөгөөр ирэх онд уул уурхайн салбар Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлогын 31 хувийг бүрдүүлнэ гэдэг өөдрөг төсөөлөл гаргаад байна.

Дэлхийд 43 улс далайд гарцгүй улсын нэг нь Монгол. Үүний дотор Африкийн, Төв Азийн улс орнууд түлхүү багтдаг. Эдгээр улс орны эдийн засгийн бүтцийг нь авч үзвэл 20 орчим улс нь түүхий эдээс хамааралтай буюу  нийт экспортынх нь 70-80 хувийг нь түүхий эд эзэлж байна.

Монгол Улсын хувьд 2010 оноос хойш сүүлийн 14 жил эдийн засгийн бүтэц нь түүхий эдийн хамааралтай болсон гэдгийг зарим судлаачид тодотгодог. Угтаа жилээс жилд уул уурхайн түүхий эдийн үнэ болон экспортыг хэмжээнээс хамгааралтай эдийн засагтай болж байгаа ийм үед төсвийн орлогыг зөв төлөвлөхөд улам л хүндрэлтэй болж байгаа гэдгийг анхааруулсаар ирсэн. Өөдрөгөөр бодоход эхний хагас жилийн нөхцөл байдлыг таамаглаж болох ч түүнээс цааших хугацаанд дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийг онож таамаглах боломж магадлалын хувьд улам буурсаар байгааг анхааруулдаг. Тэгвэл сүүлийн саруудад дэлхийн зах зээл дээр  Монгол Улсын экспортын гол орлогыг бүрдүүлэгч зэс, нүүрсний үнэ тогтмол буурсан үзүүлэлттэй байна.

Тухайлбал, зэсийн үнэ өчигдрийн /2024.12.23/-ны байдлаар 8770 ам.долларт хүрсэн байна. Монгол Улсаас "Эрдэнэт” үйлдвэр, "Оюутолгой” гэх хоёр л том компани зэсийн баяжмал экспортолж байна.

Тиймээс "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндонноос энэ талаар тодруулахад, зэсийн үнэ буурч байгаа нь үндсэн хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, БНХАУ-ын эдийн засгийн нөхцөл байдал нөлөөлж байна. Хэдийгээр тус улсын Засгийн газраас өнгөрсөн есдүгээр сард үл хөдлөх болон барилгын салбар руу чиглэсэн бодлогууд хэрэгжүүлж, эдийн засгаа сэргээх арга хэмжээ авч байгаагаа мэдэгдсэн боловч туахайн үед нь зэсийн үнэ багахан хэмжээгээр өссөн боловч эргээд буурсан. Өөрөөр хэлбэл гадаад зах зээл дээр эдийн засаг хангалттай хэмжээнд тэлэхгүй байна. Дэлхийн зах зээл дээрх зэсийн үнэ БНХАУ-ын эдийн засгаас ихээхэн хамаардаг. Учир нь тус улс дэлхийн зэсийн 56 хувийг хэрэглэдэг. Ийм хэмжээний зэсийг тус улсад хайлуулдаг учраас БНХАУ-ын зэс хайлуулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаа саармагжиж байгаа нь зэсийн эрэлт болон үнэд шууд нөлөө үзүүлж байна. Хоёрдугаарт, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ам долларын ханшийг чангатгах бодлого явуулж эхэлсэн. Энэ нь зэсийн үнэд шууд нөлөө үзүүлсэн. АНУ-ын Нөөцийн банкны бодлогын хүү зэсийн үнэ урвуу хамааралтай байдаг. Бодлогын хүү чангарах тусам зэсийн үнэ буурдаг. Учир нь зэсийг худалдаж авч байгаа улс орнууд илүү өндөр хүүтэй доллараар худалдаж авч байгаа учраас үнийн хувьд урвуу хамааралтай байдаг. Дэд бүтцийн салбар буюу барилгын салбарт зэс голлон хэрэглэгддэг байсан. Гэтэл БНХАУ-д барилгын салбар, үл хөдлөх хөрөнгийн салбар уналтад ороод байна. Энэ унатыг тодорхой хэмжээгээр нөхөж байгаа салбар бол хиймэл оюун ухаан болон цэргийн тусгай ажиллагаа, ойрхи дорнодын нөхцөл байдлаас хамаарч цэрэг стратеги талаасаа зэсийн хэрэглээг нөхөж орж байна. Зэсийн үнэ өчигдрийн /2024.12.23/-ны байдлаар 8770 ам.долларт хүрсэн байна. Энэ нь мэдээж оны төгсгөлд хүлээж байгаа үр дүнд сөрөг нөлөө үзүүлнэ. Учир нь энэ онд зэсийг 9000 ам.доллараар борлуулах хүлээлттэй байсан. Харин ирэх оны төсвийн төсөөлөлд нэг тонн зэсийг 10.000 ам.доллараар экспортлохоор тусгасан хэдий боловч тэнцвэржүүлэлтийн үнийг 7491 ам.доллараар тооцсон. Өөрөөр хэлбэл, тэнцвэржүүлсэн үнийн тухайд төсөөлсөн төсөөллөөсөө доогуур буюу 7491 ам.доллараар тооцсон учраас энэ үнэлгээнээс дээш үнээр экспортлосон тоиолдолд зөрүү мөнгө нь тэнцвэржүүлэлтийн сан руу ордог. Эрдэнэт үйлдврийн ТУЗ-өөс өнгөрсөн долоо хоногт баталсан бизнес төлөвлөгөөн дээр тонн тутамд зэсийн үнийг 9486 ам.доллар байхаар тусгасан гэв.

Ямартай ч зэс, нүүрсий экспортын хэмжээ болон дэлхийн зах зээл дээрх үнээс шууд хамааралтай Монгол Улсын хувьд түүхий эдийн үнэ тогтмол буурах нь эмзэг асуудал. Түүхий эдийн үнэ буурсан үед экспортын хувь хэмжээг нэмэгдүүлээд ч бодит байдал дээр үр ашиг тийм өндөр бус байгааг энэ оны эхний арван нэгэн сарын байдлаар экспортлосон нүүрсний хэмжээ болон түүнээс олсон орлогын хэмжээнээс харж болно. Тухайлбал, энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар Монгол Улс 74 сая тонн нүүрс экспортолсон байна.

Өөрөөр хэлбэл, өнгөрсөн оны мөн үеэс нүүрсний биет хэмжээ 13 сая тонноор нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Хэрвээ өнгөрсөн оны түвшинд тонн нүүрсний үнэ байсан бол одоо нүүрсний экспортын орлого 8 байтугай бараг 9 тэрбум болчих байсан.

Гэтэл нүүрсний үнэ өнгөрсөн онд 130 ам доллароосоо буугаад эхний арваннэгэн сарын байдлаар дундаж үнэ 108 доллар байна. Угтаа нүүрсний биет хэмжээ 13 сая тонноор өссөн байхад Монгол Улс ердөө 200 орчим сая ам.долларын илүү орлого олсон байна.

Нүүрс, зэсийн үнэ буурсан ч ирэх онд өсөлттэй төсөөлжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани