Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Сү.Батболд: “Энержи Ресурс” компани өөрийнхөө оруулсан зардлын хүрээнд Ухаа худгийн ордыг авсан

Сү.Батболд: “Энержи Ресурс” компани өөрийнхөө оруулсан зардлын хүрээнд Ухаа худгийн ордыг авсан

 

Улс орны хувьд чухал ач холбогдолтой, олон нийтийн анхаарлын төвд байдаг том асуудлуудыг шийдвэр гаргагчид хэрхэн яаж хэлэлцэж, шийдэж байсныг “Зууны мэдээ” сонин “Чөлөөт хэвлэл бол нийгмийн ой санамж” булангаар уншигчдадаа хүргэж байгаа билээ.

Энэ удаад УИХ-ын 2010 оны хаврын ээлжит чуулганы зургадугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар "Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн тэмдэглэлээс ямар нэг засвар, дүгнэлтгүйгээр нийтэллээ.

 

УИХ-ын гишүүн З.Энхболд: 

-Хуулийн 10.2-т заасан есөн гишүүнтэй ТУЗ-ийн гишүүдийн нэрийг хэлж өгөөч. Хэзээ томилогдоод юу хийж байгаа ямар улсууд байна вэ?

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш: “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ долоон гишүүнтэй. ТУЗ-ийн дарга нь ТӨХ-ны дарга Д.Сугар байгаа. Тэгээд холбогдох яам, агентлагиудын газрын даргын түвшингийн хүмүүс байгаа. Нэр  дурьдах юм бол Эрдэс баялгийн яамны газрын дарга А.Эрдэнэпүрэв, Ашигт малтмалын газрын дарга М.Ариунбаяр, Хууль зүйн яамны харьяа Иргэний бүртгэлийн газрын дарга Л.Мөнхбаатар, Төрийн өмчийн хорооны газрын дарга Б.Цогтбаатар, мэргэжилтэн Л.Баатарчулуун,  Сангийн яамны газрын дарга Б.Мягмарсүрэн гэсэн ийм долоон хүний бүрэлдэхүүнтэй байгаа. З.Энхболд гишүүний асуултад хариулаад бас нэг зүйл хэлье. УИХ-аас 2010 онд “Эрдэнэс Монгол” бага зэргийн олборлолт хийж улсын төсөвт 12 тэрбум оруулах ёстой гэсэн үүргийг Засгийн газарт өгсөн. “Эрдэнэс Монгол” компани энэ ондоо багтаж оруулна. Өдий хүртэл хүлээсэн шалтгаан нь шууд хэлэхэд, нээлттэй хэлэхэд ЭБЭХЯ-наас том Тавантолгой төслийн үзэл баримтлалтай уялдуул гэдэг үүднээс өдий хүрсэн. Үүрэг даалгавар биелүүлнэ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

-Нэгдүгээрт, Ерөнхий сайд Тавантолгой орд газрыг ашиглаад олсон орлогоос Монголын залуучуудыг гадаад, дотоод өндөр хөгжилтэй орнуудад сургана гэсэн өгүүлбэр хэллээ. Үүнийгээ дэлгэрүүлж хэлж өгөөч, яг ямар санаа хэлээд байгаа юм бэ. Хоёр дахь асуултыг Ерөнхий сайдад хандаж асуухад, том орд газрууд ашиглалтад ороод эхлэхээр том эдийн засгийн бүтцийн асуудлууд яригдаад эхэлж байна. Дэд бүтцийн томоохон төслүүдийн асуудал яригдаад эхэлж байна. Үүнийг дагаад Монгол Улсын Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн асуудал аяндаа босч ирээд байна. Үүнийг дагаад төвлөрлийг сааруулах асуудал аяндаа их хурцаар тавигдаж байна. Өмнөговь аймаг нэ­лээн баялагтай, тэр роялти буюу нөөц ашигласны нэлээн хэмжээнийхээ хө­рөнгийг татаад аваад үлдчихэж бай­на. Бусад аймгууд нь тийм бололцоо га­рах­гүй байна. Энэ тэгшитгэлийг яаж хийх вэ. Энэ төвлөрлийг яаж сааруулах вэ?

Ерөнхий сайд Сү.Батболд: 

-Хүний хөгжил сангаараа шийдвэрлэх нийгмийн, эрүүл мэндийн, боловсролын зорилтуудыг шийдүүлэхийн зэрэгцээ онцгойлж, өндөр хөгжилтэй орнуудад Монголын залуучуудыг Монгол Улсын өнцөг бүрээс, дүүрэг, хороо, сум бүрээс авах энэ зарчмыг боловсруулж, тодорхой журам болгоод хийх ёстой гэж үзэж байна. Энэ чиглэлээр Засгийн газар судалгаа, тооцоо гаргаж, анхаарна. Хоёрдугаарт нь, Үндэсний хөгжлийн үзэл баримтлал, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал гэсэн энэ асуудлуудаа бид  бүхэлд нь авч үзье. Намрын чуулганаар бүсчилсэн хөгжлийн шинэ үзэл баримтлал, мөн энэ эдийн засгийн хөгжлийн шинэ төвүүд, энэ бүгд цааш­дын хандлага, дунд болон урт хугацааны бодлогыг Засгийн газар Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, бусад яамдуудын оролцоотойгоор бо­ловсруулж байгаа. Энэ нэлээн эрчим­тэй явж, өнөөдөр ажлын хэсгийн ху­рал­даан хийгдсэн. УИХ-ын намрын чуул­­ганд  бодлого, хөтөлбөрөө оруулж ирсэн.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:

Энэ томоохон төсөл, гэрээнд дотоодын ханган  нийлүүлэгчийн асуудал их чухал байгаа юм. Өөрөөр хэлбэл, дотоодын ханган нийлүүлэгчдээс бараа бүтээгдэхүүн, түүхий эдээ нэлээд авна гэсэн. Энэ юу болж байна вэ?

ЭБЭХ-ний сайд Даш.Зоригт: 

-Энэ гэрээ өмнөх гэрээнүүдээсээ арай онцлогтой. Яагаад гэвэл төр 100 хувь эзэмшиж байгаа орд газар учраас дотоодын ханган нийлүүлэлтийн талаар бүтэн бүлэг оруулсан, 14 дүгээр бүлэг гэсэн ийм заалт байгаа. Энэ дээр хөрөнгө оруулагч нь Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн үйлчилгээ болон Монгол Улсад байгаа тоног төхөөрөмж, түүхий эд, хангамжийн материал, сэлбэг хэрэгслийг тэргүүн ээлжинд худалдан авна гэсэн заалт байгаа. Дээрээс нь уул уурхайн техник, тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлт, засвар үйлчилгээ, үйлдвэрийн болон бусад зориулалтын барилга, байгууламж, дэд бүтцийн бүтээн байгуулалт, нийтийн тээвэр, харилцаа, холбоо, боловсрол, соёл, эрүүл мэнд, худалдаа үйлчилгээтэй холбогдон бий болох ажил үйлчилгээг Монгол Улсын аж ахуйн нэгжээр тэргүүн ээлжээр гүйцэтгүүлнэ гэсэн. Үйлдвэрүүдийг нь авахад тодорхой заагаад өгсөн байгаа нь цаашид яриа хэлэлцээр хийхэд дэм болох болов уу гэж бодож байгаа юм.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

-Оюу толгойн гэрээг батлахдаа яг л ингэж ярьж байсан. Тэр үеийн Ерөнхий сайд С.Баяр “Хариуцлагыг нь би өөрөө хүлээнэ” гэж зарлаж байгаад л Оюу толгойн гэрээг батлуулж байсан. Одоо хариуцлага хүлээх хүн нь хаана байгаа юм бэ? Оюу толгойн гэрээний асуудал өнөөдөр ээдрээтэй, өдөр ирэх тусам Монголын ард түмний нуруун дээр үнэхээр ямар байдлаар буух нь тодорхойгүй болчихоод байна.  Хоёрдугаарт гэвэл,  Тавантолгойн талбайг хоёр хуваахыг би үнэхээр буруу. Хоёр талбай дээр гадаад, дотоодын гэж ялгаад талбай олгочихдог. Гадаадынхан л  давуу эрх эдэлнэ шүү дээ, тэнд. Яг ний нуугүй хэлэхэд худалдан авагч тал нь хаанах билээ, 100 хувь бараг л Хятадын талд  гаргана. Тэгвэл Хятадын хөрөнгө оруулалттай, Хятадын мэдлийн компаниуд орж ирсэн тохиолдолд нүүрсний борлуулалт, экспортын асуудал нэлээн хүндэрнэ. Энэ дээр хийсэн судалгаа тооцоо байгаа юм уу. Хоёрдугаарт, Ерөнхий сайд таныг Тавантолгой буюу “Энержи Ресурс”-ийн хувьцаа эзэмшигч байсан гэж сонссон. Энэ асуудал чинь хэрхэн яаж шийдэгдсэн талаар би мэдээлэл сонсоогүй. Танд энэ ордтой холбоотой эрх ашгийн зөрчил, оролцоо байгаа юу.  Үүнийг тодруулж хэлж өгөхгүй юу. Гуравт нь,  яахаараа энэ “Эрдэнэс Монгол” чинь заавал Тавантолгой дээр л ажиллаад, бусад дээр нь ажилладаггүй юм бэ. Оюу толгойн 34 хувь, Эрдэнэтийн 51 хувь, Шивээ-Овоо гээд орд уурхайнууд байна. Энэ дээр яагаад ажлаа явуулдаггүй юм бэ.  Нэг дүлий  компани миний мэдэхийн 4-5 жил боллоо. ТУЗ-д ямар үндэслэлээр яагаад энэ долоон хүнийг хэн, хэзээ томилсон юм бэ. Хууль дээр чинь Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн төв байгууллагын төлөөлөл байх ёстой юм байна. Энэ төлөөлөл чинь алга байна шүү дээ. Ингээд хуйвалдааны шинж чанартай, ордны хуйвалдааны маягаар энэ гол ордууд дээр хуйвалдаан хийдгээ болиоч та нар. 

Ерөнхий сайд Сү.Батболд:

-С.Эрдэнэ гишүүнийхээ ярьж байгаа шиг яривал харин гоё ярьж байна гэж бодоод байгаа юм. Бид нар ингэж яриад  20 жил болчихлоо л доо. Айхтар  эх оронч юм уу, ерөнхий шүүмжилж яриад, тэгээд асуудлуудаа ерөөсөө явуулсангүй. Оюу толгойн асуудлыг Оюу толгойн асуудал ярихаараа ярья. Тавантолгой дээр хоёр компани үүсгэж байгаа нь зарчмын асуудал. Тэгээд дураараа зах зээлийг нь булаалгачихдаг юм ерөөсөө байхгүй. Монгол Улсын Засгийн газар бодлого гаргаад, УИХ-аас тоог нь хязгаарлаж өгнө, квотоор хязгаарлана. Дураараа ухаад, дураараа зөөгөөд явдаг тийм юм байхгүй. Үүнийгээ бид нар журамлаад л гаргана. Зах зээлийг нь Засгийн газар хооронд ярина. Тэр зарчмаараа л ярина. Бид нар бүх талаас нь үзээд ийм хоёр хувилбарыг нь оруулж байгаа нь дотооддоо аж үйлдвэрлэл, нэмүү өртгийг бий болгох бодлогыг дэмжье гэж байгаа юм. Гадна талдаа транзит тээвэр, далайн боомт, хөнгөлөлттэй тарифыг авах асуудлыг бас шийдвэрлэх ёстой. Энэ нөөц маань асар их учраас энэ ачааллаа авъя гэж оруулж байгаа юм. “Энержи Ресурс”-ийн хувьд надад сонирхлын зөрчил байхгүй. Би үүнийг зориуд хэлье. Би иргэн хүний хувьд, энэ лицензийг 1999- 2007 он хүртэл найман жил эзэмшиж ирсэн юм. Лицензийнх нь төлбөрийг хадгалаад, найман жил төлбөрийг нь төлөөд, энэ яриад байгаа гаднын компаниудад өгөхгүйгээр хадгалж ирсэн юм. Энэ Орос, Хятад,  Япон, Солонгосын компаниуд бүгд өндөр үнээр авья гэхэд нь зараагүй. Зараагүй монголчууддаа хадгалж ирсэн, нэгд. Хоёрдугаарт, эндээс ямар нэгэн нүүрс олборлоогүй байсан. Нэг хүрз нүүрс ч аваагүй. Зөвхөн хадгалж ирээд, ингээд одоо энэ орд газрын лицензийг стратегийн орд, ард түмний эрх ашиг гээд буцааж төрд авсан. “Энержи Ресурс” компани өөрийнхөө оруулсан зардлын хүрээнд тэнд оролцсон компаниуд Ухаа худгийн ордыг авсан. Энд бол тэр 14 компани УИХ-ын гишүүд оролцсон, бизнесийн компаниа ёстой төрд байгаагүй байж байгаад бизнесийн үйл ажиллагаагаараа оролцуулж ирсэн аж ахуйн нэгжүүд, тэнд оролцсон оролцоогоо бизнесийн зарчмаар “Энержи Ресурс” компаний гол хувьцаа эзэмшигч нарт нь зараад гарсан байгаа. Үүнтэйгээ холбогдсон зарсан, татвар төлсөн асуудлаа тодорхой шийдэж тавьсан.  Тийм учраас энэ асуудлаар тодруулга сонирхвол танд тодруулгыг би хувь хүний хувьд гаргаж өгч болно, нээлттэй зүйл. Нэг үгээр хэлэх юм бол “Энержи Ресурс” компанид сонирхлын зөрчил, эрх ашгийн оролцоо байхгүй гэдгийг би энд хариуцлагатайгаар хэлье.

ЭБЭХ-ний сайд Даш.Зоригт: 

-Энэ орд газрыг 100 хувь төрийн мэдэлд аваад явуулъя гэж байгаа юм.  Тэгээд дотоодын хөрөнгийн бирж дээр бид нар гаргая гэж байгаа. Хөшөөтийн уурхай өөрийнхөө хөрөнгийн биржийг Гонконгд гаргахад болдог, түүнийг нь дэмжиж болдог. Таван толгойн орд газрыг бид дотоодын Хөрөнгийн бирж дээр гаргаад, иргэддээ эзэмшүүлье гэхээр асуудалтай байгаа бол тодруулж мэдээлэл өгөхөд бэлэн байна. Оюу толгойн хувьд бол энэ орд газрыг УИХ-ын олонхи гэрээг нь дэмжсэн. Яг гэрээнийхээ дагуу хэрэгжилт явж байгаа. Тэнд 2000 монгол хүн үйл ажиллагаагаа явуулж, өндөр мэргэжлийн ажил явуулаад 1300 метрийн гүнд 200 гаруй монгол залуу ажиллаад, Монгол Улсад байдаггүй ийм гүний уурхай бүтээж байна. Мэдээллийг бүрэн өгөхөд бэлэн байгаа. Ийм өнгөцхөн дүгнэлтээр явж байгаа ажлыг нураах нь амархан байдаг юм. Гэхдээ  20 жил бид нураах замаар явлаа шүү дээ. Одоо хамтраад энэ бүтээх ажил руу орж байна. Энэ тал руугаа л яривал яасан юм бэ.

Сангийн сайд С.Баярцогт:

-Би Эрдэнэ гишүүн, өмнө асуусан Энхболд гишүүн хоёрын асуултад Ерөнхий сайдын хариулт дээр нэмье. Оруулж ирж байгаа төсөл ямар ч хуультай зөрчилдөөгүй. Сая Хүний хөгжлийн сангийн хуулийг  асууж байна. Үндсэн хууль, Иргэний хууль, Компанийн хууль, Хүний хөгжлийн сангийн хуулийн дагуу хийгдэж байгаа. Хүний хөгжлийн сангийн хуулийн 8.4 дээр давуу эрхийн хувьцаа гаргана гээд заачихсан. Компанийн хуулиар бол компани энгийн хувьцааг заавал гаргах ёстой. Давуу эрхийн хувьцааг гаргаж болно. Суурь хувьцаа нь энгийн хувьцаа, тэгэхээр энэ компанинй суурь, энгийн хувьцаа нь төрийн өмчийн мэдлийн байна. Харин давуу эрхийн хувьцаагаа гаргаад, ард түмэндээ гаргаж өгнө. Давуу эрхийн хувьцаа бол  гурван төрлийн давуу эрхтэй. Тэгэхээр  энэ дээр ямар нэгэн хуулийн зөрчил, энэ гэрээтэй холбогдуулж байхгүй  гэдгийг ёстой хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Энэ суурь хуулиудаараа дамжиж орж ирсэн. Анхнаасаа ч ингэж ойлголцсон. Харин би С.Эрдэнэ гишүүний хэлж байгаа нэг зүйлтэй санал нэг байна. Хэрвээ Хүний хөгжлийн сангийн асуудал, хуулийн асуудал хоёрыг цэгцлэх ёстой гэвэл стратегийн орд газар гэж нэрлэгдсэн тэр  15 орд газар, УИХ-ын тогтоолоор батлагдсан бүх орд газрууд “Эрдэнэс Монгол”-ийн дор харъяалагдах ёстой. Бид хувьцаагаа хөрөнгийн зах зээл дээр гаргая гэвэл “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэс Оюу толгой”, “Эрдэнэс Шивээ-Овоо”, “Эрдэнэс Багануур”, “Эрдэнэс Эрдэнэт”,  “Эрдэнэс Төмөртэй” ч гэдэг юм уу, ийм маягаар гаргаж хувьцааны үнэ цэнийг өсгөж, ард түмний хүртэх ёстой хувьцааны ашгийг нь нэмэгдүүлэх ёстой. Үүнийг хийж, хэрэгжүүлэх ёстой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сү.Батболд: “Энержи Ресурс” компани өөрийнхөө оруулсан зардлын хүрээнд Ухаа худгийн ордыг авсан
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
2026 оны 05 сарын 07, 10 цаг 52 минут
66.4 тэрбум төгрөг "амилах" чимээ

  Олон жил яригдаж, хэлэлцэгдэж ирсэн 1072 хувьцааг өвлүүлэх шийдвэр ...

2026 оны 05 сарын 06, 12 цаг 21 минут
Байгаль орчны салбарт 210 гомдол шалгаж, 235 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ

  2026 оны дөрөвдүгээр сард байгаль орчны салбарын хэмжээнд иргэдээс ...

2026 оны 05 сарын 04, 10 цаг 06 минут
Нефтийн үнэ 126 доллароос давжээ

  Брент маркийн түүхий газрын тосны үнэ 126 доллароос давснаар ...

2026 оны 05 сарын 04, 09 цаг 49 минут
2026 оны 05 сарын 01, 18 цаг 13 минут
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
2026 оны 04 сарын 08, 09 цаг 35 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани