Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Цагаан сарын аялал жуулчлал эдийн засгийг дайчлав

Аялал жуулчлалын хэд хэдэн платформын 02-р сарын 04-ний өдрийн гаргасан жагсаалтад 2025 оны Цагаан сарын баярын найман өдрийн  урт амралтаар Хятадын дотоодын аялал жуулчлал, Хятадын иргэний гадаадад аялсан аялал, гадаадын иргэдийн Хятадад аялсан аялал зэрэг гурван гол хүрээн дэх аялагчдын тоо болон хүн бүрд ногдох хэрэглээний тоо ихээхэн өссөн байна. Цагаан сарын баярын хугацаан дахь аялал жуулчлалын халуун цэг нь Хятадын эдийн засгийн эрч хүчийг харуулж байна.

Хятадын болон гадаадын жуулчид “харилцан аялав”

Шанхай хотын иргэн Чэнь Итин гэр бүлийнхээ хамт энэ жил Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотод Цагаан сарын баяраа тэмдэглэжээ. Аяллын хугацаанд дөрвөн настай хүү Чэнь Чэнь нь анх удаа “Элсэн дэх авто спорт”-ын үйл ажиллагаанд оролцоод маш баяртай байлаа. Шөнийн цагаар Дубайн Бурж Халифа цамхаг улаан өнгөөр гялалзаж, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн жуулчид энд зургаа авахуулж, баяр хөөр бялхан байлаа.

Бразилын жуулчин Виктория Сернажийн гэр бүл анх удаа Шанхайд ирсэн нь энэ юм. Тэд Шанхайн The Bund, Юй Юань, Ү Кан Лү зэрэг газруудад очиж үзсэн бөгөөд Шанхайн музейн зүүн ордонд очиж Хятадын урт удаан түүх, соёлтой танилцан сонирхов. Мөн хурдны галт тэргэнд сууж, орчин үеийн Хятадын “хурд”-ыг мэдэрчээ.

Шечэн группийн тоо баримтаас харахад могой жилийн Цагаан сарын баярын үеэр тус платформ дээр гадаадад аялах аяллын тасалбарын захиалга өнгөрсөн оны мөн үеэс 30 хувиар өссөн байна. Үүнд, гадаадаас Хятад руу аялах аяллын захиалга өнгөрсөн оны мөн үеэс 203 хувиар өссөн, Гадаадаас Хятад руу аялах аянчдын үзэсгэлэнт газруудын тасалбар, зочид буудлын захиалга өмнөх оныхоос тус тус 180 хувь, 60 хувиар өссөн байна. Гадаадад аялах аяллын захиалгуудын дотроос Испани, Итали, Франц зэрэг улс орныг зорьсон захиалгын тоо мэдэгдэхүйц өссөн байна.

Чүнь Чюү аялал жуулчлалын сайтын ерөнхий менежерийн орлогч Жүө Вэйхүн:

- Хятадын болон гадаадын жуулчдын "харилцан аялах” аялал дундаас Хятадад аялж буй гадаадын жуулчид Хятадын соёл, амьдралын талаар маш их сонирхдог. Музейгээс эхлээд хүнсний ногооны зах хүртэл хаа сайгүй гадаадын хүмүүс харагдаж байдаг. Гадаадад аялж буй зах зээлээс харахад олон улсын хөлөг онгоцоор аялах, чөлөөт аяллын захиалга ихэссэн байна. Энэ нь Хятадын жуулчид чөлөөт цагаа амарч зугаацахад илүү зарцуулж буйг харуулж байна гэж танилцууллаа.

Түн Чэн судалгааны хүрээлэнгийн ахлах судлаач Жан Миньян:

- Хятадын жижиг, дунд хотуудын оршин суугчдын гадаадад аялах захиалга хурдтай нэмэгдэж, Хятадын жижиг, дунд хотуудад ирж буй гадаадын жуулчдын тоо ч улам бүр нэмэгдэж байна гэж хэлсэн юм.

Соёл, аялал жуулчлалыг гүнзгий уялдуулж хэрэглээний чадавхыг идэвхжүүлэв

Чүнчин хотын оршин суугч Лю Тао аав ээжтэйгээ хурдны галт тэргэнд сууж Чэндү руу аялан, 2025 оны Ү Хүөци Чэндү сүмийн цуглаанд оролцжээ. Лю Тао аав ээжтэйгээ орой нь олон янзын  хэлбэр дүрстэй өнгөт гэрэл чийдэнгийн наадмыг сонирхож, дараа нь театрын үзүүлбэрүүдийг үзэн, хөл хөгжөөнтэй  захаар очиж, өвөрмөц онцлогт амтат хоол зууш иджээ.

2025 оны могой жилийн Цагаан сарын баяр нь "Цагаан сарын баяр - Хятадын уламжлалт шинэ жилийг тэмдэглэдэг нийгмийн дадал хэвшил"-ийг НҮБ-ын ЮНЕСКО Хүн төрөлхтний биет бус соёлын өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэснээс хойших анхны Цагаан сарын баяр тохиож байгаа юм. Баярын энэ үеэр Хятадын уламжлалт соёлын уур амьсгал илүү тод байдаг. Соёлын болон музейн аялал жуулчлал, "Биет бус соёлын өв + аялал" зэргээр төлөөлөл болгосон соёл болон аялал жуулчлалыг нэгтгэсэн арга хэмжээнүүд зохиогдож, хэрэглээний чадавхыг идэвхжүүлэв.

Фэйжү платформын мэдээлснээр соёлын биет бус өвийг ойлгох болон ардын зан үйлийн тоглолтыг сонирхож буй жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 40 хувь, 36 хувиар тус тус өссөн байна. Түүнчлэн аялал жуулчлалын тоо баримтаас харахад Цагаан сарын үеэр түүх, соёлын үзэсгэлэнт газрууд болон музейн үзэсгэлэнт газруудаар аялж буй аялагчдын тоо өнгөрсөн оныхоос 50 хувиар өссөн байна.

Шанхайн шинжлэх ухаан, технологийн музейн хоёр салбар болох Шанхайн байгалийн түүхийн музей, Шанхайн одон орныг судлах ордон нь хүмүүсийн гэр бүлээрээ аялах дуртай газруудын нэг юм. Шанхайн байгалийн түүхийн музейд "Нууцлаг могойн ертөнц" гэх 2025 оны Могой жилийн тусгай үзэсгэлэн, Шанхайн одон орон судлалын ордонд зохион байгуулсан "Өвлийн одон орон судлалын наадам" нь үзэгчдэд шинжлэх ухааны мэдлэг олгохоос гадна, тэдэнтэй соёлын баяр наадмаа хуваалцдаг. Цагаан сарын баярын үеэр хоёр музей шөнө уртасгасан цагаар ажиллан, шинжлэх ухааны таних мэдэхүйн үйл ажиллагааг онлайнаар шууд нэвтрүүлснээр илүү олон жуулчдын хэрэгцээг хангасан юм.

Жянсү мужийн аялагч Ли Юй Шанхайн байгалийн түүхийн музейгээс Музейн хамгийн сүүлийн үеийн соёлын бүтээгдэхүүнүүдийг худалдан авав. Үүнд уг музейн “Хөөрхөн арслан”-гаар сэдэвлэсэн Цагаан сарын хос уянгатай хөргөгчний наалт бий. Дээр нь ерөөл бэлгэдлийн  үсэгтэй бөгөөд инээмсэглэж буй “Хөөрхөн арслан”-гийн зурагтай.

- Хөргөгчний энэ багц нь тухайн нөхцөл байдалд маш тохирсон бөгөөд цөөн хэд байснаас нэгийг нь би худалдаж авсан гэж Ли Юй хэлэв.

Олон хүн чансаатай амьдралын төлөө "мөнгө төлөх" болсон

Өнөө үед Цагаан сараар аялах нь Цагаан сарын заншил болсон. Амралтын хугацаанд спортоор хичээллэх, кино үзэх, жүжиг сонирхох, үзэсгэлэн үзэх гээд хүмүүс чөлөөт үйл ажиллагаа, сэтгэл санааны аз жаргалтай байдалд хөрөнгө оруулах хандлагатай болжээ.

Шечэн группийн платформоос харахад Цагаан сарын баярын үеэр муж хоорондын аяллын захиалга 62 хувийг эзэлжээ. Фэйсү платформын тоос баримтаас харахад Цагаан сарын баярын үеэр Хятадын дотоодын жуулчдын хэрэглээний хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 10 хувиар өссөн байна. Улмаар аяллын тоо баримтаас харахад нутагтаа буцан Цагаан сараа тэмдэглэж байгаа хүмүүс хот, шянь, дүүргийн дунд болон дээд зэрэглэлийн  зочид буудлын захиалгыг нэмэгдүүлж, ердийн өдрүүдтэй харьцуулахад 40 хувиар өссөн байна.

Шанхайд ажиллаж амьдардаг Жан Шинь Цагаан сарын амралтаар Чай Байшаньд аялах захиалга  аваад  тэнд нэг долоо хоног аялахдаа долоон настай хүүтэйгээ цанаар гулгаж сурсан байна. Тэд эхлээд өдөрт хэд удаа унадаг байснаа сүүлд нь их сайн гулгах болжээ.

- Энэ Цагаан сарын баяраа бид спортын дасгал хийж бас нэг өөр өнгөөр тэмдэглэсэн гэж Жан Шинь хэллээ.

Цагаан сарын баярын амралтаар Хармөрөн, Гирин, Шиньжян, Бээжин, Хэбэй зэрэг газруудад мөс, цасны аялал жуулчлал, мөс цасны спорт улам бүр хөгжөөнтэй болсоор байгааг аялал жуулчлалын хэд хэдэн платформоос авсан тоо баримт харуулж байна. Шанхай зэрэг өмнөд бүс нутгийн хотуудад мөс, цасны үйл ажиллагаа ч моод болж эхэлжээ. Тухайлбал, Цагаан сарын баярын үеэр Шанхай Яаошюй мөс цасны ертөнц өдөрт дунджаар 8000 гаруй хэрэглэгчийг хүлээн авав. Үүнд гаднаас ирсэн жуулчдын тоо 15 хувиар өссөн байна.

Хятадын Аялал Жуулчлалын Академийн дарга Дай Бинь:

- 2025 онд Хятадын аялал жуулчлалын эдийн засаг илүү чансаатай хөгжих болно. Халуун цэгийн хотуудын аялал жуулчлалын эдийн засаг жилийн турш болон томоохон баярын үеэр ачаалалтай  ажиллаж, мөн жижиг хот суурингуудын  аялал жуулчлалын зах зээл өргөжин тэлж, үйлдвэрүүд хөгжих шинэ боломжтой болох болно. Дэлхийн аялал жуулчлалын хөгжлийн системд Хятад улс улам чухал үүрэг гүйцэтгэх болно гэж хэлэв.

Францын жуулчин Шанхайн Юй Юань  худалдааны төвийн хоолны газарт наймаалжтай шөлтэй жигнэмэг амталж байна

 Гэрэл зургийг: Синьхуа агентлагийн сурвалжлагч ЧЭНЬ АЙПИН

 

Шанхайн байгалийн түүхийн музейд аялагчид могойнууд олзоо хэрхэн "нуудаг" тухай ойлгож байна

 Гэрэл зургийг: Синьхуа агентлагийн сурвалжлагч ЧЭНЬ АЙПИН

 

Шанхайн Яаошюй мөс цасны ертөнцөд нэгэн жуулчин цанаар хичээллэж байна

Гэрэл зургийг: Яаошюй мөс цасны ертөнц

 

Зохиогч: Нийтлэл: ЧЭНЬ АЙПИН
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж: СОЛОНГО СЭТГҮҮЛ
Цагаан сарын аялал жуулчлал эдийн засгийг дайчлав
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

Өнөөдөр, 12:35
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

Өчигдөр, 15:07
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани