Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хөрш улсын залуусыг гайхшируулсан аялал

Хятад, Монгол хоёр орон  стратегийн хамтын ажиллагааны харилцаатай мөнхийн найрсаг хөршүүд. Бид хөрш оронтойгоо хамтран ажиллах нь гарцаагүй. Саяхан Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат БНХАУ-д айлчлах үеэрээ Монголын компаниуд Хятадад ирж хамтран ажиллах талаар яриа хэлэлцээ өрнүүлнэ  гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Хөрш орнуудын хооронд хувь заяаны хамтын цогцыг байгуулахыг дэмжих нь Хятадын шинэчлэлийн зайлшгүй шаардлага болно. “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол Улсын Залуучуудын төлөөллийн багийн Хятад улс дахь айлчлал дөрөвдүгээр сарын 19-нөөс 23-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Төлөөлөгчид Хөх хот, Ханжөү хотоор айлчилж, аж үйлдвэрийн бодлого, ногоон хөгжил, хүмүүнлэгийн хөгжил болон түүх зэрэг  Хятадын олон талт орчин үеийн шинэчлэлийн үндсэн утга учир, оюун санааны төлөв байдал, Хятадын онцлогтой танилцсан байна.

Хамтын ажиллагааны "гүүр" болж ажиллана

ӨМӨЗО-ны Ардын Засгийн Газрын Хэвлэл Мэдээллийн Алба болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам хамтран зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын дөрвөн гишүүн, гишүүдийн хоёр зөвлөх, Засгийн Газрын нэг ажилтан болон аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцов.

Төлөөлөгчдийн багийнхан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн хотхон, Хөх хотын гаалийн татвараас чөлөөлөх ерөнхий бүс, Мэнцао группийн Ургамлын үрийн музей, Хөх хотын эдийн засаг, технологийн хөгжлийн бүс, Өвөр Монголын Хорин-гэр шинэ дүүрэг, Ханжөүгийн Чиншань нуурын Шинжлэх ухаан, технологийн хот, Ханжөүгийн Мөрөөдлийн жижиг суурин, Алибаба группийн төв байр зэрэг газруудтай танилцав.

Хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэх нь Монгол Улсын залуучуудын төлөөлөгчдийн БНХАУ-д хийх айлчлалын хамгийн чухал сэдвүүдийн нэг юм. Хөх хотын гаалийн татвараас чөлөөлөх ерөнхий бүс нь баталгаат боловсруулалт, баталгаат логистик, гадаад худалдан авалтын баталгаат агуулах, олон улсын түгээлт хүргэлтийн баг нь энэхүү бүсэд импортын үхэр, хонины мах боловсруулах компанитай танилцсан юм. Тус компани нь Монгол Улсаас үхрийн махыг шууд импортолж амжаагүйг мэдээд Г.Очирбат Монгол Улсад боловсруулсан үхрийн махны сорт, чанарыг танилцуулж, хоёр улсын аж ахуйн нэгжүүдийг хооронд нь холбож өгөх санаагаа илэрхийллээ. Монгол Улсын төлөөлөгчид Хөх хотын гаалийн татвараас чөлөөлөх ерөнхий бүсийн хариуцлагатай албаны хүн аж ахуйн нэгж бүрийн импортын хэмжээ, импортын эх үүсвэр болон үнийн санал асууж тэмдэглэл хөтөлж байлаа.

Ногоон хамтын ажиллагааны асар их боломж

Мэнцао группийн Ургамлын үрийн музейд Монголын төлөөлөгчид тусгай хийж бүтээсэн "үрийн олс"-ыг их сонирхож байлаа. Ургамлын үрийг ингэж хийснээр салхинаас урьдчилан сэргийлэх, үр тогтоох, өвсний үрийн амьдрах чадварыг сайжруулах зэрэг онцгой ач холбогдолтой. Монгол Улсын Ашигт малтмал баяжуулагчдын холбооны гүйцэтгэх захирал Буян-Өлзий болон Монгол Улсын Үйлдвэрлэл технологийн паркуудын нэгдсэн холбооны тэргүүн О.Өлзийбаатар нар "маш гайхалтай" гэж сайшааж байлаа.

Мэнцао групп нь өвсний үрийн технологид суурилан, экологийн нөхөн сэргээлт, өвсний үрийн үйлдвэрлэл зэрэгт бүтээгдэхүүн, техникийн шинэлэг үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгж юм. Мэнцао группийн Ургамлын үрийн музейд Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц:

- Хүнд цаг агаарт тэсвэртэй, янз бүрийн хөрсөнд дасан зохицох чадвартай өвсний үр, ногоон байгууламжийн технологийн шийдлүүдийг хараад би үнэхээр гайхсан. Үүний зэрэгцээ ногоон хөгжлийг дэмжих ажлыг эрчимжүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг би бас мэдэрлээ гэж хэлэв. Тэрээр бас Монгол Улсын цөлжилт, хөрсний доройтлыг дутуу үнэлж болохгүй гэдгийг хүлээн зөвшөөрч, өвсний үрийн технологи, экологийг нөхөн сэргээх хөтөлбөр зэрэг чиглэлээр Хятад улсаас илүүхэн суралцаж, хамтарч ажиллана гэдэгт найдаж байна гэдгээ илэрхийлсэн юм.

Аж үйлдвэрийн аялал жуулчлал гайхалтай

Или Орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн хотхон нь Или аж үйлдвэрийн аялал жуулчлалын 4.0-ийн загвар төсөл бөгөөд Или ухаалаг үйлдвэрлэлийн туршилтын төв, хуурай сүүний дэлхийн ухаалаг үйлдвэрлэлийн бааз, шингэн сүү дэлхийн ухаалаг үйлдвэрлэлийн жишиг суурь, Цэлгэр тал экологийн ухаалаг ферм  зэрэг 12 хэсгүүдээс бүрджээ.

Или Орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн хотхон нь бүрэн хаалттай ухаалаг үйлдвэр бөгөөд орчин үеийн жуулчдын сонирхлыг татахуйц газар юм. Монгол Улсын залуучуудын төлөөлөгчид гэрэлтдэг коридор, ахуй талбайн хяналтын дэлгэцээр үйлдвэрлэлийн явцыг ойроос ажиглав. Тэд мөн VR, ХR, 3D зэрэг интерактив технологийг ашиглан сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн бүхэл бүтэн үйл явцтай танилцлаа.

Хөх хотод анх удаа ирж буй Н.Буян-Өлзий Или эрүүл мэндийн хотхоны ил тод үйлдвэрлэлийн сүлжээг хараад шагшиж байв. Тэрээр Или бол чанарын хатуу хяналтаараа олон улсад алдартай гэж хэлсэн юм.

Или орчин үеийн эрүүл мэндийн хотхон нь хүмүүст аж үйлдвэрийн хөгжлийн шинэ загварыг харуулж, үйлдвэрлэлийн аялал жуулчлал нь орчин үеийн аж үйлдвэрийн үйлдвэрлэлийг бүтээлч аялал жуулчлалтай нягт хослуулан, орлого олж байна. Компаниудад өөрчлөлт, шинэчлэлт, тогтвортой хөгжлийг бий болгоход тусалдаг гэж аж үйлдвэрийн өөрчлөлт, хөгжлийн асуудалд урт хугацаанд анхаарлаа хандуулж байгаа Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яамны Технологи, инновацын шилжилт, эрчимт хөгжлийн судалгааны хэлтсийн дарга Б.Урьболд бодлоо хуваалцлаа.  

Аж үйлдвэрийн бодлого ашигтай лавлагаа болдог

Чиншань нуурын шинжлэх ухаан технологийн хот нь Жэжян мужид шинжлэх ухаан, технологи, шинийг санаачлагч мужийг байгуулах томоохон төсөл бөгөөд Ханжөүгийн Барууны шинжлэх ухаан, технологийн инновацын аж үйлдвэрийн кластерын үндсэн бүрэлдэхүүн хэсэг. "Олон улсын дэвшилтэт, дотооддоо нэгдүгээр зэрэглэлийн" стандартын дагуу шинжлэх ухаан технологийн нөөц цуглуулах бүс, технологийн инновацын эх үүсвэрийн бүс, өндөр технологийн аж ахуйн нэгжийн инкубацийн бүс, нүүрстөрөгч багатай технологийг харуулах бүс, байгууллагын шинэчлэлийн туршилтын бүсийг байгуулав.

Чиншань нуурын Шинжлэх ухаан, технологийн хотод Монгол Улсын залуучуудын төлөөлөгчид цэцэрлэгт хүрээлэн байгуулах, бодлогоор дэмжих зэрэг асуудлаар Хятадын аж ахуйн нэгжийн хариуцлагатай албаныхантай саналаа солилцлоо.

Б.Урьболд сэтгүүлчдэд хандан:

- Чиншань нуурын шинжлэх ухаан, технологийн хот бол ногоон байгууламжтай, цэцэрлэгт хүрээлэнтэй, дэд бүтэц сайтай, бодлогын дэмжлэг сайтай, энэ үнэхээр гайхалтай гэж хэлж байлаа.

Монгол Улсын УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны үйлдвэрлэл, технологийн паркуудын ажлын хэсгийн дарга Б.Уянга:

- Хятадын орчин үеийн шинэчлэл гайхалтай үр дүнд хүрсэн. Энэ амжилтын цаад нууц юу вэ, Монголын тал үүний хариуг олохыг маш их хүсэж байна. Монгол Улс ч эдийн засгийн хөгжлийн хууль, тогтоомжийн талаар Хятадаас туршлага туршлага суралцах хүсэлтэй байна гэж ярилаа.

Монгол Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа таван өдрийн аяллаа эргэн дурсахдаа:

-Хятадад хийсэн энэ удаагийн айлчлал маш их үр дүнд хүрсэн бөгөөд маш чухал ач холбогдолтой болсон. Гол нь хоёр орны найрсаг харилцааны шинэ хүч болсон “залуучууд” гэдэг үгэнд оршдог. Хоёр орны харилцааны ирээдүйг төлөөлж буй залуучуудын солилцооны тусгай арга хэмжээнүүд маш чухал юм. Монгол Улс болон Хятадын ӨМӨЗО хоёр газар зүйн хувьд харилцан уялдаатай төдийгүй аж үйлдвэрийн бүтэц, эдийн засгийн хөгжлийн гол салбаруудын хувьд ижил төстэй. Тухайлбал, хоёр тал уламжлалт үйлдвэр болох хүнд машин механизм, уул уурхай, сүүн бүтээгдэхүүн, мах боловсруулах зэрэг салбарт түлхүү анхаарч, хөрөнгө оруулалт хийж байна. Тиймээс Хятадын ӨМӨЗО нь Монголын өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдалд илүү ойр байдаг учир Монгол залууст Хятадын Өвөр Монголд ирж, аж үйлдвэрийн парк байгуулах, аж үйлдвэрийг дэмжих бодлого боловсруулах, ногоон хөгжлийн эрэл хайгуул зэрэг туршлагыг ойлгуулж Монголын шинэ үеийнхэнд хоёр орны өнөөгийн хамтын ажиллагааны хүрээнд анхаарах ёстой салбар, Хятадын ямар туршлагыг Монголд богино хугацаанд жишиг болгон ашиглаж болохыг ойлгуулах болно гэж тэрээр үзэж байна.

Энэхүү айлчлалаар хүрэлцэн ирсэн Монголын залуучуудын төлөөлөгчид бүгдээрээ Монгол орны олон салбарын чадварлаг боловсон хүчин, Хятад, Монголын найрамдлын элч юм. Айлчлалын үеэр тэд Хятад улсын хамгийн сүүлийн үеийн технологи зэрэг ирээдүйн технологийн хөгжлийн чиг хандлагатай танилцлаа. Хоёр орны залуучууд харилцан ашигтай, хамтдаа хожсон үр дүнд хүрэх ирээдүйн төлөө мөр зэрэгцэн ажиллана гэдэгт итгэлтэй байна.

 

 

 

Зохиогч: С.САРАНЧИМЭГ,Э.ТЭРГҮҮН, Д.МӨЧИР
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж: Солонго Мэдээллийн Төв
Хөрш улсын залуусыг гайхшируулсан аялал
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани