Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

С.Бямбацогт: Нүүрсний үнэ 72 ам.доллар болж өмнөх оны мөн үеэс 40 орчим хувиар унаад байна

С.Бямбацогт: Нүүрсний үнэ 72 ам.доллар болж өмнөх оны мөн үеэс 40 орчим хувиар унаад байна

 

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.06.26/ хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт танилцууллаа.

Тэрбээр, манай улсын эдийн засгийн өсөлт 2023 онд 7,4 хувь, 2024 онд 4,9 хувь байсан бол 25 оны эхний улиралд 2,4 хувь болж буураад байна. Нийт экспорт 2025 оны эхний  5 сард 5,4 тэрбум ам. доллар болж өмнөх оны мөн үеэс 15 хувь буюу 931 сая ам. доллароор, төсвийн нийт орлого 2025 оны эхний 5 сард 11,4 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 11 хувь  буюу 1,3 их наяд төгрөгөөр буураад байна. Экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ ГЕГ-аас зарладаг албан статистик мэдээллээр 2025 оны эхний 5 сарын байдлын дунджаар 72 ам.доллар болж өмнөх оны мөн үеэс 40 орчим хувиар унаад байна.

Экспортын төсвийн орлого буурч, эдийн засгийн өсөлт саарсны улмаас 2025 онд нэгдсэн төсвийн орлого төсвийн хүрээний мэдэгдэлд заасан орлогын доод хэмжээнд хүрэхгүй байхаар байгаа бөгөөд мөн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбогдуулан төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх зорилгоор төсвийн тодотгол хийж байгаа тул Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2026- 2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг та бүхэнд танилцуулж байна. Хуулийн төсөлд 2025 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 3,2 их наядаар бууруулж,  нөгөө талд нь төсвийн зарлагыг 1,9 төгрөгөөр бууруулж, тэнцвэржүүлсэн тэнцлийг 1 их наяд 365 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар тусгаж байна. Уг хуулийн төсөлд нэгдсэн төсвийн 2026-2027 оны төсөөлөл шинэчлэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай тул уг хуулийн төслийг дагах хуулиар өргөн мэдүүлсэн болно гэв. Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа, Ж.Баясгалан нар инфляцийг тооцсон аргачлалын талаар тодруулахыг хүслээ. Учир нь 2025 оны 5 дугаар сарын байдлаар 8,3 хувьд хүрсэн байна. Бодит үнийн өсөлт үргэлжилсээр байхад инфляцийг багаар тооцсон байна гэв. Хууль санаачлагч, ЗГХЭГ-ийн дарга С.Бямбацогт, Төсвийн хүрээний мэдэгдэлд инфляцийг 7,2 хувиар тооцсон боловч эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг тооцож 9,5 хувиар тооцсон. Үндэсний статистикийн хороо өргөн хэрэглээний 430 орчим бараа, бүтээгдэхүүний дундаж үнийг жинлэн инфляцийг тооцдог. Тиймээс бодит тооцоо хэмээн дүгнэж байна хэмээн хариулаад Үндэсний статистикийн хороо ямар аргачлалаар хэрхэн тооцоолсон дэлгэрэнгүй материалыг гишүүн тус бүрд илгээхээр болов. Ингээд асуулт, хариулт өндөрслөсний дараа хэлэлцэж буй хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр санал хураав.  Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэхийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.   Түүний дараа байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын даргын 2025 оны 192 дугаар захирамжаар байгуулагдсан Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, төсөв, төсвийн гүйцэтгэлийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, хэлэлцэн батлах, бусад хууль тогтоомжийн төсөвт үзүүлэх нөлөөллийг судлан санал, дүгнэлт боловсруулж Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцлээ. Энэхүү дүгнэлтийг Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа танилцууллаа.

Тэрбээр, ажлын хэсэг гадаад зээл, тусламж, улсын төсвийн хөрөнгө оруулалт нийгмийн салбарын төсөв, эдийн засаг, дэд бүтцийн салбарын төсөв болон төрийн албан хаагчийн цалин хөлс, нийгмийн баталгаа, орон тоотой холбоотой мэдээлэлтэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, гишүүдийг мэдээллээр хангах үүрэг бүхий 4 дэд хэсгийг байгуулж ажиллалаа гээд төсвийн цаглабар,  нийгмийн салбар, төрийн албан хаагчийн цалин, нийгмийн баталгаа, орон тоо,  эдийн засаг, дэд бүтцийн төсөв, гадаад зээл, тусламж, улсын төсвийн хөрөнгө оруулалт зэрэгтэй холбоотой саналуудыг тус тус багцлан танилцуулав. Тухайлбал, Улсын Их Хурлын намрын чуулганыг 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлүүлж, төсвийн төслийг намрын чуулган эхэлсэн өдрөөс эхлэн хэлэлцүүлэхээр төсвийн төсөлтэй танилцах хэлэлцүүлгийн шинэ үе шат нэмж, нийт 5 үе шаттайгаар хэлэлцдэг байх нэмэлт, өөрчлөлт холбогдох хуульд оруулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбоотойгоор төсөв хэлэлцэн батлах хугацаа, чуулганы хуралдааны дэгийн зохицуулалтыг нэмэх шаардлагатай байна. Ингэснээр хоригийг хүлээн авснаас шалтгаалан төсвийг шинээр хэлэлцэх асуудалд хууль зүйн маргаан үүсэхгүй байх, дэгийн хувьд эрх зүйн орчныг тодорхой болгох зэрэг санал гаргасан байна.

Мөн төрийн албан хаагчид, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн удирдлага, ажиллагсад, гадаад, дотоодын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний хүрээнд олгож буй цалин, нийгмийн баталгаа салангид зохицуулагдаж, зарим төрлийн цалин, урамшуулал, нэмэгдэл нь харилцан уялдаагүй, хэт төвлөрсөн байх нь төсвийн зардал, төрийн албаны бүтээмж, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанарт сөргөөр нөлөөлж байгаа тул Төрийн албаны цалин, нийгмийн баталгааны тогтолцоог уялдуулах, цалин, урамшуулал, нийгмийн баталгааг нэгтгэн зохицуулах зорилгоор “Төрийн албаны цалин, нийгмийн баталгааны тухай” хуулийн төслийг боловсруулж, батлуулан нэгдсэн цалингийн тогтолцоог бүрдүүлэх нь зүйтэй гэхчлэн саналуудыг боловсруулан танилцуулав.

Ажлын хэсгийн санал, дүгнэлттэй холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж, үг хэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Б.Заяабал, Ж. Ганбаатар нар төсвийн цаглаварыг өөрчлөх эсэхийг эргэн харах, төсвийн орлогыг бага төлөвлөж байж, төрийн албаны данхайсан бүтэц багасах боломжтой, төсвийн зардлыг бодитой төлөвлөхөд анхаарах, төсвийг сүүлийн 3 жил дараалан хэт нэмэгдүүлснээс эдийн засгийн өнөөгийн хүндрэл үүсэх нэг шалтгаан болж байгаа талаар саналаа хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

С.Бямбацогт: Нүүрсний үнэ 72 ам.доллар болж өмнөх оны мөн үеэс 40 орчим хувиар унаад байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани