Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хятад, Монголын залуусын “Болзоо”

“Хятадад болзъё” Хятад, Монголын Z үеийн залуусын зуслангийн ажиллагаа 07-р сарын 13-наас 15-ны өдрүүдэд Хөх хотноо амжилттай зохион байгуулагдлаа.

 

Үйл ажиллагаанд оролцсон Хятад, Монголын залуучууд Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн хотхон, Өвөр Монголын музей, Өвөр Монголын Урлаг жүжгийн хүрээлэн, Өвөр Монголын Багшийн их сургуулийн Хондэр дээд сургууль зэрэг газруудтай танилцлаа. Мөн Хөх хотын Их түргэн голын дэнж дээр хамтарсан уран сайхны тоглолт хийж, үзэгч түмний мэлмийг баясган, Хятад, Монголын залуучуудын нөхөрсөг харилцааг ахиулахад эерэг ач холбогдол өгсөн юм.

Тус үйл ажиллагааг Хятадын Төв Хорооны Суртал ухуулгын хэлтсийн Олон улсын сурталчилгааны газар, ӨМӨЗО-ны Суртал ухуулгын хэлтсээс санаачлан, Өвөр Монголын Өдрийн сониноос зохион байгуулж, Өвөр Монголын Хондэр дээд сургуулиас дэмжин зохион байгуулсан юм.

УР ЧАДВАРАА БАДРУУЛАН НӨХӨРЛӨЛӨӨ ЗУЗААТГАНА

Айраг шуугиж найраг цалгисан таатай зуны улиралд Хөх хотын Их түргэн голын дэнж дээр “Хятадад болзъё” Хятад, Монголын Z үеийн залуусын уран сайхны тоглолт “Ваньли” хэмээх Хорчин ардын эгшигт дууны аянд нийтийн бүжгээр нээлтийн салхийг хагалав.

Урлаг хэмээгч ард түмний зүрхний гүнээс ундарсан чин сэтгэлийн халгиа, уул ус, хил хязгаарыг давж, эрт эдүгээ ирээдүйг холбогч соёлын алтан гүүр болсон юм. Тоглолтын үеэр Монгол Улсын Дархан дээд сургуулийн оюутнууд, Хондэр коллежийн сурагчдаас “Монгол наадам”, “Адуучны дуун”, “Хурдан морь”, “Жалам хар”, “Хун галуу”, “Алсад суугаа ээж”, “Амар байна уу” зэрэг бүжиг, ая дуугаа өргөж, үзэгч түмний мэлмийг баясган, сонорыг мялаалаа.

- Энэхүү үйл ажиллагаагаар бид хөгжим, урлаг, соёлоор өөрсдийгөө илтгэж, олон найз нөхөдтэй танилцан, Хятадын түүх, соёл урлагийн тухай ойлгон танилцах боломж олгосонд маш их баяртай байна гэж Дархан дээд сургуулийн оюутан Н.Баяр догдолсон сэтгэлээ дарж ядан хэлэв.

Дархан дээд сургуулийн Урлаг, хөгжмийн танхимын эрхлэгч Н.Долгорсүрэн:

- Бид Монгол Улсын Дархан-Уул аймгийн Дархан дээд сургуулиас 15 оюутныг зохион байгуулж, тус арга хэмжээнд оролцож байгаадаа маш их баяртай байна. Бид нар ардын урлагаа суралцах, өв соёлоо мэдэлцэх, харилцаа холбоогоо нэгтгэх зорилгоор тус үйл ажиллагаанд оролцсон. Бид нарыг сайхан хүлээн авч хамтарч ажиллаж байгаад баяртай байна. Тус үйл ажиллагаа нь хоёр улсын залуучуудад харилцан ойлголцож, суралцах боломжоор хангасан платформ болсон байна гэж хэллээ.

Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн хотхонд зочлох явцад танин мэдэхүйн асуулт хариултын бяцхан уралдаан зохион байгуулав.

Хоёр орны залуучууд дэлхийн сүү, сүүн бүтээгдэхүүний шилдэг таван компанийн тоонд багтдаг Или компанитай танилцсаны дараа хоёр орны байгаль орчин, газар зүйн болон соёл иргэншилтэй хобоотой асуулт хариултын бяцхан уралдаан зохиож харилцан санал бодлоо солилцсон байна.

СОЁЛЫН ӨВИЙГ БАХАРХАЖ, ОЙЛГОЛЦЛОО НЭМЭГДҮҮЛНЭ

Нар хур тэгширсэн дэлгэр зунаар хот, хөдөөгүй найртай сайхан наадамлаж хүн зоны сэтгэл тэнийнэ. Өвөр Монголын Багшийн их сургуулийн Хондэр дээд сургууль болон Монгол Улсын Дархан дээд сургуулийн оюутнууд Хөх хотод болзон зусаж, Хятадын уран бичлэг болон даавуун урлал зэрэгтэй танилцан, Хятадын биет бус соёлын өвтэй танилцах арга хэмжээнд оролцож, сэтгэгдэл өндөр байлаа.

Ханз үсгийн уран бичлэг бол Хятад үндэстний бүтээсэн урлагийн төрөл юм. Үүнийг үггүй яруу найраг, үл үзэгдэх бүжиг, зураггүй уран зураг, чимээгүй хөгжим гэх зэргээр дүрслэн хэлдэг. Хятадын уран бичлэг нь 5000 жилийн турш гайхамшигтай соёл иргэншил, хосгүй баялаг бичгийн өвөөрөө дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн. Улмаар 2009 онд Хятадын уран бичлэгийн урлаг ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвд бүртгэгдсэн байдаг.

Монгол Улсын Дархан дээд сургуулийн багш Г.Баттулга:

- Ханз үсгийн уран бичлэг нь Хятад улсын соёл, цаашид Хятад улсын тод төлөөлөл болох юм. Зарим хүүхдүүд маань уг нь ханз үсгийн тухай огт ойлголтгүй байсан. Энэ удаа тэд өөрийн нэрээ ханзаар бичиж сурсан нь маш их сонирхолтой санагдаж, энэ арга хэмжээнд идэвхтэй оролцож байгааг нь хараад би өөрөө ч маш сэтгэл өндөр байна гэж хэллээ.

- Ханз үсгийн уран бичлэгийн хичээлээр би өөрийн нэрээ ханзаар бичиж сурлаа. Энэ бичээд байгаа үсэг бол миний Сумъяабазар гэдэг нэрэнд ордог “Я” үсэг юм. Би энэ хэд хоногт олон зүйлийг харж, сурч, туршлага солилцож явлаа. Цаашид Хөх хотод дахин ирмээр байна гэж Дархан дээд сургуулийн оюутан Х.Сумъяабазар өөрийн сэтгэгдлээ хуваалцав.

Энэ удаад ханз үсгийн уран бичлэгийг Монголын оюутнуудад танилцуулсан төдийгүй, бас даавуун урлал, цаасан хайчилбар зэрэг Хятадын хэдэн мянган жилийн түүхтэй гар урлалын биет бус соёлын өвийг танилцууллаа.

- Би уг нь Хятадад иймэрхүү гар урлалын соёл байна гэж огт бодоогүй. Энэ соёл надад маш их таалагдсан. Даавууны өөдсийг ч хаяж гээгдүүлэхгүй ашиглан урлаг болгоод зогсохгүй, үүнийгээ мөнгө болгож буйг маш их биширч байна. Хамгийн чухал нь энэ удаагийн зуслангийн арга хэмжээгээр хятад найзуудтай болсондоо маш их баяртай байна гэж Дархан-Уул аймгийн Хөтөл соёлын ордны хөгжмийн багш М.Баяржаргал хэлэв.

Үйл ажиллагаанд оролцогч Хятад, Монголын залуус Өвөр Монголын Урлаг жүжгийн хүрээлэнд Бээжин ший жүжгийн чуулгатай танилцлаа. Өвөр Монголын Урлаг Жүжгийн хүрээлэнгийн Бээжин ший жүжгийн чуулга өмнө нь ӨМӨЗО-ны Бээжин ший жүжгийн чуулга гэдэг байсан. Тус чуулга нь 1960 онд байгуулагдсан, өдгөө 65 жилийн түүхтэй Бээжин ший  жүжгийн урлагийн хөгжлийн түүхийг тод харуулж байна. Оюутнууд Бээжин ший жүжгийн хувцсаар гоёж, багшаас үйл хөдлөлийг нь суралцан, дуулах арга, бүжиглэх мэргэжилтэй нь нарийн танилцлаа.

Үнэхээр “Мянга сонсохоор нэг үз" гэдэг шиг энэ удаагийн соёлын арга хэмжээгээр хоёр орны оюутан залуус Хятадын гайхалтай уламжлалт соёл урлагийг таньж ойлгоод зогсохгүй, бие биетэйгээ илүү ойр танилцан, нөхөрлөлөө зузаатгасан гэж Дархан дээд сургуулийн оюутан Д.Мянганзул хэллээ.

Хоёр орны оюутнууд Өвөр Монголын музейгээр зочилж, Өвөр Монголын түүх, соёлтой танилцлаа. Тус музейд хуучин чулуун зэвсгийн үеэс Мин, Чин гүрний үеийн түүх, соёлын дурсгалт зүйлс, хувьсгалын түүх, соёлын дурсгалт зүйлс, үндэстний түүхийн дурсгалт зүйлс, эртний амьтан, ургамлын цуглуулга зэргийг хамарсан байдаг.

Монгол Улсын оюутан Б.Наранчимэг ярилцлагадаа:

- Айлчлалын үеэр үндэстний хөгжмийн тансаг зэмсэг, нарийн хатгамалтай үндэсний хувцас, төрөл бүрийн алт, зэс гоёл чимэглэлүүд миний сэтгэлийг хөдөлгөсөн. Эдгээр үзмэрүүд нь биднийг Өвөр Монголын баялаг түүх, соёлын өвийн талаар илүү гүнзгий ойлголттой болгосон гэж хэллээ.

"Сансрын үзэл баримтлал" үзэсгэлэнгийн талбайтай танилцахад тайлбарлагч нь шинжлэх ухааны судлаачдын нэрээ нууцалсан тухай ярихад үзэсгэлэнгийн танхим маш нам гүм байсан тул зөвхөн амьсгалын дуу л үлджээ. "Нисэх мөрөөдөл"-ийн цаана маш олон хүмүүсийн чимээгүй тэвчээр, уйгагүй хичээл зүтгэл байдаг нь харагдаж байна гэж Монголын оюутан Б.Дариймаа сэтгүүлчид шивнэж хэллээ.

Монгол Улсын Дархан дээд сургуулийн багш Д.Баттулга:

- Хятад, Монголын залуусын Өвөр Монголын музейд хийсэн энэхүү аялал нь соёлын солилцоо, залуучуудын хамтын ажиллагааны тод туршлага юм. Залуучууд түүх, соёлын талаарх ойлголтоо нэмэгдүүлж, соёлын солилцоогоор найрамдалт харилцаагаа гүнзгийрүүлэн, Хятад, Монголын соёлын солилцоонд залуу үеийн шинэ эрч хүчийг шингээж байна гэж хэллээ.

ТЕХНОЛОГИЙН ДЭВШЛИЙГ ШАГШИН, ИРЭЭДҮЙГЭЭ БАРААЛНА

Оюутнууд Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн хотхонд зочлон дэлхийн сүү, сүүн бүтээгдэхүүний шилдэг таван компанийн тоонд багтдаг Или компанийн үйл ажиллагаатай танилцлаа.

Дэлхийн 6 тивийг хамарсан 2000 гаруй түнштэй, 39 оронд тархсан. 11 жил дараалан Азийн сүүн бүтээгдэхүүний салбарт тэргүүлж байгаа бөгөөд Хятадын сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хамгийн том групп юм. Судалгаа, боловсруулалт, инновацын 15 төв, үйлдвэрлэлийн  81 баазтай, бүтээгдэхүүнээ 60 гаруй улс орон, бүс нутагт борлуулдаг. Дэлхийд тэргүүлэгч нялхсын сүү үйлдвэрлэх баазтай бөгөөд 1 минутад 120 лааз сүү үйлдвэрлэж, жилд 60 мянган тонн лааз үйлдвэрлэх хүчин чадалтай дэлхийн хамгийн хурдан лаазлах үйлдвэрлэлийн цехийг байгуулсан гэх зэрэг Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн хотхоны хөгжлийн түүх нь алс хол нүүдэл соёлын өлгий нутгаас ирсэн Монгол Улсын залуусыг гайхшируулан эрхий хуруу гарган шагшин магтацгаана.

Или группийн Үзэсгэлэнгийн танхимын коридороор алхахад нүд гялбам дэвшилтэт технологи нь Или брэндийн хөгжлийн түүхийг өгүүлж, хоёр орны оюутнууд “Сүүн бүтээгдэхүүний ертөнц”-өөр аялан, сүү, сүүн бүтээгдэхүүний өнгөрсөн ба ирээдүйн тухай ойлгож, Или брэндийн хөгжлийн түүх, ирээдүйн хөгжлийн чиг хандлагын талаар мэдэрсэн билээ.

- Би Монголдоо иймэрхүү группийн үйлдвэр дотор явж үзээгүй. Гэхдээ техник технологийн тал дээр Монголын үйлдвэр компаниудаас хамаагүй хөгжсөн байх нь мэдээж юм. Мөн дэлхийд топ тавдугаарт ордог гэхээр нь үнэхээр агуу үйлдвэр оршин байгааг мэдэж авлаа. Монголд харин ийм том оврын үйлдвэр гэж одоохондоо байхгүй байна. Гэхдээ ирээдүйд ийм үйлдвэр ч Монголд байгуулагдах болно гэж бодож байна гэж анх удаа Өвөр Монголд ирж байгаа Дархан Дээд Сургуулийн оюутан Х.Балжмаа ийнхүү хэлж байлаа.

Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн хөндий дэх Шингэн сүүн бүтээгдэхүүний ухаалаг үйлдвэрлэлийн баазад оюутнууд шингэн сүүний ухаалаг үйлдвэрлэлийн шугамтай танилцаж, шингэн сүү үйлдвэрлэх алхам бүрийг биечлэн харсан билээ.

Шингэн сүүний урьдчилан боловсруулах цехэд шингэн сүүг ялгах, нэг төрлийн болгох, мембран технологи, хэт өндөр температурт ариутгах болон бусад үндсэн процессуудын тухай оюутнууд шилэн цонхоор нэг нэгээр нь ажиглаж, эдгээр үйл явц нь сүүний чанарт үзүүлэх чухал нөлөөллийн талаар гүнзгий ойлголттой болсон юм.

- Энэ хэд хоногт бид маш олон сонин сайхан, гайхалтай зүйлүүдийг харж явлаа. Энэхүү үйлдвэрт ирээд олон сүүн бүтээгдэхүүнийг яаж хийдэг, нэг компани яаж хөгждөгийг хараад бас олон зүйл бодогдсон. Монголдоо буцаж очоод найз нөхөд, гэрийн хүмүүстээ энэ удаагийн аяллынхаа тухай танилцуулна. Хятадын өөр бусад хот, нутгуудаар ч аялж, улам илүү ойлголттой болохыг хүсэж байна гэж Дархан дээд сургуулийн оюутан С.Баясгалан өөрийн бодлоо хуваалцсан юм.

Тус үйл ажиллагаа нь Хятад, Монголын залуучуудын харилцан ойлголцлыг нэмэгдүүлсэн төдийгүй, хоёр улсын нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагааг ахиулах гүүр болжээ.

 

Зохиогч: Бэлтгэсэн: Б.ХУРЦ
Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж: SLG
Хятад, Монголын залуусын “Болзоо”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани