Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

5G технологи ямар өөрчлөлт авчрах вэ

Саяхан Шанхай хотод болсон 2025 оны Mobile World Congress дээр 5G-A сүлжээ ярианы халуун сэдэв болсон юм. "5G-A сүлжээ +агаарын богино орон зайн эдийн засаг" гэх сэдвүүд 5G-A сүлжээ нь хэрэглэгчдэд хэт хурдан сүлжээний үйлчилгээ өгөхөөс гадна ухаалаг тээвэр, ухаалаг үйлдвэрлэл зэрэг олон салбарт ухаалаг шинэчлэлт хийх боломж олгож байна.

5G-A сүлжээг арилжааны зориулалтаар ашигласны нэг жилийн ой тохиож байгаа энэ үед хамгийн сүүлийн үеийн статистик мэдээллээс харахад  Хятад улсын хэмжээнд 300 гаруй хот 5G-A сүлжээнд хамрагдаж, хэрэглэгчдийн тоо 10 сая давсан байна.

Хөдөлгөөнт хиймэл оюун ухааны салбар хөгжиж байна

Huawei үзэсгэлэнгийн талбайд ажилтнууд зурагтын алсын удирдлагыг бариад аяархан:

- Сайн уу Түнтүн, хамтран ажиллагч Шяо Ван руу залгаарай гэж хэлэнгүүт зурагтын дэлгэц тэр дороо гэрэлтэж, "Холбогдож байна..." гэх дохио гарч хэдхэн секундын дотор үзэсгэлэнгийн талбайн нөгөө буланд байгаа Шяо Вантай ведиогоор ярилаа.

Дэлгэц рүү ойртсон үзэгч:

- Зургийн дэлгэрэнгүй мэдээлэл, дууны эффект нь гар утасны видео дуудлагаас илүү гэж хэлж байлаа.

2025 оны Mobile World Congress /Шанхай/ дээр гадаадын үзэсгэлэнд оролцогчид Чан Ань автомашины агаарт нисч чаддаг нисдэг үүргэвчтэй танилцав

Энэхүү зурагтад суурилсан ухаалаг туслах нь Huawei болон China Unicom-ын бүтээсэн "Бүтэн дүр зурагтай AI ухаалаг биет" юм. "5G-A сүлжээний өндөр хурдтай холболтод тулгуурлан ухаалаг туслах нь гэрийн хамгаалалт, дуу дүрсний үзвэр үйлчилгээ, нэвтэрхий толь бичгийн асуулт хариулт зэрэг олон функцийг нэгтгэсэн гэж мэдээлж байна.

Хөдөлгөөнт хиймэл оюун ухааны энгийн гар утасны хиймэл оюун ухааны программуудаас ялгаатай тал нь машин, дрон мэт төрөл бүрийн тоног төхөөрөмжийн ухаалаг шинэчлэлтүүдийг хамардаг. "Ухаалаг туслах" нь орон зайн хязгаарлалтыг эвдэж, хөдөлгөөнт үйлчилгээгээр хангадаг.

   AI агентуудын тоо хүн амын тооноос давж байгаа тул ирээдүйн 6G сүлжээ нь эдгээр ухаалаг төхөөрөмжүүдийг холбох боломжийг олгоно гэж мэргэжилтнүүд онцолж байна. Дэлхийн шинэ үеийн мэдээлэл, харилцаа холбооны технологийн хамтын ажиллагааны байгууллагын дарга Гао Түнчин дүн шинжилгээ хийхдээ:

- 6G-ийн хөгжлийн логик нь 4G болон 5G-ээс ялгаатай. Энэ нь хувилбарын хэрэгцээ шаардлагад нийцэх болно. Үүний зэрэгцээ ухаалаг терминал болон холбогдсон машинуудын сүлжээний эрэлт хэрэгцээ нь 6G ухаалаг технологийг эрчимтэй хөгжүүлэхэд түлхэц болно гэж үзсэн байна.  

Хүн дүрст роботуудтай хамтдаа хөгжинө

Аж үйлдвэрийн салбарт харилцаа холбооны технологийн дэвшил нь ухаалаг, нарийн ойлголт, шийдвэр гаргахад хүрэх түлхүүр болж байдаг. 5G-A сүлжээ хурдацтай хэрэгжиж байгаа тул хүн дүрст роботууд жирийн аппарат байснаасаа хүний сайн туслагч болон төлөвшиж, даалгавраа үр дүнтэй гүйцэтгэхээс гадна сэтгэн бодох чадвартай болж эхэлж байна.

Роботын үзэсгэлэнгийн талбайд 5G-A сүлжээ технологиор тоноглогдсон "Куафү" робот найдвартай сайн ажиллаж байна. Гадаадын хэд хэдэн бизнесменүүд анхааралтай ажиглаж, гар утсаа дээш өргөөд бичлэг хийжээ.

Leju Robotics-ийн Хөхмөрний гурвалжин хойгийн бүсийг хариуцсан ерөнхий менежер Жан Дапэн сэтгүүлчдэд хандан:

- Өмнө нь хүн дүрст роботууд хөдөлж байхдаа заримдаа гэнэт унадаг байсан. Энэ нь ихэвчлэн роботтой холбоотой асуудал биш, харин уламжлалт Wi-Fi дохионы хэлбэлзлээс үүдэлтэй байдаг. 5G-A сүлжээ технологи нь Wi-Fi-ын хязгаарлалтыг даван туулж, нарийн төвөгтэй ажлуудын гүйцэтгэх чадвартай болсон.

Mobile World Congress /Шанхай/-д оролцогчид 2025 оны дэлхийн роботын тэмцээнд оролцох Шанхайн сонгон шалгаруулалтад оролцож байна

Техник хангамжийн хувьд 5G-A сүлжээ технологи нь хүн дүрст роботуудын ачааллыг бууруулдаг гэх тооцоолол гарчээ. Жишээлбэл, өндөр тооцооллын даалгавруудыг үүлэн тавцан руу шилжүүлэх нь роботын өөрийн эрчим хүчний хэрэглээг бууруулж, зардлыг бууруулж байна.

5G-A сүлжээ нь роботын "тархи"-нд зориулсан мэдлэгийг тасралтгүй баяжуулж, роботууд илүү их ур чадвар эзэмшин, янз бүрийн салбарын хэрэгцээнд илүү хурдан дасан зохицох боломжийг олгож байна.

   Leju, China Mobile, Huawei болон бусад компаниуд хамтран "5G-A сүлжээний мэдээллийн хэрэглээг хүчирхэгжүүлэх шинэ гурван хүчин зүйлийн тухай цагаан ном"-ыг нийтэлж, 5G-A сүлжээнд шаардагдах сүлжээний чадавхийг тодруулав.

Хятад улс роботын салбарт хурдтай хөгжиж, хүн дүрст роботын технологи, ухаалаг систем нь байнга сайжирч байна.

 Агаарын богино орон зайн эдийн засаг хөгжихөд бэлэн байна

Шанхай хотод болсон Mobile World Congress дээр агаарын богино орон зайн эдийн засгийн чухал баталгаа болох 5G-A сүлжээгээр төлөөлүүлсэн агаарын богино орон зайн холбооны хэрэгслүүд үзэсгэлэнд оролцогчдын анхаарлын төвд байв.

Хятадын цахилгаан холбооны үзэсгэлэнгийн талбайд ормогц "Агаарын богино орон зайн хязгааргүй нөөц" лангуу анхаарлыг шууд татаж байлаа. Жуулчид төрөл бүрийн дрон сонирхож явна.

Теле-эстези бол 5G-A сүлжээний үндсэн технологи юм. 5G-A сүлжээний энэхүү чадавхид тулгуурлан агаар-газар-сансрын нэгдсэн сүлжээний систем,  агаарын богино орон зайн дэд бүтцийн системийг байгуулж, ухаалаг ложистик, хотын агаарын хөдөлгөөн, онцгой байдал зэрэг агаарын богино орон зайн эдийн засгийн үндсэн хувилбаруудад дэд бүтцийн баталгаа хангасан байна.

Тэдгээрийн дотроос "Дрон ложистик, тээврийн шийдэл" нь байгалийн гамшгаас аврах ажиллагаа зэрэг онцгой байдлын үед асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг судлах,"5G + дрон эмнэлгийн маршрут" нь шинжилгээний дээж, эмнэлгийн хэрэгслийг тээвэрлэхэд туслах зорилгоор агаарын эмнэлгийн саадгүй тээврийн сувгийг хэрхэн бий болгох талаар судалж байна.

Синестези технологийг гүнзгийрүүлэн ашигласнаар Хятадын цахилгаан холбоо энэ чадварыг хотын аюулгүй байдлын бүсүүдэд хэрэгжүүлэх болно. Жишээлбэл, Хуанпү мөрний усан замд усны синестези технологийг ашигладаг. Нэгдсэн телесенсорын суурь станц нь миллиметр долгионы радар ашиглан голын гадаргууг бодит цаг хугацаанд нь сканнердаж, хөлөг онгоцны байршил зэрэг мэдээллийг агшин зуур авдаг. Ачаа тээвэр гүүрэнд ойртохоос өмнө ч гэсэн үндсэн станцаас сануулга хүлээн авах боломжтой. Энэ нь бороотой, манантай өдрүүдэд ч үр ашигтай ажилладаг.

Шанхай хотод болсон Mobile World Congress дээр Хятадын Юником агаарын богино орон зайн эдийн засгийн чадавхын бүрэн системийг албан ёсоор гаргаж,  агаарын богино орон зайн аюулгүй байдлын хяналтын платформ, удирдлагын платформ,  ухаалаг хэрэглээний платформ гэх гурван үндсэн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргаж, агаарын богино орон зайн нисэх онгоц, агаарын богино орон зайн удирдлага, дата хэрэглээний программуудад бүх талын дэмжлэг үзүүлж байна.

"Аюулгүй байдал, цар хүрээ, эдийн засгийн үр ашиг бол агаарын богино орон зайн эдийн засгийг хөгжүүлэх түлхүүр юм." ZTE корпорацийн дэд захирал, утасгүй сүлжээ болон компьютерийн бүтээгдэхүүний бизнесийн нэгжийн стратегийн архитектурын ерөнхий менежер Тан Шюэ:

- Аюулгүй байдал, хөгжлийн хоорондын уялдаа холбоог тэнцвэржүүлэхийн тулд дүрэм журам тогтоох, тоног төхөөрөмжийг бэхжүүлэх, барилга байгууламж барихад анхаарах ёстой гэж үзэж байна гэж хэллээ.

 

Зохиогч: ЛЮ ЛЭЙ
Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж: paper.people.com.cn
5G технологи ямар өөрчлөлт авчрах вэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани