Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Элсэрхэг бүс нутгийн хөгжлийн загвар-Ордос хотын цөлжилттэй тэмцсэн практик

Хятадын долоо дахь том цөл болох Хөвчийн элсэн цөл нь баруунаас зүүн тийш умард талаараа гурван хошууг сундалдаг бол Хятадын хамгийн том элсэрхэг нутаг болох Муу-Усын элс нь өмнөд хэсгээрээ дөрвөн хошуутай хиллэдэг. Эдгээр цөл, элсэрхэг газар нь Ордос хотын нийт нутаг дэвсгэрийн 52 хувийг эзэлдэг бөгөөд жилийн турш ган гачиг, бороо багатай байдаг тул маш эмзэг экосистемтэй юм. 

Энэ хоёр том элсэн цөл газар Хатан голоос ердөө 3 км, Бээжингээс ердөө 800 км-ийн зайд оршдог. Энэ нь Хатан голын аюулгүй байдал, Бээжин-Тяньжин-Хэбэй бүс нутгийн экологийн аюулгүй байдалд эрсдэл учруулж байдаг.

Элсний өөрчлөлт

"Хэрвээ эдгээр ой мод байгаагүй бол элсэн цөл яг манай гэрийн босгон дээр тулан ирж, гэр орон маань ч оршин тогтноход хэцүү байх байсан" хэмээн 75 настай Бай Чулуу холгүй орших өтгөн ойг ширтсээр чин сэтгэлээсээ хэллээ.

Бай Чулуугийнх Далад хошууны Занданзуу сумны Цайдам багт байдаг. Өмнө талаараа Хөвчийн цөл, хойд талаараа 20 километрийн зайд Хатан голтой залгаа оршдог. 1970-1980-аад онд Хөвчийн элсэн цөл жил бүр 10 метрийн хурдтайгаар хойд зүг рүү тэлэн нүүж, тариалангийн талбайг булж, бэлчээрийг цөлмөж байлаа. Онцгой зарим жилүүдэд Хатан голд цутгасан элсний хэмжээ 160 сая тоннд хүрч, айл өрхүүдэд аюул учруулж байв.

1980 оны сүүлчээр "Хөвчийн элсэн цөлийн хойд захад хамгаалалтын бүс байгуулж, тариалангийн талбай, бэлчээрийг хамгаалж, Хатан голыг хамгаалъя!" хэмээн тухайн үеийн Цайдам багийн дарга асан Бай Чулуу уриалж байв. Дараа жилийн хавар нь тосгонд цемент, арматур ачсан машинууд иржээ.

Бай Чулуу тосгоныг бүхэлд нь удирдан тосгоны захаар цемент, арматурыг ашиглаж 16 км урт төмөр торон хашаа барьжээ. Бүгдэрээ өдөр нь тариагаа тариалж, өглөө, оройдоо мод тарьдаг байсан.

Жилээс жилд 16 км хамгаалалтын бүс хоёр тийшээ өргөжиж байв. 1990-ээд оны эхээр Далад хошууны Хөвчийн цөлийн хойд захын дагуу 150 км урт, ойролцоогоор 28.000 гаруй га хамгаалалтын бүс байгуулж, тосгонд элс орж, Хатан гол уруу элс нүүж орохоос үр дүнтэй хамгаалсан.

Үүний зэрэгцээ элсэн шуурганд маш их дайрагдсан Хангин хошуу, Зүнгар хошуу ч мөн арга хэмжээ авчээ. Гурван хошууг сундалсан 348 км урт хамгаалалтын бүс чимээгүйхэн босгогдов.

2023 оны 6-р сард ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин ӨМӨЗО-д ажиллахдаа тушаал гаргаж, шинэ эриний Хятадын элстэй тэмцэх, цөлжилтөөс сэргийлэх ажилд шинэ гайхамшгийг бий болгохыг хичээж, Зүүн хойд, Умард, Баруун хойд нутгийн ойн халхавчийн төслийн гурван чухал кампанит ажлыг биечлэн удирдан зохио байгуулсан юм.

1980-аад онд эхэлсэн зуун жилийн уг төсөл үе үеийн шаргуу хөдөлмөрийн үр дүнд 348 км хамгаалалтын бүсийг барьж, уг бүсийг холбож, сайжруулснаар Хөвчийн элсэн цөлийн хойд зах дагуу ойролцоогоор 420 км урт, дунджаар 3 км орчим өргөнтэй, салхи, элсийг хаах ойн бүс бий болсон.

Энэхүү өргөн хүрээтэй экологийн ногоон бүслүүрийн урд талд 400 км урт, дунджаар 5 км орчим өргөнтэй, фотовольтийн бүс гаргаж, цөлжилтийг хянах бүс сүндэрлэн боссон байна. Цэнхэр, ногоон өнгөтэй энэ хоёр хана хэрэм хослон, бие биенээ нөхөж, нэгдмэл байдлаар хөгжиж, Хөвчийн элсэн цөлийн Хатан гол руу нүүхээё сэргийлж байна.

2024 онд Ордос хот Хөвийн элсэн цөлийн хойд захын дагуу 100 гигаваттын цөлжилтийг хянах фотовольтийн тусгаарлах бүсийг байгуулжээ. "Фото цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх + экологийн засаглал + сүлжээнээс гадуурх эдийн засаг" гэсэн гурван хэмжээст хөгжлийн загвараар энэ бүс нь ногоон цахилгаан эрчим хүчний хангамж, элсний хяналт, Хатан голын хамгаалалт, орлогыг нэмэгдүүлэх зэрэг олон талт ялалтад хүрч байна. 2030 он гэхэд дэлхийн жишигт нийцсэн энэхүү төсөл нь жил бүр 38 тэрбум киловатт-цаг ногоон цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, 200.0000 га талбайд фотовольтийн элсний хяналтыг бий болгоно.

Үржил шимгүй элсээс ногоон далай хүртэл, мод тарихаас эхлээд фото цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүртэл элсэн цөлийн гайхамшгийг бүтээж байна.

Элс дамнасан хурдны замуудаар машин давхилдаж амьдрал буцалж байна. Агаараас үр цацдаг дрон, мод тарих робот, бут сөөг тайрагч, элсэн хаалт тавих машин зэрэг дэвшилтэт техникүүд одоо элсэн цөл рүү нэвтэрч байна.

Элсэн цөл усны шувуу, ургамал амьтангүй үхлийн далай байхаа больсон. Хөвчийн элсэн цөлийн ойжуулалт 40 хувьд, Муу-Ус элсэн цөлийн ойжуулалт 80 хувьд хүрсэн байна. Энхбай элсэн цөлд 300 гаруй төрлийн жимс, хүнсний ногоог амжилттай тариалж байна. Хангин хошуу нь Хатан голын усыг Хөвчийн элсэн цөл рүү шилжүүлж, далайн гаралтай хүнсний аж ахуйг хөгжүүлж, элсэн цөлийн аж үйлдвэрийн өөрчлөлтийг тэргүүлж байна. Харгана, чацаргана, эмт ургамал зэрэг төрөлжсөн үйлдвэрүүд хөгжиж байна. 2024 он гэхэд Ордос хотын ойн болон бэлчээрийн аж үйлдвэрийн нийт хэмжээ 7 тэрбум 500 сая юаньд хүрч, элсэн цөлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлж, тариачин, малчдын орлогыг нэмэгдүүлж, аж ахуйн нэгжийн үр ашгийг дээшлүүлэх буянтай эргэлтийг бий болгожээ.

Цөлийн хүмүүс

1980-аад онд Отогийн өмнөд хошуунд хэрэгжсэн өрхийн гэрээний хариуцлагын тогтолцооны дагуу Шанхай сүм суурингийн Тэвд багт амьдардаг Хан Юйлиний гэр бүл хүн ам олон боловч газар нутаг багатай байв. Тэрээр аавтайгаа гэрээсээ 30 километрийн зайд үржил шимгүй элсэрхэг газар эзэмшиж, тариа тарьж, гэр бүлээ тэжээх гэж найдаж байв.

1989 оны хавар тэрээр аавынхаа хамт гэрээ байгуулсан газартаа ирж, хамар хатгах өвсгүй цөлийг хараад цочирджээ. Өөр явах газаргүй болсон аав хүү хоёр майхан барьж, мод тарьж эхлэв. Усгүй тул элсэнд гүн нүх ухаж, гүний усыг цэвэршүүлж уудаг байжээ. Аав хүү хоёр Ниншягаас модны суулгац худалдаж авахаар илжгэн тэрэг хөлөглөн иржээ. Тэд авчирсан модоо нэг нэгээр нь тарьж, дараа нь ус зөөн нэг нэгээр нь усалдаг. Тэд цаг хэмнэхийн тулд өглөө гарахдаа хэдэн боов боорцог авч, үд дунд элсэн дээрээ түр хооллосон болоод , шөнө дөл болтол ажилладаг байв.

Гурван жил дараалан шаргуу хөдөлмөрлөсний эцэст нутаг ногоорч, аав нь харин ходоодны хорт хавдраар нас баржээ. Хан Юйлинь эцгийнхээ үхлийг элстэй талх идсэнээс болсон гэж үргэлж хэлдэг байв. Тэрээр аавынхаа төлөө туйлын ихээр харамссан ч шүдээ зуун, элстэй эцсээ хүртэл тэмцэв.

Жилээс жилд улиас, бургас, заг, харагана олширсоор. 400 гаруй га элсэрхэг газар ногоон бэлчээр болж хувирав. 20 хониноос 200, зуу зуун үхэр хүртэл Хан Юйлинь ганцаараа элсэрхэг газарт амжилт гаргаж, 6 га тарианы талбайг сайжруулж, үр тарианы томоохон үйлдвэрлэгч болжээ.

Хан Юйлиний амжилт нь эргэн тойрны тариаланч малчдад урам өгч, нэгэн цагт цөл байсан уудам нутаг дахин сэргэж байлаа.

Хан Юйлинь шиг хүмүүс олон буй. "Жилд эмэгтэй хүнд 10 мод тарих" аянд эмэгтэйчүүдийг тэргүүлж мод тарьснаар НҮБ-аас хүлээн зөвшөөрсөн Ван Гүөшян, 40 гаруй жилийн хугацаанд Муу-ус элсэн цөлийн 4600 гаруй га талбайг ногооруулсан Инь Юйжэнь, 6600 гаруй га элсэн цөлийг бэлчээр болгон хувиргасан Өргөндалай...Тэд няцашгүй хүсэл зориг, ер бусын мэргэн ухаанаараа цөлийн хувь заяаг болон өөрсдийнхөө хувь заяаг өөрчилсөн.

Хараганын аж үйлдвэрийн хэтийн төлвийг харсан Лю Шаодүн 2014 онд хотын нэр хүндтэй ажлаа орхиж, Хангин хошууны Тарангол тосгонд аавтайгаа хамт харагана тариалахаар ирэв. Тариалангийн талбай үргэлжлэн өргөжихийн хэрээр тариалах уламжлалт арга нь үр ашиггүй, зардал ихтэй болсон нь Лю Шаодүныг карагана үрлэгч үйлдвэрлэхэд түлхэц болжээ. Олон удаа туршилт хийж, сайжруулсны дараа түүний үйлдсэн үрлэгч нь 2022 онд албан ёсоор ашиглалтад орсон. Энэхүү машин нь тракторыг хүч болгон ашиглаж, газар бэлтгэх, хагалах, тарих ажлыг цогцоор нь хийж, тариалалтын үр ашгийг эрс дээшлүүлсэн. 15 хүн, дөрвөн машин өдөрт 66 гаруй га тариа тарих боломжтой болов.

Одоо Лю Шаодүн өөрийн есөн машиныг зөвхөн өөрийн хэрэгцээнд ашиглаад зогсохгүй Умардын халхавч ойн төслийн гүйцэтгэгч нарт түрээсэлж, жил бүр нэг сая орчим юанийн түрээсийн орлого олдог байна.

Үүний зэрэгцээ малчид төрийн татаасыг ашиглан цөлжсөн бэлчээрийг нөхөн сэргээж байна.

Технологийн дэвшил, аж үйлдвэрийн нэгдэл, бодлогын дэмжлэгээр элсэн цөлийн хүмүүс Ордос хотод экологийн соёл иргэншлийн хөгжлийн шинэ эрин үеийг эхлүүлж байна.

Элсний мөрөөдөл

2024 оны 12-р сард Саудын Арабын Эр-Рияд хотноо НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн талуудын 16-р хуралд уригдан оролцсон Хятадын цорын ганц хот Ордос хотын цөлжилттэй тэмцэх туршлага, ололт амжилтаараа дэлхийн анхаарлыг татав.

Энэ нь Ордос хот дэлхийн анхаарлыг татсан анхны тохиолдол биш юм. 2017 онд Ордос хотноо НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцид оролцогч талуудын 13 дугаар хурал болсон. Хөвч нь НҮБ-ын тунхаглалд багтаж, цөлжилтөөс сэргийлэх, тэмцэх дэлхийн үлгэр жишээ болсон юм. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Хөвчийн олон улсын чуулга уулзалтад хоёр удаа баярын захидал илгээж, Хөвчийн элсэн цөлийг зассан туршлага нь олон улсын хамтын нийгэмлэгт байгаль орчин, экологийн менежмент болон 2030 он хүртэлх мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр Хятадын туршлага болж байгааг тэмдэглэв.

Цөлжилт нь хүн төрөлхтний оршин тогтнох, хөгжил дэвшилд нөлөөлж буй дэлхийн экологийн томоохон асуудал юм. Ордосын ногоон домог, хүн байгалийн эе найртай зэрэгцэн орших шинэлэг туршлага нь дэлхийд алдаршиж, хүн төрөлхтний хувь заяаны хамт цогцыг хамтаар цогцлоох үйлсэд гарамгай хувь нэмэр оруулсан.

Энэ бол эрхэм зорилгоо биелүүлнэ гэсэн хатуу итгэл юм. Экологийн орчин доройтож буй энэ үед үе үеийн шат шатны намын хороо, захиргаа “үндэсний нэн тэргүүний зорилт”-ыг үргэлж санаж, уйгагүй, хичээнгүйлэн ажиллаж, нэгдмэл төлөвлөгөө баримталж ирсэн.

Энэ бол олон салбарын хамтын хүчин чармайлтын үр дүн юм. Ойн аж ахуй, бэлчээр, байгалийн баялаг, газар тариалан, мал аж ахуй, ус хамгаалах, шинжлэх ухаан технологи зэрэг салбарууд хүчээ төвлөрүүлж, 14 тэрбум 900 сая юанийн экологийн бүтээн байгуулалтын санхүүжилтийг уг аянд нэгтгэсэн байна. Үүний зэрэгцээ төв болон төрийн өмчийн 30 гаруй аж ахуйн нэгж, 100 гаруй хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, ашгийн бус байгууллага, 500 гаруй инженерийн баг, хоршоо, 20 мянга гаруй тариаланчид, малчид хамтран энэхүү үйлсэд ялалтын бат бэх суурийг тавьжээ.

Энэ бол шинжлэх ухаанч, ирээдүйг харсан стратегийн шийдвэр юм. Хөвчийн элсэн цөлийн хойд захын ойн бүс, Хөвчийн элсэн цөлийн "фотовольтийн цагаан хэрэм" байгуулах, Муу-ус цөлийг хамтран урьдчилан сэргийлэх, хянах, элс хаах бүслүүр зэрэг чухал төслүүдийг хэрэгжүүлсэн. Эдгээр төсөл нь бүс нутгийн цөлжилтийг хянахад түлхэц болж байна.

 

Зохиогч: ХҮӨ ШЯОЧИН, ВАН ЖИХУА, АНЬ ХУАЙ, ШЕ ШЯОФАН, МЯО ШЮЙ, ВАН ШЯОБӨ, Л. НАРАНХҮҮ, С. САРАНЧИМЭГ
Найруулагч: С. САРАНЧИМЭГ
Эх сурвалж: ӨМӨС
Элсэрхэг бүс нутгийн хөгжлийн загвар-Ордос хотын цөлжилттэй тэмцсэн практик
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани