Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

 

Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг тохирох хэлэлцээрийг нэр бүхий компаниудтай эхлүүлээд байгаа. Энэ асуудлаар MCS группийн ерөнхийлөгч Ж.Оджаргалаас өнөөдөр /2025.09.22/ сэтгүүлчид дараах асуултад хариулт авлаа.


-Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногоос эхлэн нүүрсний томоохон орд эзэмшигч компанийн удирдлагатай хэлэлцээр эхлүүллээ.  Ухаахудаг ордыг стратегийн орд гэж үзэн, төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох асуудал яригдаж байна.  Харин танай компанийн зүгээс арай өөр тайлбар хийдэг. Ухаахудаг орд стратегийн ордод хамаарах уу. Та бүхэн энэ ордыг ямар зарчмаар авсан юм бэ?

-Одоогоос  17 жилийн өмнө тухайн үеийн Засгийн газартайбид Тавантолгойн бүлэг ордын төрийн эзэмшлээр есөн удаагийн хэлэлцээр хийж, өнөөгийн “Эрдэнэс Тавантолгой” компанийн эзэмшиж байгаа буюу Тавантолгойн бүлэг ордын зургаан лицензийн таван лицензийг төрд өгсөн.  Энэ нь ордын нийт нөөцийн 96 хувь юм.  Бид үлдсэн 4 хувийн нөөц буюу Ухаахудаг  дээр  бүтээн байгуулалт хийгээд 16, 17жил болж байна.

Стратегийн ордод Тавантолгойн бүлэг орд хамаардаг, түүнээс Ухаахудаг гэж тусдаа бүлэг стратегийн орд байдаггүй. Тавантолгойн бүлэг ордын нэг хэсэг нь Ухаахудаг. Энэн дээр бид тухайн үедээ Засгийн газартай хэлэлцээ хийгээд хуулийн хүрээнд нийт эзэмшлийн 96 хувийг төрд өгсөн байгаа.

-Одоо бол Засгийн газар үлдэгдэл 4 хувийг нэмж авна гэж яриад байгаа. Энэ 4 хувийг төрийг залилаад авчихсан мэт ойлголт төрүүлэх нь ч бий?

-Тэр бол худлаа мэдээлэл, зориудаар худлаа мэдээлэл цацсан гэж ойлгож байгаа. Тухайн үедээ төрийн бүх байгууллагаас төлөөлөл оролцсон ажлын хэсэг гараад дөрвөн сар хэлэлцээ хийсний эцэст төрийн эзэмшлийг өгсөн. Албан ёсны төрийн байгууллагынх нь бичиг баримт байгаа. Стратегийн ордын хүрээнд тухайн үеийн хууль номын дагуу төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн  тохиолдолд хувийн хэвшилтэй хамтарч эзэмшвэл 50 хүртэлх хувь байх ёстой гэсэн хуулийг бид давуулан биелүүлж 96 хувиа өгсөн. Ямар ч маргаангүй хууль номын дагуу хийсэн гэрээ.

-Өнгөрсөн хугацаанд танайх энэ орд дээр хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн бэ. Анх Засгийн газартай хэлэлцээр хийх үед ямар нөхцөл байдал үүсч байсан бэ?

-2007 онд Ашигт малтмалын тухай хууль батлагдаад стратегийн ордод улсын хөрөнгөөр хайгуул хийсэн бол төр 50 хувь хүртэл эзэмших ёстой, хувийн хэвшил өөрөө хөрөнгө оруулалтаа хийсэн бол 34 хүртэл хувь байх ёстой гэсэн хууль гараад тэрний дагуу 50 хүртэл хувиа өгөх ёстой байсан, түүнийгээ давуулан биелүүлж өгсөн.

Түүнээс хойш бид ойролцоогоор нэг тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Говийн бүсэд авто зам, баяжуулах үйлдвэр, сургууль цэцэрлэг гэх мэт бүтээн байгуулалт хийсэн. 2024 оны эцсээр гаргасан 15 жилийн үйл ажиллагаанд ойролцоогоор 2.6 их наяд төгрөг улсын төсөвт төлсөн байгаа. Энэ нь Үндсэн хуулийн 6.2-ын заалт гээд байгаа нийт байгалийн баялгийн 50+1 өгөөж нь ард түмэн хүртэх ёстой гэдэг заалтыг бид сайн биелүүлсэн. Ухаахудаг гэдэг өгөөжийн 70 хувь буюу 2.6 их наядыг ард түмэндээ өгсөн байна гэдэг тайлан гарч байгаа.

-Ухаахудаг бол Тавантолгойн ордын өрөм нь гэж яриад байгаа үнэн үү?

-Тийм юм байхгүй, тэр бол худлаа.  Тавантолгойн ордын өрөм нь Баруун,  Зүүн цанхи шүү дээ. Тавантолгойн бүлэг орд нийт 6.4 тэрбум тоон нүүрсний нөөцтэй байсан, биднийг лиценз эзэмшиж байхад. Дараа нь хөрөнгө оруулалт хийгээд 7 тэрбум гаруй тонн нөөцтэй болсон.  Үндсэн өрөм нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн үйл ажиллагаа явуулж байгаа Баруун, Зүүн цанхи.  Хамаагүй том үйл ажиллагаа явуулж байгаа орд.

-Хэлэлцээ эхэлчихсэн танай компани оролцоод явж байна уу?

-Ажлын хэсэг нь байгуулагдаад хэлэлцээ эхэлчихсэн явж байгаа. Ерөнхий сайд өнөөдөр аж ахуй нэгжийн удирдлагуудыг дуудаад Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг бодит ажил хэрэг болгох, Үндсэн хуулийн 6.2-т заасан байгалийн баялгийн өгөөжийг ард түмэндээ илүү өгөөжтэй байлгах талд аж ахуй нэгжүүд хамтарч ажиллаж гэрээ хэлэлцээр хиймээр байна гэдгийг бид дэмжиж байгаа.

Яагаад гэвэл уул уурхайн баялгийг эдийн засгийг томруулах буюу , нэг хүнд ногдох ДНБ 6000 ам.долларт хүрсэн, яаж 10 мянган ам.долларт хүргэх вэ гэдэг нь нийтийн зорилт. Бодитой ажил болгохын тулд экспорт ахиухан хийх ёстой, хөрөнгө оруулалт татах ёстой. Дотоодоор зогсохгүй гадаадын хөрөнгө оруулалт татах ёстой. Хөрөнгө оруулалтыг хааш нь татаж эдийн засгаа томруулах вэ гэхээр уул уурхайн салбар шүү дээ. Уул уурхайн салбартаа стратегийн орд гэж юу байх юм, хөрөнгө оруулагч нар ордод хөрөнгө оруулалт хийчихсэн байтал гэнэт төрд авна гэвэл бүгд айж үргээд хөрөнгө оруулалт хийхгүй болно. Энийг цэгцлэх гэж байна уу гэж ойлгож байгаа.

Ажлын хэсэг байгуулагдаад, Ерөнхий сайд өнөөдөр хүлээж аваад уриалж байна. Уриалгыг хүлээж авч байгаа, яагаад гэвэл Үндэсний баялгийн сан гэдгийг бодит ажил хэрэг болгох ёстой. Ялангуяа байгалийн баялгийг ашиглаад өгч байгаа татвар ард иргэдэд ахиу очдог байх ёстой.  Нөгөө талаасаа өгч байгаа татвар үр өгөөжтэй байх ёстой.

Тэгэхээр хөрөнгө оруулагч талдаа ч хүлээн авахуйц, улс төр талдаа ч боломжтой хэлэлцээр хийнэ гэж найдаж байна.

-Хэлэлцээрийн үеэр та юуг тодотгох шаардлагатай гэж үзэж байна вэ?

-Тоглоомын дүрэм ойлгомжтой байх ёстой, тогтвортой байх ёстой. Тоглоомын дүрэм гэдэг нь хөрөнгө оруулагч хөрөнгө оруулалт хийгээд сайн орд байвал ямар татвар авах юм, яаж тогтворжуулах юм, Хөрөнгө оруулалтын гэрээгээ барьдаг байх ёстой. Стратегийн орд гэдэг чинь юугаа хэлэх юм, цаашдаа стратегийн орд гэж байх юм уу үгүй юм уу гэдгээ тодорхой болгохгүй бол нэг улстөрч нэг Засаг гарч ирээд танайх стратегийн орд мөн байна аа, 34 хувиа авна гээд байвал энэ эрсдэлтэй салбар луу хөрөнгө оруулахгүй шүү дээ. Бид нар өнгөрсөн 34 жил хөгжиж байгаа орны зам тууллаа. Хөрөнгө оруулагчтай маргаантай маргаангүй янз бүрийн л асуудал байсан байх. Цаашдаа урагшаа харж амьдрахын тулд стратегийн орд гэж юуг хэлэх юм, стратегийн орд гэж байх юм уу, гадных ч бай, дотоодынх ч бай ойлгомжтой болгох ёстой. Ямар ч хөрөнгө оруулагч орон нутагтаа, ард иргэддээ төр засагтаа аль болохоор өгөөжийг 50-иас дээш хувь өгөхийн төлөө бүгд ойлгож байгаа,хүлээн зөвшөөрч байгаа гэж ойлгож байгаа. Гол нь төр хэлсэн тохирсон, хөрөнгө оруулалт хийхээс өмнө тохирсон зүйлээ л мөрддөг, хэрэгжүүлдэг байх ёстой.

-Тодруулбал стратегийн орд дээр таны байр суурь ямар байгаа юм?

-Би бол стратегийн орд гэх нь буруу гэж боддог. Хуучин бол томъёоллоор үндэсний нийт бүтээгдэхүүний 5 хувиас дээш борлуулалттай бол стратегийн орд гэж томъёолсон байдаг санагдаж байна.  Одоо эдийн засаг томорч байна, илүү томрох хэрэгтэй байна. Тэгэхээр стратегийн бүтээгдэхүүн гэж байх нь зөв болов уу гэж боддог. Тэр нь уран гэх юм уу, газрын ховор гэх юм уу. Гарцаагүй улс орны үндэсний аюулгүй байдалтай холбоотойгоор. Бүтээгдэхүүнээр заагаад томъёолохгүй бол стратегийн орд гэхээр нүүрс, алт  бүгд стратегийн орд байна гэхээр хөрөнгө оруулагч нар ордынхоо нөөцийг тогтоочихсон ч  гэсэн томруулахаас айдаг гэж байгаа, томорчихоор төр авчихна гэдэг айдастай учраас тэр. Үүнийг төр эргэж харж өөрчлөх ёстой гэж боддог.

-Төрийн дарамт шахалт ямар байдаг вэ. Өнгөрсөн хугацаанд Ухаахудагаа авкя гэдэг жагсаал цуглаан ч зохион байгуулагдсан. Төрийн захиалгатай гэдэг хардлага ч явсан.Төрийн хэлэлцээр ширээний ард гэхээс илүү улстөржиж,  танайхыг шахсан байдлаар явж байна гэж харагдаж байгаа?

-Өнгөрсөн хугацаанд биднийг гэрээ хэлэлцээрт уриагүй, дуудаагүй. Бид нар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дэмжиж байгаа. Уул уурхайн салбарт аж ахуй эрхэлж байгаагийн хувьд хэлэлцээр хийхэд бэлэн, үр өгөөжтэй, бодит шийдэл олъё л гэж бодож байгаа. Бодит шийдэл гэдэг нь уул уурхайгаас ард түмэнд  өгөөж очдог, мэдрэгддэг, улсын төсөвт ахиухан татвар хураамжаа төлж эдийн засагт дорвитой нэмэр болдог, хөрөнгө оруулагч нар хүлээж авахуйц шийдэл байх ёстой. Ийм хэлэлцээр хийнэ  гэвэл бид бэлэн. Зөвхөн нэг орд, нэг аж ахуй нэгжид зориулсан биш бүх аж ахуй нэгжид ижил үйлчилхүйц ийм шийдэл олоход хэлэлцээрийн ширээний ард суухад бэлэн гээд явж байгаа. Хэлэлцээр эхэлсэн явж байна.

-УИХ-ын сонгууль бүрээр танай компани улстөрчдөд маш их хэмжээний мөнгө хандивладаг. Үүнийг MCS төрийн толгойд байна гэдэг. Ямар зорилгоор улстөрчдөд хандив өгөөд байдаг вэ?

-Энэ бол зохион байгуулалттай гүтгэлэг. Хуулиараа УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид  аж ахуй нэгж тэдэн төгрөг өгнө гээд заасан байгаа. Хуулийн хүрээнд л өгч байгаа, хандив. Нэг аж ахуй нэгж 30 сая төгрөг хүртэл гэж заасан байдаг. Групп компанийн хувьд гурван компани  өгөхөд 90 сая болно. Нэг гишүүнд нийлээд 90 сая төгрөг өгч болно.

Хэрэв бичиж байгаа шиг улс төрд нөлөөлөх зорилго байсан бол ил өгөхгүй байх л даа. Намыг  нь үл харгалзаад хулгай хийхгүй, бизнесийн эрх зүйн зөв орчин бүрдүүлнэ, нийгмийн төлөө зөв ажиллана гэсэн хүнд л хандив өгч байсан. Хандив өгсөн улстөрчдөөсөө бид хэзээ ч ингээд өгөөч тэгээд өгөөч гэж гуйж үзээгүй, гуйх ч үгүй. Би өмнө нь хэвлэлээр хэлж байсан, бизнесийн эрх зүйн орчинг эрүүл байлгаад өгөөсэй, татварын орчныг зөв байлгаасай, хөрөнгө оруулалтыг татахуйц эрх зүйн орчин зөв бүрдүүлээд өгдөг улстөрч олон болоосой гэдэг үүднээс л хандив өгч байгаа шүү дээ.

Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

Өчигдөр, 15:07
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани