Аравдугаар сарын 13-нд болсон Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлч Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд хэмжээний чуулга уулзалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэв.

Хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь:
- Таван тивийн 110 гаруй улс орон, бүс нутаг, олон улсын байгууллагын 20 гаруй орны төрийн тэргүүн, засгийн газрын тэргүүн, парламентын удирдлага, шадар сайд, олон улсын байгууллагын тэргүүн зэрэг гадаад, дотоодын 800 гаруй зочид Бээжинд хуран цугларч, өргөн хэмжээний хэлэлцээ өрнүүлэв. Талууд Ши Жиньпин даргын хийсэн илтгэлийг өндрөөр үнэлж, түүний дэвшүүлсэн "Дөрвөн зүйлт санал"-д цаг үеийн чиг хандлагыг дагаж, эмэгтэйчүүдийн ажил үйлсийн хөгжлийг дэмжихэд Хятад улс хувь нэмэр оруулсан гэж сайшаав. Эмэгтэйчүүдийн үйлсийн дэлхийн хөгжлийг дэмжих Ши Жиньпин даргын дурдсан таван бодит арга хэмжээ нь Хятад улсын том гүрний үүрэг хариуцлагыг бүрэн харуулж байна гэж хэллээ.
Энэ онд НҮБ байгуулагдсаны 80 жил, дэлхийн эмэгтэйчүүдийн Бээжингийн бага хурлын 30 жилийн ой тохиож байна. Хятад улс, НҮБ-ын эмэгтэйчүүдийн хэрэг эрхлэх комисстой хамтран эмэгтэйчүүдийн асуудлаарх ээлжит дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж буй нь эмэгтэйчүүдийн үйлсийн хөгжилд хүчтэй түлхэц үзүүлэх нь дамжиггүй юм.
>


























